Үзсэн тоо: 3637
0
0
Найзын тухай бодол
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2015 оны 9-р сарын 14. Даваа гариг. asdf
Ахлах ангид хэлэлцэх сэдэв

Анд найз анд явахад хэрэгтэй. Найз нөхөд нөхөрлөлд хэрэгтэй. Үерхдэг найзуудын нас ойролцоо тул үерхэнэ. Дотно найз энэ бүгдээс ялгаатай учир маш ойр нарийн нандин зүйлээ хуваалцаж итгэлтэй явцгаана. Найдвартай найздаа найдна. Зальтай найзад залилууна. Ашигладаг найзад ашиглуулна. Хохироодог найз хохироогоод явна. Атаархдаг найз холдохгүй. Хүндэтгэдэг найз зай барина.
Найзуудын эрх чөлөө гэж ёс суртахуун цаашлаад шударга ёс гэсэн ойлголтууд дээр тулгуурлан яригдах цаг үеийн сэдэв болжээ. 
Яагаад гэвэл хүн, цаашлаад нийгэм өөрөө найз дээр хар үгээр хэлбэл түншлэл дээр тогтох зарчимтай. Ард түмэн, үндэстэн бүр найзын тухай олон ном зохиолууд бичжээ. Мэдээж энэ бүгд хот үүсэж, түүнийг дагаж анхны нийгмүүд үүсэж байх үед л яригдаж эхэлсэн. Хамгийн эртний найзын тухай хэлсэн үгүүд жишээлбэл үнэхээр сайн найз гэвэл шалгуур давах ёстой, бас жинхэнэ найз ганцхан л байх болохоос биш зэрэгцсэн хоёр жинхэнэ найз гэж хэзээ ч байхгүй гэжээ. Найзууд нэг нэгнээсээ гуйх эсвэл нэг нэгэндээ учир зүггүй талархах хэрэггүй гэсэн зарим ард түмний найзын тухай тодорхойлолтууд их л өндөр түвшинд найзлалыг тавьж буй. Түүнээс гадна бүх хүнтэй найз хүн миний найз биш шүү гэж ямар ч утгагүй хүн бүртэй найр тавьдаг, хэнд ч хэрэггүй найрсаг хүмүүсийг шүүмжилжээ.
Найзыг ихэнхдээ магтсан биш шүүмжилсэн байхыг харахад үнэхээр сайн найзтай болох тийм ч амаргүй гэдгийн баталгаа. Яагаад гэвэл ёс суртахуун өөрөө өндөр шаардлага тавина. Шударга ёс эзэмших ёстой хүүхэд насны хүмүүжил тийм ч амархан бүтэлтэй болдоггүйг эртний ард түмнүүд анхааруулж буй. Гэхдээ энэ бол танихгүй хүмүүсээр дүүрсэн, нийгэм үүссэн газар шүү дээ. Хөдөө газар нийгэм ярих боломжгүй. Хятадын зохиолуудад хэтэрхий дотно салдаггүй найз цаанаа далд дайсан шүү гэж анхааруулжээ. 

