Үзсэн тоо: 391
0
0
Гэрийн даалгавар байх ёстой юу? Байх ёстой бол ямар байх хэрэгтэй вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 4-р сарын 13. Пүрэв гариг. asdf
Гэрийн даалгавар ер нь ямар утга учиртай вэ? Байх ёстой юу, үгүй юу, байвал ямар байх ёстой вэ? 

Сурагчдын мэдлэг, чадварын түвшнээрээ дэлхийд дээгүүрт ордог Финлянд, Швейцар зэрэг улс оронд гэрийн даалгаврыг “Амгалан тайван байдлыг алдагдуулагч” хэмээн үзэж, бараг гэрийн даалгавар өгдөггүй. Хүүхдүүд хичээлээрээ хангалттай их зүйлийг хийж сурдаг, хичээл нь сурагчдадаа чиглэсэн байдаг тул гэрийн даалгавар өгөөд байх шаардлага ч байдаггүй байх.  

Манайд бол өөр. Тиймээс гэрийн даалгаврын эерэг, сөрөг талыг эргэцүүлж бодлоо. 
Эерэг тал нь:
- “Адил”-ын зарчмаар буюу нэг багш, нэг ангид, нэг анги танхимд, нэг л аргаар, нэг сургалтын хэрэглэгдэхүүнээр бүгдэд ижил хичээл зааж буй нөхцөлд энэ нь хүүхэд бүрт хүрэх, хүртэх үр дүн нь бага байдаг. Тиймээс сурах үр дүн гаргахын тулд багш сурагчдад гэрийн даалгавар өгнө. 
- Сургууль, хичээл дээр хийж амжихгүй, цаг их зарцуулах, гэртээ, бие дааж хийх боломжтой зүйлс их бий. Жишээлбэл, нэг урт эхийг унших, үг, дүрэм, шүлэг зэргийг чээжлэх, шинэ агуулгыг давтаж бататгаж тогтоох гэх мэт. 
- Дасгал, даалгавар нь тохиромжтой бол сурагчдыг бие дааж сурахад нь дасгалжуулна. 
- Эцэг эх, сургуулийн хоорондын гүүр болно. Эцэг эх нь хүүхдээ юу сурч байгааг түүгээр мэдэж болно.
- Хүүхдүүдийг бүхэл өдрийг зурагт үзэж, компьютер тоглож өнгөрөөх сөрөг, идэвхгүй үйлээс түр ч болов саатуулж, юм сургана.  
 
Сөрөг тал нь:
- Нэгэнт хичээлээ ойлгоогүй бол хүүхдэд гэрийн даалгавар хийх нь бүр ч асуудал болно. Эцэг эх нь туслах багш хийж, хүүхдээ гэрийн даалгаврыг нь зөв, сайн хийлгэхийг оролдож, заримдаа энэ нь уйлаан майлаан, уур уцаараар дуусах нь ховор үзэгдэл биш. Хүүхдээ гэрийн даалгаврыг нь хийлгэх гэж хэрэлдсээр гэр бүлийн эв түнжин алдагдаж, салахад хүрэх нь ч бий.
-  Заримдаа гэрийн даалгавар хүүхэд байтугай эцэг эх нь хийж чадахааргүй түвэгтэй, хэцүү, их, нэг хэвийн автоматчилагдсан үйлдэл шаардсан байна. Ийм нөхцөлд ямар ч сурах үйл явагдахгүй. Хүүхэд хичээл, гэрийн даалгавраас улам бүр залхаж, дургүй болох шалтгаан болно. 
- Хичээлдээ явах гэж замд 2 цаг, сургууль дээр 3-4 цаг, дугуйлан секцэд 3 цаг, гэрийн даалгавар хийх гэж 2-3 цаг зарцуулбал хүүхдэд амрах, тоглох, агаар салхинд гарах цаг бараг л олдохгүй нь. Тэгэхээр энэ нь бие бялдар, оюун ухааны хөгжлийн аль алинд нь сөргөөр нөлөөлнө.
- Ер нь гэрийн даалгавар тэгш боломжийн эсрэг зүйл. Зарим сурагч гэртээ өөрийн гэсэн өрөөтэй, хичээл хийх боломжийн орчинтойгоос гадна өдөр өнжүүлэхэд явдаг, гэрийн даалгаварт нь туслах хүн байдаг. Гэтэл зарим нь жижиг гэрт олуулаа, суугаад хичээл хийх боломжгүй, туслах хүнгүй гэх мэт.  

Дүгнэлт 
Манайх шиг “Адил” сургалтын хэлбэр давамгайлсан газар сурах зорилгод хүрэхийн тулд хичээлээс гадуурх дэмжлэг тусламж, сурах үйл шаардлагатай. Гэхдээ түүнийг хэрхэн зохион байгуулахаас дээр дурдсан сөрөг үзэгдлүүдийг дагуулах эсэх нь шалтгаална. Гэрийн даалгаврыг зохиох, зохион байгуулахдаа дараах хүчин зүйлсийг анхаарвал сурах үр дүнтэй байж болно. Үүнд:
- Нэг хичээлийн гэрийн даалгавар хэт их биш байх. Бага ангийн сурагчдын анхаарал төвлөрөх, сууж хийх хугацаа 10 минут байдаг. Үүнийг анхаарч нэг дасгал даалгаварт 10-аас илүү минут шаардах тохиромжгүй.
- Гэрийн даалгаврыг сурагч бие дааж, ганцаараа хийх боломжтой байх. Ингэснээр тэгш боломжийг анхаарч байгаа юм. Үүний тулд хүүхдэд яаж хийх заавар, загвар жишээг заавал, ойлгомжтой өгч, өөрөө өөрийгөө шалгах, үнэлэх боломж бас олгох хэрэгтэй. 
- Гэрийн даалгаварт хуулан бичих, нэг хэвийн бичлэг, бодолтыг хэт олон давтах үйлийг хязгаарлах. Хүүхэд бодох, сэтгэх шаардлагагүй зүйлийг гараа цуцаж, нойроо хүртэл хийх биш тархиа ажиллуулж, бодож сэтгэх, танин мэдэхүйн үйлд хөтлөгдөх хэрэгтэй. Хүүхэд тэгэж байж өөрөө мэдлэгээ бүтээнэ. 

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 26
Өнөөдөр 1645
Өчигдөр 2253
Энэ 7 хоногт 5884
Энэ сард 22871
Өнгөрсөн сард 44162
Нийт зочилсон 5423699

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    enee
    medeelel oruulbal iluu sonirholtoi
    гэрлээ
    хөөрхө юм байна
    сурагч
    МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнө...
    Зочин
    Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиг...
    багш
    давгүй санаа байна. ашиглаж үзье