Үзсэн тоо: 3197
2
"Түүх 1" сурах бичгийн шүүмж
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 9-р сарын 9. Мягмар гариг. asdf
Сурах бичгийн агуулга ба шүүмж (цуврал-4)

Ерөнхий боловсролын сургуулийн 7-р ангиас эхлэн түүхийн хичээл үзэж эхэлдэг бөгөөд ингэхдээ дэлхийн түүхийн хичээлээр эхэлж байгаа нь хүн төрөлхтний үүсэл гарал, анхны иргэншлүүдээс эхлэн таниулахад логик дараалал, ач холбогдолтой мэт боловч сурах бичгийн агуулга нь дөнгөж түүх үзэж эхлэж байгаа 7-р ангийн хүүхдэд дэндүү хүнд, ойлгомжгүй  байдлаар бичигдсэн байдаг. Стандарт, хөтөлбөр, төлөвлөгөө гэж баталдаг ч бодит байдал дээр маш олон сургуульд номноос нь товчлол бичүүлэх маягаар түүхийн хичээл заагдаж байна. Багш төвтэй сургалтаас шавь төвтэй сургалт руу шилжиж байгаа хэмээн ярьсаар байгаа ч хамгийн гол хэрэглэгдэхүүн болох сурах бичиг нь багш төвтэй сургалтаар явахаас өөр аргагүй байдалд хүргэдэг.
Түүх I буюу дэлхийн түүхийн сурах бичиг нь 2006 оноос хойш шинэчлэгдэн хэвлэгдэлгүй байсаар 2014 онд  шинэчлэгдэн хэвлэгдэж байна. Анх хэвлэгдэхдээ 11 жилийн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн 6-7 дугаар ангид үзнэ гэсэн заалттайгаар гарсан боловч  ерөнхий боловсролын сургууль 11-12 жилийн сургалттай болсон, сурах бичгийн агуулга  шинэчлэл нэрийн дор одоо зөвхөн 7-р ангид үздэг болсон. Ингэснээр сурагчид сурах бичгийн агуулгыг нэг хичээлийн жилд багтаан үзэх боломжгүй болжээ. Хуучин сурах бичгийн хувьд (2006 оны сурах бичиг) нэг хичээлийн жилийн түүхийн хичээлийн цагт сурах бичгийн агуулгыг хуваан үзэхэд 7 бүлгээс дээд тал нь 5-р бүлэг буюу аж үйлдвэржилт  хүртлэх агуулгыг үзэж амжих хугацаа гарч байна.  Энэ нь 2 жил үзэх хичээлийг нэг жилд багтаан үзэж байна  гэсэн үг юм.

