Үзсэн тоо: 1033
0
0
БШУ-ны Сайд Л.Гантөмөр 6 настнуудын зовлонг ойлгохгүй байна
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 5-р сарын 31. Бямба гариг. asdf
Ихэнх орны хүүхдүүд зургаан наснаас сургуульд элсдэг гэх боловч, яг үнэндээ сургуулийн нас улс орнуудад, түүний дотор бидний хөгжингүй гэж магтдаг улс орнуудад ч харилцан адилгүй ажээ. Тухайлбал, Англид хүүхдүүд 4 наснаас сургуульд явж болдог бол Финляндад бага сургуульд элсэх нас зөвхөн 7-8, харин Швейцарьт 7 нас гэнэ. Харин 2008 онд манай улсад сургуульд элсэх нас 7-8 байсныг шууд 6 болгон шилжүүлсэн юм. Тухайн үед эрх баригчид энэ бол “лут том” үсрэлт хэмээн мэдэгдэж байв.

Гэхдээ, энэ үед тэд нэгэн инээдэмтэй зүйлийг хэлсэн юм. Тэдний хэлснээр, ерөнхийдөө дэлхийн хоцрогдсон орнууд л хүүхдээ 7-8 насанд нь сургуульд оруулж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол нь сургуулийн насыг шууд 6 болгосноор Швейцариас илүү үсрэн хөгжсөн хэрэг ажээ.  

Гэтэл энэ шилжилт гэгчээс хойш боловсролын нөхцөл байдал улам хэцүүдсэн юм. Шилжилтийг төлөвлөсөн бэлтгэлээ ч гүйцэд хангалгүй эхэлжээ. Наад зах нь, хичээлийн шинэ жил эхлэхэд олон тооны сургууль зургаан настнуудын анги танхимыг тохижуулаагүй, ширээ сандлыг нь ч хүлээн аваагүй байв. Багш нар зургаан настныг сургах туршлагагүйн дээр багшийн сургалт нь ч зохион байгуулалт муутай явж өнгөрчээ. Хожим бага ангийн багш нар хүүхдүүдийг ингэж зовоож болохгүй хэмээн дээд газраа учирлаж үзээд тусыг эс олсон гэнэ.

Улмаар, хөдөөд байдал бүр хүндрэв. Энэ талаарх сэдвийг удаа дараа хөндөж буй А.Байгалмаагийн бичсэнээр, хөдөөд ийм дүр зураг түгээмэл харагдаж байна: “Зургаан настнуудыг дагасан нүүдэл эр, эм хоёрыг салгаж, айлын жаахан хүүхдүүдийг өнчрүүлэх боллоо. Ээжийнхээ өврөөс гарч амжаагүй балчир хүүхдээ дотуур байранд суулгалтай биш. Таньж мэдэхгүй айл бараадуулаад хаялтай биш. Арга буюу эцэг, эх хоёрын нэг нь хотон дахь малаа, нөгөө нь үрээ хөтлөн төв бараадна. Тусдаа амьдарсан тэд өдөр өнгөрөх тусам холдож, салж сарнидаг тухай нутгийн хүмүүс дуу авалцан ярьж өгнө.”  

Дээрх шилжилтээс хойш аль хэдийн зургаан жил өнгөрчээ. Гэтэл Монголын боловсрол сайжирч, цэгцэрсэн үү? гэх асуулт улам хурцаар тавигдах болов. Ер нь, тухайн үед манай дарга нарт хүүхдийн насаар оролдохоос өөр хийх зүйл байгаагүй гэж үү?

Харин одоо Монгол Улс 1995 онд гарсан боловсролын бодлогын баримт бичгээ дахин шинэчлэх гэж байгаа гэнэ. Энэ шинэчлэл гэгчтэй холбоотойгоор, энэ сарын 28-нд БШУ-ны сайд Л.Гантөмөр УИХ-д мэдээлэл өгчээ. Гэвч ярьж байгаа зүйлийг сонсвол, бахь байдгаараа.

