Үзсэн тоо: 1845
0
2
Хууль дор мөргө, эрх баригчдын өмнө сөгд!
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 8-р сарын 29. Баасан гариг. asdf
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013-2014 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан телевизээр заасан хичээлийн тухай
Жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хичээл зааж, орон даяар нэвтрүүлэн сурталчилдаг ч сонирхолгүй, шоуны хичээлүүд хүүхдэд хэр хүрч, тэд юу ойлгож авч байгаа нь тодорхой бус. 
“Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо” сэдэвт энэ хичээлийг интернэтээс харж болох сайт: https://www.youtube.com/watch?v=2Gj9wd-ZKyA

Ерөнхийлөгч Элбэгдорж “...Би хувьдаа ингэж боддог, тэгж бодож байна... ” гэсээр өнгөрсөн жилийн 9-р сарын 1-ний уламжлалт хичээлээ эхлүүлжээ. Тэрээр энэ жил бас л үүнийгээ үргэлжлүүлэх гэнэ. Хаана ч Ерөнхийлөгч хүн олны төлөөлөл учраас “Би...”гэж бус, “Бид” хэмээн бодож сэтгэж, хийж сурсан байх учиртай. Тиймээс ард түмэн ямагт Ерөнхийлөгчөөсөө, түүний толгойд юу эс бодогдохыг бус чухамдаа миний өмнөөс юу хийх бол, юу хэлэх бол хэмээн хүсэн хүлээдэг. Гэтэл энэ хүн Ерөнхийлөгч гэдэгээ ойлгож байна уу, үгүй юу? Зөвхөн Ерөнхийлөгч ч биш, манай эрх баригчдын дийлэнх  “Би, Бид” хоёрыг ялгахаа больж, ард түмнээ бус өөсдийгөө байнга түрүүлж бодох болсон гууль эндээс ч бас цухуйж байна гэлтэй.  
  
Ерөнхийлөгчийн заасан гээд байгаа 2013 оны хичээл хууль ба хүүхэд гэсэн агуулгатай байсан тул бага балчраасаа хуулийг хүндлэн дээдлэх, хуульд захирагдах нь хүн бүрийн үүрэг гэдгийг ойлгуулах нэг зорилготой ажээ. Яриандаа халсан Ерөнхийлөгч хууль журам зөрчөөд байвал эх эцэг, эмээ өвөөгөө ч өөрийн гэлтгүй сэнхрүүлж бай, болохгүй бол бараг л шүүх цагдаад өгөх хэрэгтэй шахуу ойлгогдохоор ярьж, энэ бүхэн хүүхэд бүрийн үүрэг байх ёстой гэж айлдав. Саяхан манай хууль зүйн сайд хуулиа зөрчөөд торгуулсныг /хууль зөрчдөг хүн яагаад хууль зүйн сайд байж болдгийг сонирхож асуух хүүхэд гарсангүй/ баримтаар ярьж, Ерөнхийлөгчийн ээж бас албан газрынхаа хамгийн том даргыг үнэмлэхгүй гэсэн шалтгаанаар ажилд нь оруулалгүй буцаан, жижүүрийнхээ үүргийг нэр төртэй биелүүлснийг сайны жишээ болгон хуучлав. 

Хүүхдүүдээс асуулт асуугаад, өөрөө түүндээ баясгалантай нь аргагүй хариулаад явах нь Ерөнхийлөгчийн хичээл заах гол арга барил мөн л дөө. Дахин хэлэхэд түүний хичээлийн гол утга учир дээр хэлсэнчлэн “хууль, хууль бас дахин хууль”, түүнийг л мөрдлөг болгох нь чухал гэсэн захиас бөгөөд эртний Грекийн философич Сократ хууль дээдэлдэг хүн байсан тул хуулийн дагуу үлгэр жишээчээр үхснийг ч мөн л баяр хөөртэй ярьж, Сократыг бахархал болгов. 

