Үзсэн тоо: 1803
0
0
Үлгэр уншигчдад хүмүүжлийн, түүхийн болон хэлзүйн олон талын мэдлэгийг өгдөг.
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 11-р сарын 19. Лхагва гариг. asdf
“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол утга соёл” цувралын эхний ботиуд уншигчдад аль хэдийнээ хүрч эхэлсэн билээ.  Тун удахгүй тус цувралын дараагийн бүтээл болох  “Үлгэр” ном хэвлэгдэн гарах юм байна. Энэ талаар Монсудар ХХК-ийн “Монгол судлал”-ын редакцын редактор П.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Шинэхэн бүтээлийн талаар уншигчдад дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? 
- Бид бүхэн Монгол ардын аман зохиолын төрөл зүйлийг “Монгол утга соёл” цуврал нэртэйгээр эрхлэн гаргаж байгаа. Тус цувралын тав дахь боть  “Үлгэр” нэртэйгээр хэвлэгдэн гарна. Энэхүү бүтээлд сэдэв, утга агуулга, дүр дүрслэлээс нь хамааран таван бүлэг болгож ангилсан монгол ардын 200 гаруй үлгэрийг  багтаасан болно. Мөн монгол ардын үлгэрийн хэлбэр бүтэц, агуулга, ач холбогдол зэрэг дэлгэрэнгүй судалгаа болоод дэлхийн зарим улс үндэстний үлгэрийн талаарх мэдээллийг багтааснаараа онцлог бүтээл юм.

Үлгэрийн номыг ихэвчлэн хүүхэд багачуудад зориулан гаргадаг шүү дээ. Энэ ном илүү өргөн хүрээг хамрах юм шиг санагдлаа?
- Аман зохиол гэдэг бол эртнээс нааш ам дамжин, хожмоо бичигт тэмдэглэгдэн уламжлагдсан бидний соёл. Мэдээж хүүхдэд зөв үлгэр дууриал үзүүлж, зөв үзэл бодолтой хүн болгон төлөвшүүлэхийн тулд багаас нь үлгэр ярьж өгөх нь тустай. Гэхдээ үлгэр гэхээр л хүүхдийнх гэж ойлгож болохгүй шүү дээ. Үлгэр бол ард түмний оюун санааны илэрхийлэл болсон бүтээл юм. Тухайлбал, энгийн ард баяд ноёдынхоо үзэл бодлыг эсэргүүцэн шүүмжлэхдээ ардын үлгэрээрээ дамжуулан илэрхийлдэг байсан бөгөөд энэ нь ард түмний амьдралын тусгал болсон бүх нийтийн хэрэглээ юм. Мөнэртний, нутгийн аялгууны, шашны холбогдолтой үгхэллэг, ёс заншлаас үүх түүхээ танин мэдсэнээр хүмүүжлийн болон түүх, хэлзүйн олон талын мэдлэгийг үлгэрээс авах боломжтой. Харин зарим үлгэрээс өөр улс орны соёлын нөлөө орсон байдаг. Энэ талаараа энэ бүтээл нь үлгэрийг уншигч, сонирхогч, судлаач гээд хэн бүхэнд зориулсан танин мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой юм.

Зарим үлгэрт өөр улс орны соёлын нөлөө орсон  байдаг гэлээ. Энэ нь ямар учиртай вэ?
- Манжийн үед буддын шашин дэлгэрснээр Энэтхэг, Төвөд зэрэг улсын соёл буддын шашны ном судар, аман болон утга зохиолоор дамжин манайд нөлөөлж эхэлсэн. Энэ үед Энэтхэг, Төвөд үлгэрийн зарим нь амаар, зарим нь бичгээр дамжин иржээ. Тэр үед монголчуудын ихэнх нь бичиг үсэггүй байсан хэдий ч хятад, төвөд бичиг мэддэг цөөн хэдэн бичиг үсгийн боловсролтой хүн нь ном судар, үлгэр домгийг орчуулж хадгалдаг байсан байна. Мөн худалдаачин, жуулчин, бадарчин хүмүүс нутаг орноор явж, тухайн улсын амьдрал ахуй, ёс заншилтай нь танилцаж бусдад ярьдаг байжээ. Энэ мэт бусад улс орны үлгэр манайд дэлгэрсэн хэдий ч монголчуудын амьдрал, ёс заншил, зан үйлшингэн өөрчлөгдөж ардын аман зохиолын шинжтэй болсон байна. Ер нь нэг үндэстний үлгэр нөгөө үндэстэнд дамжих нь дэлхий дахинд түгээмэл бөгөөд ингэхдээ уг үлгэрийнхээ гол санаа, үйл явдлыг хадгалж, өөрийн орны хэв заншил, амьдралд ахуйд зохицуулан өөрчилдөг. 

