Үзсэн тоо: 1362
2
Горьдлого
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 11-р сарын 22. Бямба гариг. asdf
Горьдохын учир
Хэн нэгнийг сайд болоход ихэнх хүмүүс тэднээс олигтойхон ажиллахыг л хүсэж хүлээдэг. Гэвч санаснаар болдоггүй нь харамсмаар! УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг анх боловсролын сайд болмогц юм хийчхээр гайгүй залуу хүрээд ирлээ гэсэн горьдлого олон хүнд төрж байсныг би ойр тойрныхноосоо харж байсан. Яг л тэр жил С.Баярыг ерөнхий сайд болохоод хүмүүс хөөрцөглөн баярлаж, одоо л нэг зөв хүн гараад ирлээ хэмээн горьдсон шиг Л.Гантөмөрт ч бас тэгж найдсан хэрэг.
Хүмүүс түүнээс тийм ч ихийг харж хүлээгээгүй л дээ, ердөө л өмнөхөөсөө, бусдаасаа арай  өөр байж, боловсролд нэн шаардлагатай ажлын эхлэлийг тавих болов уу гэж итгэхийг хүсэцгээсэн, би ч бас.


Сайд сайддаа хайртай...

Гэвч тэр бусдаас огтхон ч ялгагдаагүй, тэдний л жишгээр ажиллаж, ярьдгийг нь давтаж, “хувиа бодож, довоо шарлуулсан” нэгэн байв.
Тэр улс төрийн том эрх мэдэлд хүрчхээд үнэнээсээ ажиллаагүй, ердөө л хувиа хичээж, дахин дахин сонгогдохоо л бодсон. Түүнийг ингэж хэлэхийн учир юу вэ гэвэл тэрээр боловсрол дахь тулгамдсан асуудлууд дэс дараатай шийдвэрлэгдэж, бүх юм сайн сайхан тийш эргэж, урьд өмнө хэний ч хийж байгаагүйг хийж буй мэт өөрийгөө магтан сайрхахыг удаа дараа телевизээр харсны хувьд “энэ хүн бодит амьдралаас дэндүү хол тасарч дээ” л гэж бодогдсоных. Ийм яриагаа тэр ихэвчлэн захиалгын сурвалжлагчид өгч бичүүлэх эсвэл бэлдсэн сэдвийн дагуу хэнтэй ч мэтгэлцэхгүй ганцаархнаа телевизээр ярьж, олон нийтэд хүргэн, өөрийгөө сонгуульд бэлдсээр байна. 

Гэтэл манай боловсролд тал бүрийн оролцоотой, тойрч суугаад ярилцаж хэлэлцэх хойшлуулшгүй олон сэдэв бий. Урт, богино хугацаанд шийдвэрлэх асуудал ч зөндөө. Гэвч тэр бүх юмыг болгоод бүтээгээд байгаа юм шиг хэнэггүй ярьж бичин, боловсролын сайдын хайран хоёр жилийн хугацааг өнгөрүүллээ. Амьдрал хүндэрч, салбарын ажил уруудан, хэчнээн доод цэгтээ хүрч очлоо ч хүмүүсийн горьдлого ер тасрахгүй, горьдлогоор голоо зогоосон хэвээр. Одоо ч бас тэд засаг солигдлоо гээд дараачийн хүнд горьдлого тавьцгааж байгаа. Энэ мэтээр бидний амьд байх цаг хугацаа дөрөв дөрвөн жилээр чимээгүй хорогдож барагдсаар байх юм. Тэгээд ямар зүгээр суултай нь биш, одоо яах вэ гэж ярилцах ёстой байх. Эндээс гарах гарц хаана байна, болж бүтэхгүй нь хүндээ байна уу, системдээ байна уу?

