Үзсэн тоо: 3914
5
БНСУ-ын ерөнхий боловсролын тогтолцоо
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 3-р сарын 20. Пүрэв гариг. asdf
Солонгос улсын ерөнхий боловсролын тогтолцоо нь бага сургууль 6 жил, дунд сургууль 3 жил, ахлах сургууль 3 жил, 6-3-3 гэсэн үндсэн тогтолцоотой байдаг. Цэцэрлэгээс авхуулаад дээд сургууль хүртэлх бараг ихэнх боловсролын байгууллага 1 жилийг 2 улиралд хувааж сургалтын төлөвлөгөөг боловсруулан үйл ажиллагаагаа явуулдаг. Хичээлийн 1-р улирал жил бүрийн 3 дугаар сард эхэлдэг. 1-р улирал дуусаад 1 сар орчим зуны, 2-р улирал дуусаад шинэ хичээлийн жил эхэлтэл 2 сар орчим өвлийн амралт үргэлжилнэ.
 
1. Сургуулийн өмнөх насны боловсрол
Бага сургуульд орохын өмнөх шат болох сургуулийн өмнөх насны боловсрол нь хувь хүний сонголтоос шалтгаалж эхлэх нас нь өөр өөр байдаг боловч ерөнхийдөө ихэнх эцэг эхчүүд хүүхдээ 3 нас өнгөрөхөөр ясли юмуу цэцэрлэгт өгдөг. Яслид ар араасаа дугаарлан зогсох, коршокоо ялгах, хоол идэх, хувцасаа өмсөх, зэрэг өдөр тутмын амьдралд шаардлагатай зүйлийг заадаг. Сургуулийн өмнөх насны хүүхэд хүмүүжүүлэх байгууллага  нь улсын болон хувийн гэж хуваагддаг ба сургалтын агуулга болон орчны хувьд төстэй боловч улсынх нь хувийнхыг бодвол төлбөрийн хувьд арай хямд байдаг. Одоогоор газар тариалангийн бүс нутаг буюу бага орлоготой айлын 5 настай хүүхдүүдийн төлбөрийг улсаас төлөн сургаж байгаа бөгөөд цаашид улсын төвшинд үнэгүй сургах хэтийн төлөвлөгөөтэй байгаа. Хүүхдээ ясли юмуу цэцэрлэгт өгөхдөө сонгосон цэцэрлэг яслийн багш ажилтан нартай уулзан зөвлөлдөж хүүхдээ өгч  болдог.
 
2. Бага ангийн боловсрол
Солонгос улсад 6 нас хүрвэл хүүхдээ бага сургуульд явуулах ёстой байдаг. Одоогийн байдлаар хүүхдээ 6 нас хүрэх жилийнх нь 3 сарын 1 хүртэл тооцож авч байгаа. Ихэвчлэн улсаас тогтоосон насанд нь бага сургуульд өгдөг боловч тухайн хүүхдийн эцэг эх өөрсдөө хүсвэл хүүхдээ  5  юмуу 7 настайд нь бага сургуульд өгөх боломжтой. Хүүхдүүд сургуульд орох жилийнхээ 1 сард  сургуульд элсэх эрхийн бичиг аваад 3 сард сургуульдаа ордог.  Бага сургуулийн хичээлийн төлөвлөгөө нь 1-6-р анги хүртэл 6 шат дамжин явагддаг бөгөөд онцгой шалтгаан байхгүй тохиолдолд жил болгон анги дэвшдэг.  Бага сургууль ч мөн адил улсын болон хувийн гэж хуваагддаг бөгөөд хичээлийн хөтөлбөрийн хувьд адил боловч тусгай сургалт зэргийн хувьд ялгаатай ба хувийн сургууль төлбөртэй байдаг.  
 
3. Дунд сургуулийн боловсрол 
Бага сургуулиа төгсвөл дараагийн шатны сургалт болох дунд сургуульд элсэн ордог. Солонгост дунд сургууль төгстөл албадан сургалт байдаг бөгөөд хичээл төлбөргүй, харин ахлах сургуулиас эхлэн төлбөртэй болдог. 
 
(1) Дунд сургууль
Дунд сургуулиас эхлэн анги болгонд хичээлийг дааж авсан багш нар хичээл орох бөгөөд анги даасан багш нь тухайн сурагчийн амьдралын ерөнхий байдал зэргийг хариуцан зөвлөгөө өгч ажилладаг.
Эх хэл, ёс суртахуун, нийгэм, тоо, шинжлэх ухаан, биеийн тамир, дуу хөгжим, зураг, хөдөлмөр сургалт, англи хэл зэрэг үндсэн хичээлүүд орох бөгөөд компьютер, ханз, гадаад хэл зэргээс сонгон суралцах боломжтой. Хичээлийн цагийн хувьд өдөрт дунджаар 6 цаг орчим бөгөөд улирал болгонд 2 удаа стандарчлагдсан үнэлгээний шалгалт өгнө. Дүнг сурлагын дэвтэрт  нь бичээд гэр лүү нь илгээдэг. 
3-р ангид элсэн орвол сурагч өөрийнхөө хүсэл сонирхол, дүнгээ анхааран үзэж ахлах сургуульд үргэлжлүүлэн сурах бөгөөд энэ үед ангийн багшийн зөвлөгөөг авах нь зүйтэй. 
 
