Үзсэн тоо: 1130
0
0
Суурь боловсрол хүн болж төлөвшихөд нөлөөлж буй эсэхэд анхаарах цаг болжээ
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 5-р сарын 27. Мягмар гариг. asdf
Монгол Улсад өнөөдөр олныг цочирдуулсан аймшигт хэргүүд шил дараалан гарах болсон шалтгаан нөхцөлд нийгмийн ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгааг бид олж мэдэхийг хичээсэн. Өнгөрсөн долоо хоногт бид “Гэмт хэрэг үүсэх үндсэн шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл, хотын төвлөрөл үү” нийтлэлээрээ хотын төвлөрөл, нийгмийн хүчин зүйл, эдийн засгийн хямрал гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж буй талаар дурьдсан билээ. Тэгвэл энэ удаад бид “Боловсролын алдаатай бодлого ирээдүйн соёлтой иргэдийг хүмүүжүүлж чадахгүй байна уу даа” гэсэн асуудлыг хөндөхөөр шийдсэн юм.

Өнөөдөр хүүхдүүдэд харилцаа ямар чухал болох, бие биенээ хүндэтгэх талаар ой тойнд нь ортол хэлж өгч, ухамсарлуулж байгаа багш хэр олон бол? Гэмт хэргийн учир шалтгааныг эндээс эхэлж хайвал үндэснээс нь эхлэн эрүүлжүүлж болох л юм. Анх арван жилийг 12 жилтэй болгож, хүүхдүүдийг 6 настайгаас нь эхлэн сургах болоход албаны хүмүүс соёл хүмүүжлийн хичээлийг түлхүү оруулдаг болгох талаар ярьж байсан. Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй. Нөгөө л тоо, монгол хэл болон бусад хичээлийг нь түлхүү зааж, хүүхэд хөгжүүлэх бусад хичээлүүдийг долоо хоногтоо ганц хоёр цаг л заах юм.

Уг нь бол хүүхэд залуучуудад нийгмийн аюулгүй байдал, хүмүүжил, ёс заншил, хүндлэх ёс, хүнлэг байх талаар боловсрол олгож байвал амьдралд гараад хүнлэг нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулах учиртай. Гэвч дээрх боловсролыг өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиас авахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулиас хүүхдийн авч байгаа суурь боловсрол тэднийг хүн болж төлөвшихтэй холбогдож чадаж буй эсэхэд анхаарах цаг нэгэнт ирчихээд байгааг хаана хаанаа бодолцох цаг иржээ.

Боловсролын салбар улс оронд хүн төлөвшүүлэх үндсэн үүргээ үүрч чадахгүй болсныг албаны хүмүүс онцолж байна. Тиймээс тус салбарын бодлого руу эргэж харах, хүмүүнлэг, боловсролтой, өрсөлдөх чадвартай залуу үеийг төлөвшүүлэхийн тулд Монгол Улсын боловсролын системийг онцгойлон анхаарах шаардлага тулгараад байна.

Нэгэн танил маань “Хүүхдүүдэд багш нь тоо хэрхэн бодох, мөн хэрэгтэй хэрэггүй тэнэг тэнэг хичээлүүдийг чанаргүй зааж байна. Дүнг өнгө мөнгөөр тавьдаг зуршил бий болж, ямар ч ухамсаргүй нийгмийн бүхэл бүтэн зэрлэг харгис үе, ямар ч хяналтгүйгээр төрөн гарч байна. Тэдэнд “Ална шүү” гэж бусдыг хэлж болдоггүй юм гэж хэлдэг сурган хүмүүжүүлэгч ч алга, эцэг эх ч алга. Герман зэрэг барууны орон эхлээд хүн болох, биеэ болон бусдыг яаж аюул осол, гэмтэл, гэмт хэргээс аврах урьдчилан сэргийлэх талаар заадаг. Дараа нь жинхэнэ шинжлэх ухааны боловсролыг нь олгож эхэлдэг. Миний хувьд боловсролын байгууллага одоо болтол хүүхдэд ямар системээр юу заахаа мэдэхгүй жил бүр л тэр шинэ систем, шинэ цагаан толгой, Кембрижийн боловсрол гэх мэт элий балай болгох юм даа” хэмээн халаглан ярьсан юм.

Хүүхдээ хүн шиг хүн болгоод, нийгэмд хөл алдахааргүй ухаалаг хүн болгох талаар эцэг эхчүүд бүгд л санаа зовж анхаардаг. Гэвч амьдрал эцэг эхчүүдэд хүүхэддээ цаг зав гаргах боломжийг нь хааж байдаг гэдэгтэй санал нийлэх хүн олон бий биз ээ.

