Үзсэн тоо: 1904
4
Хүүхдээ цэцэрлэгт хэрхэн дасгах вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 8-р сарын 26. Мягмар гариг. asdf
Хүн болгон л бага насны хүүхдээ цэцэрлэгт өгч, их юм сургахыг хүсдэг. Гэтэл өдий хүртэл эцэг эхийн хайранд умбаж байсан хүүхдэд дассан орчноосоо гарч, огт танихгүй мэдэхгүй газар ирээд, танихгүй хүний гарт үлдэж, танихгүй томчуул, олон хүүхэдтэй харьцана гэдэг маш хүнд алхам байдаг. Хүүхдийн даван туулах ёстой, хамгийн анхны хүнд буюу шилжилтийн алхмууд нь цэцэрлэгт орох, цэцэрлэгээс сургуульд орох явдал юм. Түүнчлэн нэг цэцэрлэгээс нөгөөд, нэг ангиас нөгөөд шилжих зэрэгт ч их анхаарал тавих хэрэгтэй. Эдгээр шилжилтийн үе нь хүүхдээс ихээхэн тэвчээр, дасан зохицох чадвар шаарддаг бөгөөд эерэг, сөрөг тал аль алинийг нь дагуулдаг.

Трансиционы судалгаа (Transition) буюу шилжилт, өөрчлөлтийн судалгаагаар шилжилтийн нэг үеийг амжилттай давсан хүүхэд дараа дараагийн шилжилтийн үеийг амжилттай давдаг нь нотлогджээ. Харин ийм шилжилтийн үеэр хүсэл хэрэгцээ нь хязгаарлагдаж, хэцүү байсан хүүхэд дараа нь дассан орчин нь дахин өөрчлөгдөхөд айх, хямрах, өөртөө итгэх итгэлээ алдах нь элбэг байдаг. (FHH 2012:  харьцуул) Иймээс энэ үед нь хүүхдэд ихээхэн анхаарал тавьж, энэ үеийг даван туулах чадвар эзэмшихэд нь туслах тусгай арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй. Учир нь хүүхэд энэ үед өөрийгөө анхаарлын төвд байна, эцэг эх, багш нар нь тусалж байна гэдгийг мэдэрвэл дараа дараагийн шалгуурыг айхгүй тайван хүлээж авдаг.

Цэцэрлэгт орсон эхний өдрүүд хүүхдийн хувьд маш том сорилт, даалгавар болдог. Зарим хүүхдүүд дахиж цэцэрлэгт явахгүй, гэртээ үлдэнэ гэж уйлж бахирна, зарим нь дуртай нь аргагүй цэцэрлэгтээ явна. Дахиж цэцэрлэгтээ явахгүй гэсэн хүүхэд эцэг эхийн толгойны өвчин болж үлдэнэ. Аргаа барсан эцэг эхчүүдэд “Орхиод явахаас өөр яах вэ. Тэгж байгаад дасчихна” гэсэн зөвлөгөө хүн болгон өгнө. Гэтэл бусад орнуудад энэ асуудалд маш нухацтай хандаж, цэцэрлэгүүд, багш, эцэг эхчүүд бүгд хамтран хүүхдийг цэцэрлэгт ороход тусгайлан бэлддэг. 

Ийм арга хэмжээнүүдээс манай нөхцөлд авууштай нь:

Цэцэрлэг, багш нарын зүгээс:

-Нийт хамт олон нь хүүхдийн дасан зохицох үеийн сэтгэл санааны ач холбогдлыг ухамсарласан бөгөөд түүнд зориулсан хөтөлбөртэй байх

-Эцэг эхчүүдэд цэцэрлэгийнхээ үйл ажиллагааны талаар танилцуулах

-Эцэг эхчүүдэд хүүхдийн шинэ орчинд дасан зохицох явцын талаар мэдээлэл өгөх. Энэ талаар гарын авлагатай бол бүр сайн.

-Багш нар нь эцэг эхчүүдээс тухайн хүүхдийн онцлогийн талаар юунд дуртай, юунд дургүй, ямар ааштай зэрэг мэдээлэл авч, анхаарах

-Түүнчлэн хүүхэд цэцэрлэгийн бага ангид бүртгүүлэхэд эцэг эхэд нь хүүхдээ бэлдэх ёстойг анхааруулж, “Монсудар” хэвлэлийн газрын “Яагаад” цувралын “Миний цэцэрлэг” зэрэг цэцэрлэгийн талаар ном зөвлөх, боломжтой бол бэлэглэх

-Хүүхдийг өглөөд цэцэрлэгтээ ирэхэд нь сайхан хүлээн авч, тосож мэндлэх. Хүүхэд бүртэйгээ мэндчилэх, үдэх тусгай үг, дохио зохиож хэрэглэх нь хүүхдийг дасан зохицоход их тусалдаг. 

-Багш нарын ажлын байрны тогтвортой байдлыг хангах. Ангийнх нь багш болон тосож мэндчилдэг хүн нь солигдоод байвал хүүхдэд дотно мэдрэмж төрдөггүй.

