Үзсэн тоо: 192
0
0
Тэр дэлхийн шилдэг багш болох байх
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2016 оны 12-р сарын 19. Даваа гариг. asdf
Мари-Кристин Ганбари бол дэлхийн шилдэг багш шалгаруулалтын финальд байгаа Мюнстерландын багш. Тэр яаж сайн хичээл зохион байгуулдаг туршлагаа ярьж байна.  

Верена Төпперийн хийсэн ярилцлага

Мари-Кристин Ганбари, 1982 онд төрсөн, Мюнстерландын Гешерийн дунд сургуульд герман хэл, математик, биеийн тамирийн хичээл заадаг. Бас Мюнстерийн Их Сургуульд цагаар багшилдаг. Тэр тус сургуулийг төгсөж, доктор хамгаалжээ. 2013 онд тэрээр Кузаны шагнал хүртсэн. Одоо "Global Teacher Prize"-ийн эцсийн шатанд үлдээд буй. Сая долларын уг шагналыг энэтхэгийн нэгэн бизнесмений Varkey GEMS Foundation гэх сан санхүүжүүлдэг. Энэ сан нь дэлхий даяар эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах, сургалтыг чанарыг сайжруулахын төлөө ажилладаг.




Сурв: Хатагтай Ганбари, Дэлхийн шилдэг багш шагналд 179 орны 20,000 багш өрсөлдөж байгаа. Та шигшээд шалгарч үлдсэн. Таны хичээл юугаараа тийм онцгой юм бэ?

Ганбари: Би бол зөвхөн багш биш, бас судлаач. Би үргэлж ЕБС, их сургууль, судалгаа, сайн дурын ажлаа хооронд нь холбохыг хичээдэг. Судалгааныхаа үр дүнг сургуулийн нийгмийн төслүүдэд шууд хэрэгжүүлдэг. Спортын сэтгэл судлалаар хийсэн докторын ажлаараа би жишээлбэл Нигериа болон герман хүүхдүүдийн хөдөлгөөний байдлыг судалсан. Түүнийхээ үндсэн дээр спортын асран хамгаалагчийн төсөл хийсэн. Энэ төслөөр хөгжил муутай хүүхдүүдэд дээд ангийн сурагчид болон спортын оюутнууд бүтэн жил тусалсан. Би гол нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хариуцлага үүрч, асуудлыг өөрөө шийдвэрлэх тал дээр нь анхаардаг.

Сурв.: Тэгэхээр хичээл тань яг яаж явагддаг вэ?

Ghanbari: Миний хичээл ихэвчлэн “Оюуны галт тэрэг/Train the Brain”-ээр эхэлдэг. Энэ нь жишээлбэл нэг хөдөлгөөнт тоглоом байж болно. Би дасгал даалгавруудаа хөдөлгөөнтэй холбох их дуртай. Жишээлбэл математикийн хичээл дээр би хүүхдүүдээрээ сагсан бөмбөгийн хамгийн оновчтой шидэлтийг бодуулсан. Үүний тулд хүүхдүүд багт хуваагдаж, бөмбөгөөр туршилт хийж, шийдлийг өөрсдөө олцгоосон. Сурагчид мэдлэгийг өөрсдөө олж эзэмшиж, тэгэхдээ хөгжилтэй зугаатай байна гэдэг миний хувьд хамгийн чухал. Хэрвээ сурагчдад хичээл нь гоё байж, инээж баясаж байвал тэд үр дүнтэй, сайн  сурдаг. Үүнийг олон орны олон ч судалгаа баталж байгаа.

Сурв.: Тэгвэл биеийн тамирын хичээл дээрээ та яадаг вэ?

