Үзсэн тоо: 1144
0
0
Домог бол танин мэдэхүйн уурхай юм
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2015 оны 3-р сарын 19. Пүрэв гариг. asdf
Номонд шимтэгч, уншигч та бүхэндээ зориулан “Монсудар” хэвлэлийн газраас “Утга соёл” цуврал бүтээлийн эхний 5 ботийг эрхлэн гаргаад байгаа билээ. Бид бүхэн бусад цувралыг та бүхэндээ танилцуулж байсан. Энэ удаа 3 дахь бүтээлийн талаар “Монсудар” ХХК-ийн “Монгол судлал”-ын редакцын редактор Б.Батцэцэгтэй ярилцаж дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. 

Юуны өмнө шинэхэн бүтээлээ манай уншигчдад танилцуулахгүй юу?
Ардын аман зохиолыг нэгтгэсэн “Утга соёл” цуврал маань ар араасаа гарсаар байна. Цувралын 3 дахь бүтээл болох “Домог” ном нь удиртгал хэсгээс гадна удам угсаатай холбоотой домог, түүхэн хүмүүсийн домог, газар нутаг, уул усны домог, хурдан хүлгийн домог, ардын дууны домог гэсэн 5 бүлгээс бүрдэнэ.  Уг ботид дүр дүрслэл, үзэл санаа, утга агуулга зэргийг харгалзан үзэж 500 гаруй монгол домгийг түүвэрлэн оруулсан. 

Домог, домог үлгэр гэсэн 2 ойлголт манайд байх юм. Хоорондоо хэр ялгаатай вэ? 
Тийм ээ, “Домог” номонд үлгэр, домог болоод домог үлгэр гэсэн энэ 3 ойлголтын ялгаа заагийг сайтар гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр энд товч дурдвал домог нь илүү түүхэн шинжтэй, орон зай, цаг хугацааны хувьд тодорхой, гол дүр нь түүхэн буюу бодит хүн /савдаг, ид шидтэн гэх мэт зохиомол зүйл биш/ байдаг. Харин домог үлгэр нь илүү уран сэтгэмжийн бөгөөд аливаа юмсын гарал үүслийг тайлбарладаг, цаг хугацааны хувьд тодорхой бус, зохиомол баатруудтай. Бид бүхэн домог үлгэрийг домог болон үлгэрийн нэг хэсэг мэтээр дагалдуулан судалж ирснээс улбаалан эдгээрийн ялгаа зааг төдийлөн тодорхой бус байсаар ирсэн. Иймд энэхүү бүтээлдээ эдгээрийн ялгааг чухалчлан авч үзсэн юм. 

Домог нь илүү түүхэн шинжтэй гэж та хэллээ. Тэгэхээр түүхийн бас нэгэн сурвалж болдог гэж ойлгож болох уу?
Тэгэлгүй яахав. Тухайлбал, “Мандухай цэцэн хатны домог”- оос Мандухай төрийн хэргийг ямар арга ухаанаар удирдаж, Батмөнх даян хааныг хэрхэн хаан ширээнд суулгасан зэргийг мэдэх боломжтой бол “Ай Нанаа” дууны домгоос Чин Ван Ханддорж ямар учраас хүүгээ алдаж, зовлон зүдгүүрийг хэрхэн даван туулсан зэргийг он тоолол, цаг хугацаатай нь мэдэж болно. Тиймээс домог нь болж өнгөрсөн, түүхэн үйл явдлын талаар өгүүлдэг учир түүхийн баримт сэлтийг нэхэн сурвалжлах чухал ач холбогдолтой. 

Энэхүү бүтээлийнхээ онцлогийг цухас дурдаач?
Уншигчдад илүү ойлгомжтой, тодорхой болгох үүднээс домогт гарч буй нутгийн аялгууны болон хуучны, хэрэглээ нь багассан үг хэллэгийн тайлбарыг хавсаргасан бөгөөд удиртгал хэсэгт домгийн үүсэл хөгжил, ёс уламжлал, онцлог шинж, өвөрмөц дүрслэл, ач холбогдол, зарим улс орны домгийн тухай оруулж өгсөн нь хүүхэд залуучуудад мэдлэг, мэдээллийг цогцоор нь өгнө. Ялангуяа бусад улс орны домгийн талаарх мэдээлэлдээ домгийг хэрхэн орчин үетэйгээ нийцүүлэн хөгжүүлж байгаа тухай түлхүү оруулсан тул онцлог бүтээл болсон гэж бодож байна. 

Домгийг уншиж судалснаар ямар ач холбогдолтой вэ?
Домог нь хүмүүжлийн, соёл ахуйн, бэлгэдэлзүйн гээд олон талын ач холбогдолтой. Нэг үгээр бол танин мэдэхүйн уурхай гэж хэлж болох юм. Тухайлбал,  “Хялар хатны домог”-т шар Човомбо гэгч лам Түшээ гүний ноёны хүү муу ёрын хатан шуламс авчирсан хэмээх цуу тараахдаа ойрдоо долоон орой нар шингэх зүгээс шуламсын шар туяа татсан юм хэмээдэг бол “Авдрант хадны домог”-т эцгийнхээ захисан ёсоор долоон хонь алаад долоон хониныхоо гуяыг хаданд наан дотогш ороод эрдэнэсийг олсон боловч эцэстээ гарах гарцгүй болсон тухай өгүүлдэг. Эндээс долоогийн тоо монголчуудын хувьд хүчин мөхөсдөл, дорой буурай байдал буюу уруудахын тэмдэг болдгийг мэдэх боломжтой. Мөн угсаатны домгоос тухайн ястны ёс заншил, гарал үүслийг танин мэдэж болохоос гадна хуучин үг, нутгийн аялгууны үг ихээхэн байдаг учир хэл ярианы баялагтай болох онцгой ач холбогдолтой. Тиймээс бүтээлээ хэсэг бүлэг хүмүүст бус түүхт хүмүүс, ардын дуу хуур, газар нутгийнхаа уул усны домог түүхийг сонсож ойлгох, монгол домгоо мэдэхийг хүссэн хүүхэд багачууд, оюутан залуус, эрдэмтэн багш гээд ер хэн бүхэнд зориулсан учир хүн бүрийн ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна.  
Ажилд тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа. 

prescription coupons site cialis discount coupon
discount prescription drug card prostudiousa.com discount drug coupons
aerius marine click aerius dosierung
motilium notice site motilium 1mg/ml
sildenafil krka cijena open sildenafil 100 mg
prograf tacrolimus open prografia aps
levitra 10mg a1softec.com levitra

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
6 цаг 13 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
6 цаг 32 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 58
Өнөөдөр 763
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4743
Энэ сард 42611
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348385

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...