Үзсэн тоо: 1699
1
Сургуулийн тухай хэн ч надад заагаагүй, заахыг ч оролдоогүй, маш олон зүйлийг би өөрөө олж мэдсэн
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 11-р сарын 22. Бямба гариг. asdf
Бид энэ удаа сайтын зочноор “Буузка сурагч болсон нь”, “Буузка Анужин хоёр”, “Ажил мэргэжлээ сонгох нь” цуврал номын зохиогч Т.Хишигдуламыг урьж ярилцлаа. 
-Та өөрийнхөө тухай танилцуулна уу?
Намайг Т.Хишигдулам гэдэг. Өөрийн хариуцсан ажлын зэрэгцээ Монголын багачууд хүүхдүүдийн хөгжилд тус нэмэр болохыг зорьж ажиллаж байна. 
Мөн дунд ахлах ангийн хүүхдүүдэд Ажил мэргэжлээ сонгох, Манлайлах чадварын талаар лекц уншиж байна. Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хөгжлийг хэрхэн чиглүүлэх, шийдвэр гаргахад туслах талаар лекц уншуулах хүсэлтүүд хүлээн авч энэ тал дээр ажиллаж байна. 

-Шинэ бүтээлийнхээ талаар яриагаа эхэлье. Энэ номыг яагаад “БУУЗКА СУРАГЧ БОЛСОН НЬ”  гэж нэрлэсэн юм бэ? Хэнд зориулж бичив?
Энэ номыг цэцэрлэгийн бэлтгэл анги, нэгдүгээр ангид суралцаж буй багачуудад зориулан бүтээсэн. Сургуульд орно гээд тэдэнд сургуулийн тухай олон олон асуулт гарч ирдэг. Тэдний тэр яагаад, яаж гэдэг асуултуудад хариулт өгөхийг зорьсон. 
Буузка гэдэг нь миний охины өхөөрдсөн нэр. Охин маань сургуульд орсон тул түүнд зориулж номоо түүний нэрээр нэрлэсэн.  



-Энэхүү номыг бичих болсон шалтгаан юу вэ? 
Эцэг эхчүүд хүүхэд нь сургуульд элсэн орох үед сургуульд хэрхэн сурч эхэлж байснаа мартагнасан байдаг. Тиймээс хүүхэддээ хэрхэн зөвлөх, туслах аргаа олдоггүй.
“Хүүхдийнхээ гэрийн даалгаварыг хийлгэх гэж зодолдож байна” гэж зөндөө эцэг эхчүүд ярьдаг. Хэрэв хүүхэд яагаад сургуульд сурах ёстой, цаашлаад эрдэм сурахын ач тусыг ойлгоод, ойлгохгүй зүйлээ хэнээс, хэрхэн асуухаа мэдчихвэл хичээл, сургуульдаа дуртай явдаг болж сурах идэвхи нэмэгдэнэ. 

-Анх сургуульд орж байгаа  хүүхдэд зориулагдсан бусад номнуудаас ямар давуу, тал онцлогтой вэ?
Энэ номыг 4-8 насны хүүхдүүдэд ойлгомжтой байхаар бичилт, зураг хосолсон байдлаар 6 бүлэгт хуваан бичсэн. МУИС-ийн сэтгүүл зүйн ангийн оюутан Оюунзул номын агуулгад нийцүүлэн номын зургийг зурсан. 
Энэ номонд хүүхдүүдийг гарыг зүгшрүүлэх дасгал, зурлага байхгүй харин сургуулийн орчин, хамаарах дэг журам, сурах арга барилын талаар тархийг цэнэглэх, таниулах зөвлөгөө танилцуулга бий. Мөн хүүхдэд төрж буй сэдэл, сэтгэгдлийг зураглах орон зай гаргаж өгсөн. 
Хүүхэд бүрийн гарт аз жаргалын түлхүүр бий. Эрдэмд  хичээнгүйлэн, биеэ дайчилан сурвал тэр аз жаргалын түлхүүрийг атгаж чадна гэдгийг хүүхэд бүрт ойлгуулах нь энэ номын зорилго юм.  

-Энэхүү номонд дурдсан жишээнүүд нь бодит явдлаас сэдэвлэсэн үү?
Өөрт болон бусад бодит хүмүүст тохиолдсон адал явдал, тохиолдлоос оруулж өгсөн нь номыг хүүхдэд сонирхолтой болгож өгсөн гэж бодож байна. Жишээ нь би өөрөө цаг эвдэж байсан. 
Манай найзын хүү нь энэ номыг уншиж байгаад ээжээ та бас сургуульд сурч байсан юм уу? Та бас дүн авч байсан уу? Ямар дүн авч байсан бэ? гэж асуусан гэдэг.
Үүнээс харахад хүүхдүүд ээж аав нь ч бас сургуульд эрдэм сураад, түүний ачаар ажил хийж сайхан амьдарч байна гэдгийг нүдээр харж үлгэрлэн дуурайж эхэлж байгаа юм.  

-Номын агуулгыг товч дурдвал:
Энэ ном 6 бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт: Сурагч гэж хэнийг хэлэх вэ? эрдэм сурахад ямар хэрэгсэл хэрэгтэй болдог вэ? сурагчийн дүрэмт хувцас яагаад өмсөх хэрэгтэй вэ? Хоёрдугаар бүлэгт: Сургуульдаа хэрхэн очих вэ? Гуравдугаар бүлэгт : Гэрийн даалгавар яагаад хийх ёстой? Шалгалт, дүнгийн хуудас гэж юу вэ? Дөрөвдүгээр бүлэгт: Сургуульд ямар хүмүүс ажилладаг вэ? Тавдугаар бүлэгт: Сургуулийн орчинд ямар дүрэм байдаг вэ? Зургаадугаар бүлэгт: Сургуулийн сайхан мөчүүдийн тухай өгүүлсэн.

-Хүүхдүүдэд зориулсан өөр бүтээл туурвисан уу?
Ахлах, дунд ангийн хүүхдүүдэд зориулан Ажил мэргэжлээ сонгох нь, 7-12 насны охидуудад зориулан Охидын үерхэлийн тухай номыг хэвлэлээс гаргасан. 
Хүүхдүүдэд зориулсан бүтээлдээ аль болох бодит жишээ оруулахыг хичээсэн. Нийслэлийн 1, 5, 45 сургуулийн 5-11 ангийн хүүхдүүдийн зохион бичлэгээс оруулсан нь бий.  

 



-Эдгээр номыг сонирхсон хүмүүс хаанаас авах вэ?
Эдгээр бүх номыг “Номин” их дэлгүүрийн салбарууд, “Интерном”, “Мир” номын дэлгүүрүүдээс худалдан авч болохоос гадна 99177475 дугаар утсаар холбогдон 10-аас дээш тоогоор захиалан авч болно. 

-Таны цаашдын ажлын талаар...
2015 онд багтаан охид, хөвгүүдийн үерхлийн талаар номоо гаргахаар төлөвлөж байна. 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

Aдмин
cialis manufacturer coupon 2016 discount prescriptions coupons free prescription drug cards
coupons for prescription drugs click cialis manufacturer coupon 2016
free printable cialis coupons is-aber.net discount prescription coupons
divalproex sodium solluna.somee.com divalproex sod er
amoxil forte dosage site amoxil paediatric drops chemist warehouse
prescription discounts cards martialinfo.com cialis coupon codes

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 55
Өнөөдөр 3482
Өчигдөр 4383
Энэ 7 хоногт 3930
Энэ сард 43060
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5254089

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...