(2) Ахлах сургууль
Ахлах сургуулийг дотор нь ерөнхий ахлах сургууль, техник технологийн ахлах сургууль, тусгай сургалттай ахлах сургууль гэж том 3 хэсэгт хуваадаг. Ерөнхий ахлах сургуульд дээд сургуульд элсэн ороход хэрэгтэй хичээлүүд  ордог бөгөөд техник технологийн ахлах сургуулийн хувьд төгссөнийхөө дараа шууд ажил дээр гарахад хэрэгтэй хичээлүүд голцуу ордог. Тусгай сургалттай ахлах сургууль нь шинжлэх ухаан болон гадаад хэл, биеийн тамир зэрэг авъяас чадварыг онцгойлон хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Тиймээс ахлах сургуулиудын хичээл нь сургууль сургуулиасаа шалтгаалан өөр өөр байдаг. Сурагчид ахлах сургуулиа төгсвөл дээд сургуульд орох юмуу ажилд ордог. 
  
Жишээ болгон бага сургуулийн талаарх ойлголтыг дурьдъя.

Бага сургуулийн талаарх ойлголт 
Бага сургуульд анги даасан багш нэг ангийг удирдан авч явах ба бага ангийн сурагчдыг хүмүүнлэг энэрэнгүй болгож хүмүүжүүлэхэд анхаарлаа хандуулж  ажилладаг. Бага сургуульд эх хэл унших, ярих, сонсох, бичих, ёс суртахуун, нийгэм, шинжлэх ухаан, тоо, биеийн тамир, дуу хөгжим, зураг, англи хэл зэрэг хичээл ордог бөгөөд дуу хөгжим, биеийн тамир, англи хэлний хичээлээс бусдыг анги даасан багш нь  заадаг. 

Бага сургуулийн хичээл агуулгын хувьд бага анги (1-3) ахлах анги (4-6) анги нь бага зэрэг ялгаатай бөгөөд бага ангид харьцангуй хүүхдүүдэд дарамт багатай тоглоом, танин мэдэхүй зэрэг амьдралд ойр зүйлүүдийг зааж, дээд ангид орвол сурах хичээлийн тоо нэмэгдэнэ. Ихэнх бага сургуульд 3-р ангиас нь эхлэн улирал тутам 2 удаа стандарчлагдсан үнэлгээний шалгалт авч түүний үр дүн болох дүнг сурлагын дэвтэрт бичин гэр лүү нь явуулдаг. 




coupons for prescription drugs eblogin.com cialis manufacturer coupon 2016
drug coupons eblogin.com discount prescription drug card
cordarone og alkohol go cordarone og alkohol
buscopan wirkung site buscopan hund
renova myhsbook.com renovar passaporte
nurofen blog.cr-inside.org nurofentabs
drug coupon card link drug prescription card
cost of abortion pill link how expensive is an abortion
[ 4 ] Хүслэн66.181.161.XXX
2020 оны 1-р сарын 3. Баасан гариг.
Хэрхэн яаж Монгол улсаас Солонгос улс руу 10р ангийн хүүхдийг шилжүүлэх бэ?
[ 3 ] Мөнхгэрэл 202.70.46.XXX
2017 оны 10-р сарын 23. Даваа гариг.
Монголоос хүүхэд сургахад бага насны хүүхдийн хэлний бэлтгэл гэж байдаг уу ?
[ 2 ] Эрдэнэсүрэн202.9.40.XXX
2017 оны 8-р сарын 3. Пүрэв гариг.
Yu burduulj ugh ystoi ve?
[ 1 ] номин202.179.11.XXX
2017 оны 5-р сарын 2. Мягмар гариг.
солонгос явхын тулд ямар матерал бүрдүүлэх шаардлагтай вэ? Сургуульд нь элсэж орхын тулд яах ёстой бэ? Би 14 лдөө Энэ талаар хэлээд өгөөч

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 33
Өнөөдөр 151
Өчигдөр 1036
Энэ 7 хоногт 8194
Энэ сард 32887
Өнгөрсөн сард 75366
Нийт зочилсон 6071020

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Багш
    Боловсролыг улс төрөөс ангид байлгамаар байна. Овоо юм хийх нь дээ гэт...
    Сурагч
    Би ч бас МЭӨ НТӨ 2 ыг сайн ойлгодоггүй зарим нь шал өөр л гэхийн зари...
    Зочин
    Зөв
    Хүслэн
    Хэрхэн яаж Монгол улсаас Солонгос улс руу 10р ангийн хүүхдийг шилжүүлэ...
    huuhed
    uli