Үзсэн тоо: 1215
1
Л.Энхсайхан: Монголчууд эв нэгдэлгүй бол юунд хүрч болохыг өгүүлсэн ном
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 6-р сарын 25. Лхагва гариг. asdf
Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” ном нээлттээ хийх гэж буйтай холбогдуулан тус хэвлэлийн газрын түүхийн мэргэжилтэн Лхагважавын Энхсайхантай ярилцлаа. 
“Монголчууд XVII-XX зууны эхэн үе” хэмээх түүхийн шинэ бүтээлийн тухай хийгээд бусад түүхийн номоос ялгарах онцлог нь юу вэ?  
“Монголчууд XVII-XX зууны эхэн үе” гэдэг энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть бөгөөд ихэнх хүмүүсийн нэрлэдгээр Манжийн эрхшээлийн үеийн 200 гаруй жилийн түүхэн үйл явдлыг гэрэл зургаар баримтжуулсан ном юм. Бусад түүхийн номуудаас найруулга, бичлэгийн хэв маяг, баримт гэх мэтчилэн нэлээд хэдэн ялгарах онцлог бий. 

Тухайлбал, түүхийн номууд гэхээр л тухайн үеийн улс төрийн түүх, хэдэн хаад ноёдын төрсөн нас барсан, дараагийн хаадын намтар гэх мэтээр нэг ёсны тогтсон түүх бичлэгийн дагуу биш аль болохоор тухайн үед энгийн малчин, нүүдэлчин ард түмэн хэрхэн аж төрж байсныг бодит үнэнээр нь бичсэн болно. Мөн Манжийн үеийн Монгол гэхээр л Манж, Зүүн болон Баруун монголын тухай гардаг. Харин уг бүтээлд Орос, Монгол, Хятад гэсэн гурвалсан харилцаан дээр тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулахыг зорьсноороо онцлог юм. 


Тэгвэл түүх бичлэгт шинэчлэл хийсэн гэж ойлгож болох уу?

Тэгж хэлж болно. Учир дээр хэлсэнчлэн, монголын жирийн ард иргэд хэрхэн аж төрж байсныг түүх бичлэгт төдийлөн сонирхдоггүй, ерөнхий байдлаар л бичдэг. Монголыг удирдаж байсан хаад ноёд болон тэдний эргэн тойрныг л асуудлыг дөвийлгөн бичдэг шүү дээ. Яг үнэн хэрэгтээ, жирийн ард түмний амьдрал л тухайн улс гүрний бодит түүхийг өгүүлдэг гэж болно.

Дараагийн нэг асуудал бол түүхийн нэр томьёог жигдлэх анхны алхмыг хийсэн гэж болно. Түүхэн нэг цаг үеийг янз бүрээр, хүний нэрийг хүртэл хэд хэдэн хувилбараар бичих зэргийг жигдлэх оролдлого хийсэн. Жишээ нь: Манжийн дарлал, Манжийн ноёрхол, Жибзундамба, Жавзандамба, Түвэд, Түвд, Төвөд гэх мэт үгүүдийг зөв бичихзүйн болон  түүхийн үүднээс нь харьцуулан зөв хувилбараар бичиж жигдэлсэн болно.

Уг номыг ямар хүмүүс бүтээсэн бэ? 

Бүтээлийн ерөнхий редактораар түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, түүх судлаач Сампилдондовын Чулуун, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, түүх судлаач Н.Сүхбаатар, ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн манжийн үеийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, түүх судлаач Б.Нацагдорж, түүхийн хүрээлэнгийн Манжийн үеийн салбарын эрхлэгч, түүхийн ухааны доктор  (Ph.D), дэд профессор, түүх судлаач Э.Жигмэддорж, МУБИС-ийн Монголын түүхийн тэнхимийн эрхлэгч, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, түүх судлаач Ж.Гэрэлбадрах, Түүхийн хүрээлэнгийн Манжийн үеийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, түүх судлаач Н.Хатанбаатар, Богд хааны ордон музейн тайлбарлагч, шашин судлаач Г.Ням-Очир, Академич, уламжлалт анагаах ухаан судлаач Ш.Болд, МУИС-ийн Улаанбаатар сургуулийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D), түүх судлаач Д.Баярсайхан нар зохиогчоор ажилласан юм. 

