Үзсэн тоо: 882
1
1-5-р ангийн “Иргэний боловсрол”-ын сурах бичгүүдийн талаар: Үнэнийг өгүүлье
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2016 оны 10-р сарын 21. Баасан гариг. asdf
Саяхан 10 сарын эхээр ЕБС-ын 1-5 р ангид судалж буй “Иргэний боловсрол”/ёс суртахууны эх/ сурах бичгийг сургалтаас хассан, хасаагүй гэх үнэн худал нь үл мэдэгдэх ташаа, мэдээллүүд шил даран гарч байгаад намдсан. Мэдээллийн аль нь үнэн, бодитой болохыг хэдэн хүн сонирхсон бол? Магадгүй аль мэдээллийг хэдэн хувь нь уншсан, бас итгэсэн бол? 
Уншсан мэдээлэл бүрт итгэх боломжгүйг “баталсан” тод жишээний нэгийг доор дурдъя. 
Мэдээлэл хуучирдаг уу?
Ингээд энэ талаарх “түүх”-г сийрүүлье. 
Дээрх сурах бичгүүдийг хүчингүй болгосон талаарх мэдээлэл: (товч тайлбарыг доор нь хийсэн):
Бага ангийн "Иргэний боловсрол" номыг хүчингүй болгох шүүхийн шийдвэр гарчээ.
 З.Хүслэн (2016-10-05) 
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн Иргэний боловсрол номыг зохиосон хоёр докторыг шүүх хурал өчигдөр болжээ. Иргэний боловсрол номыг зохиож эмхэтгэн гаргасан доктор С.Батсүх, У.Туяа хоёр алдаатай ном гаргаснаа шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс дээрх ангиудын номыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж, БСШУЯ-наас дахин шинээр боловсруулж хэвлэн гаргах ёстой гэж үзжээ. Ийнхүү их алдаатай, чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлөх ном хэвлүүлсэн хоёр докторт хариуцлага тооцох эсэхийг шийдэх юм байна. Дээрх хэргийг хувь хүн болон төлөвшихөд зайлшгүй шаардлагатай Иргэний боловсрол номыг зохиосон зохиогч нарыг ажилдаа хариуцлагагүй хандсан, Чанарын шаардлага хангахгүй ном гаргасан гэх үндэслэлээр “Боловсролын лавлагаа” ТББ-аас шүүхэд гомдол гаргасан билээ./www.zaluu.mn/
Жич тайлбар: Дээрх мэдээлэлд уг номуудыг хоёр хүн зохиосон, докторуудыг шүүсэн, алдаатай сурах бичиг гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, БСШУЯ-аас дахин шинээр боловсруулж хэвлэн гаргах ёстой гэ үзсэн”, ” Боловсролын лавлагаа” ТББ, гомдол гаргасан зэргээр ташаа мэдээлэл тавигдсан.
Дээрх ташаа мэдээлэл гарсны дараах 10 сарын 6, 7 ны өдрүүдэд  zaluu.mn, eagle.mn, “Монголын үнэн”, “Өнөөдөр” сонины дугаарт өмнөх өдрийн мэдээллийг ор үндэсгүй гэдгийг залруулсан мэдээллүүд ар араасаа цувран цацагдаж, баталж эхэлсэн.
Сурах бичгүүдийг хүчингүй болгох шийдвэр гараагүй талаарх мэдээллүүд:
1. Иргэний боловсрол номыг хүчингүй болгох шийдвэр гараагүй гэв.         10-р сарын 6                14 цаг 28 минут
.....Харин өнөөдөр тус номын зохиогчид нь “Боловсролын лавлагаа” ТББ-аас “Иргэний боловсрол номыг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ.” гэсэн ташаа мэдээлэл цацагдсан байна. Иргэний боловсрол номыг хүчингүй болгох шийдвэр гараагүй. Шүүхээс бага боловсролын цөм хөтөлбөрийн  “Иргэний боловсрол”-ын сурах бичгийг  хүчингүй болгох үндэслэл, нотолгоо байхгүй учраас хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Мөн иргэний боловсролын унших эхэд байгаа зөв бичих дүрмийн зарим нэг алдааг засахыг БСШУСЯ-д үүрэг болгосон" гэжээ.                                 Т.Гэрэл /www.zaluu.com/
Жич тайлбар: Энэ хэсэгт “..сурах бичгийг хүчингүй болгох үндэслэл, нотолгоо байхгүй учраас хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан” гэжээ. Шүүхийн шийдвэр сурах бичигтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж үзсэн.
2. 2016 оны 10 сарын 6-ны “Үнэн” сониноос