Ghanbari:Би хүүхдүүдээ их зугаатай байдлаар хөдөлгөхийг хичээдэг. Жишээлбэл африкийн хөдөлгөөнт тоглоомууд тоглуулдаг. Энд гол нь ялах, ялагдах биш харин хэмнэл, багийн мэдрэмж байдаг. Үүгээр биеийн тамирт дургүй хүүхдүүдийг ч татаж чаддаг. Хэн ч буланд сууж үлддэггүй. Жишээ нь сагсны бөмбөгтэй хөдөлгөөн зохиох зэрэгт хүүхдүүд ямар сайн сэтгэдэг гээч. Үнэхээр итгэмээргүй. Өөрсдөө шийдэж, хамтдаа дуртай хөдөлгөөн, спортоо хийх нь хүүхдийг улам чангаруулж байдаг. Үүнийг миний докторын ажлын судалгаа ч харуулсан. 

Сурв.: Сагсны бөмбөгтэй хөдөлгөөн гэнээ? 

Ганбари: Тийм ээ, бид нар сагсны бөмбөгтэйгээр яг л хип хоп бүжиглэж байгаа юм шиг бүжиглэдэг. Үүнд ихэнх хүүхэд маш дуртай байдаг, ялангуяа хөвгүүд. Спорт биеийн тамир гэхээр заавал хурдан байна, тасралтгүй хийгээд байна гэсэн үг биш. Хүүхэд байхдаа би жишээ нь модонд авирах дуртай байсан. Одоо бараг модонд авирдаг хүүхэд алга. Тиймээс би өөрийгөө хүүхдүүдийн хувьд хөтлөгчийн үүднээс хардаг. Би хүүхдүүддээ ямар нэг зүйлийг зүгээр л туршиж үзэх боломж, эрх чөлөөг олгодог. Скейтбордаар гулгахад хүүхдүүд бие биедээ маш их зүйлийг зааж, өөрсдөө сурдаг. 


Мари-Кристин Ганбари Нигерия улсад

Сурв.: Хичээлийн чинь төлөвлөгөөн дээр скейтбордоор гулгах байдаг юм уу?

Ганбари: Тийм. Биеийн тамирын асран хамгаалагчийн төслийнхөө шугамаар би 'skate-aid' гэдэг олон нийтийн байгууллагатай холбогдсон. Би тэндхийн нэг ёсны эрдэм шинжилгээний ажилтан хийдэг юм. Бид дүрвэгсдийн хүүхдүүдтэй скейтборд хийх нэг төсөл хийсэн юм. Хүүхэд бүр өөрийн соёлыг скейтбордоороо илэрхийлсэн. Үнэхээр гайхамшигтай байсан. Мэдээж би өөрөө скейтборд хийж үзүүлдэг ч ихэнхийг нь хүүхдүүд өөрсдөө хийдэг.

Сурв.: Эцэг эхчүүд үүнд яаж ханддаг вэ?

Ганбари: Маш эерэг ханддаг. Эсэргүүцэх ер нь юу байх вэ дээ. Тэгэж ярьвал хөл бөмбөг скейтбордоор гулгахаас аюултай шүү дээ. Миний сайн хичээлийн талаарх төсөөлөл сургуулийн үзэл баримтлалтай таардаг. Бие дааж сурах, ардчилсан хүмүүжил эн тэргүүнд тавигддаг. Тиймээс ерөнхийдөө багаар их ажиллана. Голдуу охид, хөвгүүд холилдож, дөрвүүлээ нэг баг болж хамтдаа ажиллаж, сурдаг.

Сурв.: Та хичээл дээрээ мэдээллийн хэрэгсэл ашигладаг уу? 

Ганбари: Би powerPoint ашиглаж хичээлээ явуулдаг. Хүүхдүүд google ашиглаж мэдээлэл хайдаг. Хэрэгтэй гэж үзвэл би YouTube-н бичлэг видео үзүүлдэг. Жишээ нь YouTube дээр биномын томьёоны дуу байдаг. Энэ хүүхдэд, бүгдэд маш сайн хүрч чаддаг. 

Сурв.: Та тэгээд хичээлийн цаг бүртээ зориулж поверпойнт үзүүлэн хийдэг юм уу?

