Үзсэн тоо: 903
0
0
​Л.Навчаа: Ертөнцийн гурваар дамжуулж олон зүйлийн тухай таньж мэдэх боломжтой
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2015 оны 7-р сарын 23. Пүрэв гариг. asdf

Монсудар хэвлэлийн газраас монгол ардын аман зохиолын төрлүүдийг цувралаар гаргаж буй билээ. Урьд нь бид энэхүү “Монгол утга соёл” цувралын эхний 5 боть болон 7 дахь ботийг хэвлэлтээс гарсан даруйд уншигч та бүхэнд танилцуулж байсан. Харин одоо тус цувралын 6 дахь бүтээл “Ертөнцийн гурав” хэмээх шинэхэн номын тухай Монсудар ХХК-ийн “Монгол судлал”-ын редакцын редактор Л.Навчаатай ярилцсанаа хүргэе.

Аман зохиолын 6 дахь цуврал бүтээл гарлаа. Сар гаруйн өмнө бид “Аман наадгай” гэх номыг танилцуулахад тус цувралын 7 дахь бүтээл гэж байсан. Ер нь “Монгол утга соёл”-д нийт хэчнээн ном багтаж байгаа вэ?

Тийм ээ, манай цувралын 6, 7 дахь бүтээлүүд цаг хугацааны хувьд жаахан наана цаана, ойрхон гарлаа. Бид энэхүү ардын аман зохиолын цувралаа нийт 12 ботиор гаргахаар төлөвлөсөн бөгөөд дараа дараагийн бүтээлүүд маань “Ерөөл магтаал”, “Зан үйлийн аман зохиол” зэрэг нэртэйгээр удахгүй гарах болно. Өнөөдөр “Ертөнцийн гурав” хэмээх шинэ номоо уншигчдад танилцуулах гэж байна.

Тэгвэл хоёулаа шинэ бүтээлийн талаар яриагаа дэлгэрүүлье. “Ертөнцийн гурав” номын ерөнхий агуулгыг товч дурдвал?

Энэхүү ном нь манай цувралын 6 дахь бүтээл бөгөөд ертөнцийн гурав гэж юу вэ? гэдгээс эхлээд монголчуудын гурвын тоог бэлгэшээх ёс, мөн ертөнцийн гурав бүхэн гурван мөрт байдаггүйн тухай зэрэг нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг удиртгал хэсэгт багтаасан. Ер нь бид аман зохиолын цувралуудаа удиртгал хэсгийг нь эрдэм шинжилгээний түвэгтэй үг хэллэгээр бус хэн хүнд ойлгогдохуйц “хөнгөн” хэлбэрээр бичиж, хүмүүст энэ талаарх танин мэдэхүйн мэдээлэл олгохыг илүү чухалчилдаг. Үүнээс гадна монгол ертөнцийн гурвын 3000 гаруй түүврийг оруулж, зарим ертөнцийн гуравт гарч буй нутгийн аялгууны болон хэрэглээ нь одоо нэлээд багассан, хүмүүсийн бараг мэддэггүй хуучирсан үг хэллэгийг тайлбарлаж хавсралтаар оруулсан нь уншигчдад илүү ойлгомжтой байх болов уу.

Миний мэдэх ертөнцийн гурав бүгд гурван мөртэй. Гэтэл та сая ертөнцийн гурав бүхэн гурван мөрт байдаггүй гэлээ. Ийм ямар ертөнцийн гурав байна, жишээ авч сонирхуулаач?

Ертөнцийн гурвын ихэнх нь гурван мөртэй байдаг ч бас 4, 5, 6, 7, 8 ... гэх мэт өөр олон мөртэй ертөнцийн гурав ч байдаг. Ордос аман зохиолын түүвэрт бүр “Ертөнцийн 60 сайхан” ч гэж байсан. Гэхдээ эдгээр олон мөртэй ертөнцийн гурвууд нь гурван мөртэй ертөнцийн гурав дээр мөр нэмэх юмуу эсвэл ижил гарчигтай ертөнцийн гурвуудыг нэгтгээд нэг бадаг болсон байдаг тул үүсмэл олон мөрт гэж үзээд бүгдийг нь ертөнцийн гурав гэж нэрлэдэг. Манай номонд ч ертөнцийн 4, 5, 6, 9, 10 гэх мэт олон мөртэй ертөнцийн гурвууд нэлээд орсон байгаа.

Ер нь аман зохиолын гэх мэт энэ чиглэлийн номыг хүмүүс хэр сонирхдог вэ? Тэр бүр уран зохиолын ном шиг шимтэн унших нь цөөн байдаг байх. “Ертөнцийн гурав” хэд орчим насны, хэнд зориулсан ном бэ?

Одоо цагт дан ганц ертөнцийн гурав ч гэлтгүй ер нь аман зохиолын төрөл зүйлс хүмүүсийн амьдрал, хэрэглээнээс хумигдаж байна л даа. Үзэж харах, уншиж судлах юм ихтэй, нэг үгээр өөр сатаарах зүйл их байгаа болохоор хүн бүр үүнийг сонирхоод, цаг заваа зарцуулах боломжгүй болчихож. Одоо бол ертөнцийн гурвыг аман зохиол судлаачид, энэ чиглэлээр сурч буй оюутнууд, мөн монгол өв соёлоо арай илүү судалж мэдэхийг хүсдэг хүмүүс илүү сонирхож байна. Бас ертөнцийн гурвыг урьдаас мэддэг, цээжилсэн хүн л бусадтай хэлэлцдэг тул цэцэрлэг болон бага ангийн хүүхдүүдэд хэл яриаг нь баяжуулах, ой тогтоолтыг нь сайжруулах зэргээр гарын авлага, сурах бичигт ертөнцийн гурвыг түлхүү оруулж байна. Хүүхэд ертөнцийн гурваар дамжуулж олон зүйлийг таньж мэдэх боломжтой тул энэ нь мэдлэг, мэдээллийн чухал ач холбогдолтой зүйл болдог. Жишээ нь:

Ууланд нарс нэг ногоон
Усанд замаг нэг ногоон
Ургамалд навч нэг ногоон

гэсэн “Ертөнцийн гурван ногоон”-оос хүүхэд эдгээр зүйлс ногоон өнгөтэй байдгийг мэдэж авна. Иймээс бид энэхүү номоо аман зохиол сонирхогч хэн бүхэнд, бүх насны хүмүүст зориулж гаргасан юм.

Ажилд тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан Э.Мөнхзагар

cialis manufacturer coupon 2016 codesamples.in free prescription drug cards
cialis coupon code site cialis discount coupons online
cialis cialis forum hr cialis gel
escitalopram wiki go escitalopram wiki
amoxicillin amoxillin saft amoxil 500
procyclidine site procyclidine dosage
levitra 10mg go levitra
oxcarbazepine 600 mg oxcarbazepina oxcarbazepin
microlite pill weight loss sigridw.com microlite pill

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
6 цаг 11 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
6 цаг 30 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 32
Өнөөдөр 734
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4715
Энэ сард 42582
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348356

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...