Жич тайлбар: Дээрх мэдээлэлд мөн л “Боловсролын лавлагаа” хэмээсэн байна. Мөн манай байгууллагыг уг мэдээллийг цацсан гэж үзэж, ор үндэсгүй гүтгэсэн байна. Энэ талаар холбогдох хүмүүстэй утсаар ярихад:
Өнөржаргал: Энэ мэдээллийг дарга нар тавь гэсэн, Хэн хаанаас тавиулсныг тодорхой мэдэхгүй байна,
Орлогч эрхлэгч: Яамнаас өгсөн. Баталгаатай мэдээлэл гэж тус тус хариуллаа.




3. 2016 оны 10 сарын 7-ны “Өнөөдөр” сониноос



Жич тайлбар: Энэ мэдээлэлд “Боловсролын давалгаа” ТББ-ын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэн байна. Шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн хөтөлбөртэй холбогдох хэсгийг шаардлага хангаагүй хэмээн хэрэгсэхгүй болгож, харин сурах бичигтэй холбоотой хэсгийг нэхэмжлэлийн шаардлага хангасан гэж үзсэн.

4. “Иргэний боловсрол” сурах бичгийг хасаагүй гэв.
 Eagle.mn   1 цагийн өмнө (2016-10-07)
......Улмаар дээрх ангиудын номыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж, БСШУЯ-наас дахин шинээр боловсруулж хэвлэн гаргах ёстой гэж үзсэн гэх.
Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг хүчингүй болгож, хэрэглээнээс хасаагүй тухай албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Боловсролын хүрээлэнгээс нийслэлийн Захиргааны анхан шатны шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг хүчингүй болгож, хэрэглээнээс хасаагүй тухай албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд “Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг “хүчингүй болгосон”, “хэрэглээнээс хассан” тухай  мэдээлэл цацагдсан.
Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг хүчингүй болгосон, хэрэглээнээс хассан шийдвэр  гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

Дээрх мэдээллийг уншсан хэд ч сурах бичиг хэвээр сургалтад хэрэглэгдэх юм байна гэсэн хандлага бий болох нь тодорхой. Мэдээж сурах бичиг зохиогчдын багийг төлөөлөн оролцсон нэр бүхий хүмүүс, Боловсролын хүрээлэн дээрх албан мэдэгдлийг хийсэн учраас. 
Тэгэхээр аль мэдээлэл үнэн бас бодитой вэ? Хүчингүй, хассан гэх мэдээлэл үү? Хасаагүй, “Боловсролын давалгаа” ТББ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл үү? 