Мөн дээр дурдсанчлан сурах бичгийн агуулга ойлгомжгүй. Хичээл, бүлэг бүрийн даалгавар ямар ч сонирхолгүй, ярилцах, асуулт, хүснэгт нөхөх, эх зохиох гэх мэт хэдхэн төрлийн даалгавартай. Сурагчид бие даан хийх, цаашид гүнгийрүүлэн судлах ямар ч нөхцөлгүй.
Боловсролын салбарт шинэчлэл хийж “хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүүхдээ оношлох, бие даасан чадвартай болгохыг зорьж байна” хэмээн боловсролын сайдаас эхлээд бүх шатны хүмүүс нь ярьж байгаа ч бодит байдал дээр ингэж өөрчлөгдөх ямар ч боломжгүй байна.
Шинэ сурах бичиг (2014 оны сурах бичиг)-т хуучин сурах бичгээсээ ямар өөрчлөлт шинэчлэлт гарав.
Хамгийн эхний өөрчлөлт бол нийт 7 бүлэг байсан агуулгыг 4 бүлэг болгон хураангуйлсан. Ингэхдээ түүх бичлэг, агуулга, доторх даалгавар огт шинэчлэгдээгүй. Зөвхөн сэдвүүдийг дэлгэрүүлсэн болон хураангуйлсан. 
Зөв бичихзүйн алдаа гарчигнаас эхлээд үргэлжилж байна. Нэг нүүрэн дээр нэг үгийг хоёр янзаар бичсэн тохиолдол ч байна.
Өмнөх сурах бичгүүдийн нэгэн адил тухайн насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон зохиомжгүй текстийн хэмжээ их, ямарч сонирхолгүй.   
7-р ангийн анх түүх үзэж байгаа хүүхдэд ойлгомжгүй үг хэллэг найруулгатай. Жишээ нь: ...Феодалын төр нь дундад зууны янз бүрийн үеүдэд янз бүрийн хэлбэрээр оршиж байв...Хожуу дундад зууны сүүлч буюу шинэ үеийн эхээр феодалын төр нь абсолют хэмжээгүй эрхт хаан төр болон хувирсан байна... г.м
Харин бусад орны түүхийн сурах бичиг нь хавтасныхаа зургаас эхлээд тухайн цаг үеийг бүрэн тодорхойлхуйц зурагтай, нэр нь хүртэл хүүхдийн анхаарал татахуйц (германы сурах бичиг – цаг хугацаагаар аялахуй гэдэг нэртэй), доторх загвар дизайн нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, аль болох энгийнээр ойлгомжтой зураг, хүснэгт гэх мэтээр тайлбарласан. Сэдэв бүрийн даалгавар хүүхэд бие даан хийх боломжтой асуулт хариултын төрөл бүрийн тоглоом, эртний зарим зүйлсийг хийж болох туршилтуудтай, он дараалалын маш ойлгомжтой зураглалуудтай, тухайн сурах бичигт орсон эх материалуудын болон зургийн бүх эх сурвалж нь тодорхой байх юм. Манай улсын түүхийн бүх сурах бичигт ашигласан зургуудын эх сурвалж, зохиогчийн эрхийн талаар дурдах ч хэрэггүй биз ээ.
Гэтэл манайд яагаад ингэж хийхгүй байна вэ? Энгийнээр тайлбарлах боломжтой зүйлүүдийг ч хүндрүүлэн ойлгуулж анх үзэж эхлэхээс нь эхлээд л түүх гэдэг бол асар их унших материал гэсэн ойлголтыг төрүүлж, түүхийн хичээлд дургүй болгох ямар шаардлага байна? Нэг сурах бичиг дээр нь МЭӨ, нөгөө сурах бичиг дээр нь НТӨ  зэргээр нэг нэр томьёог хэдэн янзаар бичиж ойлголтын зөрүү үүсгэдэг гэх мэт маш олон асуудал байна. Энэ бүхний үр дүнд зөвхөн сурагчид л хохирон үлдэж байна.
Сурагчдад хичээл заах, сурагчид мэдлэг олж авах хамгийн гол хэрэглэгдэхүүн бол сурах бичиг. Гэтэл сурах бичгийн шинэчлэл нэрийн дор гаднах өнгө, доторх хэдэн гарчигийг нь наана цаана нь оруулж бичихээс биш яг нөгөө яриад, хэрэгжүүлэх гээд байгаа шигээ шавь төвтэй боловсрол олгох, хүүхэд бие даан хөгжих ямар ч боломжгүй байдлаар бичигдсэн сурах бичигтэйгээс гадна зөв бичихзүйн алдаатай.
Мөн 10-р ангийн түүхийн сурах бичгийн 2-р бүлэг дэлхийн түүх байдаг бөгөөд өмнө нь буюу 7-р ангид үзсэн дэлхийн түүхийн хичээл нь дахин ордог.
Эцэст нь дүгнэхэд боловсролын тогтолцоондоо шинэчлэл хийж байгаа л юм бол сурах бичгээ үүнтэйгээ уялдуулан шинэчлэх шаардлагатай. Сурах бичгийн шинэчлэл гэж хавтасны өнгө өөрчилж, гарчиг нааш цааш нь зөөх биш агуулга, аргыг нь яаралтай шинэчлэх хэрэгтэй. Сурагчид ч бие даан үзээд ойлголт авчихдаг, багш ч хэцүү болголгүйгээр заачихдаг тийм ойлгомжтой сурах бичигтэй болох шаардлагатай байна.