Харин энэ үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Л.Гантөмөрөөс ингэж асуув: “Зургаахан настай хүүхэд нь аймаг, сумын төвд сургуульд орохоор ээж эсвэл аав нь дагаад ирдэг. Залуу гэр бүлүүд ингэж хоёр талд амьдрах нь санхүүгээс эхлээд олон сөрөг дагавартай. Зарим гэр бүлүүд салж байна. Иргэд хөдөөний хүүхдийг долоон настайгаас нь сургууьд оруулж болохгүй юм уу? гэж их асуудаг”

Харин Л.Гантөмөр түүнд “Ийм боломж байхгүй. Хот хөдөө гэлтгүй адилхан байна” хэмээн хариулав.

Дээрх хариултаас үзвэл, БШУ-ны сайд Л.Гантөмөр нь Монголын боловсролын салбарт тулгамдаж, олон монголчуудын аж амьдрал хохироход хүргэсэн бэрхшээлийг шийдэх хүн огт биш ажээ.   

 Эх сурвалж: www.gashuun.mn

drug coupons free printable cialis coupons discount prescription drug card
cialis coupon lilly blog.suntekusa.com coupon for cialis
loperamide etos blog.smartofficecloud.com loperamide kopen
motilium notice go motilium 1mg/ml
buscopan wirkung site buscopan hund
nolvadex 20mg nolvadex nolvadex forum
gabapentin nedtrapning by-expression.com gabapentin alkohol
minoxidil centaurico.com minoxidil 5
prescription coupon card racindirt.com free prescription cards
coupon for free cialis click printable cialis coupon
[ 7 ] oo182.160.5.XXX
2014 оны 6-р сарын 28. Бямба гариг.
6 настангуудад гэрийн даалгавар өгөхгүй байвал зүгээр л байна. Бага ангийн багшийн ачаалал дэндүү их санагддаг юм. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдийн сурах үйлд туслах оролцох хэрэгтэй шүү дээ.
[ 6 ] Зочин112.72.11.XXX
2014 оны 6-р сарын 2. Даваа гариг.
шийдвэр гаргадаг хүмүүс дотор нь ороод тогоонд нь буцлаад үзмээр юм. Дандаа л хөрсөн дээр буухгүй зүйлсийг шийдэж байхын. Дээдсийн амьдрал тусгай л юм байгаа биз.
[ 5 ] өөөө103.26.193.XXX
2014 оны 6-р сарын 2. Даваа гариг.
За да манай боловсрол энэ хүний гараар бүрмөсөн сүйрэх бололтой
[ 4 ] зочин202.179.15.XXX
2014 оны 6-р сарын 2. Даваа гариг.
харин худлаа шоүдаж мөнгө их хурааж ном шахдаг бизнес өргөжих бололтои манаи боловсролч мэдэхгүи 5,6 настангууд хөөрхии минь даалгавараа хииж чадахгүи мөөмнөөсөө салаагүи уилж хичээлиин жил араи гэж дуусгалаа еох манаи боловсрол чдээ мэдэхгүи............
[ 3 ] өөөөө103.26.193.XXX
2014 оны 6-р сарын 2. Даваа гариг.
Монголын багш нар гэж юугаа ч мэдэхгүй эргүү нар байна аа. Боловсрол болохгүй байна гээд Эсэргүүцдэггүй юм уу
[ 2 ] Зочин202.170.67.XXX
2014 оны 6-р сарын 2. Даваа гариг.