Муухай сонгууль
Манайд хамгийн нүгэлтэй муухай зүйл юу вэ гэж хэрэв надаас хэн нэг нь асуувал эргэлзэх юмгүй би “ээлжит сонгууль” гэж хэлнэ.  Яагаад гэвэл сонгууль хүмүүсийг нэг дор бүгдийг нь хуурч мэхэлсэн, хүн чанар алдагдуулсан арга хэмжээ болж ирсэн учраас тэр. Сонгуулийн өглөө мэндэлсэн охиндоо Сонгууль гэдэг нэр өгсөн тухай нэгэн аав ярихыг би саяхан телевизээр харчихаад “арай ч дээ” гэж бодлоо. “Муу  муухайг биш, хамгийн эрхэм сайхныг сонгуулиас хүлээх ёстой” гэсэн бодлоор хорь гаруй жилийн өмнө мэндэлсэн охиндоо аав нь бэлгэшээж тийм нэр хайрласан бололтой. Бодоод байсан чинь нээрээ л бид ийм сайхан сэтгэлээр ардчиллыг харж, ардчилсан сонгуулийг угтаж авсан санагдана. 

Ерэн оноос хойш төрийн эрх мэдэл хоёр намын хүрээнээс ер гарсангүй. Удаа дараагийн сонгууль тэдэнд бараг дуртай зүйлээ хийх эрхийг нь бүрэн нээж өгсөн.  Мэдээж тэд дуртайгаа хийцгээж, бас шунал нь дэндсэнээсээ болж хоорондоо ч зөндөө жийлцсэн. Бид түүнийг нь хараад л суухаас цаашгүй. Тэдэнд улс орондоо ажил хөдөлмөр ханхлуулсан бүтээн байгуулалт өрнүүлэх, сайн сайхан ирээдүйг цогцлоох бүрэн бололцоог ард түмэн олгосон. Гэвч тэд сайн, муу хоёрын алийг нь илүү хийв, энэ хугацаанд алдаа, ололт хоёрын аль нь их байв, эцэст нь ард түмнээ баярлуулж чадсан уу гэсэн асуултын тооцоо үлдлээ. 

Хорин жилийн хойно
Хаа сайгүй байшин барилга сүндэрлэж, зам талбайд машин тэрэг багтахаа больсныг харвал Монголд гайхамшиг болоод байгаа юм шиг, алхам  тутамд нэг нэгийгээ хулхидсан худал хуурмаг явдлууд жирийн үзэгдэл болтлоо дэлгэрснийг бодохоор гутармаар ч юм шиг. Үүнийг “гаднаа гяланцаг, дотроо пяланцаг” ч гэдэг. Түр зуур хэлбэрдсэн, хүн чанар алдагдсан амьдралд хэн сэтгэл хангалуун явна гэж! Дөрвөн жилийн давтамжаар  нэг л хэвийн эргэх, сайн нь бус, муу нь үргэлж ялан дийлж буй үзэгдэлт амьдралдаа бид яг л “чөтгөрийн тойрог”-т орчихоод байгаагаа харсан хэрнээ яахаа мэдэхээ больсон амьтас шиг хөөрхийлөлтэй болчихоод байгаа юм биш үү? Тэгээд ч энэ чөтгөрийн тойргоосоо тийм ч амархан гарч чадахгүйгээ бид бас мэдэж байгаа. 

Хаашаа л харна вэ, дор дороо, амь амиа бодсон, байгаа байдалтайгаа эвлэрсэн хүмүүс зөндөө. Хамгийн аймшигтай нь: Тэд ямар ч засгийн газар өөрчлөгдөж солигдоод, ямар ч сайд гарч ирээд, ерөөсөө бид юу ч хийгээд нэмэргүй гэсэн арчаагүй бодолд гүн автсан, бусдыг ч бас тийм байлгаж, бүгдээрээ адилхан байвал санаа нь илүү амрах тийм хүмүүс. Ямар ч тэмцэлгүй, дээрээс ярьсан хэлсэн болгонд итгэчихдэг, бусдын дохио зангаагаар явдаг өөрийн мэдэлгүй тийм хүмүүст эрх баригчид маш дуртай. Тэд тийм хүмүүсийг олшруулж байх далд хүсэлтэй.  

