Үзсэн тоо: 654
0
0
Уран зохиолыг ингэж ойлгох ёстой юм байна
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2016 оны 11-р сарын 4. Баасан гариг. asdf
Багш нар маань зохиолыг ингэж ярьдаг болбол бүх хүүхэд унших дуртай болох байх даа.     

Өчигдөр Интерном номын дэлгүүрт “Монсудар” хэвлэлийн газраас шинээр хэвлэгдэн гарсан “Михаэль Коолхаас” гэдэг номын танилцуулга, хэлэлцүүлэг болов. Танилцуулгыг тус хэвлэлийн газрын ажилтан, төслийн ахлагч Александр Шнорбуш хэмээх герман залуу хийсэн. Тэрээр утга зохиол болон философид суралцсан нэгэн гэнэ. 
Номынхоо үйл явдлын тухай шууд яриад эхлэх байх гэтэл зохиогчийнх нь талаар бүтэн цаг ярив. Бодоод байхад намтар, шагналыг нь нэгд нэгэнгүй биш харин яг тухайн зохиолч, түүний зохиолыг улам гүн гүнзгий ойлгож мэдрэхэд тустай онцлогуудыг зураг хөрөгтэй нь маш сайн тайлбарлав. 




Номын зохиолч Хайнрих фон Клайст нь германы, цаг үеийнхээ аугаа зохиолч ажээ. Гэвч тэрээр олон суутны нэгэн адил амьд сэрүүн үедээ алдаршиж чадаагүй, амьдралдаа гутарч амиа хорлосон нэгэн. Түүний зохиол бүтээлээ туурвиж байх үед нь утга зохиол, урлагт эхлээд европын сэргэн мандалтын үе, дараа нь романтик урсгал ноёрхож байжээ. Гэвч Клайст өөрийн гэсэн арга стильтэй, аль ч урсгалд хамаардаггүй онцгой зохиолч байв. Тэр уран зохиолд ноёрхож байсан урсгал стилээс авахаа авч, хаяхаа хаяж, шүүмжлэлтэй ханддаг байжээ. 
Түүний бичлэгийн нэг онцлог бол Клайст хүний бодоогүйг боддог, бодит амьдрал, үнэн мөнийг харуулдаг. Уншигчдын урьдчилан таамаглаагүйг хийж шоконд оруулж чаддаг. 
Үнэн гашуун байдгийн учир түүний “Фридрих фон Хомбург хунтайж” хэмээх зохиол тухайн цаг үедээ хоригдож, хэвлэгдэх эрхгүй ч болж байв. 
       

“Михаэль Коолхаас” гэдэг зохиол нь шимтэн уншдаг байсан “Монте Кристо гүн”-тэй зарим талаар төстэй санагдсан. Зохиолын гол дүр Михаэль өөрт нь тохиолдсон шударга бус явдлыг үнэн голоосоо жигшинэ. Тэрээр асуудлыг ном ёсоор нь, шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсдэг. Гэвч шүүх, эрх мэдэлтнүүд яг л одоо манай нийгэмд байгаа шиг хээл хахууль, танил талд баригдсан байжээ. Шударга гэх шүүх шударга шийдвэрийг гаргаагүй, түүнд тус дэм болох гэсэн эхнэр нь эцэст нь нас барж, Михаэль журамт сайн иргэн байхыг болив. Ингээд тэр өшөө авалтад автаж, өөрөө шүүхээр шийднэ. 
Ингээд цааш бичихээ больё. Та өөрөө уншина биз. 
Энэ зохиол бусад оронд олонтоо тайз, дэлгэцийн бүтээлд хувирчээ. Хамгийн сүүлд Арно де Пальерын 2013 онд хийсэн  “Бослогын эрин: Михаэль Коольхаасын домог” кино Каннын наадмын Алтан дал мөчир шагналд нэр дэвшиж байжээ. Кино нь манайд удахгүй гарах байх. 

Тус номын үдэшд очоод дараах гурван зүйлийг бодов: 
1. Номыг ингэж тайлбарлахаар ойлгохоос яах вэ. Бүүр таалагдаад утга зохиол судлаач болмоор санагдав.
2. Энэ номыг хурдхан уншъя.
3. Мэдлэг, мэдээлэл сайтай номын ийм гоё тайлбар, хэлэлцүүлэг дээр нь ирж байна аа. Ихийг мэдэж авах юм байна. 
Хоёр долоо хоногийн дараа Вольтерын “Кандид буюу өөдрөг үзэл” романы тухай ярина гэсэн. Тэнд та очоод үзээрэй. Хэл, уран зохиолын багш нар нэг очоод, зохиол хэрхэн ярих, ярилцах санаа авмаар санагдсан. Багш нар маань зохиолыг ингэж ярьдаг болбол бүх хүүхэд унших дуртай болох байх даа.     

Г.Ариунгоо
[ 1 ] зочин103.9.90.XXX
2016 оны 11-р сарын 22. Мягмар гариг.
Энэ нийтлэлийг бичсэн хүнд талархаж байна. Дуулсан үзсэн сайн ном, номын хэлэлцүүлгийнхээ талаар бусаддаа түгээж байгаа нь бүтээлч, хичээнгүй санагдлаа. амжил хүсэе!

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 66
Өнөөдөр 1450
Өчигдөр 2253
Энэ 7 хоногт 5804
Энэ сард 22676
Өнгөрсөн сард 44162
Нийт зочилсон 5423504

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    enee
    medeelel oruulbal iluu sonirholtoi
    гэрлээ
    хөөрхө юм байна
    сурагч
    МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнө...
    Зочин
    Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиг...
    багш
    давгүй санаа байна. ашиглаж үзье