Түүх гэдэг бол баримт. Энэхүү номыг ямар баримтад тулгуурлан бичсэн бэ?

Түүхэн ховор гэрэл зургуудыг тухайн түүхэн цаг үед монгол орноор аялж байсан жуулчид, Оросын эзэн хааны зарлигаар тагнуулын зорилготой ирж байсан элч нарын мэдээ, Манжийн хаадын зарлиг зэрэг архивын баримт бичигт үндэслэн бичсэн болно. Тиймээс ямар ч хүн уншсан XVII – XX зууны эхэн үеийн монголчуудын талаар тодорхой мэдлэг мэдээлэл олж  авахаас гадна тухайн үед дэлхий дахинд ямар, ямар үйл явдал болж байв гэдгийг харьцуулан харах  боломжтой. Урьд өмнө нийтлэгдэж байгаагүй болон хүмүүс төдийлөн сайн мэддэггүй архивын баримт материалууд маш олон байгаа. Энэ нь зөвхөн сонирхон уншигчдаас гадна тухайн үеийн түүхээр судалгаа хийдэг судлаачдад  нэн ач холбогдолтой зүйл болсон гэдэгт итгэлтэй байна.

Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа гэдэг шүү дээ. Энэ талаар таны бодол.

Түүхийг үнэнээр нь танин мэдсэнээр монголчууд аугаа түүхтэй ард түмэн гэж  хоосон хөөрөх биш яагаад манжид дагаар орох болов, эв нэгдэлгүй байх нь ямар үр дүнд хүргэдэг вэ? Харийн эрхшээлд орох нь ямар эмгэнэлтэй хувь тавиланг бий болгодог вэ? гэдгийг энэ номноос тодорхой харж болно. Түүх давтагддаг гэдэг үг байдаг. Хараар бодож байгаа юм биш. Гэхдээ өнөөдөр ч гэсэн монголчууд өөр хоорондоо эв нэгдэлгүй хэдэн нам бүлэг болон хуваагдчихаад байгаа нь ирээдүйд ямар үр дүнд хүргэх вэ гэдгийг энэ номыг уншсан хүн бүхэн нэг талаас нь ч гэсэн олж харна гэдэгт итгэж байна. Түүхээ мэдэж, түүний алдааг давтахгүй байх чухал юм шүү дээ. 

“Монголчууд XVII-XX зууны эхэн үе” хэмээх нээлт хэзээ, хаана болох юм бол... 

Энэхүү номын нээлт 2014 оны 6 дугаар сарын 30-ны 14.00 цагт “Интерном” номын их дэлгүүрийн 2 давхарт болно. 

Энэхүү “Монголчууд” зурагт түүхийн дараагийн боть хэзээ гарах вэ?

Өмнөх боть нь XX зууны эхэн үеийн монголчуудын тухай өгүүлсэн бол энэ ном XVII-XX зууны эхэн үе хүртэлх үеийн түүхийг өгүүлж байгаа. Мөн дараагийн цувралууд нь үргэлжлэн гарах бөгөөд монгол нутаг дээр хүн суурьшин амьдарч эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх бүхий л цаг үеүдээр үргэлжлэн гарах юм.

Өнөөдөр ч гэсэн монголчууд өөр хоорондоо эв нэгдэлгүй хэдэн нам бүлэг болон хуваагдчихаад байгаа нь ирээдүйд ямар үр дүнд хүргэх вэ? гэдгийг энэ номоос харж болох юм.


coupons for cialis printable blog.nvcoin.com cialis coupons online
2015 cialis coupon prescription drugs coupon printable coupons for cialis
motilium notice site motilium 1mg/ml
reminyl 16 mg capsule oscarsotorrio.com reminyl
lamisil cream singapore lamisil cream reviews lamisil cream for ringworm
cardura compendium cardura e10 carduran
gabapentin nedtrapning by-expression.com gabapentin alkohol
ventolin jarabe link ventolin

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 23
Өнөөдөр 214
Өчигдөр 973
Энэ 7 хоногт 1063
Энэ сард 17817
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5228846

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...