Үзсэн тоо: 2091
3
Aман наадгай ном худалдаанд гарлаа
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2015 оны 6-р сарын 29. Даваа гариг. asdf

Номонд шимтэгч, уншигч та бүхэндээ зориулан “Монсудар” хэвлэлийн газраас “Утга соёл” цуврал бүтээлийг эрхлэн гаргаж байгаа бөгөөд бид бүхэн эхний 5 ботийг танилцуулж байсан. Харин энэ удаа хэвлэлтээс гараад удаагүй байгаа 7 дахь боть болох “Аман наадгай” бүтээлийн талаар “Монсудар” ХХК-ийн “Монгол судлал”-ын редакцын редактор Б.Батцэцэгтэй ярилцаж дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Юуны өмнө шинэхэн бүтээлээ манай уншигчдад танилцуулахгүй юу?

Ардын аман зохиолыг нэгтгэсэн “Утга соёл” цуврал маань ар араасаа гарсаар байна. 7 дахь бүтээл буюу “Аман наадгай”-д 400 гаруй түргэн хэллэг, 60 гаруй тоглоом наадгайн үг хувилбарын хамтаар орсон байгаа. Түүнээс гадна удиртгал хэсэгт монгол аман наадгайн онцлог, төрөл зүйл, өвөрмөц дүрслэл, ач холбогдол зэргийг тодруулан гаргасан төдийгүй зарим улс орны хэл зүгшрүүлэх хэллэг, тоглоом наадгайн үгийн талаар оруулж өгсөн нь уншигч олонд цогц мэдлэгийг олгохуйц бүтээл болсон. 

Аман наадгай гэхээр ямар тоглоом наадгайн зүйл багтана гэсэн үг вэ? Аман наадгай гэдгээ тодруулбал?

Аман наадгайд харилцан үг хэллэгээр хэлэлцэн нааддаг тоглоомын зүйл орно. Тухайлбал, дэмбээ, дайралцаа, зугаа үг, даалууны гуншин, түргэн хэллэг зэргээс гадна чоно тарвагацах, цагаан тэмээцэх зэрэг ам асуулцан тоглодог хөдөлгөөнт тоглоомууд ч мөн ордог. Аман зохиол судлаач, эрдэмтэд аман наадгай, аман наадам, үгэн тоглоом, үгэн наадгай гээд янз бүрээр нэрлэдэг л дээ. Бид бүхний хувьд эрдэмтэн судлаач, оюутан залуус, гадаад дотоодын бүхий л хүмүүст зориулсан учраас судалж үзээд хамгийн тохиромжтой, ончтой гэсэн нэршлээ сонгосон. 

Аман наадгайг таньж мэдэхийн ач холбогдол юу юм бол?

Аман наадгай нь олон талын ач холбогдолтой. Жишээ нь, Түргэн хэллэг, жороо үг, зугаа үг зэрэг нь өгүүлэхүйн эрхтэн буюу хэл яриаг зүгшрүүлж, зөв цэгцтэй ярихад тусалдаг бол дайралцаа, дэмбээ нь оюун ухааныг сэргээдэг. Мөн даалууны гуншин, жороо үг, дайралцаа, ес хэлэлцэх үг зэрэг нь хуучны болон нутгийн аялгууны үг хэллэг ихтэй тул хэл ярианы баялагтай болгох төдийгүй нутаг нутгийн соёл уламжлалтай танилцуулна. 

Орчин үед хүүхэд залуучуудад хэрхэн танин мэдүүлбэл зүйтэй бол? Тэр бүр аман зохиол уншаад суух нь ховор шүү дээ?

Тийм ээ. Орчин үед энэ чиглэлийн сайт, хуудас буюу цахим орчноор дамжуулан хүргэх хэрэгтэй байгаа юм. Цаашлаад богино хэмжээний кино уран бүтээл, аппликейшн хийвэл илүү олон хүн сонирхож мэдэх байх. Тиймээс эдгээрийн үндэс суурь болгон энэхүү бүтээлээ эрхлэн гаргаж байна. 

Ажилд тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.


cialis manufacturer coupon 2016 open free prescription drug cards
cialis coupon lilly prescription coupon coupon for cialis
ibuprofen alkohol thecaddman.com ibuprofen 600 mg
microlite pill weight loss go microlite pill
houston abortion clinic read national abortion federation
cost of abortion pill link how expensive is an abortion

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
8 цаг 56 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
9 цаг 15 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 40
Өнөөдөр 1079
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4893
Энэ сард 42927
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348701

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...