Чөтгөрийн тойргоор
Аль ч ард түмэнд язгуур эрх ашиг гэж бий. Тэр нь төрийн бодлогоор илэрхийлэгдэж,  ард түмнийхээ эрх ашгийг тасралтгүй хангаж байхаар томьёологдсон байх учиртай. Сонгууль бол энэ ажлыг хамгийн сайн хийх хүмүүсээ эрж хайж, сонгож буй хэрэг юм. Ийм л хялбар, ойлгоход түвэггүй амархан тогтолцоо харин манайд цөөнх баяжиж, дийлэнх ядуурах механизм болтлоо гажуудан муруйжээ. Сайн юманд биш, муу юмандаа сайн, чөтгөр шиг хүмүүс тэр тогтолцоог ийм болтол өөрчилсөн хэрэг. Чөтгөрийн энэ дүр төрх бидэнд харин ердийн үзэгдэл мэт энгийн санагдах болсон. Тийм учраас сонгох эрхээ эдэлж, санал өгнө гэдэг бидний хувьд чөтгөр шүглэсэн амьдралын хүрдийг ээлжит сонгуулиар чөтгөрүүдийн гарт ээлж дараалан атгуулж, санаа амарсан юм шиг сайн дураараа сайн сайхан амьдарч болох өдрүүдээсээ хороож байна гэлтэй. Уг нь бид чөтгөртэй "тоглоом"-д тэгтлээ оролцоод явах албагүйсэн. 

Сонгуулийн еэвэн
Сонгуулийн амлалт бол хүн хуурах өгөөш гэдгийг өнөөдөр ямар ч тэнэг нь ойлгохтойгоо болсон баймаар. “Өөхөнд боосон чулуу” бидэнд хоол болохгүй гэдгийг эрхбиш ойлгомоор юм. Гэтэл тийм өгөөшийг ард түмэнд зориулсан төрийн хайр халамж хэмээн ойлгож, сонгогдсон нам, сонгогдсон гишүүдээс “амлалтаа заавал биелүүл” гэж шаардах нь хүмүүс өөхөнд боосон чулууг залгиж, амиа хорлоё гэснээс өөрцгүй. Сонгуулийн амлалт бол Л.Түдэвийн зохиол “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд гардаг шиг сонгуулийн өмнө нэг талыг нь харуулж байгаад сонгуулийн дараа нөгөөхийг нь харуулах “еэвэн” шиг болжээ. 

Амьдралын хөрс шорооноос ургаагүй, ямар ч ул үндэс, тооцоо судалгаагүй амлалтууд намын уриа лоозон болж, сонгуульд ялагч, сонгогч хоёр түүндээ үнэмшээд, түүнийгээ бодит амьдралд хэрэгжүүлэх гэж явж ирлээ. Амлалт хэчнээн сайхан тусмаа амьдралаас төчнөөн хол зөрдөг нь миний мэдэх боловсролын салбарт л лав тод харагдана. Намуудын сонгуулийн олон амлалтаас би уншиж ойлгох гэж хичээн, амьдралд хэрэг болчихоор зүйл олох гэж эрж хайдаг. Хүмүүсийн ихэнх нь сонгуулийн амлалтанд яаж хууртаж байгаагаа мэддэггүй, мэдсэн нь дуугардаггүй учраас бидний амьдрал болоод байгаа юм шиг хэвийн үргэлжилсээр. Бид юу горьдож, юуг хүлээж сууна вэ?

Миний мэдэх боловсролын салбараар жишээ болгоход одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хажуудаа сонгуулийн өгөөш бэлтгэх тусгай бригад (хар пиарчид)-ыг бүтэн дөрвөн жилийн турш ажиллуулсан юмдаг. Ё.Отгонбаярын сонгогдох ёстой Булганы  тойрогт соёл, спорт, боловсролын салбарын олон арван хүнийг зөөж аваачин, тэднээр концерт тоглуулж, бөх барилдуулж, ном бэлэглэх зэргээр сонгогчдоо тойлж аргалсаар сонгуульд хүргэсэн. Яг л малаа маллаж байгаа малчин шиг. Түүний амласнаас бидэнд юу наалдав? Түүний гайхуулж байснаар хоёрхон жилийн дараа Монголын боловсрол Кембрижийн хөтөлбөрт орох байсан юм. Харин одоо тэгж харагдаач. 