Гэтэл шударга ёсны төлөөх үзэл бодолдоо үнэнч байсаар, ямар ч харгис хатуу эрүү шүүлт, хууль журамд нугаршгүй гэдгээ өөрийн биеэр харуулсан, 2500 жилийн турш хүн төрөлхтний сайн сайхан амьдралын гэрэл гэгээ болсоор ирсэн Сократ халуун амь, бүлээн цусаараа “шударга ёс ялж байна” гэж бичээд үхснийг манайд өнөөдөр Ерөнхийлөгч тийнхүү олон түмэнд мушгин гуйвуулж харуулахын хэрэг юу вэ? Уг нь ард түмний эрх ашигт бус, хэдхэн хүний эрх ашигт нийцүүлсэн ямар ч хуулийг эсэргүүцэх нь өнөөгийн шударга үйл хэрэгт нийцэх ёстой. 

Тиймээс хүн бүр бага балчраасаа хууль бидний амьдралд тус болж байна уу, эсвэл ус болж байна уу гэдгийг ялгаж салгах  чадвартай иргэн болж төлөвших нь манай төрийн бодлогын үндсэн чиг үүрэг гэдгийг эрхэм ерөнхийлөгч хүүхдүүдэд тайлбарлан хэлж өгөх ёстой байж. Угтаа бол сайн хууль гэж юу болох, муу хууль гэж юу байдагийн амьд жишээг ялган хэлж, хүүхдүүдэд ярьж өгсөн бол мөн ч чухал байж. 

Гэвч Элбэгдорж энэ талаар ганц ч үг ган хийсэнгүй. Тэрээр  хүмүүст “Хууль дор мөргө, эрх баригчдын өмнө сөгд!” гэсэн ганцхан санаагаа л бүхэнд тулгахаар ирсэн нь илт байлаа.

Хичээлийн төгсгөлд Элбэгдорж бурхан багшийн ийм үг байдаг гээд “Аврал өөрт чинь байдаг” гэсэн хачин үгээр өндөрлөхөд таны бурхан багшийг хэн гэдэг юм бэ? гэж наад захын зүйл сонирхож асуух хүүхэд гарсангүй. 

Ямар ч хүний сонирхол татахааргүй, хэнд ч хэрэг болохооргүй, хамаа намаагүй юм хамж яриад зогсож байгаа ийм Ерөнхийлөгчийг алга ташин зулгуйдаж буй  хүмүүсийг харсан хүн харин дотроо онгойтол “Хохь чинь ээ” гэж нэг сайхан хараасан байх даа!

Энэ жил түүнийг БШУЯ-наас "Зөв монгол хүн"-ийг бэлтгэх Боловсролын шинэ хөтөлбөр гаргасны дагуу уламжлалт хичээлээ заах талаар салбарын сайд нь хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа дурджээ.  

“Боловсролын давалгаа” төрийн бус байгууллага

coupons for prescription drugs eblogin.com cialis manufacturer coupon 2016
discount drug coupons blog.suntekusa.com discount prescription drug card
discount card for prescription drugs site coupon for free cialis
coupon for cialis is-aber.net cialis coupons 2015
amoxicillin blog.toolroom.at amoxil 500
drug coupon card link drug prescription card
levitra 10mg a1softec.com levitra
microlite pill weight loss microlite weight gain microlite pill
cost of abortion pill abortion procedure video how expensive is an abortion
[ 1 ] Зочин202.170.67.XXX
2014 оны 9-р сарын 2. Мягмар гариг.
Энэ жилийн хичээл нь бүр аймшигтай

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 58
Өнөөдөр 72
Өчигдөр 2038
Энэ 7 хоногт 7879
Энэ сард 49759
Өнгөрсөн сард 78888
Нийт зочилсон 4860791

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Р.Энхбатын санаа зөв. Боловсролын салбарт 2016 онд зарцуулсан төсвийн ...
    ану
    sain bnau huuhdiin hel yrianii hamgiin chuhal ue bol ehnii 5jil ba ehn...
    ганаа
    авсан судалгааныхаа эх хувийг оруулж болохуу??
    марал
    Шинэсний цэцэгний зураг нь миний авсан зураг байна зөвшөөрөлгүй л тууж...
    зочин
    зохиол уншдаг хэн ч энэ хүний зөв гэдэгтэй санал нэгдэнэ