Үзсэн тоо: 1477
0
0
“Боловсролын Давалгаа ТББ”-ын албан ёсны мэдэгдэл
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2016 оны 10-р сарын 7. Баасан гариг. asdf
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Боловсролын лавлагаа” ТББ “Иргэний боловсрол” сурах бичгүүдийг хэрэглээнээс хасаж, шинэчлэн боловсруулах шүүхийн шийдвэр гарсан гэж ташаа мэдээлсэн” хэмээн шуугих боллоо. Энэ мэдээлэл өөрөө ташаа бөгөөд үүнийг манай байгууллага гаргаагүй нь тодорхой. Учир нь бид ядаж нэр хаягаа зөв дурдах байв. 

Манай байгууллага 1-5-р ангийн “Иргэний боловсрол” сурах бичгүүдийг сурах бичгийн анализын аргазүй болон хэвлэмэл сурах бичгийн стандартын дагуу судлан шинжилж үзээд шаардлага хангахгүй байна хэмээн 2014 оноос хойш БСШУЯ-нд албан ёсоор удаа дараа хандаж байсан. Гэвч энэ талаар хэлэлцэх, сайжруулах саналыг үл хайхарч, үг, үсгийн зарим алдааг засаж, агуулга, аргазүйгээ сайжруулалгүй, зөв бичихзүйн алдаагаа бүрэн засалгүй дахин хэвлэсээр, хэрэглэсээр байсан. Иймээс бид захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус сурах бичгүүдийг хэрэглээнээс хасаж, шинэчлэн боловсруулах, сургалтын цөм хөтөлбөр дэх “Иргэний боловсрол”-той холбоотой хэсгийг хүчингүй болгох хоёр заалтаар нэхэмжлэл гаргасан. 
Захиргааны хэргийн шүүх тус нэхэмжлэлийн дагуу 2016 оны 10-р сарын 4-нд шүүх хурал хийж тус сурах бичгүүдийг алдаатай, шаардлага хангахгүйг тогтоож, тус нэхэмжлэлийг шаардлага хангасан хэмээн үзсэн. Харин цөм хөтөлбөрийн “Иргэний боловсрол” хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 
Манай байгууллагыг ямар ч мэдэгдэл хийгээгүй байхад бидний нэр усыг буруу мэдээлж, хэвлэл мэдээллийнхэн нэгнийхээ ташаа мэдээг хуулбарлан тарааж байна. Түүнчлэн “Боловсролын хүрээлэн”-гээс шүүхээс ийм шийдвэр гараагүй, Боловсролын давалгаа ТББ ташаа мэдээлэл цацлаа хэмээн мэдэгдэл хийж байна.Үүгээрээ боловсролын салбарын төрийн байгууллагууд ард түмэндээ үнэн бодит байдлыг нуун дарагдуулсан мэдэгдэл хийж байна.  
Шүүхийн шийдвэр 14 хоногийн дараа албан ёсоор бичгээр гарна. Үүнийг бид бүтэн эхээр нь сайтдаа тавих болно. Тэр үед бүх зүйл тодорхой болох нь дамжиггүй. 





“Боловсролын Давалгаа” ТББ

houston abortion clinic how much is it to get an abortion national abortion federation

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 13
Өнөөдөр 607
Өчигдөр 4147
Энэ 7 хоногт 15724
Энэ сард 16168
Өнгөрсөн сард 61787
Нийт зочилсон 5978935

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    эрдэнэзаяа
    үнэ хэд вэ
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...