Үзсэн тоо: 1541
0
0
Сургууль, цэцэрлэгийн бүртгэл буюу боловсрол тойрсон их бизнес
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 8-р сарын 26. Мягмар гариг. asdf
Уг нь 8-р сарын 25-наас улсын сургууль, цэцэрлэг, яслийн бүртгэл эхлэх ёстой боловч бүртгэл нь эрт дуусчихдаг гэж эмээсэн эцэг эхчүүд өнөө жил наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлээд сургууль, цэцэрлэгүүдийн гадаа дугаарлан зогсч зарим нь бараг л хонох дөхөж байна. Гэвч ингэлээ гээд ч нэмэргүй байгаа аж. Хүүхдүүдээ бүртгэж эхлэх ёстой 25-ны өдөр нь ч болоогүй байхад л зарим улсын сургууль, цэцэрлэгийн эрх мэдэлтнүүд “Манай хүүдийн тоо гүйцсэн. Нэмж хүүхэд авах ямар ч аргагүй” хэмээн хэлж байгаа юм байх. Нэг ёсондоо сургууль, цэцэрлэгт ажилладаг нөлөө бүхий хүмүүс ийм үгээр халхавчлан бизнес хийж ашиг олох гэсэн санаархал илт цухалзаж эхэлжээ. 

Манайх хүүхэд нэмж авахгүй, хүүхдийн тоо аль хэдийнэ бүрдсэн гэдэг үг сонссон эцэг эхчүүд ямар ч үнээр хамаагүй хүүхдээ цэцэрлэг яслид оруулахын тулд түрийвчээ ухаад эхэлдэг нь жам болсон үзэгдэл. Өнгөрсөн жил л гэхэд улсын цэцэрлэгүүд хүүхдийн тоо гүйцсэн гэж байснаа нэг хүүхдээс 250-500 мянган төгрөг аваад оруулж байлаа. Мөн сургуулиуд нэг хүүхдээс 300 мянган төгрөг аваад бүртгэж байсан юм. Энэ жил мөнгөний нь тоо өссөн сураг дуулдаж байгаа бөгөөд доод талын нь 500 мянга дээд тэл нь сая төгрөгт хүрч байна гэсэн үг яриа эцэг эхчүүдийн амнаас унаж байгаа юм. 

Үндсэн хуулинд үр хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургаж хүмүүжүүлнэ гэж заасан байтал ийнхүү бүртгэлээ хүртэл үнэлж байгаа нь боловсролоор далимдуулан бизнес хийж байгаа бусармаг үзэгдэл юм. Саяхан статистикийн газраас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 243 мянган хүүхэд, улсын 764 цэцэрлэг, хувийн 303 цэцэрлэг байгаа гэсэн тооцоо гаргасан байв. 

Улсын хэмжээнд байгаа хувь, хувьсгалын мянга гаруй цэцэрлэгт ердөө 197 мянган хүүхэд цэцэрлэг, яслид явах боломжгүй болж гэртээ хүүхэд харагч хэн нэгэнтэй хамт үлдэхээс өөр аргагүй болж байгаа юм. Хамгийн гол нь цэцэрлэг, яслид хамрагдаж байгаа 197 мянган хүүхэд бүгдээрээ ном журмын дагуу бүртгүүлж байгаа юу гэдэг  эргэлзээтэй. 

Хувийн цэцэрлэгүүд ч яахав төлбөр мөнгөө аваад оруулж байгаа нь ойлгомжтой. Харин улсын цэцэрлэгүүд хүүхдүүдийн тэн хагасаас хахууль аваад оруулж байгаа нь эргэлзээгүй. ХЗДХЯ-ны сайд асан Ц.Нямдорж нэгэнтээ “Цагдаагийн нэгэн кабаныг /Цагдаагийн хэсгийн байр/ 50 сая төгрөгөөр барьдаг юм” гэж хэлж байв. Тэгвэл цагдаагийн кабаны хэмжээтэй байранд дор хаяж 100 хүүхдийн цэцэрлэг ажиллуулж болно гэсэн тооцоо бий.

Харин 50 сая төгрөгийн өртөгтэй 1500 цэцэрлэг барих мөнгийг манай улстөрчид элдэв лобби, үр ашиггүй төсөл сэлтэд үрээд дуусчихсан нь саяхнаас тодорхой болсон шүү дээ. 

Адгийн наад зах нь улсын баяр наадмын дараа Монголын өнцөг булан бүрд эхэлсэн одоо ч дуусаагүй байгаа сумдын ойн баяр наадамд л гэхэд улсын төсвөөс 90 тэрбум төгрөг яваад өгсөн байгаа юм.

