Үзсэн тоо: 533
0
0
Бага боловсролын сургалтын чанарыг сайжруулах талаарх зарим санал
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 1-р сарын 4. Лхагва гариг. asdf
Бага боловсролын сургалтын чанарыг сайжруулах талаар хувийн бодлоо өгүүлэх нь: 

1. Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр нь монгол хүн бэлтгэх шаардлагыг хангасан хөтөлбөр болсон эсэхэд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, түүнийг засаж сайжруулах зайлшгүй шаардлага байна. 2014 онд гарсан энэ сургалтын хөтөлбөр сурах бичгүүдийг зохиогдоод дууссан хойно батлагдсан. Уг хөтөлбөр батлагдсан он, сар, өдөр, тушаалын дугаар өмнө нь авагдсан байсан. Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа сургалтын агуулгыг спираль байдлаар судална гэсэн Кембрижийн хөтөлбөрийн зарчмыг баримталсан нь зөв байсан. Математикийн хувьд энэ зарчим боломжийн хэмжээнд хэрэгжсэн. Энэ зарчим бүх хичээлүүдэд ийм байдлаар туссан нь эргэлзээтэй. Сурагчдад ноогдох ачаалал ихэссэн. Сургалтын агуулгыг нилээд хөнгөрүүлэх шаардлагатай.   

2. Бага боловсролын сурах бичгүүдийг 2013-2014 оны хичээлийн жилийн эхнээс улирал бүрээр хэсэгчлэн зохиож сургалтад ашигласан. Улирал бүрээр гарсан “хэсгүүдийг” нийлүүлж сурах бичиг болгох гэж зохиогчид үйл тамаа үзсэн дээ.
Математикийн бүх ангийн сурах бичиг гэхэд өөр өөр зохиогчтой байсан. Миний бие л гэхэд давхардсан зохиогчоор ажилласан юм. 4 дүгээр ангийн сурах бичгийн зохиогч, 5 дугаар ангийн сурах бичгийн зохиогчдын ахлагчаар хичээлийн жилийн дундаас орж ажилласан билээ. Боловсролын хүрээлэнгийн гуйлтаар шүү. Сурах бичгийг ингэж хэсэгчлэн хийгээд нийлүүлсэн тохиолдолд чанартай сайн сурах бичиг гарсан гэж баттай үзэх үндэслэл нэн тааруу. 
Сурах бичгүүдийг зохиоход мэдлэг чухал биш, чадвар олгоход чиглэгдэнэ гэсэн зарчмыг баримталсан учраас сурах бичгийн агуулгын шинжлэх ухааны түвшин доошилж, эрээвэр хураавар дасгал даалгавраар дүүрсэн байдал аль ч сурах бичигт илт харагдана. 
Ийм учраас сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулсны дараа сурах бичгүүдийг сайжруулах шаардлага зайлшгүй гарна. Улс орон хөрөнгө мөнгөгүй үед сурах бичгийг өөрчиллөө гэж шүүмжлэх нэг хэсэг гарах л байх. Гэвч өөрчлөхөөс өөр аргагүй.   

3. Бага боловсролын багш нар болон хэн дуртай нь гарын авлага, дасгал ажлын дэвтэр, сургалтын материал зохиож, сурагчдад “шахдаг” байдал хэрээс хэтэрчээ. Энэ нь сургалтын хөтөлбөртэй уялдахгүй  байгааг багш нар шүүмжилж байна. Зарим багш нар ч сургалтын агуулгад тохирч байгааг нь сонгохын оронд өөрт унацтайг нь сонгодог бололтой. 
2016 оны 2 дугаар сард БСШУЯ-ны сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсээс бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай танилцаад “нэмэлтээр хэрэглэж буй ном, гарын авлагуудыг сургалтын цөм хөтөлбөр болон шинэчилсэн арга зүйд нийцэж буй эсэхийг судалж, шаардлагад нийцээгүй, хүүхдэд нэмэлт ачаалал үүсгэх ном, гарын авлага хэрэглэхгүй байх” даалгаврыг сургуулийн удирдлага, багш нарт өгсөн байна. Даанч үүнийг тоохгүй юм даа. Зарим аймгуудад Боловсрол, соёлын газрын дарга нь сурах бичгээс өөр ямар нэг ном, сургалтын материал, дасгал ажлын дэвтэр, гарын авлага хэрэглэхийг хориглосон байх жишээтэй. Сурах бичиг сайнгүй байх тохиолдолд нэмэлт материал хэрэглэж болно. Ямар ч байсан яам энэ асуудалд онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг яаралтай  авах цаг болжээ.

4. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 нас хүрээгүй элсэх явдал байсаар байна. 2010 оны 1-р сарын 1-нд төрсөн хүүхэд мөн оны 12 сарын 31-нд төрсөн хүүхэд нэг насны зөрүүтэй байгаа юм. 2008 онд нэгдүгээр ангид 72-83 сартай хүүхдийг элсүүлж эхлээд, ганц жил мөрдөөд больсон. Сурагчдын бүртгэлийг цахимжуулсан энэ үед хүүхдийн насыг сараар нь тооцон элсүүлэх боломж бүрдсэн байна. Түүнээс гадна оноор бодсон ч 5 настай хүүхэд сургуульд элсэж байна. 72-83 сартай хүүхдийг сургуульд элсүүлдэг олон улсад нийтлэг жишгийг манайх мөрдөх цаг болсон. 7 настайд нь сургуульд элсүүлж болохоор Боловсролын хуульд орсон өөрчлөлтийг ч болих хэрэгтэй юм. Нас хэтэрч сургуульд элссэн хүүхэд сургууль завсардах өндөр магадлалтай байдаг.

5. Бага ангийн багш нарын математик, байгалийн ухааны онолын мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарах, сургалт семинар зохион байгуулах, багш нарыг бүрэн хамруулах, онол, арга зүйн ном, гарын авлагыг судлуулах, холбогдох туршилт, дадлага ажил хийлгэх, бодлого бодуулах, математик, байгалийн ухааны хэллэг, бичлэг, тэмдэглээнд сургах 

Геометрийн болон өгөгдөлтэй ажиллах даалгавруудыг гүйцэтгэх чадварыг суралцагчдад эзэмшүүлэхэд анхаарах, багш өөрөө ч энэ талын мэдлэг, чадвараа дээшлүүлэх, хэрэглэх, задлан шинжлэх түвшний даалгавар дээр сурагчдыг ажиллуулах, тэдгээрийг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх, ялангуяа диаграмм, графикийг унших, ойлгох, асуулт зохиох, хариулах, дүгнэлт хийх чадварыг хөгжүүлэх

6. Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгавар боловсруулах онол, арга зүйд суралцах, тест зохиоход баримтлах дэс дараалал, блюпринт зохиох, тестийг боловсруулах, түүнд эксперт хийх, даалгаврын танин мэдэхүйн түвшинг тодорхойлох, тестийг турших, сайжруулах, тестийн найдвар, тохирц, ялгах чадварыг тодорхойлох гэх мэт

Үнэлгээний тест, сэдэв боловсруулах, түүний найдвар, тохирцыг шалгах,  сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх арга зүйн асуудлаар сургалт, семинар (ялангуяа математик, байгалийн ухаанаар)-ыг багш нарын дунд явуулах, энэ чиглэлээр мэргэшсэн сургалтын байгууллагатай хамтран ажиллах

Сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт шинээр тусгагдсан агуулгын онол, арга зүйд багш нарыг сургах нэгдмэл сургалтын хөтөлбөрийг судлагдахуун нэг бүрээр боловсруулан хэрэгжүүлэх (ийм туршлага бага боловсролын математикт нэгэнт бий болсон) 
Гуравдугаар анги төгсөхөд аймаг, нийслэл, дүүрэг, сургуулийн хэмжээнд монгол хэл, математик, хүн орчин зэрэг хичээлүүдээр чанарын үнэлгээ хийж, цөм хөтөлбөрийн хэрэгжилт хэр зэрэг байгаад дүгнэлт хийж, илэрсэн алдаа дутагдлыг 4-5 дугаар ангид арилгах арга хэмжээ авах

Улсын шалгалт болон боловсролын чанарын үнэлгээний судалгааг үнэн зөв, шударга, ил тод зохион байгуулах, үр дүнд нарийвчилсан шинжилгээ хийж олон нийтэд мэдээлж байх, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад энэ чиглэлээр хичээл орж байх

Боловсролын хүрээлэн, БМДИ, Боловсролын үнэлгээний төв, аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёлын газар, хэлтэс, сургуулийн захиргаанаас ерөнхий боловсролын сургууль, багш нарыг үнэлгээний чиглэлээр гарсан ном, сурах бичиг, гарын авлагаар хангах

7. Сурагчдын сэтгэлгээний хурд, хүч, уян хатан болон гүн бат чанар хангалтгүй  байна. Сурагчид даалгаврыг бүрэн гүйцэд хийж чадахгүй байгаагийн дээр чадвар шаардсан дээд түвшний даалгавруудыг тааруу гүйцэтгэж байна. Иймд сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх талаар маш их ажил хийх шаардлагатай байна. 

8. Багшийн хариуцлага, санаачлагыг дээшлүүлэх, багшийн ёс зүйг эрхэмлэн сахидаг болгох чиглэлээр яам, түүний харьяа байгууллагууд, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, хэлтэс, сургуулийн захиргааны зүгээс маш их ажил хийх хэрэгтэй болжээ. Сүүлийн жилүүдэд багшийн ёс зүйн талаар тун ч бага ярьж, багшид их мэдэл өгсөнд зарим багш нар түүнд ташууран ёс зүйгүй авирлах, эцэг эх, сурагчдыг элдэв байдлаар дарамтлах явдал гарч байна. Энэ бол боловсролын, багш нарын нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Нөгөө талаар боловсролын удирдах байгууллагууд ч багш нарын нэр хүндийг хамгаалах, өргөх талаар анхаарах цаг болжээ.

Г.Батболд

"Бага ангийн багш" сэтгүүлийн 9/69 дугаараас
[ 3 ] admin202.21.112.XXX
2017 оны 1-р сарын 13. Баасан гариг.
Barbold bagshtai xolboo barix xuseltei xun bold6002@yahoo.com hayag ruu ni mail bichne uu. Utas damjuulax bolomjgui bolno.
[ 2 ] Зочин124.158.88.XXX
2017 оны 1-р сарын 11. Лхагва гариг.
батболд багштай яаж холбоо барих вэ
[ 1 ] зочин112.72.12.XXX
2017 оны 1-р сарын 7. Бямба гариг.
Зөв зүйтэй асуудал хөндсөн бййна. Бүгд л ингэж яриж байна. харин гарц, арга замыг илүү хөндөх хэрэгтэй.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.
Ааднаас доор ээж
2017 оны 3-р сарын 6. Даваа гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 81
Өнөөдөр 1927
Өчигдөр 1844
Энэ 7 хоногт 7385
Энэ сард 36395
Өнгөрсөн сард 42960
Нийт зочилсон 4713601

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    admin
    Энэ Монсудар хэвлэлийн газрын хэрэглэгдэхүүн. Интерномд бгаа байх. Үгү...
    аааа
    энэ байгаа юу хаяг нь яг хаана вэ
    muugii
    heregtei medeelel baina
    Зочин
    Sin54 нь алтан харьцааны хагастай тэнцүү
    энхтуяа
    мундаг багш нартаа ажлын амжилт хүсье