Үзсэн тоо: 792
3
Хэл сурахдаа ХӨГЖИМ ашиглах үр дүнтэй арга
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2015 оны 9-р сарын 28. Даваа гариг. asdf
Эрика хэмээх Итали бүсгүй Испани, Англи, Герман, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг төдийгүй мөн Португалиар ярьдаг байна.

Анх тэр хаанаас ирснээ ч бусдад хэлж чаддаггүй байжээ. Учир нь түүний эцэг эх нь жинхэнэ нүүдэлчид байсан бөгөөд Эрикаг дагуулан маш олон газраар явжээ.

Түүний мах цусанд байдаг аялах хүслээс нь дутахааргүй чухал зүйл бол хөгжим юм. Эрика олон янзын урсгалаар дуулдаг бөгөөд түүний хэл сурах гол түлхүүр нь хөгжим ажээ.

Эрика хэл сурах болон хөгжим тоглохыг хэрхэн хослуулдаг таван аргыг сонирхъё.

ДАХИН ДАХИН СОНС
“Хөгжмөө аваад дуу дуулж эхлэх хэрэгтэй. Нэг дуугаа олон удаа дуулах тусам утга нь ойлгогдож эхэлдэг. Би энэ аргаар маш олон шинэ үг сурсан” хэмээн Эрика хэлжээ.

Мөн тэр самба болон босса нова урсгалаар дуулдаг болохоосоо өмнө Португаль хэл огт мэддэггүй байсан гэнэ.

ДАГАН ДУУРАЙ
Эрика англи хэл мэддэггүй байхдаа ч англи дууны үгийг сонсголоороо бичиж авах дуртай байжээ. Тэр Whitney Houston-ий “I Will Always Love You” дууны үгийг анх ‘aaaaiiiaaaa’s and ‘ooooooaaaaooooo’ гэж бичиж авч байсан ч англи хэлний багш нь түүний сурах эрмэлзлэлийг үнэлдэг байсан аж. Энэ аргаар чээжилсний дараа зөвөөр сурахад илүү амар байдаг гэнэ.

ДҮРЭМД БИТГИЙ ЗАХИРАГД
“Хөгжим бол дүрэм журамд захирагддаг зүйл биш. Үүнтэй адил хэлийг ч бас дүрмээр зааглах аргагүй. Хөгжим, хэл хоёрыг хоёуланг нь дахин дахин сонсоод, сонссон зүйлээ ашиглаж аль болох бүтээлч байх хэрэгтэй” гэж Эрика зөвлөж байна.

ИДЭВХТЭЙ БАЙ
Эрика урьд нь ахлах сургуульд байхдаа франц хэлэнд дургүй байжээ. Гэсэн ч тэр франц ресторанд зөөгч хийх болсноосоо хойш хүмүүсийн яриаг ойлгох болсон байна. “Хэл сурахыг хүсвэл яг л шинэ дуу сурч байгаа мэт анхааралтай сонсч, дахин дахин давтаж хэлэх хэрэгтэй. Олон удаа сонсох тусам илүү амархан болдог” гэнэ. Эрика яг энэ зарчмаар ажиллаад жилийн дотор франц хэлийг маш сайн сурчээ.

ХАРАХ ӨНЦГӨӨ ӨӨРЧИЛ
“Танхимын сургалтаар сурсан зүйл бодит орчинд нь ороход төдийлөн сайн бэлтгэл болж чаддаггүй” гэж Эрика ярьж байна. Тэр ахлах сургуульд байхдаа герман хэлийг маш сайн судалсан боловч Германд анх очоод хүмүүсийн яриаг ойлгохгүй байжээ.

Бас түүнийг хамгийн их гайхшруулсан зүйл бол Германы өсвөр насны хүүхдүүдийн бие даасан байдал гэнэ. Үе тэнгийнх нь герман хүүхдүүдийн бие даасан байдал нь түүнийг герман хэл илүү сайн сурахад нь түлхэц болжээ. Тиймээс хэл сурахыг хүсвэл тухайн хэлтэй холбоотой соёл, зан заншил болон тухайн улсыг нь сайн судлах хэрэгтэй аж.

Гадаад хэл бол өөр үг биш, харин өөр ертөнц” гэж Эрика хэлжээ.


Эх сурвалж: www.babbel.com



cialis coupons printable open cialis manufacturer coupon 2016
escitalopram wiki read escitalopram wiki
nimodipine stroke nimodipine traumatic subarachnoid hemorrhage nimodipine emedicine
amoxicillin blog.toolroom.at amoxil 500
cardura compendium cardura e10 carduran
procyclidine yovi.info procyclidine dosage

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
6 цаг 44 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
7 цаг 3 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 30
Өнөөдөр 832
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4783
Энэ сард 42680
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348454

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...