Б.Мөсөн

Эх сурвалж: 
www.agshin.mn

ibuprofen alkohol thecaddman.com ibuprofen 600 mg
seroquel xr read seroquel wirkung
nimodipine stroke blog.pragmos.it nimodipine emedicine
buscopan wirkung site buscopan hund
yasmin senel blog.keylink.rs yasmin
amoxiclav site amoxicillin 750
prescription coupon card coupons for prescription medications free prescription cards
coupons for cialis open cialis coupons and discounts
[ 6 ] зочин202.126.89.XXX
2016 оны 4-р сарын 4. Даваа гариг.
хүн бүр л хувийн цэцэрлэгийг муучилж, ашиг орлого оллоо л гэх юм. Яахав дээ хувийн хэвшил бол аль ч салбарт байдаг. Юу нь буруу байгаан. Ашиг олж чадаж байвал олж л байг л дээ. тэрнийх нь хэрээр үйл ажиллагаа, хүүхдийн орчин ахуй нь сайжирч байгаа ш дээ, эцэг эхчүүд өөрсдөө хяналт сайн тавиад багш нартай нь нягт холбоотой ажиллаж чадвал харин ч хувийн цэцэрлэг цөөн хүүхэдтэй байдаг учир хүүхэд бүр хөгжих боломжтой.
[ 5 ] уншигч202.5.206.XXX
2014 оны 9-р сарын 29. Даваа гариг.
Хувийн цэцэрлэгүүдийн талаар тодорхой бодлого хэрэгтэй байна. Хөдөө хотгүй хүүхдээр бизнес хийх хандлага газар авлаа. мэргэжлийн болсон хүчингүй хүүхэдтэй аижллах эв дүйгүй учир дутагдал их байна.
[ 4 ] оюунаа202.179.11.XXX
2014 оны 9-р сарын 15. Даваа гариг.
tsetserleg dr xonood ch dvvgee oruulj chadaf gtl zarim ingd oruulchxdag manaix gdg ail 3 xvvxdt bi oyutan tom dvv maani dara jil suraa tgsno gtl dvvgee tsetserlegt oruulx gd tvrvvwchee uxaad ch diilexf bn bas 2 nast xvvxdg tsetserlegt awdagf ymu 2 nastni angi dvvrsn gd awax gazar oldxf bn tsetsrleg sur bareij bg gj yridg ch nvdend xaraxdax zvil alga
[ 3 ] зочин202.21.106.XXX
2014 оны 8-р сарын 29. Баасан гариг.
Жаргалан цэцэрлэг гэж хүүхдэд юу ч өгдөггүй аймаар цэцэрлэг бнаа яанаа больмоор юмаа
[ 2 ] уншигч112.72.13.XXX
2014 оны 8-р сарын 28. Пүрэв гариг.
Мөнгийг боловсролын чанарын төлөө үр ашигтай зарах бодол алга байна. Японд 1000 инженер нэг удаа бэлтгүүлэх мөнгөөр өөрийн орны инженерийн боловсролыг хангалттай босгоно шүү дээ гэдгийг мэдэж л байгаа. Цаана нь учир байна
[ 1 ] зочин 202.179.15.XXX
2014 оны 8-р сарын 27. Лхагва гариг.
цэцэрлэг хүрэлцэхгүи, улсын цэцэрлэг намж барих шаардлагтаи цэцэг тарьж бизнес хииж баихаар,бгдүүрэгиин 8-р хороо93-р цэцэрлэгт8/26н27н шилжих шөнө 20-30д хүн хонож хүүхэдээ бүртгэл хамаруулах гэж ноир хоолгүи очирлож хонолоо.
зочин
2014 оны 8-р сарын 27. Лхагва гариг.
Хувиин цэцэрлэгиин төлбөр өндөр тэгээд мэрэгжилиин бус хүмүүс цэцэрлэг нээж тэр дотор ямарч мэрэгжилиин хүмүүс ажиллдагүи шүү дээ цалин бага цаг уртаи хоол гэж хөгиин амсах төдии юм,ямаа адууны мах,хятад ногоо аль хямд материалаар хиидэг дотор нь ажиллаж ирлээ мэрэгжилиин багш би хувиин цэцэрлэг бол ашигын төлөө баигууллага болж хувираад баина шдэ...........
зочин
2016 оны 4-р сарын 4. Даваа гариг.
хувийн цэцэрлэг болгон адилгүй, бүгд тийм муу байдаг юм биш, бас сайн сайн ажиллаж байгаа хувийн цэцэрлэг зөндөө бий, харин төр жаахан дэмжиж туслаад өгмөөр байна. Тэр хүүхэд харах үйлчилгээ гэж хэдэн тэрбумаар нь цацаж өөрсдөө дундаас нь идэж байхаар хувийн хэвшлээ дэмжээд өгвөл тийм ч буруу зүйл биш, хувийн хэвшил гэхлээрээ дандаа ашиг харсан шуналтангууд байдаг юм биш шүү дээ, аль улс оронд байдаг л юм ш дээ.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
8 цаг 8 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
8 цаг 27 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 41
Өнөөдөр 972
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4835
Энэ сард 42820
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348594

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...