Н.Энхсайхан

coupons for prescription drugs click cialis manufacturer coupon 2016
discount drug coupons link discount prescription drug card
aida club twodrunkmoms.com aidaprima
periactin 4 mg topogroup.com periactine pour grossir enfin une solution
reminyl 16 mg capsule site reminyl
jasmine tridevil realtycollective.com jasmine thompson
divalproex sodium solluna.somee.com divalproex sod er
cialis 5 mg daglig blog.cardsapp.com cialis wiki
zyrtec dosage for adults mattnichols.co.uk zyrtec ingredients australia
oxcarbazepine 600 mg oxcarbazepina oxcarbazepin
[ 5 ] сурагч202.179.24.XXX
2018 оны 11-р сарын 7. Лхагва гариг.
МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнөх зөв үү.
[ 4 ] zaluu bagsh103.9.89.XXX
2014 оны 9-р сарын 19. Баасан гариг.
ene nom havtasnaasaa avahuulaad delhiin tuuhiig haruulsan haritsangui sain nom bolson gej zaluu bagshin huvid dugnej bna. Dotorh daalgavar video hicheel ni shineleg sanagdlaa
[ 3 ] НТӨ гэж хэлдэг учиртай103.10.22.XXX
2014 оны 9-р сарын 18. Пүрэв гариг.
МЭӨ хэмээн үг хэллэг НТӨ гэж солигдод удаж байгаав Түүхч хүн үүнийг мэдэх л учиртай. ЕБС-ийн бүх багш нар наад ялгааг чинь мэдэндээ.
Зочин
2014 оны 9-р сарын 23. Мягмар гариг.
сурах бичиг бол сурагчдад зориулсан ном. Өөрөө түүхийн багш бол хичээлээ яаж заадаг бол. товчилж бич гэхээс өөр юм юу хийлгэдэг вэ? МЭӨ-г НТӨ болгоно гэж хэн шийдсэн юм бэ? Ямар хурлаар хэн тийм шийдвэр гаргав.
Зочин
2014 оны 9-р сарын 19. Баасан гариг.
Сурах бичиг бол сурагчдад зориулсан ном шүү дээ. НТӨ, МЭӨ гэж бичигдсэн байгаа нь хүүхдийн толгой эргүүлж байгаа нь үнэн ш дээ...
[ 2 ] harinch sain nom bolson 103.10.22.XXX
2014 оны 9-р сарын 18. Пүрэв гариг.
Bloomin taksonomiin narga gedeg tuhai ta er ni sonsson uu? gej asuuval deer baih. deerkhi niitlel bichsen hun chuham erdmiin zereg tsoltoi yadahdaa 1 jil hicheel zaaj uzsen hun bolov uu gej l sanagdaj bna. Dundad zuunii urgeljleh hugazaa ni 1000 jiliig hamardag bogood toriin helber ni ch mon niigmiin hogloo dagan ulam bolovsrongui bolj oorchlogdsonoor absolut tor bolson baidag. nomnii aguulga dotor zurag, husnegt diagra, gazriin zurag, video hicheel baggui huviig ezlen.undesleteil handaarai
Зочин
2014 оны 9-р сарын 23. Мягмар гариг.
yunii arga yugaa heregleh n bagshiin asuudal bz dee eswel yamnaas tegj zaa gj shidej ogdog yumuu. end hvvhded oilgomjgv bn gj bichsn bn. ooroo ymar sedweer ymar tsol haana hamgaalsn yum. ter chin mongoliin tuuhiin shinjleh uhaand, mongoliin tvvh vzej bui hvvhded ymar nemertei yum be, delhiin haana ch mongol shig iim alia surah bichigtei uls baihgv.
[ 1 ] bondook202.126.89.XXX
2014 оны 9-р сарын 11. Пүрэв гариг.
ene yag unen sh d surah bichig ni huuhded ih oilgomjgui nurshuu tegeed ch delhin tuuh bolohoor huuhduud oilgoh ni bitgi hel garch bui nerig ni ch helj chadahgui bgaa yum chini za ter 10 angin tuuh bol bur elgin uzsen yumaa davtaj uzeed l taarch bgaa yum uunihee orond 7 angin tuuhee 2 salgaad 7 8 uzeed hoish ni neg uhraaval arai l deer bh ene 7 angin tuuh ih aguulgig neg dor bagtaasan huuhded unen oilgomjgui sanagddag

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 66
Өнөөдөр 629
Өчигдөр 1940
Энэ 7 хоногт 11947
Энэ сард 27531
Өнгөрсөн сард 44162
Нийт зочилсон 5428359

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    enee
    medeelel oruulbal iluu sonirholtoi
    гэрлээ
    хөөрхө юм байна
    сурагч
    МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнө...
    Зочин
    Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиг...
    багш
    давгүй санаа байна. ашиглаж үзье