Үзсэн тоо: 1077
0
0
Мөнгөн хонх дуугарлаа
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 9-р сарын 1. Даваа гариг. asdf
Өнөөдөр есдүгээр сарын 1. Асуудал, бэрхшээл цөөнгүй байгаа ч эх орон даяар эрдэм номын өргөөд үүдээ нээж, хонхны дуу цуурайтаж байна. Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Монгол орон даяар 2014-2015 шинэ хичээлийн жилийн нээлт нэгэн зэрэг болж, 59 мянган хүүхэд эрдэм номын их өргөөний хаалгыг татаж байна. 
Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТВ-ээр теле хичээл заадаг уламжлалтай. Энэ дагуу Ерөнхийлөгч өнөөдөр “Иргэний боловсрол-ёс суртахуун” сэдэвт хичээл заана. Өнөө жилийн хувьд бага боловсрол буюу 1-5 дугаар ангийнхан шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хичээллэж эхлэхээрээ онцлог. Энэ хөтөлбөр нь олон давуу талтай гэдгийг салбарын яамныхан онцолж буй.
Тодруулбал, хүүхдүүдэд боловсролын нийтлэг удирдамжийн оронд ерөнхий чиглэл өгөхөөс гадна мэдлэг шалгахаас илүү чадварт анхаарлаа хандуулах боломж олгох гэнэ.

Мөн сургахаас илүү суралцах, хичээллэхийн оронд турших, цээжилж, цээжлүүлэхээс илүү бие биедээ нөлөөлөх, олж нээн суралцахад бага боловсролын сургалтын хөтөлбөр чиглэгдэх юм байна.



Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн уламжлалт теле хичээл шинэчилсэн хөтөлбөртэй уялдах бөгөөд бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол цөм болсон хүүхэд бүрийг дэмжсэн, хүүхэд бүрийн оролцоог хангасан, тэдэнд мэддэг зүйлээр  нь дамжуулан хэрхэн чадвар суулгаж болдгийг нотолсон хичээлийг сонгож байгаагаараа онцлогтой аж.

Арван хүүхэд тутмын гурав нь цэцэрлэгт хамрагдаж чадсангүй.

Хичээлийн шинэ жил бүрээр яригддаг нэг том сэдэв бол цэцэрлэгийн хүртээмж. Энэ жил цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо найман мянгаар өссөн ч арван хүүхдийн нэг нь цэцэрлэггүй хоцорч байгааг салбарын яамнаас мэдээлэв. Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах бөгөөд 156 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 20 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт, 25 мянган хүүхэд нь хувилбарт сургалтад хамрагдах ажээ. Хувийн цэцэрлэгүүдийн нэг сарын төлбөр 150-450 мянган төгрөг байна.

Их, дээд сургуулийн төлбөр нэмэгджээ.

Энэ хичээлийн жилд шинээр 30 мянга гаруй залуус оюутны амьдралд хөл тавьж байна. Үүнтэй зэрэгцээд намрын намарт хөндөгддөг сургалтын төлбөрийн асуудал босч магадгүй шинжтэй байна. Инфляцийн өсөлттэй холбоотойгоор их, дээд сургуулиуд төлбөрөө 20-40 хувь хүртэл нэмжээ. Тухайлбал, МУИС сургалтын төлбөрөө 13.7хувь, ШУТИС, ХААИС, СУИС 13 хувь, ЭМШУИС 20-40 хувиар төлбөрөө нэмжээ. 

Өнгөрсөн жил нэг кредитийн сургалтын төлбөр 35-44 мянга байсан бол энэ жил 39-54 мянган төгрөг болж өссөн байна. Их, дээд сургуулиудын дунд хамгийн өндөр төлбөртэй сургуульд Санхүү эдийн засгийн дээд сургууль болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль нэрлэгдэж байна. Харин хамгийн хямд төлбөртэй сургууль бол Шинэ иргэншлийн дээд сургууль гэж төлбөрийн нөхцөлөөс харагдаж байв.

Дотуур байрны төлбөр нэмэгджээ. 

Хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудын хувьд амьдрах байрны асуудал бэрхшээл дагуулдаг. Энэ жил 16 мянган оюутан дотуур байраар хангагдах боломжтой. Мэдээллээс үзэхэд, дотуур байрны төлбөр энэ жил 10-50 мянган төгрөгөөр өссөн бөгөөд хамгийн өндөр төлбөртэйд өнгөрсөн хавар ашиглалтад орсон мянган оюутны байр орж байна. “Оюутны өргөө цогцолбор” гэх эл байрны арван сарын төлбөр нь 780 мянган төгрөг болж байгаа аж.

Өнөөдөр есдүгээр сарын 1. 

Б.ХОНГОР
www.news.mn


coupons for prescription drugs eblogin.com cialis manufacturer coupon 2016
aida club twodrunkmoms.com aidaprima
ibuprofen alkohol thecaddman.com ibuprofen 600 mg
buscopan buscopan buscopan cena
renova myhsbook.com renovar passaporte
coupons for cialis emergent-ventures.com cialis coupons and discounts
houston abortion clinic read national abortion federation
[ 2 ] Би112.72.13.XXX
2014 оны 9-р сарын 2. Мягмар гариг.
Танай сайт дотуур байрыг судлаач ээ
[ 1 ] уншигч112.72.13.XXX
2014 оны 9-р сарын 2. Мягмар гариг.
Дотуур байрын асуудлыг цэгцлэх цаг болжээ. Төлбөрийг жилээр тогтоодог тул аль болох оюутныг хэд хоног ч гэсэн байранд оруулахгүй байх сонирхолтой. 9 сарын эхэнд орсон ч сүүлд орсон ч төлбөр ижил. Хичээл эхлэсний дараа баахан оюутан эмнэлэг энэ тэр хөөцөлдөөд хичээлээ тасалдаг. Яагаад 1-ннс өмнө дотуур байранд авдаггүй юм бэ гэдэг нь мөнгийг хэзээ ч оруулсан бүтэн авдагтай холбоотой. Энэ хооронд бас хүмүүс суулгаж мөнгө олдог.Яам, сургуулиуд үүнийг анхаараач ээ.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
6 цаг 16 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
6 цаг 35 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 61
Өнөөдөр 775
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4751
Энэ сард 42623
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348397

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...