Үзсэн тоо: 1233
0
0
Боловсролын талаар баримтлах төрийн шинэчилсэн бодлого- Хэн хариуцлагыг нь хүлээх вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2015 оны 1-р сарын 30. Баасан гариг. asdf
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 88.7 хувийн саналаар дэмжжээ. “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлд боловсролын хөгжлийн стратегийг дараах байдлаар тодорхойлсон байна:... -Сургуулийн өмнөх боловсролыг “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог, чадвар,бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын чухал үе,
-Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе,
-Суурь боловсролыг амьдрах ухаан болон шинжлэх ухааны суурь мэдлэг, чадварыг эзэмшин, бүтээлчээр бие даан суралцах чадвар бүхий иргэн төлөвших үе,
-Бүрэн дунд боловсролыг хүүхэд бүрийн сонирхол, авьяас чадвар, хөгжлийн онцлогт нийцсэн, сонголттой уян хатан хөтөлбөрөөр мэргэжлийн суурь эзэмших үе,
-Дээд болон мэргэжлийн боловсролыг иргэдийг хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон нутаг орны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үндэсний инновацийн чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадамжтай болгох үе.
Ийнхүү боловсролын үе шатуудын зорилгыг ч хамтад нь тодорхойлжээ.
Гэвч үүнийг сурахуйн сэтгэл судлал, сурганы ямар үзэл баримтлал, чадамжийн ямар судалгаан дээр үндэслэсэн бэ гэсэн асуулт урган гарч байна.
Ялангуяа бага боловсролын зорилго тухайн насны хүүхдэд бүрэн эзэмшиж, төлөвшиж чадахааргүй ахаджээ.  Уг нь бага боловсролын зорилго нь бие даах чадвар болон сурах арга барилыг эзэмшихэд чиглэдэг. Харин мэдээллийг боловсруулаад шийдвэр гаргах  чадвар нь дараагийн шатны асуудал.  Түүнчлэн “Монгол хүүхэд” хэмээн онцолж байгаа нь бидний хүүхэд гадаадад амьдраад байгаа  юм болов уу гэсэн сэтгэгдэл төрмөөр.  Эсвэл  “Бүх хүүхэд монгол болж төлөвших ёстой юу?”, “Монгол хүүхэд биш бол хамааралгүй гэсэн утгатай юм болов уу?”, “Хэтэрхий үндсэрхэг, ялгаварласан шинжтэй бус уу?”... зэрэг олон асуултыг дагуулж байна.

Энэ мэт тодорхойлсон үе бүр дээр эргэлзсэн асуулт гарч байна. Эдгээр зорилгодоо тулгуурлаж багшийн ажлын үнэлгээг боловсруулбал ойрын 10 жилдээ бүтэхгүй бөгөөд багш нарт хэрээс хэтэрсэн дарамт болно.

Энэхүү шинэчилсэн бодлогынхоо шинжлэх ухаан, судалгааны үндэслэлээ зөвхөн багш, сургуулийн хүрээгээр хязгаарлалгүй, олон нийтэд ил тод тайлбарлахыг боловсролын зөв зохистой бодлого болон үр хүүхдийнхээ сурч боловсрох явдалд санаа тавьдаг бидний зэрэг хүмүүс зохих байгууллагаас нь хүсч байна.  
 
Боловсролын Давалгаа ТББ

Эх сурвалж: www.mongolnews.mn
discount card for prescription drugs mha.dk coupon for free cialis
cialis cialis forum hr cialis gel
amoxi 750 blog.robard.com amoxi 1000
buscopan wirkung read buscopan hund
detrol detrol detrola record player
lamisil cream singapore go lamisil cream for ringworm
levitra 10mg go levitra
ventolin jarabe go ventolin
[ 2 ] зочин95.90.246.XXX
2015 оны 2-р сарын 1. Ням гариг.
Байсхийгээд л төрийн бодлого гэж сүржигнэнэ. Чухам юу өөрчлөгдөөд байгаа гэвэл элдэв содон үг, чамирхал, хийрхэл давтагддаг. Энэ зурган дээр харагдаж буй хүмүүс лав боловсролыг босгож чадахгүй. Насаараа боловсролд дарга хийж яваа хүмүүс л байна шүү дээ. Энэ хүмүүс далда орсон цагт юм өөрчлөгдөж магадгүй. Боловсролын мэргэжлтний дүр төрхөөр тэд олигтой зүйл хийгээгүй, олон жил амиа хоохойлсон одоо бас дахиад гараад ирлээ ш дээ. Ёстой нойрны эм. Энэ хүмүүсээс л боловсролыг салгаж байж шинэчлэл ярь
[ 1 ] Oyunaa112.72.13.XXX
2015 оны 1-р сарын 30. Баасан гариг.
Бага болосрол бол сурах арга барилыг голлох ёстой шүү дээ

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 59
Өнөөдөр 1141
Өчигдөр 5710
Энэ 7 хоногт 5998
Энэ сард 37835
Өнгөрсөн сард 50891
Нийт зочилсон 5854952

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...
    зочин
    сургуулийн багш нарын нэгэн адил цэцэрлэгийн багш нарт notebook өгнө г...