Үзсэн тоо: 633
1
Хүүхдээ хэрхэн аз жаргалтай болгож өсгөх вэ
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 2-р сарын 6. Даваа гариг. asdf
Хүүхдийн сэтгэлзүйгээр мэргэшсэн япон судлаач Масару Ибука “Гурван наснаас хойш хожимдоно” гэсэн хүүхдийн хөгжлийн онолыг боловсруулжээ.
Түүний “Гурван наснаас хойш хожимдоно” номноос дараах зөвлөгөөг хүргэж байна.

1.     Хүүхдээ хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт ололтуудаар хүрээлүүл. Сонгодог хөгжим сонсгож, уран зургийн галерейгаар оруул.
2.     Хүүхдээ тэвэрч бай. Энэ нь хүүхдийн тархины хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.
3.     Хүүхэдтэйгээ хазгай муруй хэлээр бүү ярь. Төрсөн цагаас нь цэвэр, тод ярьж сурахад анхаарал хандуулаарай.
4.     Хүүхэдтэйгээ өдөр бүр ярилц. Өдөр бүр харилцах нь гайхалтай үр дүнд хүргэдэг.
5.     Тэдэнтэй бүү хэрүүл хий. Хүүхэд аливаа муу зүйлийг хүндээр тусгаж авдаг.
6.     Хүүхэдтэйгээ хамт унтаж бай. Энэ нь хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлдөг.
7.    Бусадтай харилцахад нь зоригжуул, урам өг. Ингэснээ хүүхдийн оюун санаа, өрсөлдөх чадвар, тэргүүлэх хүсэл эрмэлзлэлийг бий болгож өгдөг.
8.    Өөрийн үзэл бодлоо хамгаалахад нь  бүү саад бол. Хүүхэд өөрийнхөө санаа бодлыг зөвөөр илэрхийлж эхэлснээр бусадтай харилцах чадварт суралцдаг.
9.     Хүүхдийг бүү хазаарла. Тэдний үйлдлийг хязгаарласнаар оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ муутай болоход нөлөөлдөг.

10.  Алгуурхнаар магт бас зэмлэ. Ялангуяа эрэгтэй хүүхдийг урамшуулахын зэрэгцээ сургамж өгөх зөвлөгөө хэлж бай.
11. Яаран сандран аливааг муу, сайн гэж ангилуулах гэсний хэрэггүй. Хүүхэд эхлээд эцэг эхийн тусламжтайгаар эдгээрийг ялгаж сураг. Харин цаашдаа өөрөө ялгаж үнэлэлт дүгнэлт өгдөг болно.  
12. Өөрийн сонирхсон зүйлээ хийхэд нь дэмж. Дуртай зүйлээ хийх нөхцөл боломжоор хангаж өгөөрэй.
13. Тэдний үйлдлийг тэнэг гэж бүү басамжил. Ийм үйлдэл хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг.
14. Хүүхдийг өөрийн өмч мэтээр бүү ханд. Ингэснээр хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сулруулдаг.
15. Хүүхдийнхээ мэдрэхүйг хөгжүүл. Тэднийг зөөлөн, хатуу, хүнд, хөнгөн, гөлгөр гэх мэт аливаа зүйлд хүрч, мэдэрч үзэх боломжийг олгоорой.
16. Хүссэн бүхнийг нь бүү авч өг. Хэт их зүйл хүүхдийг сатааруулж, сурч мэдэхэд нь муугаар нөлөөлдөг аж.
17. Тоглоомны тайлал, дэс дарааллыг олоход тусал. Хүүхэд үнэнээс таашаал авахад суралцдаг байх хэрэгтэй.
18. Хүүхдийн загвар гаргах, хайчлах, нугалах, засварлах гэх зэрэг механик чадварыг хөгжүүл.
19. Тэдэнтэйгээ хамт алх. Алхахад хүний биеийн 639 булчингийн 400 нь ажиллаж байдаг.
20. Хүүхэд аливаад оролцсон тохиолдолд үр дүнд нь бүү анхаарал хандуул. Үр дүн бус оролцоо чухал.
21. Хүүхдийг бүү хүчил. Хүүхдийг хүслийнх эсрэг зүйл хийлгэхээр хүчлэх нь тэдний хувь тавиланг дорд үзсэн хэрэг болно.
22. Хүүхдийнхээ бодол санааг зоригжуул.
23. Эцэг эхчүүд хүүхэдтэй болохоос өмнө өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд “Хүүхдийг хамгийн сайн хөгжүүлдэг зүйл бол эхийн хайр” юм.

Эх сурвалж: Toimnews.mn 

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 56
Өнөөдөр 986
Өчигдөр 4121
Энэ 7 хоногт 0
Энэ сард 36181
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5247210

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...