Ганбари: Тийм, би өөрөө ч тийм юм хийсээр том болсон. Энэ бол миний хувьд нэг их онцгой зүйл биш. Би харин ч самбар дүүрэн бичихийг тийм ч тохиромжтой гэж боддоггүй. Поверпойнт үзүүлэн нь сурагчдад ч сонирхолтой байдаг. Гэхдээ би өөрийнхөө хичээлийг хамгийн мундаг нь гэж хэлэхгүй ээ. Өөр олон сайн заах аргууд, олон сайн багш нар бий. Би тэднээс их юм сурсан, одоо ч сурсаар байгаа. Хамгийн гол нь амьдралд ойр байх, өөртөө тохирсон аргаа олох л явдал. Өөр байх бол зүгээр үзэгдэл. Олон янзын байх нь хичээлийг баяжуулдаг. 

Сурв.: Гэхдээ багш болгон ийм уралдаанд оролцоод байдаггүй байх даа. 

Ганбари: Би энэ уралдааны талаар найзуудаасаа мэдээд маш их баярласан. Яагаад гэвэл энэ нь багшийн мэргэжлийн чухлыг харуулж байна. Багшийн ажил нийгмийн хөгжилд гол үүрэгтэй байдаг. Би анх хууль сурсан. Хуульч, өмгөөлөгч болоод хүүхдүүдийг хамгаалж, зөв зам руу нь оруулна гэж боддог байлаа. Тэгтэл нэг шүүгч миний нүдийг нээж, багш болбол илүү их нөлөөлж чадах юм байна гэдгийг ойлгосон. Хүүхэд сургууль дээрээ нэг л өөр байвал энэ нь дандаа л шалтгаантай байдаг. Эцэг эх нь салсан ч юм уу ямар нэг өөр асуудал байгаа ч юм уу. Хүүхдэд зөвлөмж дэмжлэг болж, чи энд байна, би чамайг харж байна гэдгийг харуулах чухал. Амьдралдаа тусалж зөвлөх хүнтэй байна гэдэг ямар байдгийг би өөрөө ч мэдэрч байсан.

Сурв.: Та сая доллар авбал юу хийх вэ?
Ghanbari: Хамгийн түрүүнд скейтбордын асран хамгаалагчийн төслөө өргөжүүлнэ. Ингэх зөндөө боломж бий. Би Африкт сайн дураараа ажиллаж байгаа, үүнийгээ ч үргэлжлүүлмээр байна. Намайг тэндхийн сургуульд анх очиход крантны ус, байнгын цахилгаан гэж байгаагүй. Одоо 25 суурин компьютер, интернэт холболттой болсон. Бас онлайн туслах программтай, түүгээрээ авьяас, сонирхолтой сурагчдыг хөгжүүлж, дэмждэг. Төслөө бас өргөжүүлж, герман африк хүүхдүүдийг хамтарч ажиллуулмаар байна. Тэгэхээр авдаг юм бол ганц миний биш бүгдийн л шагнал болно. Миний гол уриа бол “I am because we are” буюу “Бид байгаа болохоор би байгаа юм” гэдэг африк үг. Хамтдаа гэдэг бол миний хувьд, миний хийж буй бүх зүйлд эн тэргүүнд тавигддаг зүйл. Бас хүүхдүүд бол миний хувьд дэлхий дээрх хамгийн чухал, эрхэм зүйл.


Эх сурвалж: http://www.spiegel.de/lebenundlernen/schule/global-teacher-prize-lehrerin-aus-dem-muensterland-fuer-weltweiten-lehrerpreis-nominiert-a-1125777.htm

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.
Ааднаас доор ээж
2017 оны 3-р сарын 6. Даваа гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 70
Өнөөдөр 431
Өчигдөр 1213
Энэ 7 хоногт 0
Энэ сард 27036
Өнгөрсөн сард 56272
Нийт зочилсон 4625516

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    зочин
    2017 оны 3 сард шалгалтанд ороод тестен дээрээ хангалттай оноо авсан г...
    1
    unen heljee
    Уншигч
    Ёстой мундаг эмэгтэй байна!
    Зочин
    ene saidiinyed bolovsrol ok baisan shuu
    Зочин
    Хүн бүр авах гээхийн ухаанаар хандаж өөрөөсөө эхлэх нь чухал байх. Сай...