Үлгэр нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлж, тэдний хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг эцэг эхчүүд мэддэг ч хүүхдэдээ үлгэр уншиж, ярьж өгөх нь тун ховор. Тэгвэл үлгэр ярих болон үлгэр сонсох тусгай дэг гэж байдаг уу?
- Бидний өвөө эмээг хүүхэд байх үед өдрийн ажлаа хийж дуусгаад гэр гэртээ цугларч, үлгэр хууч сайн мэддэг ахмад настнаараа үлгэр яриулан сонсдог байсан гэлцдэг. Мөн тууль хайлдаг шиг нутгийн алдартай үлгэрч туульчаа гэртээ залж авчирч үлгэр тууль хэлүүлдгээс гадназочин гийчин болон аян замын хүмүүс хоноглоход заавал үлгэр хууч яриулдаг ч ёс байсан байна.Энэ нь сайн сайхан, аз жаргалыг хүсэн ерөөжбуй бэлгэдэлтэй бөгөөд зарим нутагт үлгэрчийн урд сүү тавьдаг ёс байжээ.
Үлгэрч нь голдуу ахимаг насны, олон үлгэр мэддэг хүн байдаг байсан бөгөөд тухайн цаг үеийнхээ байдлыг үлгэртээ тусган оруулдаг. Мөн үлгэрийг хүүрнэн ярих, эсвэл хуурын аялгуунд дуулан өгүүлэх, жүжиглэн тоглох гэх мэт аргаар уламжилдаг байна. Үлгэр ярихад “үлгэр уухайлах” гэж бий. Энэ нь үлгэр сонсогч үлгэр өгүүлэгчийнхээ үгийг таашааж байгаагаа илэрхийлж утга төгссөн хэсэг болгонд “уухай” буюу “за” гэж хэлдэг. Ер нь хүүхэд багачуудыг үлгэр ярьж сургахын өмнө үлгэр сонсож сургах нь чухал юм. Энэ мэтчилэн эрт үеэс өдийг хүртэл үлгэр ярих, сонсох арга нь өөрчлөгдсөн төдийгүй үлгэрийн утга агуулгад ч нийгмээ даган зохих өөрчлөлт орж хөгжсөөр байна. Өнөө цагт бол үлгэрч, үлгэр ярих дэг гэхээсээ илүү сонссон нэг нь нөгөөдөө хүүрнэн хэлдэг болсон.


    Монсудар ХХК-ийн “Монгол судлал”-ын 
редакцын редактор П.Оюунгэрэл

Үлгэр уншсанаар хүмүүст ямар ач холбогдолтой вэ?
-Үлгэрийн ач холбогдлын хувьд хүмүүжлийн, түүхийн, хэлний зүйн олон талын мэдлэгийг уншигчдад өгдөг. Тухайлбал, үлгэрээр дамжуулан байгаль, нийгмийн үзэгдэл, хүмүүсийн хоорондын харилцаа, сүсэг бишрэл, төр улс, араатан амьтан, хүний зан чанар, ажил хөдөлмөр, зан заншил, амьдралын дадал гээд аливаа зүйлийн учир зүй, ёс дэгтэй танилцаж болно. Мөн хүүхдийг өөртэй итгэлтэй, өөдрөг үзэл бодолтой болгох, аливааг танин мэдэх, олон талаас харж дүгнэх, төсөөлөн бодох, сайн мууг ялгах, ой тогтоолтыг сайжруулах зэрэгт чухал нөлөөтэй. Үлгэрт тухайн ард түмний ахуй амьдрал, ёс суртахуун, хэл, сэтгэхүйн онцлог туссан байх бөгөөд тухайн цаг үеийн соёлын нөлөөлөл ч ихээхэн шингэсэн байдаг. Энэ нь тухайн угсаатан үндэстний өнгөрсөн түүхийн онцлог, эдийн болон оюуны соёлыг судлах нэгэн гүүр болно. Харин хүүхдүүд уншсан, сонссон үлгэрээ цааш дамжуулан ярих нь хүүхдийн хэл яриаг зүгшрүүлэх, хэл найруулгын дадалтай болох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ярьж сурах эхний алхам юм. Мөн монгол үлгэрт гарч буй зарим үг хэллэгийг хүүхдийнхээ нас сэтгэхүйд нь тохируулжөөр үгээр ойлгуулахын зэрэгцээ тухайн хуучин үгийг давхар таниулах нь үгийн санг баяжуулах нэг арга болно. 


