Үзсэн тоо: 656
3
Та бага ангийн хүүхэдтэй юу?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 3-р сарын 17. Баасан гариг. asdf
Бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан уулзалт, зөвлөгөө

Та бага ангийн хүүхэдтэй юу? Хүүхдэдээ сурахад нь хэрхэн тусалж, дэмжих ёстойгоо мэдэж байна уу? Таны харьцаа, хандлага, дэмжлэг зөв болов уу? 
Хүүхдийг бага ангид нь зөв дэмжиж, сурах арга барилаа олоход нь тусалбал насан туршийнх нь амьдралын замыг зөв нээж өгч буй хамгийн том хөрөнгө оруулалт болно. Учир нь хүүхэд бага ангид зөвхөн уншиж бичиж сурдаггүй. Харин сурах арга барил эзэмшиж, сурах арга хэвшил нь тогтож, бусадтай хамгийн ихээр харилцаж, нийгэмшиж эхэлдэг. Олон хүүхдийн хувьд сургууль бол гэр бүлийн орчноос хальж, танихгүй олон хүүхэд, хүний дунд орох нийгэмшлийн анхны үе шат болдог. 
Энэ үед нь хүүхдийг зөв дэмжиж, сургууль хичээлээс айж хойргошоодоггүй, сурах идэвх сонирхолтой болговол хүүхэд тань сургуульд цаашид амжилттай сурч, мэргэжил боловсролыг сайн эзэмших, амжилттай ажиллаж, сайхан амьдрах суурь нь болно. 
Бага ангийн хүүхдийн сурах үйл, сурах хандлагад эцэг эхийн хүүхдэдээ тавих шаардлага, хүсэн хүлээж буй хүлээлт, хэлж буй үг, хийж буй үйлдэл бүр чухал нөлөөтэй. 
Гэтэл бид хүүхэдтэйгээ зөв харьцаж, тэднийг сургуульд сурахад нь тусалж чадаж байгаа болов уу?

Танд энэ талаар асуулт байгаа бол, зөвлөгөө авмаар байгаа бол  2017 оны 3-р сарын 24-ний орой Интерном номын төв дэлгүүрийг зориорой. Учир нь тэнд 18:30 цагаас Швейцар улсын Тургау хотын Багшийн Дээд Сургуулийн сэтгэл судлал, заах аргазүйн тэнхмийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч доктор профессор Дамиан Миллер эцэг эхчүүдтэй уулзаж, зөвлөгөө өгнө. 

Энэ уулзалт, зөвлөгөө үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй. Тиймээс та хүрэлцэн ирж, илэн далангүй ярилцаж, мэдэхийг хүсэж байгаагаа асуугаарай. 

Док. проф. Дамиан Миллерийн товч танилцуулга
 
Боловсрол Цюрихийн Их Сургуульд сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, иргэний эрх зүй сурсан
Ажлын туршлага      Бага, дунд, мэргэжлийн сургуулиуд, Цюрихийн Их Сургуулийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны институтийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан мэргэжилтэн
Эрхэлсэн ажил Тургаугийн Багшийн Дээд Сургуулийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхмийн багш, эрхлэгч

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 43
Өнөөдөр 389
Өчигдөр 1315
Энэ 7 хоногт 3520
Энэ сард 16400
Өнгөрсөн сард 29310
Нийт зочилсон 5722417

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Сайн байна уу? Би Японд боловсрол чиглэлээр сурч байгаа. Хэрэгтэй мэдэ...
    Нандиа
    амжилт хүсье
    Зол
    Сайн байна уу БЗД ийн багш байна энэ цэцэрлэгийн эрхлэгч нягтлан нары...
    Содоо
    Хамт олондоо амьжилт хүсье
    Зочин
    Hoorhon bolj tsetserlegiin bagsh nar aviyastai shuu