Үзсэн тоо: 4663
1
Хүн хэрхэн нийгэмшдэг вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2015 оны 9-р сарын 18. Баасан гариг. asdf
“Иргэн болох баг(ш)аасаа. Иргэний боловсрол олгох багшид зориулсан гарын авлага” номоос 

Хүн төрсөн цагаасаа эхлэн дээр дурдсан нийгэмшлийн хүчин зүйлүүдийн нөлөө, харилцан үйлчлэл дор нийгмийн чадварт суралцдаг. Нийгэмших нь хувь хүний нийгмийн үйлдлийн чадвартай болох хүртэлх:
- идэвхтэй
- уян хатан
- насан туршийн сурах, хөгжих үйл явц болно. 
Тиймээс ч нийгэмшлийн үе шатыг биологийн буюу насны ангилалд хуваадаг. Тэдгээрээс 2 түгээмэл ангиллыг танилцуулъя:
Тиллманны (Eckert, T 2015) дараах ангилал нийгэмших процессыг  ерөнхийлөн тоймлосон:    

Анхдагч: Төрсөн цаг→цэцэрлэг, сургуульд орох үе
Хоёр дахь: Цэцэрлэг, сургуульд орох үе- насанд хүрэх үе хүртэл
Гурав дахь: Насанд хүрсэн хүний сурах, хөгжих, хямрал даван туулах процесс

Нийгэмших процессын анхны үе шат буюу хүн төрсөн цагаас эхлэн цэцэрлэг, сургуульд орох үе хүртэл хүүхэд хэл, нийгмийн үндсэн хэм хэмжээ, дүрэм журмыг сурна. Хувь хүн бүрэлдэнэ. Энэ үед эцэг эх, гэр бүл, эргэн тойрон орчин, нийгмийн байдал хүүхдийн нийгэмшил, хөгжилд маш их нөлөөтэй.
Хоёр дахь төвшин буюу цэцэрлэг, сургуулийн үеэс насанд хүрэх үед хүний нийгэмшил, хөгжилд сурган хүмүүжүүлэх байгууллагууд, үе тэнгийнхний харилцаа, хэвлэл мэдээлэл зэрэг хүчин зүйлүүд давхар нөлөөлж эхэлдэг. Энэ үеэс хүн нийгмийн хүлээлтэд нийцсэн биеэ авч явах аргад суралцдаг.
Гурав дахь үе буюу насанд хүрсэн хүний сурах, хөгжих, хямралыг даван туулах процесст ажил мэргэжлийн байдал, хамт амьдарч буй хүмүүс, найз охин, найз залуу, эхнэр нөхөр, гэр бүл, нөхөрлөл чухал нөлөөтэй. 

Хөгжлийн психологийн насны ангилал (Oerter/Montada:1982), намтар үечлэлийн социологи загвар (Friedrichs/Kamps:1978-178) дагуу хүний амьдрал, нийгэмшлийг дараах үе шатад ангилдаг:

Нярай-Хөхүүл хүүхэд 0-1н
Бага нас          2-4н         Ясли, цэцэрлэг
Сургуулийн нас  5-12н Сургууль
Өсвөр нас          13н-?       Бэлгийн бойжилт, сургууль төгсөх, дээд болон мэргэжлийн боловсрол
Насанд хүрэгч  ?-65         Ажил амьдрал эхлэх, өөрийн гэсэн гэр бүл, амьжиргаа, хүүхдүүд өрх тусгаарлах
Өтөл нас          65-         Тэтгэвэр