Энэ Гантөмөрөөс юу ч гарахгүй. 6 настай хүүхдийг сургуульд элсүүлэх шийдвэр бол үнэндээ "хэрээ галуу дуурайж хөлөө хөлдөөх" маягийн юм болсон. Төр хүчээр бүхнийг хийж эцэст нь хүүхэд хохирч үлдэх нэг жишээ энэ. Сайдын нэр зүүчихээд санаа амараад явдаг ийм хүмүүсээс боловсролыг салгахгүй л бол энэ ард түмэн өөдлөхгүй. Гарч ирсэн сайд бүр гоё нэртэй ажил санаачилдаг ч эцэстээ эцэг эх, үр хүүхдүүд эрсдлийг нь биеэрээ амсдаг. Энэ сайдын дандаа л хүүхэд үнсэж балиартаж байхыг харах ёстой сайхан биш.
[ 1 ] зочин 202.179.15.XXX
2014 оны 6-р сарын 2. Даваа гариг.
саин баина уу энэ өдриин мэнд хүргэе саидаа манаи хүүхэд 5настаи 1-р ангид 93-р сургуульд сурдаг юм даалгавар их өгдөг орои ирээл даалгаварыг шөнии 10,11цаг хүртэл хииж өглөө 8,30эхлээд өдөр 11,20минутанданд дуусдаг 1-р ангиин хүүхэдииг дэндүү их даалгавар өгч ачаалал ихтэи ядаргаанд орж,хатиг их шавсан шүү, манаи боловсролын тогтолцоо буруу явагдаад баина багш өөрөө бие амар, эцэг эх хүүхдэд илүү их ачаалал өгч баина ном хэвлчихээд түүнээсээ өгсөөр бодуулсаар,ер нь програмд баихгүи тоо,
үргэлжилэл
2014 оны 6-р сарын 2. Даваа гариг.
тоо монгол хэлиин ном шахаж баина сурах бичиг хиилгэхгүи тэглээ гээд хүүхэд ядаргаанд л орохоос 1-р ангиин хүүхэд жилиин эцэсд бусад сургуультаи харьцуулахад ягл адилхан баина,одоо зуны амралт гээл багш нарын хиисэн бизнес номоол шахаж мөнгөнии асуудал явагдаж багш, хүүхдэд зуны амралтаар амраахгүи даалгаьар өгч баина үүнииг яаж зохижуулж шиидэх бэ ..........
үргэлжилэл
2014 оны 6-р сарын 2. Даваа гариг.
баидал иим л баина манаи боловсрол тогтолцоо, гадаадын орныг дуураиж,болохгүи баимаар юм биднии үед болоол баисан,цаг үеэ дагаад 12 жилээр төгсөнө гэж их янз бүриин таилбар хэлэх нь оилгомжтои, гэхдээ хүүхэд их ядарааж баина, бас зүгээргүи багш нар шатрын,Q сэтэхгүи хөгжүүлэх гээд ямарч үр дүнгүи мөнгө л олох гэсэн дугуилан явуулж багш нар,их мөнгө хураадаг юм баина, багш нарын цалин өндөр бол эцэг эхчүүдээс янз бүриин аргаар мөнгө авах н гаигүи баих гэж бодож баина ............
зочин
2014 оны 6-р сарын 2. Даваа гариг.
6 настангууд үнэхээр нялх хүүхэд 1-р ангиин хүүхэд даалгавараа хииж гүицэхгүи уилж баина багш нар амар эцэг эх хүүхдэд ачаалал өгдөг буруу тогтолцоотои баина энэ үнэхээр манаи боловсролын тогтолцоо хаашаа яваад баина буруу баина гэж шүүмжилж баина жириин нэг ээж хүүхэд минь 1-р ангид орсон биш ядаргаанд орсон...........

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 26
Өнөөдөр 277
Өчигдөр 1000
Энэ 7 хоногт 0
Энэ сард 23110
Өнгөрсөн сард 28709
Нийт зочилсон 5757836

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...
    зочин
    сургуулийн багш нарын нэгэн адил цэцэрлэгийн багш нарт notebook өгнө г...
    зочин
    Цэцэрлэгийн дарга нар сарын цалинтай чөлөө авдаг юмуу. Бүтэн сар ажлаа...
    Зочин
    Орхон аймгийн 1цэцэрлэгийн эрхлэгч нямсүрэн 300.000төгрөг авч хүүхэд ц...