Л.Гантөмөр гэдэг энэ залуу хоёр жил гаруй сайд хийхдээ Монголын боловсролд чухам юу хэрэгтэйг ойлгож чадаагүй явааг цөөхөн хүн л гадарлахаас биш, энэ салбарын ихэнх нь урд урдахаа л бодсоор, засгийн газар нь ч хэвлэлийнхэнтэй эвийн гэрээ байгуулж, амыг нь барьсан тул бүх юм чимээгүй урсана. Сайдын хийж буйг үнэн зөвөөр дүгнэж цэгнэх газаргүй учраас хэвлэл мэдээллээр юу гарна, хүмүүс түүнд итгэж үнэмшинэ. Ажилдаа санаа тавьж шаналсан дүртэй Гантөмөрийг тэр дүрээр нь ойлгож, ажил төрлийг нь ч бас тэгж төсөөлнө. 

Хэвлэл мэдээллээр юуг ч, яаж ч худал ярьж болно гэсэн тэдний цагаандаа гартлаа даварсан занг мэдэхгүй олон хүн ярьж хэлж байгаад нь амархан үнэмшдэгтэй энэ бүхэн холбоотой. “Болж байна, бүтэж байна, би мундаг, манай намын зөв” гэсэн улс төрийн сонгуульд ялах гол арга механизм  нь болж, энэ нь сонгогчдыг хуураад зогсохгүй улс орныг ч тамирдуулж байна. Эндээс л эхтэй худал хуурмаг бүхэн амьдралыг нөмөрч, худал бүхэн үнэний байрыг эзэлчихжээ. Ардчилсан намын боловсролын салбарт хэрэгжүүлж буй “Зөв монгол хүүхэд”, “Ном”, “Авьяас” гэсэн гоё нэртэй худлаа хөтөлбөрүүд агуулгын ямар ч өөрчлөлт авчрахгүй, харин улсын төсвөөс олон тэрбум төгрөг зарах том том тендерийн нэр л болж боловсролын түүхэнд үлдэнэ. 

Бид энэ бүх худал хуурмагтай тэмцдэггүй юм аа гэхэд ядахдаа төрийн эрх баригчдад итгэж, тэднээс эцэс төгсгөлгүй горьдож суухаа больцгоох цаг болсон, горьдлогоо тасалья. 

