Үзсэн тоо: 2171
2
Өөрийгөө амрааж, тархиа сэргээх боломжийг бид оньсогоос авч болно
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 11-р сарын 6. Пүрэв гариг. asdf
Монсудар хэвлэлийн газраас монгол ардын аман зохиолын цуврал бүтээлийг эрхлэн гаргаж буй билээ. Урьд нь бид энэхүү “Монгол утга соёл” цуврал болон түүний анхны бүтээл “Тууль” номын тухай мэдээллийг уншигч та бүхэнд хүргэж байсан. Харин одоо тус цувралын“Оньсого” хэмээх 2 дахь бүтээлийн тухай Монсудар ХХК-ийн “Монгол судлал”-ын редакцын редактор Л.Навчаатай ярилцлаа. 
- Шинэхэн бүтээлийн талаар яриагаа эхэлье. Энэхүү номоо манай уншигчдад танилцуулахгүй юу?
“Оньсого” ном нь манай цувралын 2 дахь бүтээл бөгөөд оньсогын судлагдахуун бүхий удиртгал хэсэг, 10,000 шахам оньсогын түүвэр, мөн тэдгээрийн тайлал гэсэн гурван бүлгээс бүтсэн. Бид эрдэмтэн, судлаач Ц.Өлзийхутаг агсны түүвэрлэн цуглуулсан түмэн оньсогыг албан ёсны зохиогчийн эрхтэйгээр уншигч олонд хүргэхийн сацуу үүн дээр үндэслэн оньсогын онол, судалгааны багц ажлыг хийж хамтатган гаргая гэсэн маань өнөөдөр ийнхүү биеллээ олж байна. Мөн бид удиртгал хэсгийг эрдэм шинжилгээний түвэгтэй үг хэллэгээр бус хэн хүнд ойлгогдохуйц “хөнгөн” хэлбэрээр бичиж, хэрэглээний үүднээс хүмүүст энэ талаарх танин мэдэхүйн мэдээлэл олгохыг илүү чухалчилсан.

- Удиртгал хэсэгт нь оньсогын тухай ямар, ямар мэдээлэл багтсан бэ? 
Агуулгын тухайд товч дурдвал...
Оньсого гэж юу вэ? гэдгээс эхлээд оньсого хамгийн анх хаана, хэзээ үүссэн, хүмүүс оньсогыг ямар аргаар яаж бүтээсээр ирсэн, мөн нийгэм, цаг үе өөрчлөгдөхөд оньсого хэрхэн хувьсаж, хөгжиж байсан, өнгөрсөн болоод одоо цагт оньсогын хэрэглээ ямар байна зэрэг нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл удиртгал хэсэгт багтсан. Бас зарим улс орны оньсогын тухай судалж, тэдгээрийн үүсэл хөгжил, үүрэг зориулалт, бүтэц хэлбэр нь монгол оньсогоос юугаараа ялгаатай болон адил төстэй байгааг харьцуулан дүгнэлт хийсэн. Энэ нь уншигчдад илүү сонирхолтой байх болов уу. 



- Зарим улс орны оньсогын талаар жишээ авч сонирхуулаач?
Жишээ нь, хятад оньсого гүн утга агуулгатай, далд ёгт санаатай, мөр толгой холбон шүлэглэсэн бүтэцтэй байдгаараа монгол оньсоготой адил төстэй байхад америк болон герман оньсого нь ихэвчлэн энгийн, үргэлжилсэн үгээр аливааг дүрслэн тайлбарлаж, танин мэдэхүйн асуулт хэлбэрээр таалгадаг нь монгол оньсогоос ихээхэн ялгарч байсан юм. Эндээс ази болон европ хүмүүсийн сэтгэлгээний онцлог, соёлын ялгааг мэдэж болно. Түүнчлэн “Оньсого” номд судалж оруулсан 7 орны оньсого нь анх үүссэн хэлбэрээ өөрчилсөөр өдийг хүрсэн байх бөгөөд цаг үеэ дагаж хөгжсөөр байгаа нь ажиглагдсан. Бид бас орчин үе, одоогийн амьдралдаа зохицуулж монгол оньсогоо хөгжүүлэн хэрэглэж яагаад болохгүй гэж? Оньсого хэлэлцэх ёс, үүх түүх зэргийг мартсан байж болох ч оньсогоо орхигдуулж болохгүй шүү дээ.