Монгол үлгэрийг цаашид хэрхэн хөгжүүлэх нь зөв бэ?
- Манайхан өв соёлоо хадгалж хөгжүүлэхийг буруугаар ойлгоод байгаа юм шиг санагддаг. Үнэт зүйл хэмээн хайрлан хамгаалах нь ихсэж, харин хөгжүүлж дэлгэрүүлэх нь орхигдсон мэт санагддаг. Үлгэр, оньсого, ертөнцийн гурав гэх мэт төрлүүдийг зөвхөн хүүхдийн бүтээл, эсвэл мэргэжлийн хүмүүст зориулсан л гэж ойлгодог. Харин энэ ойлголт нь хамт явах ёстой. Мэдээж хэрэг ардын аман зохиолоо хайрлан хамгаалж байж өөрийнх нь онцлог чанарыг хэвээр хадгална. Харин даяаршиж буй өнөө үед тэр хадгалсан өв уламжлалд өөрийн гэсэн шинэ өнгө төрх, өөрчлөлтийг бий болгох ёстой. Монгол ардын зарим үлгэр нь нуршсан урт өгүүлбэр, харгис өгүүлэмжтэй байдаг. Үүнийг нь орчин үеийн хэв маягт зохицуулан өөрчлөх нь жинхэнэ өв соёлоо хөгжүүлэх алхам болох байх. Жишээ нь, бага насны хүүхдэд зориулсан үлгэрийн зарим үг хэллэгийг нь насанд тохирсон үгээр солих, үйл явдлыг нь хялбарчлах гэх мэт өөрчлөлт хийх нь зөв юм. “Рапунцель” хүүхэлдэйн киноны эх зохиолд Рапунцель хүүхэдтэй болдог тухай байдаг боловч үүнийг нь кино болгохдоо сурган хүмүүжүүлэх үүднээс хассан жишээтэй. Энэ нь тухайн үлгэр хүүхдэд хүмүүжлийн болон ёс суртахууны хүмүүжил олгодог учир өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн байна. Дэлхийн алдартай зохиолчдын ардын үлгэрээс сэдэвлэн зохиосон үлгэр ардын үлгэрийн хэмжээндхүртлээ хөгжсөн жишээ цөөнгүй. Тухайлбал, Ах дүү Гриммийн үлгэр, Перрогийн үлгэр, Андерсены үлгэр, Толстойн үлгэр гэх мэт. Эдгээр хүмүүсийн үлгэр нь өөрийн орондоо төдийгүй дэлхий дахинаа алдаршиж хүүхэлдэйн кино, уран сайхны кино, гурван хэмжээст кино хийх мэтээр хөгжиж хүмүүст хүрч байна. Энэ мэт аргаармонгол ардын үлгэрийг хөгжүүлэх бүрэн боломжтой.

prescription coupons site cialis discount coupon
drug coupons go discount prescription drug card
ibuprofen alkohol thecaddman.com ibuprofen 600 mg
nimodipine stroke nimodipine traumatic subarachnoid hemorrhage nimodipine emedicine
loperamide etos link loperamide kopen
buscopan wirkung read buscopan hund
clopidogrel bloedverdunner open clopidogrel 75
drug coupon card link drug prescription card
nurofen femme nurofen prix nurofen sirop

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
8 цаг 42 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
9 цаг 1 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 36
Өнөөдөр 1045
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4874
Энэ сард 42894
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348668

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...