Р.Энхбат 
prescription coupons site cialis discount coupon
free discount prescription card click prescription coupon
reminyl 16 mg capsule oscarsotorrio.com reminyl
amoxiclav amoxicillin saft amoxicillin 750
clopidogrel bloedverdunner open clopidogrel 75
coupons for cialis emergent-ventures.com cialis coupons and discounts
[ 14 ] zochin202.179.11.XXX
2016 оны 1-р сарын 25. Даваа гариг.
Маш их зүйлийг өөрчилсөн шүү харин.манай сайд бол өмнөх сайдуудаас шал өөр зүйл хийсэн. Багш анрын арга зүй шинэчлэгдэж байгаа шүү.
[ 13 ] муу багш150.129.140.XXX
2015 оны 1-р сарын 24. Бямба гариг.
Хүүхэд нэг бүрийн хөгжил гэдэг санаа соц.ийн үед ч байсан санаа мөнхийн санаа сая гарсан сигнал биш.
[ 12 ] муу багш150.129.140.XXX
2015 оны 1-р сарын 24. Бямба гариг.
Багш нар янз бүрийн төлөвлөгөө янз бүрийн тайлан бас янз бүрийн судалгаа хийсээр байхюм.Хийлгүй яах вэ гэхдээ багш нарын бичиг цаасыг хөнгөлсөн,үр дүнтэй,цомхон зүйл шаардмаар
[ 11 ] муу багш150.129.140.XXX
2015 оны 1-р сарын 24. Бямба гариг.
Уг нь аливаа боловсролын төлөө хийгдэж байгаа аливаа үйл ажиллагаа нь сурагч багш 2тоо л таалагдаж баймаар.Гэтэл нөгөө 2нь учрыг нь ч олоогүй,хэрэгжүүлэх боломж ч олдоогүй,хий дэмий хийсэн болоод өнгөрч байхад сайн боллоо сайхан боллоо гээд л......
[ 10 ] муу багш150.129.140.XXX
2015 оны 1-р сарын 24. Бямба гариг.
Зөв зүйл бичжээ.Хэн нэг маань, хэсэг нөхөд маань ингэж юманд ухаалгаар дүгнэлт өгч байгаа нь үнэхээр сайн хэрэгээ
[ 9 ] zochin202.179.11.XXX
2014 оны 12-р сарын 11. Пүрэв гариг.
bi sanal niiilehgui bna.harin ch ih yum hiisen.huuhed neg buriin hogjil gej mash chuha sanaa ogsnoor bolovsroliin salbariin buh humuust signal ogch chadsan.harin ch urd urdiin saidaas shine amidrald oirhon bodlogo gargasan.uuntei mash olon hun8 bagsh nar sanaa niileh baih.saidaa solimoorgui bn
зочин
2014 оны 12-р сарын 11. Пүрэв гариг.
Сайддаа хайртай байж болноо. Нэг ангид 40-50 хүүхэд зарим газар 60 хүрч байхад ямар ч сайн багш хүүхэд нэг бүртэй ажиллаж дөнгөхгүй. Гоё юм ярихыг ажилд тооцож суусаар байгаад аль ч үгүй хоцорлоо. Түүний хамгийн гоё үг бол Монголын боловсрол хэдхэн жилийн дараа дэлхийд гайхуулна гэдэг. Ингэж ярьж байгаа хүн бол боловсролын талаар юу ч ойлгоогүйгээ л хэлж байгаа юм шүү дээ. Бас Нобелийн шагналтан хэдэн арваараа төрнө гэсэн. Энэ хүн амьдралаас мөн ч хол байна даа. Удахгүй үнэн дүр төрх нь гар
[ 8 ] Zochin202.21.106.XXX
2014 оны 11-р сарын 30. Ням гариг.
Gantumur yarihaas tsaashgui l hun yum bn bid ih itgej unech tsarailsan nuurnii tsaana zalit etgeed bsniig medsehgui bid chin iimerhuu darga uls turchdud hulhiduulj hanahgui yumdaa bolovsrol gedeg mundag ih mungu nudend n haragdaj uursdiinhuu huuhdiig gadaadad surgah tenderuin mungu ugaah ajild saiduud garshij bn daa.gantumuruu chi bolovsroltoi met bolovch teriigee bolovsroliig shinechleh zuild gargaj chadsanguidee.bid chin hemd itgeh yum be nzuudaa
[ 7 ] Гутармаар202.170.67.XXX
2014 оны 11-р сарын 27. Пүрэв гариг.
