Үзсэн тоо: 1562
5
Монгол хэл: Гүйдэг чээж бичиг
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2016 оны 10-р сарын 27. Пүрэв гариг. asdf
Энэ аргын давуу тал:
Багш уншиж, хүүхдүүд чимээгүй сууж бичдэг уламжлалт аргаас өөр тул сурагчдад маш сонирхолтой. Тэд маш идэвхтэй, баяр хөөртэй, зугаатай байдаг. 
Хүүхэд өөрөө уншиж, харааны ойндоо үгийн зөв бичлэгийг тогтоож, идэвхтэй оролцдог тул зөв бичихэд жирийн чээж бичиг, зөв бичгийн дасгалуудаас хурдан суралцдаг.
Тохирох анги: 2-с дээш

Хэрэглэгдэхүүн: Чээжээр бичих эхийг том шрифтээр А4 цаасан дээр 5-10 ширхэг хэвлэж бэлдэнэ.
Үйл ажиллагааны хамтын хэлбэр: Цөөн хүүхэдтэй бол ганцаарчилж, олон хүүхэдтэй анги бол багаар зохион байгуулна. 

Явц: 
1. Багш сурагчдадаа “Гүйдэг чээж бичиг” хийнэ гэдгийг хэлнэ. 
2. Ангийн ханан дээр хэвлэж бэлдсэн чээж бичгийн эхүүдээ хаа сайгүй наана. Ингэхдээ хүүхэд сайн харж болохоор өндөр намыг тохируулна. Ганц хоёрхон эхийг байрлуулбал хүүхдүүд түүн дээр шахалдах, хоорондоо мөргөлдөх асуудал гардаг тул аль болох зөрөлдөж гүйхээр, хоорондоо шахалдахгүйгээр эхүүдийг байрлуулах хэрэгтэй.  Боломжтой бол ангийн гаднах корридорыг хүртэл ашиглаж болно. 
3. Ингээд хамгийн түрүүнд зөв хуулж бичсэн нь түрүүлэхийг мэдэгдэнэ. 
4. Хүүхдүүд багшийн эхлэх дохиогоор ханан дээрх эх рүү гүйж уншаад буцаж суудалдаа ирж дэвтэртээ бичнэ. Багаар хийж буй нөхцөлд нэг нь бичиж, бусад нь бичиж буй хамтрагчдаа хэлж бичүүлнэ. 
5. Сурагчид бичиж дуусахад хэн хамгийн алдаагүй, хамгийн хурдан бичсэнийг шалгаруулна. 

Анхаарах зүйл нь: 
- Гүйдэг чээж бичгийг хүүхдүүдийг гүйлгэхгүйгээр гэтэж явуулж хийлгэж болно. Ингэвэл “Гэтдэг чээж бичиг” зэргээр нэрээ өөрчлөх хэрэгтэй. 
- Анх энэ аргыг хэрэглэхдээ маш богино эхийг сонгоно. Тухайлбал, 2-р ангид богино үгстэй 4 өгүүлбэр байх жишээтэй. Ангийн түвшин, сурагчдын чадвараас хамаарч эхийн хүнд хөнгөнийг багш өөрөө тохируулж сонгоно.  
- Эхийн үсгийн том жижиг нь ойроос амархан уншихаар, холоос суудал дээр харагдахааргүй байна.  Тухайлбал Arial 14 байж болно.   
- Эх нь үйл явдалтай түүх байвал тохиромжтой. Хүүхдүүд эхэн үедээ утгыг анзааралгүй гүйж бичдэг. Харин дараа нь бичсэн эхийг хаалгаж байгаад ямар утгатай эх байсан бэ хэмээн ярилцаж болно. Ингэвэл хүүхдүүд хожим нь эхийг ойлгож уншихыг бас хичээдэг.    

“Бага ангийн багш” сэтгүүлийн 7/67 дугаараас

[ 1 ] argazuich202.21.112.XXX
2016 оны 10-р сарын 27. Пүрэв гариг.
Энэ маш сонирхолтой, идэвхтэй сурдаг арга. Анх хийж буй багшид анги жаахан замбараагүй санагдах байх. Гэхдээ гол нь сурах үр дүн, хүүхдийн идэвх сонирхол шүү дээ. Багын багш нараа үүнийг заавал туршиж үзээрэй. Бага ангийн багш сэтгүүлийн 10 сарын дугаар дээр өөр олон гоё хичээлд хэрэглэх тоглоомын арга бий. Ажилд нь амжилт хүсье.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 56
Өнөөдөр 3472
Өчигдөр 4383
Энэ 7 хоногт 3925
Энэ сард 43050
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5254079

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...