Тиймээс найз хэзээд дайсан байх боломжтой гэдгийг бас захиж үлдээжээ. Жинхэнэ найз шүүмжилж, нүдэн дээр хэлсээр байгаад хүнд байдлаас гаргах чадвартай, харин муу найз худлаа магтаж хоосон үг дагаж хэлсээр байгаад балладаг гэж хүртэл найзыг наймаа болгодог тухай хэлжээ. Харин амьтан хэзээ ч асуулт тавихгүй, бас шүүмжлэхгүй тул иймэрхүү муу найзууд амьтнаас ялгаагүй. Хэрвээ хүн муу найзтай гэвэл ёстой л баавгай тэврээд авсантай адил эхлэхдээ сайхан тэврэлдсэн ч салах гэвэл базуулна. 
Монголчууд анх социализмын үед Улаанбаатар хот үүсэх үед найз гэсэн шинэ ойлголттой танилцсан. Зарим хүн найзын тухай айхтар зүйр цэцэн үг хэлэх гэж оролдсон байдаг. Жишээлбэл сайн явахад зуун найзтай, муу явахад найзгүй гэх мэт. Энэ үг шинэ үеийн нийгэм хөгжсөн орчинд боломжгүй. Ерөөсөө хот суурин газар муу явах боломжгүй, яагаад гэвэл нийгэм дотор хүн өөрийгөө аваад явах боломж их байдаг. Харин эрт дээр үеийн сайн муу явах тухай зүйр цэцэн үгүүд хүчинтэй. Хоорондоо нэг нэгийгээ алж явсан, аюултай, хуулийн тухай ямар ч ойлголтгүй, зуу хүрэхгүй жилийн өмнө муу явах наад захын хэрэг байсан. Өнөөдөр цаг үе өөрчлөгдсөн. Бас ч гэж гадаад орноос олон шинэ хууль дүрэм болон ёс суртахуун орж ирсэн. Өнөөдөр бараг л сайн явахад атаархаад юун зуун найзтай манатай. Олон залуус өөрөөсөө доогуур хүмүүстэй дуртай найзална. Гэтэл сайн найзыг, өөрөөсөө илүү найзыг дагавал хөгжинө шүү дээ. 
Хэлэлцэх сэдэв: Найз, анд, үерхэл, нөхөрлөл энэ бүгд хэнд хэрэгтэй үгнүүд вэ? Яг ингэж нэрлэхээр найзууд байна уу? Найз гэдэг хугацаатай ашиг дээр л тогтох болохоос үлгэр домогт гардаг үнэнч журамт найзууд бий юу? Хэзээ ч хамт амьдрахгүй мөртлөө онцгой цаг үед, чухал хэрэгтэй үед найз болон үнэнч явах тэр цөөхөн, бараг ганцхан тэр найз хэн бэ? 

Арван жилийн найз, нэг ангийн найз, оюутан байхдаа анх танилцсан найз гээд олон найзууд үүссэн социализмын үед Улаанбаатар хотод нэг байрны найзууд хамт хөгжим тоглож эсвэл сагсан бөмбөг тоглодог байсан. Тэр ч үргэлжилсээр. Хөдөө дотуур байрны найзууд гэж айхтар соргог найзлалууд бий. Өнөөдөр хөдөө сургуулиуд хөгжиж дотуур байрны хүүхдүүд сэргэж буй. Дотуур байрны хүүхдүүд багш, сургуультайгаа ойрхон, гэрийн ажлаас хол тул хөгжих боломж их. 
Эмэгтэйчийн найзлал мэдээж эрэгтэйчүүдийн найзлалаас ялгаатай. Эмэгтэйчүүдийн найзлал ойр дотно эгч дүү шиг болох жишээтэй. Хоорондоо хэн хэнийгээ хүлээн зөвшөөрч хамтдаа хийж бүтээнэ. Эрэгтэйчүүд тодорхой хугацаанд тодорхой болзолтой найзлах жишээ бий. Ерөөсөө эрчүүдийн найзлал мэдлэг боловсрол чадварын түвшин дээр явагдахгүй гэвэл чөлөөт цагийн л найзлал болохоос өөр замгүй. Чөлөөт цагийн найзууд хамт хийж бүтээхээсээ илүү цаг нөхцөөнө. Загасанд явах эсвэл покер хөзөр, компьютер тоглож, боломж гарвал зүгээр л суухыг хичээцгээнэ. Харин эрэгтэй болон эмэгтэй хүмүүс найзлах гэвэл их л төвөгтэй, яагаад гэвэл Платоны хайр гэдэгтэй адил найзлалын зорилго заавал секс биш ямар нэг цаад утга учир хоорондын хамтын зорилго дээр тулгуурлах жишээтэй. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн найзлал сэрэл дээр биш сэтгэл дээр тулгуурлавал жинхэнэ найзууд болох боломжтой. Нэгэнт найзлал гэнэт л танилцаж найз болсонтойгоо адил хэзээ ч, ямар ч үед гэнэт төгсгөл болох боломжтой. Гэхдээ жинхэнэ найзууд салах хайрт хосууд салахаас ч хүнд тусдаг гэдэг. Мэдээж найзууд салах цаг ирсэн гэвэл салах л болно. Тусалж дэмжихгүй найзаар юу хийх вэ. Шинэ дэвшилтэт зүйлд дургүй, хуучинсаг мухар сүсэгтэй найзаар юу хийх вэ. Ном ярьж, хөгжиж баясаж чадахгүй, идэвхтэй биш, уйтгартай гомдолтой найзаар юу хийх вэ. Хамтын үнэт зүйл байхгүй гэвэл найз гэх ямар ч боломжгүй. Өнөөдрөөс маргааш гэхэд ямар ч дотно, үй зайгүй нэг нэгнийгээ хаданд гартал магтсан найзууд бие биенээ үзэн ядан салцгаах жишээтэй. Тиймээс найз гэж байхгүй шүү гэсэн үг байдаг. Мэдээж ашигтай найз бол тэр ашиглаж буй зүйлээр л найзална. Найзууд түүнийгээ ч мэднэ. Ашиг дуусахад найзлал дуусах тул цааш яахыг мэдэхгүй бантана. 