Тйим шүү. Гоё гоё нэртэй хөтөлбөрүүд нь бүгд соц үеийнх шиг шоудаад өнгөрлөө. Хайран мөнгө, багш хүүхдүүдийн цаг, хөдөлмөр. Эцэст нь Гантөмөр л баахан хийсэн юмтай болж үлдэж байх шиг байна. Ядаж энэ хөтөлбөрүүдээ хуучин бууны, арга сэтгэлгээнээсээ салж чадахгүй аөгшчүүдээр биш, залуу чадвартай боловсон хүчнүүдээр хийлгэх байсан юм. Гантөмөр ичээсэй.
[ 6 ] Аль аль нь шунал 202.126.89.XXX
2014 оны 11-р сарын 27. Пүрэв гариг.
Л.Гантөмөр Р.Энхбат хоёрын аль зөв хүн бэ?
[ 5 ] горидогчдын нэг112.72.13.XXX
2014 оны 11-р сарын 24. Даваа гариг.
Маш зөв асуудлыг хөнджээ. Дэмжиж байна. Хоёр жилийн өмнө оросуудыг авчран "Хэрэглээний боловсрол" сургалтыг олон мянган багш нарт хийж, тэдний тархийг угаасан. Одоо болохоор нэрийг нь ч хэлэхээс айж байгаа гэсэн. Ингэж авилгатай тэцэх газарт шалгагдах болзлоо хангасан. Бага боловсролын шинэчилсэн сурах бичгийг бичсэн зохиогч нарт одоо болтол мөнгийг гь өгөлгүй луу унжиж байгаа. Манайхан мөн ч тэвчээртэй амьтад юм даа. Тэвчээрт хязгаар гэж байдаг даа.
[ 4 ] горидогчдын нэг112.72.13.XXX
2014 оны 11-р сарын 24. Даваа гариг.
Маш зөв асуудлыг хөнджээ. Д
[ 3 ] зочин112.72.13.XXX
2014 оны 11-р сарын 23. Ням гариг.
Ардчилсан намын боловсролын салбарт хэрэгжүүлж буй “Зөв монгол хүүхэд”, “Ном”, “Авьяас” гэсэн гоё нэртэй худлаа хөтөлбөрүүд агуулгын ямар ч өөрчлөлт авчрахгүй, харин улсын төсвөөс олон тэрбум төгрөг зарах том том тендерийн нэр л болж боловсролын түүхэнд үлдсэн шүү
[ 2 ] зочин112.72.13.XXX
2014 оны 11-р сарын 23. Ням гариг.
Өмнөх засгийн газрын Кембрижтэй байгуулсан мгэрээ, зарсан мөнгө, одоогийн засгийн газрын бага боловсролд зарсан мөнгийг ил тод болгох шаардлагатай байна. Цаашид мөнгөгүй болсон тул яахыг асууя. Монголын боловсролын бодлого, хөтөлбөр гэж байхаас биш нэг сайдын хөтөлбөр гэж байх ёсгүй. Хэрвээ байдаг бол өөрийн мөнгөөр санхүүжүүлэх учиртай.
[ 1 ] Мөнх112.72.13.XXX
2014 оны 11-р сарын 23. Ням гариг.
Маш зөв сэдвийг цагаа олж дэвшүүлсэн Р.Энхбатад баярлалаа. Боловсролоор Гантөмөр үнэхээр тоглолоо. Аргагүй өөрөө мэдэхгүй учраас зөвлөх электрон жаал нь "Хүүхэд бүр чиглүүлэгч" гээд багш хичээл заахгүй боллоо. Батсүх авгайгаар зөвлүүлж бага боловсролын шинэчлэлийг ямарч судалгаагүйгээр улс орон даяар хийж байна.Боловсрол мэдэхгүй хүнээр шинэчлэл гэсэн гоё нэртэй ажлыг хийлгэж байхын оронд "Ном" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сайд, зөвлөх, дарга нараа өөрсдөө ном уншаач. Олон эрдэмтэн багш нараас ич.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 85
Өнөөдөр 2985
Өчигдөр 3642
Энэ 7 хоногт 18875
Энэ сард 61585
Өнгөрсөн сард 68044
Нийт зочилсон 4333119

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    ахмад багш
    үзэж хараад туршлага болгоно гэдэг амжилт хуулсанч зөв өөрийн онцлогто...
    Зочин
    сургалтын стандартыг хаанаас авах вэ.хэрэгтэй байна
    цээгий
    хөдөө газар эцэг,эхийн хурлыг яаж хийвэл болох талаар зөвлөөч
    Зочин
    эцэг эхчүүд хүүхдийнхээ хувийн хүмүүжилд анхаардаггүй үргэлж өмөөрсөөр...
    цагийн багш
    би нэгэн хувийн сургуульд цагийн багшаар удаан ажиллаж байна, зарим хү...