Хараа хяналт муутайгаас болж хүүхдүүд өнөөдөр гэмт хэргийн золиос болж, гэмт хэрэгт уруу татагдаж буй талаар албаны хүмүүс ярьдаг. Эцэг эх нь ажил гээд хүүхдэдээ тэр бүр анхаарахгүй, сургууль, багшид нь даатгаад явчихдаг. Харин багш нар нь тэр бүр хүүхдүүдтэйгээ нягт холбоотой байж, хүмүүжилд нь анхаарахгүй байгаа нь ажиглагддаг. Сургуулийн танхимаас гарлаа л бол хүүхдүүд эзгүйрч, буруу зам руу хальтрахад бэлэн байна.

Хэтрүүлээд хэлэхэд, өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд хүүхдэд хүмүүжил олгох, ёс зүйтэй ирээдүй бэлтгэх талаар огт санаа зовохгүй байна. Ганц цагийн хичээл байлаа ч ой тойнд нь орж, ухааруулах тал дээр арай л муу байгаад байна. Ингэж хэллээ гээд багш нар гомдвол гомдог. Үнэндээ сургуулиас, хамт олноосоо хүүхэд элдэв ааш аяг, хараал зүхэл, муу муухай үг хэл сурч ирж байгаа нь амьдралд батлагдчихаад байна. Багш нь мөнгө нэхэж, мөнгө өгөхгүй бол хүүхдийг хамт олных нь дунд эвгүй байдалд оруулж, ганцаардуулж, олны доог тохуу болгодог үзэгдэл бол аль ч сургуульд бий.

Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй багш бий ч гэлээ, хүүхдийн төлөө гэхээсээ илүүтэй, зөвхөн өөрийн хувийн амжилтын төлөө явдаг багш ч бишгүй байна. Ерөнхий боловсролын улсын сургуулиудын үүдээр шагайхад л хүүхдэд ямар хүмүүжил олгож байгаа нь андашгүй. Үүдээр нь гүйцэд оров уу үгүй юу жижүүрээс нь авахуулаад л загнаж зандчиж, муухай хялалзана. Тэнд инээмсэглэл тодруулан хүнийг угтаж аваад, эелдэгхэн шиг асуултанд нь хариулчих хүн их л ховор байдаг юм билээ. Ийм орчинд хүүхэд эелдэг харилцаа, бусдыг хайрлаж, хүндэтгэх сэтгэлд суралцаж чадна гэж үү. Ямартай ч бид өнөөдөр Монголын ирээдүйг багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй байна.

Н.Чинзориг
www.uls.mn
prescription coupons pet prescription discount card cialis discount coupon
discount prescription drug card coupon prescription discount drug coupons
free printable cialis coupons cialis coupon code discount prescription coupons
seroquel xr seroquel seroquel wirkung
apranax 250 apranax et alcool apranax compendium
cordarone og alkohol celticcodingsolutions.com cordarone og alkohol
renova open renovar passaporte
prograf tacrolimus thepoliticalsword.com prografia aps
drug coupon card asindia.in drug prescription card
coupons for cialis emergent-ventures.com cialis coupons and discounts
houston abortion clinic read national abortion federation
[ 1 ] ээж49.0.134.XXX
2014 оны 5-р сарын 30. Баасан гариг.
Үнэндээ хүүхдээ бусдад даатгаад багш,сургууль, боловсролын бодлого буруу байна гэж бусдад бурууг тохоох амархан л даа. Ээжүүд үр хүүхдийнхээ боловсрол,хүмүүжил,төлөвшилд анхаараад хэсэг хугацаанд,эх болсон миний үүрэг хэмээн ухамсарлаж хэдэн жилийг өнгөрүүлэх ёстой гэж би хувьдаа бодож,үр хүүхдийнхээ төлөө гэрийн эзэгтэйн үргээ биелүүлээд амьдарч байна.Миний хүүхдүүд зөв хүмүүжилтэй,боловсролтой иргэн болон өсөж байгаа.Ирээдүйд би санаа зовох юмгүй тайван амгалан амьдрах болно.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 18
Өнөөдөр 533
Өчигдөр 1062
Энэ 7 хоногт 7913
Энэ сард 47945
Өнгөрсөн сард 41876
Нийт зочилсон 6245854

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Үгийн баялаг ихтэй. 3 nas 6 sartai. Яриаг нь бид ойлгоно бусад хүмүүс...
    Багш
    Хүүхдэд бичлэгээр харуулах боломж олгосон багшид баярлалаа. Цаашдын аж...
    Буянхишиг
    Hanlim болон Anyang Урлагийн ахлах сургуулийн талаар мэдээлэл өгөөч
    Miss Joel.
    Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай э...
    sangbo
    ene muulaad baigaa garuud neree bichdee chadahguildee golog gej