Харин багын найзууд заавал ашиг гэхгүй хүүхэд насны сайхан санамжуудаа дурсан найзалдаг. Багын найзтай тааралдахад яг л хүүхэд насандаа очдог тул хүүхэд насанд хүргэдэг галт тэрэг хэрэггүй. Арван жилийн сургуулийнхан уулзах дуртай байдгийн нэг шалтгаан бол зөвхөн хүүхэд насаа дурсах биш ерөөсөө Монголчуудад хүүхэд насны ээж аавын хүмүүжил маш ховорхон байдаг тул ээж аавын хүмүүжил эдлээгүй хүүхдүүд ангийнхантайгаа их дотно болсон байдаг. Олигтой ээж аавгүй хүүхдүүд орцныхоо ах нартай нийлж хүмүүжил авах жишээтэй. Мэдээж сайнаасаа илүү мууг бас сурна. Дотуур байрны хүүхдүүд илүү ойр, яагаад гэвэл тэр байранд хамтдаа нэг өрөөнд унтацгаана шүү дээ. Дотуур байрны хүүхдүүд гэж маш төвөгтэй сэтгэл зүйн асуудалтай найзлалууд үүссэн жишээ олон бий. 60 хүрэхгүй жилийн өмнөөс Улаанбаатар хотод нэг орцныхон гэсэн ойлголт гарч найзууд их үүссэн. Ийм найзлалуудыг хөдөөнөөс Улаанбаатар хотод анх удаагаа ирж байр сууцанд амьдарч эхэлсэн ээж аавууд ойлгохгүй их л хэцүү байж. Ээж аавууд болохоор хамаатан садангаас өөр ойлголтгүй л хөдөөнөөс ирнэ шүү дээ. 
Найз гэж найзаасаа болж балрах, найздаа залилуулж амьдралгүй болсон эсвэл найзынхаа хүчинд хөрөнгө мөнгөтэй болсон эсвэл найзаараа дамжуулж төрийн сайд болсон гээд янз бүрийн найзлалууд эерэг, сөрөг талуудтай. Ёс суртахуун болон шударга ёс байхгүй газар найз гэж  ярихын тулд сэтгэл дээр биш эд хөрөнгө дээр тулгуурлахаас өөр замгүй. Мэдээж гайгүй хүмүүжил авсан цөөхөн хүмүүс ёс суртахуунтай хэдий ч даан ч цөөхөн. 