  Монсудар хэвлэлийн “Монгол судлал”-ын 
         редакцын редактор Л.Навчаа

- Одоо үед оньсого хэлэлцэх ёс гэж юу байдгийг мэдэх хүн нээрэн их ховор байх. Энэ тухай дэлгэрэнгүй ярихгүй юу?
Одоогийнх шиг юм бүхэн хөгжөөгүй, үзэж харах юм цөөн байсан дээхнэ үед оньсого болоод ардын аман зохиолын бусад олон төрөл нь нүүдэлчин ардын амьдрал ахуйд чухал байр суурь эзэлдэг байсан. Өдрийн ажил төрлөө дуусгаад орой нь хамгийн олон оньсого мэддэг нэгнийдээ цуглаж оньсого таалцдаг, өвөл бол шөнө орой болтол оньсого хэлэлцэхийн тулд аргал, түлээгээ аваад очдог байсан байгаа юм. Энэ нь тэдэнд их ажлын дараах амралт болдог байснаар барахгүй бие биетэйгээ харилцан танилцах, цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрөөх боломжийг олгодог байсан нь лавтай. Зарим нутгийн оньсого хэлэлцэх ёс өөр хоорондоо бага зэрэг ялгаатай байх ч ихэнх нутагт хүмүүс нь талцан хуваагдаж, нэг таалгасан оньсогоо дахин хэлэхгүйгээр ээлжилж оньсого хэлдэг. Тэгэхдээ оньсого таалгаад нөгөө тал хариу хэлэхгүй удвал яаруулан шавдуулах үг, зөв тайлбал урмын үг, мөн олон оньсого тааж чадахгүй хожигдсон хүнийг ичээж баалах үг буюу худалдах үг хэлж хөгжилддөг байж. Эдгээр үгс нь ихэвчлэн шүлэглэсэн хэлбэртэй байх бөгөөд илүү дэлгэрэнгүйг энэхүү номоос үзэх боломжтой. 

- Урьд нь хүмүүс ингэж оньсого таалцдаг байж. Харин одоо оньсого таалцдаг хүн хэр олон бол? Ер нь оньсого тааж, уншиж судлах нь хэнд, ямар ач холбогдолтой вэ?
Өнөө үед Монгол гэлтгүй бусад улс оронд ч оньсогын хэрэглээ багасаж, таавар тал руугаа илүү хөгжсөн байдаг юм билээ. Ингэснээр аливааг удаан бодохоос түвэгшээх болсон хүний анхаарлыг татах хөнгөн, хөгжилтэй, сонирхолтой хэрэглээг бий болгож чадаж байгаа юм. Бид ч гэсэн монгол оньсогоо асуулт хариултын карт, үгийн сүлжээ, зурган таавар, гар утасны тоглоом болгох зэргээр хөгжүүлж, одоо ямар зүйл хүмүүст илүү таалагдаж байна түүнд нь тааруулж хувьсан өөрчлөх боломжтой. Тэгвэл энэ их ажил, стрессийн хажуугаар өөрийгөө амрааж, тархиа сэргээх боломжийг оньсогоос бид авч болох юм. Ач холбогдлын хувьд нэмж ярихад бага насны хүүхэд оньсого хэлж сурснаар ой тогтоолт нь сайжрах, үг яриа нь зүгшрэх, мөн оньсогоор дамжуулж тухайн зүйлийг танин мэдэх, түүний утгыг бусдад тайлбарлан ярьж сурах зэрэг олон давуу талтай. Ер нь хүн оньсого сонсоод таалгаж буй зүйлийг дотроо төсөөлдөг, түүгээрээ дамжуулж тархиндаа зурдаг, ингэснээр хүний бодол тухайн зүйлд илүү анхаарлаа хандуулж, бусад зүйлээс түрхэн ч гэсэн сатаардаг. Энэ л оньсогын хүнд хэрэгтэй хамгийн чухал зүйл юм.

Ярилцсан Э.Мөнхзагар
cialis coupons printable open cialis manufacturer coupon 2016
cialis coupon lilly prescription coupon coupon for cialis
coupon for cialis is-aber.net cialis coupons 2015
cialis 20mg allied.edu cialis ou viagra
buscopan wirkung read buscopan hund
reminyl 16 mg capsule oscarsotorrio.com reminyl
renova open renovar passaporte
prescription discounts cards site cialis coupon codes
coupon for free cialis click printable cialis coupon
houston abortion clinic read national abortion federation

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 85
Өнөөдөр 504
Өчигдөр 897
Энэ 7 хоногт 4186
Энэ сард 35296
Өнгөрсөн сард 46611
Нийт зочилсон 5150576

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Synnar
    Bolovsrolin ardchilal bol songoltor surah gej oilgoj bolno
    Synnar
    Hend heregtei bgaan neg etseg eh yrij bna ldaa er emin es l ilyy surch...
    Synnar
    Bayrlalaa.hyyhdig hersy uhaantai zov dadal hevshiltei l bolgoh h.tei. ...
    zochin
    sanal neg bn,
    Synnar
    Onoogiin mongol hynd deg juram dutagdaj bna bolovsrolos gadna hyn chan...