”Хуруун хүүхэлдэй” хийх аргачлал
Багшийн технологийн сангаас
Санаа: Интернетээс санаа авч хуруун хүүхэлдэйний хувцсыг энгийн хялбар аргаар хүүхдээр нэхүүлж болохыг туршсан.
Зорилго: Хүүхдийн бие даасан үйл ажиллагааг дэмжин өөрийн гараар нэхсэн хуруун хүүхэлдэйгээр жүжигчилэн тоглох
Хэрэглэгдэхүүн: Нэхмэлийн утас, скочны гол, иштэй чихрийн иш 15 ширхэг, дэгээ зүү, хатдаг баримал, шар цавуу
Аргачлал:
Нэхмэлийн суурийг скочны гол дээр скочоор нааж байрлуулна.
Нэхмэлийн утсаа ишээ тойруулан орооно.
2 дахь удаа орооно.
Утсыг 1 дэх утасны дээгүүр байрлуулан доор байгаа утсыг чимхэн татаж ишэн дээгүүр давуулна.
Энэ мэтээр нэхээд хүүхдийн гарын бугуйн хэсэг хүртэл нэхнэ.
Нэхэж дуусаад сууриас салган дэгээ зүүгээр оройг бүтүүлэхдээ хүүхдийн 1 хурууны зай үлдээн нэхнэ.
Хулганы толгойг хатдаг баримлаар хэлбэр гарган бэлтгээд хатаагаад толгойн ирмэгт шар цавуу түрхэн нэхсэн хувцсан дээр наана.
Мөн хуруун хүүхэлдэйн толгойг төрөл бүрийн материал ашиглан хийж болно.
Бэлтгэсэн: ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН 19-Р ЦЭЦЭРЛЭГ Багш А.МӨНХЧУЛУУН
coupons for prescription drugs
link cialis manufacturer coupon 2016
cialis coupon code
site cialis discount coupons online