Ардчиллын үед мэргэжил болон сургуулиуд устаж, хувьчлал нэрийн доор нийгмийн бүтэц үнэт зүйлс уналтад орж, найз гэсэн ойлголт өөр утгатай болжээ. Ухамсар биш мөнгө толгойлсон өнөөгийн цаг үед найзууд хүртэл мөнгөн дээр тогтох жишээтэй. 
Ерөөсөө яагаад найз хэрэгтэй билээ? Хэнд найз хэрэгтэй вэ? Хайртай хосууд салах болон гэр бүлийн эхнэр нөхрүүд салах тийм ч амар асуудал биш. Гэтэл найзууд салах бол өнөө маргаашийн асуудал болсон мэт. Түүнээс гадна салсан найзууд гэнэт гараад ирэх нь бий. Гэнэт гараад ирсэн найзтай үргэлжлүүлэн найзлахад бас л асуудал байхгүй. Найз гэдэг ердөө л хоёрхон хүний асуудал тул ээж аав эмээ өвөө хадмууд гээд л өч төчнөөн ар гэрийн хүмүүстэй ямар ч хамаагүй, тийм амархан хөнгөхөн холбоос шүү дээ. Интернэтийн найзууд, чааталдаг найзууд, фэйсбуукийн найзууд гэсэн гэрэл цахилгаан тасрахгүй бол найзлаад байх боломжтой найзлалууд нутаг ус болон нэг гал гэж юм л бол нэг гэсэн ойлголтуудтай ямар ч хамаагүй шинэ соёл үүсгэжээ. Мэдээж хэн хэнийхээ царайгаа сайн хараагүй тул хожим уулзаж царайгаа харалцахад фэйсбуукийн зурагнаас шал өөр байна шүү дээ гэдгийг мартаж болохгүй. Фэйсбуук дээрээ бичсэн сонирхдог, дуртай гэдэг ухаантай үг, цэцэн мэргэн иш татлалуудаасаа шал өөр хүн байх боломжтой. 

Залуу хүмүүсийн хувьд найзлал тийм ч доогуур үнэлэх холбоо хэлхээс биш. Ихэнх найзлалууд аав ээжийн чадахгүйг орлох мэт. Олигтой хэлж ярихгүй, дотно биш аав ээжээс хэзээ ч уулзаад хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж, стрессээ тайлах найзууд дээр байх жишээтэй. Эрчүүд хэзээ ч өгч чадахгүй шударга зангуудыг эмэгтэйчүүд найзалж хоорондоо солилцоно.
Найзлал яван явсаар юу хийж юу бүтээснийг харах боломжтой. Ерөөсөө 90 онд дотуур байрны найзууд төр засгаар, байр орцны найзууд аж үйлдвэрээр тоглож хувьчилсан биш үү. Оюутны найзууд нам болж тоглож буй биш үү. Биеэ даагаад эрхэмсэг ганцаараа явах боломжгүй юу? Заавал нийлж хавсайдаж, холгож хорсох хэрэг байна уу. Хүний олон хүнээ алсаар л. Найзын олон улсаа балалсаар л. Тэр миний найз гэж хэлж буй хүмүүсийг сэжиглэх хэрэгтэй. 

  • Дээрх эссэ чамд юу бодогдуулж байна вэ? Чиний найзууд ямар вэ?
................................................................................................................................................................................................................................................................................................................................................
  • Чи дээрх эссэний юутай санаа нийлж байна, юутай нийлэхгүй байна вэ? Ялгаж тэмдэглээрэй. 

Нийлж буй санаа Нийлэхгүй байгаа санаа






  • Чиний хувьд найз гэж хэнийг хэлэх вэ?



Док.док.С.Молор-Эрдэнэ

2015 cialis coupon new prescription coupon printable coupons for cialis
claritine za psa go claritine koliko na dan
cialis open cialis gel
nimodipine stroke blog.pragmos.it nimodipine emedicine
cordarone og alkohol cordarone kontrol cordarone og alkohol
ataraxia read atarax precio
inderal engorda inderal generico inderal comprar
clopidogrel bloedverdunner clopidogrel maagbescherming clopidogrel 75
ventolin jarabe ventolin aerosol ventolin
[ 1 ] болормаа203.91.117.XXX
2017 оны 5-р сарын 10. Лхагва гариг.
миний НЗУУД ШААЛ ДҮҮНГ СОЛИОТОЙ

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 56
Өнөөдөр 3481
Өчигдөр 4383
Энэ 7 хоногт 3930
Энэ сард 43059
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5254088

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...