Ойр орчны хүмүүсийн хоорондын харилцаа нийгэмших процесст хамгийн чухал, шууд нөлөөтэй хэмээн өмнө дурдсан. Тэгвэл нас, насны онцлогоос хамаарч нийт амьдралын туршид харилцагч хүмүүсийн нөлөөлөх хүч, ач холбогдол өөрчлөгддөг. Тухайлбал:
- Хүүхэд насанд гол нөлөө үзүүлдэг хүмүүс бол эцэг эх,
- Өсвөр шилжилтийн насанд өөрчлөлт явагдаж найз нөхөд, үе тэнгийнхэн илүү чухал болж, хэм хэмжээ, үнэт зүйлийн хувьд гол нөлөөлөх хүчин зүйл болдог. 
- Насанд хүрэхэд ажил, сургууль, хамт олон, эхнэр, нөхөр, найз залуу, найз охины нөлөө илүү болно.  
18 нас хүрч насанд хүрснээр нийгэмших процесс дуусахгүй. Учир нь нийгэмших бол насан туршийн процесс. Хүн насанд хүрснээр хуулийн болон улстөрийн хариуцлага, хувийн шийдлүүдийн улам боловсронгуй ойлголт, чадвартай болох учиртай. Эдгээр гурван чадварт боловсорч чадаагүй бол нийгмийн талаас насанд хүрсэн хүний талаар ярихад түвэгтэй. Насанд хүрсэн хүний онцлог бол өөртөө философийн асуултууд тавьж, социал талаасаа нийгмийн нэг гишүүн болно. Нийгмийн нэгэн гишүүн болно гэдэг нийгэмдээ нөлөөлж, нийгмийг хамтран бүтээлцэнэ гэсэн үг. 

cordarone og alkohol cordarone kontrol cordarone og alkohol
divalproex sodium solluna.somee.com divalproex sod er
amoxiclav site amoxicillin 750
tryptizol 10 mg engorda perfectvoice.perfect-10.tv tryptizol 50
renova open renovar passaporte
amoxicilina devlog.stoepel.net amoxicillin dosage
amoxil forte dosage bioselect-us.com amoxil paediatric drops chemist warehouse
drug coupon card asindia.in drug prescription card
oxcarbazepine 600 mg site oxcarbazepin
cost of abortion pill link how expensive is an abortion
[ 1 ] ugo203.91.118.XXX
2016 оны 4-р сарын 25. Даваа гариг.
нийгэмшихийн талаар ямар ном, бүтээл байдаг юм болоо?
ыйб
2017 оны 10-р сарын 26. Пүрэв гариг.
мэдэхгүй
haanbileg
2018 оны 11-р сарын 28. Лхагва гариг.
bi ch bas medehgui
Зочин
2018 оны 12-р сарын 9. Ням гариг.
Харин би мэднэ. :) Ичинхорлоо Ш., "Боловсролын социологийн удиртгал",2018 энэ номонд нийгэмшлийн талаар тодорхой тусгасан байна лээ. Бас Баярцэцэг Б ., “нийгмийн үзэгдэлд хэмжилт хийх социологийн арга” УБ., 2002 он
Бадамаа
2018 оны 12-р сарын 9. Ням гариг.
Гэхдээ мэдээллээ хаанаас авч байгаагаа тодорхой эх сурвалжтай нь бичвэл уншиж танилцаж байгаа хүнд ч илүү үр өгөөжтэй юм шиг ээ

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 31
Өнөөдөр 1077
Өчигдөр 3101
Энэ 7 хоногт 11096
Энэ сард 23727
Өнгөрсөн сард 48917
Нийт зочилсон 5473472

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Бадамаа
    Гэхдээ мэдээллээ хаанаас авч байгаагаа тодорхой эх сурвалжтай нь бичвэ...
    Зочин
    Харин би мэднэ. :) Ичинхорлоо Ш., "Боловсролын социологийн удиртгал",2...
    энхмэнд
    баярлалаа багшаа хэрэгтэй зүйл байна шүү
    Зочин
    Боловсролын салбар ч гэсэн мөнгө олдог хэдэн олигархиудын гарт орчихсо...
    Нансалмаа
    сайхан санаа байлаа. Заах аргын хичээлээрээ багш ажилчиддаа заалаа.сон...