“Ямааны махыг халуун дээр нь”
Олон нийтийг төөрөгдүүлсэн дээрх мэдээллүүдийг цацахдаа сэтгүүлчээс ямар нотолгоо, үндэслэлээр мэдээг оруулсныг тодруулж болох ч өөрсдийн хариуцлагагүй хандсан, алдаатай сурах бичиг зохиосон, хэвлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй улмаар мэдээллийг “хүчгүйдүүлж”, “булингартуулж” байгаа боловсрол хариуцсан төрийн байгуулагын хариуцагчдыг яах вэ?  Шүүмжлэлийг хүлээж авахаас зайлсхийсэн, нэр хүндээ хамгаалсан энэхүү үйлдэл өрнөсөн үйл явц 2015 оноос эхлэлтэй. Энэ богино хугацаа биш. Тэд тухайн үед нь энэ асуудлыг шийдсэн бол өнөөдөр сурах бичгүүд шинэчлэн зохиогдсон байх байсан. Энэ мэтчилэн  боловсрол хариуцсан төрийн төв  байгууллагын байр суурь “монополь” хэвээр байсаар байх уу? Тэд өөрсдөө төлөвлөдөг, өөрсдийгөө хянадаг тогтолцоотой. Олон нийтийн оролцоо тэдэнд нэр төдий, ач холбогдолгүй.  Мэдээж бүх зүйл яг таг, хөдөлшгүй, сайн байдаггүй. Болж байгаагаа аваад, болохгүйгээгээ орхиод өөрчлөөд, шинэчлээд явах хэрэгтэй. Гэтэл манай эрх бүхий байгууллага тэдний төлөөлөл дээрх байдлаар асуудалд хандсаар л байна.  Аливаа асуудал шийдлээ олохгүй удах тусам гарах үр дүн хугацаа алддаг. Хохирол, үр дагавар ч даамжирдаг. Тиймээс нийтийн эрх ашгийн тулд бодит байдлыг үнэнээр халуун дээр нь хүргэхийг чухалчиллаа.
“Үнэнээр явбал
Үхэр тэргээр туулай гүйцнэ”
Манай байгууллагаас “Иргэний боловсрол” цагаар судалж байгаа 1-5-р ангийн сурах бичигт агуулга, аргазүй, найруулга зүй, зөв бичгийн алдаа байгааг хүлээн зөвшөөрч, засаж залруулах, шинэчлэх талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагад удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд тухай бүрт бидний хүсэлт талаар болж байлаа. Тиймээс бид УИХ-д, эцэст нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл (2016.03.02) гаргасан. Нэхэмжлэлийн дагуу 2016.10.4 ны өдөр шүүх хуралдаж, шийдвэрлэсэн. Дээр нийтлэгдсэн манай байгууллагаас мэдээлсэн гэх мэдээллийг бид өгсөнгүй. Энэ хугацаанд бид...Шүүх  “Иргэний боловсрол” сурах бичгийг шинэчлэн зохиох тухай шийдвэрийг гаргаж, хөтөлбөр дэх холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон”, “Шүүхийн шийдвэр албан бичгээр 14 хоногийн дараа нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагад хүргэгдэнэ. Түүнээс хойш авах арга хэмжээг БСШУС-ын яам гаргах байх” гэсэн мэдэгдлийг өгч байсан. 
Манай байгууллага ташаа мэдээлэл нийтлээгүй гэдгийг баталсан шүүхийн шийдвэрийг танилцуулъя.

















































































































































Дээрхийг дүгнэн үзэхэд: 
1. Мэдээлэл бүхэн үнэн байдаггүй. Сэтгүүлч, сурвалжлагч нар үндэслэлтэй, баримт нотолгоотой мэдээллийг үнэн зөвийг дамжуулах, тухайн  салбарын бүтэц тогтолцоо, үйл ажиллагаа болон нийтэлж, нийтэд түгээх мэдээллийнхээ талаар зохих мэдлэгтэй, үзэж судалсан байх шаардлагатай. Сэтгүүлчийн мэдлэг дулимгаас мэдээллийн утга өөрчлөгдөх, үнэ цэн алдагдаж байна.
2. БСШУСЯ-ны холбогдох хүмүүс шүүхийн шийдвэрийг ташаа мэдээлэх, төрийн нэрээр олон нийтийг эргэлзээтэй байдалд оруулах, бодит байдлыг нуух зэргээр асуудалд хандаж байна. Хуулинд олон нийтийн оролцоог хангана гэдэг ч энэ нь бодит байдал дээр биелэл болдоггүй, хэвшил болсон, амьд бус, заалт хэвээр байгаа нь харагдаж байна. 
3. Дээрхээс олон нийтийн оролцоо үнэгүй байдгийн тод жишээг харж болно. 2014-2016 оны хугацаанд уйгагүй, зууралдсаны дүнд бид өнөөдрийн шийдвэрийг гаргуулсан. Бид цаашид ч “Иргэний боловсрол”-ын төдийгүй өнөөгийн сургалтад хэрэглэгдэж байгаа сурах бичгүүд цаг үеийн болон сурагчдын хэрэгцээ, шаардлагыг хангаж байгаа эсэх, хүсэл сонирхол татахуйц, нас сэтгэхүйд нь тохирсон зэрэг олон шалгуурт нийцэж байгааг хянаж ажиллах болно.

Боловсролын Давалгаа ТББ 

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
8 цаг 34 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
8 цаг 53 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 30
Өнөөдөр 1027
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4862
Энэ сард 42875
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348649

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...