Үзсэн тоо: 877
0
0
Үгийн сүлжээ бөглөөд IQ сайжрахгүй. Харин...
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2016 оны 7-р сарын 4. Даваа гариг. asdf
Та IQ-гээ сайжруулмаар байна уу? Тэгвэл дараах хялбар дадлыг хэрэгжүүлээрэй гэж төв мэдрэлийн тогтолцоог судлаачид хэлж байна.
Ихэнх хүмүүс IQ-г өгөгдсөн, тогтмол зүйл. Яг л шалгалтын дүнтэй адил гэж үздэг. Та IQ-гийн асуулга бөглөөд гарсан хариу нь таны хэр ухаалаг болохыг л илэрхийлнэ.

Гэтэл судалгаа өөр үр дүнг харууллаа. Тархины үйл ажиллагаа өмнө нь  төсөөлж байснаас илүү хувьсамтгай болохыг судлаачид нотолж байна.
Хөгжим дэлхийг өөрчилж чадна, учир нь хөгжим хүмүүсийг өөрчилж чаддаг.

Цюрихын  их сургуулийн судалгаанаас харахад нэг энгийн зүйл хүний IQ-г өндөр болгож байна. Хүүхдийн уураг тархи насанд хүрсэн хүмүүсийнхээс илүү хөгжих боломжтой байдаг. Судлаачид энэ хүрээнд судалгаагаа хязгаарлалгүй хүүхэд, насанд хүрэгчид, ахимаг настай хүмүүсийг ч хамруулжээ.
Тэгвэл IQ-гээ сайжруулах арга юу вэ. Үгийн сүлжээ бөглөж,  үгсийн сангаа сайжруулах уу?
Арай өөр зүйл юм байна. Бясалгал хийх, рубик шоо эвлүүлэх, эсвэл ямар нэгэн эм бэлдмэл ашиглах ч биш юм.
Судлаачид хөгжмийн зэмсэг эзэмших гэж хариулж байна. Хөгжим тоглох нь уураг тархины үйл ажиллагааг гайхалтай хөгжүүлдэг ба таны IQ-г долоо болон түүнээс дүнгээр ахиулах боломжтой юм.

Сэтгэл зүйч Луц Жанкэ “65-аас дээш насны хүмүүс 4-6 сарын турш, долоо хоногт нэг цаг хөгжим тоглоход тэдний тархинд маш хүчтэй өөрчлөлтүүд гарсан” гэв. Жанкэгийн бүртгэлээс харахад тэдгээр хүмүүсийн санах , сонсох, үндсэн хөдөлгөөний \ялангуяа гарын\ үйл ажиллагааны төв тархины хэсэгт илүү идвэхжилт илэрсэн байна.
Үүнийг Жанкэ “Байгалиас тархины бүтцэд өөрчлөлт гарсан. Энэ бол ер бусын зүйл. Судалгаанд оролцсон хүмүүс зөвхөн хөгжим тоглож, хөгжилдөхөөс гадна тархиныхаа бүтцийг өөрчилсөн” гэв.

Тэгэхээр бид ухаалаг эсвэл авьяастай байх нь тогтмол, төрмөл үзүүлэлт гэж үзэж болохгүй юм байна. Хөгжмийн ямар нэг зэмсэг тоглох л хамгийн шилдэг арга аж. Хөгжим тоглож сурахад гурван давуу тал бий.





























Энэхүү бүрэлдэхүүн нь уураг тархины бүтцийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг дэмждэг.  Тодруулбал гүйцэтгэлийн функц буюу өөрийгөө хянах болон шийдвэр гаргахтай холбогдох бөгөөд ой тогтоолт, зан чанар, ярих чадвар, булчингийн үйл ажиллагаа, харах, сонсоход мөн ач тустай.
Та гэртээ ирэхэд, кино багцаас сонгож үзэхийн оронд хөгжим тоглонгоо, ямар ч хүч гаргалгүйгээр уураг тархиа хөгжүүлнэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

Харвардын төв мэдрэлийн тогтолцоо судлаач Готтфрид Шлаг \Gottfried Schlaug\-ийн тайлбарласнаар хөгжимчдийн уураг тархинд тус саарал бодис хөгжим тоглодоггүй хүнийхээс их байсан байна. Гайхалтай нь энэ хүмүүс долоо хоногт хэдхэн цаг дасгал сургуулилт хийн, дөрвөн сарын дараа шалгахад ой тогтоолтод нь том өөрчлөлтүүд гарсан байжээ.

Бухимдлыг бууруулна
Хүн бүр бухимдал муу нөлөөтэйг мэднэ. Судалгаагаар бухимдал нь цусны даралт, зүрхний өвчин, хорт хавдар, харвалтын эрсдэлийг өсгөдгийг баталсан.
Хөгжим тоглох нь тархи, биеийг зэрэг амраадаг. Анхаарал зөвхөн нэг зүйл дээр төвлөрч, баруун тархи ажилладаг. Түүнчлэн тархи сэргээш ялгаруулдаг нь  амттан идэхэд ялгардагтай яг адилхан гэнэ.
Өндөр ачаалалтай ажлын өдрийн дараа та гэртээ ирэхэд, кино багцаас сонгож үзэхийн оронд хөгжим тоглонгоо, ямар ч хүч гаргалгүйгээр уураг тархиа хөгжүүлнэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.





























Та хөгжим тоглоход таны “хүлээж авах” чадвар буюу сонссон мэдээллээ хүлээн авах чадамж хөгждөг. Гадаад хэл сурахдаа хөгжмийн хичээлээр дамжуулах нь үр дүнтэй болдог гэсэн үг юм.

Дахин хэлэхэд дээрх арга аль ч насныханд адилхан үр дүн авчирна. Өмнөд Флора их сургуулийн Жэннифэр Бугосын ярьснаар зургаан сар төгөлдөр хуурын хичээлийг 60-85 насны хүмүүст заасны дараа тэдний төлөвлөх, мэдээллийг боловсруулах, эргэн санах, ярих чадварт ер бусын ахиц гарсан байна.
Уураг тархины хөгжилд жижиг зүйл эсвэл одоо оройтсон гэдэг ойлголт байхгүй.

Бид зүүн тархиа хандлагад суралцах, өсөх, сургуульд олж авсан мэдлэгтээ ашигладаг. Төв мэдрэлийн тогтолцоог судлаачдын зөвлөснөөр бид их ажиллах шаардлагагүй, эсрэгээрээ хөгжим тоглох хэрэгтэй боллоо.

Хийл туршаад үз. Эсвэл гитар барь.
Та гэртээ бөмбөр тоглоход хөршүүд тань гомдолловол “уураг тархиа чадваржуулж байна” гэж хэлээрэй.
Төгсгөлд алдарт дуучин Боногийн хэлсэн үгийг ишилье. Хөгжим дэлхийг өөрчилж чадна, учир нь хөгжим хүмүүсийг өөрчилж чаддаг.





Орчуулсан Х.Бадрал
Эх сурвалж Inc.com - Мэлани Кэртн

free discount prescription card click prescription coupon
loperamide etos link loperamide kopen
procyclidine yovi.info procyclidine dosage
ventolin jarabe link ventolin
zyrtec dosage for adults click zyrtec ingredients australia

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 42
Өнөөдөр 1773
Өчигдөр 2346
Энэ 7 хоногт 4420
Энэ сард 36528
Өнгөрсөн сард 83863
Нийт зочилсон 5937508

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    эрдэнэзаяа
    үнэ хэд вэ
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...