Үзсэн тоо: 297
0
0
Байгалийг мэдрэх хүүхдэд яагаад хэрэгтэй вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 5-р сарын 10. Лхагва гариг. asdf
Та хүүхэд байхдаа уул хаданд авчирч, гол горхины эрэг дээр тоглодог байсан уу? 
Тэгвэл өнөөгийн хүүхдүүд дөрвөн хананы дунд, компьютер, телевизорын өмнө өдрийг өнгөрөөдөг боллоо. Сарлаг, тэмээгээ ч мэдэхгүй хүүхдүүд олшров. 
Байгальтай харьцахгүйн хэрээр одоогийн хүүхдүүдийн бие бялдар сул дорой, өвчинд өртөмхий болжээ. Хорхойд хоргүй шавж хараад ухаан алдан айж, зөгий соно хараад хашгирч орилж гүйлдэнэ. Гадуур нохой, мууртай таараад айснаасаа зугтаж эсвэл мод, чулуу шиднэ. Хүүхдүүд гадаа хамтдаа тоглохын оронд гэр гэртээ овоолоостой тоглоом, асаалттай зурагтны өмнө хийх юмаа олж ядна. 
“Одооны хүүхдүүд, ээ дээ хэцүү болжээ” хэмээн хөгшчүүл халаглана. Гоё тоглоомгүй ч тэд гадаа найз нартайгаа элс, чулуугаар нусаа гоожтол тоглодог байсан нь илүү сайн, сайхан санагдана.
Өнөөгийн хүүхдүүд байгальтай харьцахгүй, харьцах чадваргүй байгаа нь хүүхдийн хүслээр болсон зүйл биш ээ. Энэ нь залуу эцэг эхчүүдийн айдас, болгоомжлолтой холбоотой (Emnid судалгаа). Тодруулбал хүүхдээ бэртэж гэмтэнэ, осолдоно хэмээн болгоомжилж, хараа хяналтгүй гадаа тоглох, уул, ус руу явахыг хориглодог. Гэтэл ямар 11-тэй хөвгүүн эцэг эхийн хараа хяналт дор бусадтайгаа чөлөөтэй, зугаатай тоглож чадах вэ? 
Хүүхдүүд шар нугас, ягаан туулай зурж, үнээ хэдэн хөхтэйг ч мэдэхгүй байна. Хүүхдүүдийн ихэнх нь модонд авирч үзээгүй, хотод байдаг амьтдаас өөр зэрлэг амьтан хараагүй. 


Гэтэл байгальтай харьцах нь хүүхдэд ямар хэрэгтэй вэ? 
Хүүхэд гадаа, байгальд бусадтайгаа тоглосноор:
- Бие бялдар нь хөгжиж, эрүүлжиж, чийрэгжинэ.
- Бусадтай хамтарч, харьцаж, нийгэмшинэ.
- Мэдлэг эзэмшихээс гадна
Бие даана.
Амьтан, ургамалтай харьцаж сурна, цаашлаад
Хэл яриа нь хүртэл хөгжинө.

Хүүхдийг онгон байгальд амьдрах чадваргүй, торонд хоригдмол, бусдаас хараат, сул дорой амьтан шиг болгохгүйн тулд яах вэ?
Монгол гэлтгүй өнөөгийн хөгжил, глобалчлалыг дагаж дэлхий дахинд хаа сайгүй асуудал адил тул бусад орны цэцэрлэг, сургуулиуд болон эцэг эхчүүд энэ тал дээр их анхаарч ажиллах болжээ. Жишээлбэл Европ даяар Шведээс үүдэлтэй “Ойн цэцэрлэг”, “Ойн сургууль” гэж ихээр байх болсон. Эдгээр нь цэцэрлэгт хүрээлэн, ойн ойролцоо байрладаг.  Хүүхдүүд ойд, байгальд танин мэдэхүйн болон амьдрахуйн туршилтуудыг хийж, хоолоо хүртэл бэлдэж үүргэвчилж авч явдаг. Моддын хооронд өлгөөтэй байх дүүжин орон дээр бас унтаж амардаг аж. Ийм сургуулиуд нь хүүхэд яг байгаль дээр турших, сурах, хүүхдийн сурах, амьдрах чадвар болон бие бялдрыг хөгжүүлэх зорилготой. Үүнээс бидэнд сурах, авах зүйл их бий.  

Бид өөрсдийн нөхцөл бололцоон дээр тулгуурлан юу хийж болох вэ?
Хүүхдээ аюул осол багатай газар гадаа тоглуулж байх
Мэдээж цэцэрлэгийн насны хүүхдийг хараа хяналттайгаар гадаа тоглуулна. Сургуулийн насны хүүхдүүд тоглоомын талбай, машин замгүй байр сууцныхаа гадаа заавал эцэг эхийн хараа хяналтгүй тоглож болно. 
Гэхдээ зүлэгжүүлж, сайхан тохижуулсан тоглоомын талбай байгалийг орлохгүй гэдгийг байнга санах хэрэгтэй.
Гэр бүлээрээ аль болох салхинд гарч, зугаалж, орчныг хүүхдэдээ ярьж таниулж байх
Үүнд хүүхдийнхээ насанд тохирсон танин мэдэхүйн ном, нэвтрүүлэг, мэдээлэл ашиглаж, түүнийгээ хамтдаа байгаль дээр шинжилж, туршиж үзэх
Хүүхдээ зуслан явуулж бусад хүүхэдтэй цуг амраах
Хөдөө хамаатан садан, танил айлындаа хэдхэн хоног ч болов байлгах

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 70
Өнөөдөр 1583
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 5032
Энэ сард 43431
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5349205

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...