Үзсэн тоо: 768
0
0
Хүүхдээ хэрхэн Герман эцэг эх шиг хүмүүжүүлэх вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2015 оны 8-р сарын 10. Даваа гариг. asdf
Time.Com сэтгүүлийн Сара Заске хэсэг хугацаанд Германд амьдрахдаа олж харсан онцгой содон зүйлүүдийн талаар бичжээ.
Дэлхийд оюуны чадавхи, үйлдвэрлэл, бүтээмжээрээ тэргүүн эгнээнд явдаг энэ үндэстний хүүхдүүд хэрхэн хүмүүждэг нь сонирхолтой.


Ном уншихыг шаардаад хэрэггүй

Берлиний хүүхдийн цэцэрлэгүүд буюу “kitas” нь академик сургалтанд анхаардаггүйЦэцэрлэг бол зөвхөн тоглох, нийгмийн харилцаанд суралцах үе гэнэ. Бүр нэгдүгээр ангидаа ч тэгж их хичээлээр шахуулдаггүй. Гэхдээ энэ нь боловсрол муу олгодог гэсэн үг биш. 2012 оны Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллагын үнэлгээгээр 15 настай Герман хүүхдүүд уншлага, математик, шинжлэх ухааны мэдлэг чадвараар олон улсын дунджаас дээгүүр гарсан байдаг. Хамаагүй их шахуулдаг Америкийн үе тэнгийнхнийхээ ч урд орсон байна.

Галаар наадахыг нь дэмждэг

Миний хоёрдугаар ангийн охин сургууль дээрээ галаар туршилт хийснээ ярьсаар ирэв. Би түүнийг шүдэнзээр гал гаргаж туршилт хийхийг уг нь яасан ч зөвшөөрөхгүй л дээ. Гэвч даалгавар учир бид хамтдаа лаа асааж, зарим материалыг болгоомжтойгоор шатааж үзэв. Үнэхээр гайхалтай танин мэдэхүйн хичээл байлаа. Гэхдээ л миний охин шинэ жилээр салют буудуулахыг гэрийнхэн нь зөвшөөрөөгүй ангидаа цорын ганц хүүхэд болсон юм.

Хүүхдээ хаана ч ганцааранг нь явуул

Сургуулийн аль ч ангийн хүүхдүүд ихэнхдээ хичээлдээ ганцаараа явдаг. Гэрийнхээ ойр тойрны газруудаар ч ганцаараа явцгаана. Бүр метрогоор ганцаараа явах нь бий. Герман эцэг эхчүүд мэдээж аюулгүй байдалд санаа тавина. Гэхдээ замын хөдөлгөөнөөс өөр асуудал, тухайлбал хүүхэд хулгайлах явдал энд бараг байхгүй.
Судлаачид хүүхдийг эцэг эх нь харгалзахгүйгээр олон нийтийн газраар явуулах маш сайн гэж үздэг.

Сургуульд ороход нь баяр тэмдэглэх

Берлинд байдаг миний найз надад хэлэхдээ Герман хүнд амьдралд нь гурван том үйл явдал тохиодог гэсэн юм. Эдгээр нь Einschulung (нэгдүгээр ангид элсэх), Jugendweihe (насанд хүрэх), бас гэрлэх.
Хичээл эхлэх өдөр Бямба гарагт таардаг ба энэ өдөр сургууль дээр том баяр болдог. Хүүхэд бүрт Zuckertute гэдэг хүүхдийн хэмжээтэй том конус хэлбэртэй бэлэг өгөх ба дотор нь үзэг, харандаа, бугуйн цаг, чихэр гээд олон янзын зүйл багтаасан байдаг гэнэ.
Үүний дараа гэртээ очиход нь гэр бүлийн том баяр хүлээж байдаг. Энэ баяр бол хүүхдэд амьдралд нь том өөрчлөлт гарч байгааг сануулж, сурах боловсрох үйлсэд нь том урам болдог ажээ.
Jugendweihe нь 14 нас хүрэхэд нь тохиолдох бөгөөд бас томоохон баяр, үдэшлэг, бэлэг болж амьдралын дараагийн шатанд хүрснийг нь мэдрүүлдэг.

Хүүхдийг өдөр бүр гадаа гаргаж байх

Германчууд “муу цаг агаар гэж байхгүй, тохиромжгүй хувцаслалт л гэж бий” хэмээн ярилцдаг. Гадаа гарахыг нь бүр цэцэрлэгээс эхлээд сургууль хүртэл дэмждэг. Берлинд тоглоомын талбай их. Хэчнээн хүйтэн байсан ч эцэг эхчүүд нь хүүхдээ дулаан хувцаслаад гадагш гарч цэцэрлэгт хүрээлэн явах юм уу эсвэл өөрийнх нь хүслээр орхидог.

Энэ бүх Герман хүмүүжүүлэх аргыг би Америкт буцаж ирээд хэрэгжүүлэх гэж оролдож байна. Гэхдээ би найман настай охиноо хотын төвөөр ганцааранг нь явуулж чадахгүй л байгаа. Харин саяхан охиноо ганцаараа гэрийн ойролцоох талхны дэлгүүр явж өөртөө хүссэнээ худалдаж авах боломж олгов. Анх удаа ингэж үзсэн охин маань нүүрэндээ инээмсэглэлтэй, өөртөө зориулж авсан бялуугаа бахархалтай барьсаар ирсэн юм.

Эх сурвалж: ikon.mn

cialis coupon lilly blog.suntekusa.com coupon for cialis
discount card for prescription drugs mha.dk coupon for free cialis
claritine za psa go claritine koliko na dan
cialis link cialis gel
cordarone og alkohol cordarone kontrol cordarone og alkohol
reminyl 16 mg capsule site reminyl
divalproex sodium solluna.somee.com divalproex sod er
sildenafil krka cijena open sildenafil 100 mg

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 15
Өнөөдөр 264
Өчигдөр 1661
Энэ 7 хоногт 3184
Энэ сард 42531
Өнгөрсөн сард 41876
Нийт зочилсон 6240440

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Үгийн баялаг ихтэй. 3 nas 6 sartai. Яриаг нь бид ойлгоно бусад хүмүүс...
    Багш
    Хүүхдэд бичлэгээр харуулах боломж олгосон багшид баярлалаа. Цаашдын аж...
    Буянхишиг
    Hanlim болон Anyang Урлагийн ахлах сургуулийн талаар мэдээлэл өгөөч
    Miss Joel.
    Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай э...
    sangbo
    ene muulaad baigaa garuud neree bichdee chadahguildee golog gej