-Хүүхдэд дасан зохицоход нь туслах зорилгоор заавал бүтэн өдрөөр биш, эхэндээ хэдэн цагаар, дараа нь хагас өдрөөр, эцэст нь бүтэн өдрөөр цэцэрлэгтээ явдаг болж, аажмаар дасгах боломж олгох

-Хүүхдийн ойр дотны хүн, эцэг эхчүүдээс ээлж дараагаар цэцэрлэгт нь цугт нь байх боломж олгох

-Бага ангид хангалттай тооны багш, асрагч байх. Учир нь дасан зохицох үедээ байгаа хүүхдэд маш их анхаарал халамж шаардлагатай байдаг.

-Маш эелдэг, дотно, идэвхтэй харилцах. Гэхдээ хүүхдэд шууд тулгахгүйгээр, харилцаа тогтоохдоо хэр удаж байгааг нь ажиглах, хүүхдэд өөрсөдтэй нь харилцахыг эелдгээр санал болгох, хүүхэд үүнийг өөрөө хүлээн зөвшөөрөх боломж олгох. Хүүхэд болгон энэхүү харилцах саналд өөр өөрөөр хандахыг ойлгох, анхаарах

-Эцэг эхэд сайхан сэтгэгдэл төрүүлж, хүүхдээ цэцэрлэгт авчрах итгэл үнэмшилтэй болоход нь туслах

Хүүхдийн эцэг эх, ойр дотны хүмүүс:

-Хүүхэд шинэ орчинд ороход сэтгэл санааны хувьд маш хүнд байдгийг ойлгох

-Хүүхдийнхээ дэргэд “Манай хүүхэд цэцэрлэгт ороод яах бол?” “Цэцэрлэгийн багш нар ийм тийм” гэх мэтчилэн цэцэрлэг, цэцэрлэгийн орчныг муулж ярихыг цээрлэ. Харин ч дээрхийн эсрэг хүүхдэдээ “цэцэрлэг гоё” гэсэн ойлголт төрүүлэхийг хичээх. Үүний тулд цэцэрлэгийн тухай сайн сайхан жишээ ярьж, хүүхдээ цэцэрлэгт амжилттай, олон найзуудтай, зугаатай, сайхан байна гэдэг итгэл өгч, зоригжуулах

-“Монсудар” хэвлэлийн газрын “Миний цэцэрлэг” зэрэг цэцэрлэгийн тухай ном хамтдаа үзэн ярилцаж, эерэг сэтгэгдэл төрүүлэх

-Багшид нь хүүхдийнхээ онцлогийн талаар тодорхой мэдээлэл өгөх

-Болж өгвөл хүүхдээ эхэн үедээ бага цагаар цэцэрлэгт явуулж аажмаар дасгах, эсвэл цэцэрлэгт нь цуг байлцах боломж эрэлхийлж, оролдох

-Хүүхдэд цэцэрлэгт нь гарсан асуудлыг эерэгээр бусдыг ойлгох хандлагаар тайлбарлах, асуудлыг бие даан даван туулах, шийдвэрлэхэд нь туслах

-Хүүхдэдээ байнга урам өгч, зөв, сайн хийсэн үйлдлийг нь магтаж байх  


Номзүй:
Bundesarbeitsgemeinschaft der Landesjugendдmter /2009/: Fachliche Empfehlungen zur Qualitдt der Bildung, Erziehung und Betreuung der unter Dreijдhrigen in Kindertageseinrichtungen und Kindertagespflege. 107. Arbeitstagung. Hamburg
Freie Hansestadt Hamburg. Behoerde fuer Arbeit, Soziales, Familie und Integration (2012): Hamburger Bildungsempfehlungen fьr die Bildung und Erziehung von Kindern in Tageseinrichtungen. 2. ьberarb. Aufl. Hamburg: Compakt Media.

Г.Ариунцэцэг
prescription coupons click cialis discount coupon
cialis coupon code drug discount coupons cialis discount coupons online
amoxicillin amoxillin saft amoxil 500
buscopan buscopan buscopan cena
cardura compendium cardura xl carduran
cialis 5 mg daglig site cialis wiki
tryptizol 10 mg engorda go tryptizol 50

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.
Ааднаас доор ээж
2017 оны 3-р сарын 6. Даваа гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 44
Өнөөдөр 404
Өчигдөр 1213
Энэ 7 хоногт 0
Энэ сард 27009
Өнгөрсөн сард 56272
Нийт зочилсон 4625489

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    зочин
    2017 оны 3 сард шалгалтанд ороод тестен дээрээ хангалттай оноо авсан г...
    1
    unen heljee
    Уншигч
    Ёстой мундаг эмэгтэй байна!
    Зочин
    ene saidiinyed bolovsrol ok baisan shuu
    Зочин
    Хүн бүр авах гээхийн ухаанаар хандаж өөрөөсөө эхлэх нь чухал байх. Сай...