Үзсэн тоо: 3305
4
2
Хүүхдийн нас бага байх тусам багшаас маш нарийн арга барил, ур чадвар шаарддаг
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 2-р сарын 3. Даваа гариг. asdf
Сургуулийн өмнөх боловсролын шинжээч Н.Норжхорлоотой ярилцлаа. 
-Багшийн ур чадвар-2013 уралдааны дүн гарч дууслаа. Цэцэрлэгийн багш нарын сониноос?  
- Энэ удаагийн ур чадварын уралдааныг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс шинэлэг арга хэлбэр ашиглан, онлайнаар явуулсныг юун түрүүнд хэлмээр байна. Энэ нь мэдээлэл нээлттэй, өртөг зардал багатай, олон багшийн арга зүй, технологид богино хугацаанд нөлөөлж болох чухал шийдэл гэж харж байна. Цэцэрлэгийн багш нар маань нийт 29 бичлэг ирүүлж, маш идэвхтэй оролцсон. 

- Багшийн ур чадвар ер нь ямар байна?

- Саяхан нэг аймгийн Боловсролын газрын дарга “Би дунд, ахлах ангийн хичээлийг түүртэлгүй заачихна. Бага ангид бол нэлээд зүдрэх байх. Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд орчихвол бүр ч учраа олохгүй дээ” гэж ярьж билээ. Үнэхээр хүүхдийн нас бага байх тутам багшаас маш нарийн арга барил, ур ухаан шаарддагийг бид тэр бүр мэддэггүй. 

Цэцэрлэгийн багш нарын ур чадвар сайн байна. Завханы Н.Баяржаргал, Увсын Х.Чимгээ, Архангайн А.Эрдэнэчимэг, Дорнодын С.Баярмаа, Орхоны Б.Пүрэвсүрэн, нийслэлийн Баянзүрх дүүргийн Г.Нарангэрэл, Т.Чинбат, Баянгол дүүргийн Г.Пүрэвцэрэн, Баян-Өлгийн Т.Бахатжан зэрэг олон чадварлаг багшийг дурдаж болох байна. Цөөнгүй багш хүүхдүүдээ аль болох бодит орчин нөхцөлд аваачин сургалтаа явуулсан нь өгөөжтэй, хүүхдэд сонирхолтой байлаа. Ойр орчиндоо гарын доорх материалыг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглаж, хүүхдийг хөгжөөж баясган, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсан багш ч бас байна.    

- Цаашид багш нарт анхаармаар зүйл байна уу?

- Анхаарах зүйл бас байна аа, байна. Юун түрүүнд  багш нар хүүхэд бүрийн хэлж ярьж байгаа зүйл, асуулт, сэтгэл санаа, үйл хөдлөлийг мэдэрч, тухай бүрд нь зохих хариу үйлдэл үзүүлэх талаасаа дутмаг байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ мэдэрч, дотоод ертөнц рүү нь өнгийн харж, дагаж ажиллахгүй байна. Хүүхдийн дунд өрнөж байгаа яриа хөөрөө, үйл явдал, илэрч буй зан чанар, харилцааг соргогоор тусган, тухайн үйл ажиллагааныхаа явцад сургалтын агуулга болгон хувиргаад явчихдаг багш бол үнэхээр чадварлаг багш. Тэгээд хүүхэд бүрийг хөгжөөж, идэвхжүүлж, оролцоог хангаж байх нь чухал. Гэтэл хүүхэд аль нэг санаа гаргаж, сонирхож эсвэл асуулт асууж байхад багш анзаарахгүй, ач холбогдол өгөхгүй, бэлтгэсэн зүйлээ л явуулаад байгаа тохиолдол цөөнгүй байна. Энэ нь хүүхэд бүрийг хөгжүүлдэг багшийн арга барил биш ээ. 

Өөр нэг анзаарагдсан зүйл бол манай багш нар хүүхдийг нэрээр нь дуудаж, харилцахын оронд голдуу “Миний хүү” гэх юм. Үүнийгээ багш тухайн хүүхэдтэй аав ээжээс нь ялгаагүй их л ойр дотно байгаагаа илэрхийлж байна гэж боддог байх л даа. Нэр гэдэг бол их чухал, ялангуяа бид хүүхэд бүрийг хөгжүүлэхийг зорьж байгаа өнөө үед. Багш нэрээр нь дуудаж харилцвал тухайн хүүхдийг хүндэтгэж байгаагийн илрэл, мөн хүүхэд ч багшийг өөртөө илүү хандаж байгаагаар хүлээж авна.  

- Өөр юу ажиглагдав?

- Явуулж буй үйл ажиллагаа хүүхдийн сонирхол татахуйц, өөртэй нь холбоотой, ойлгомжтой нэртэй байх шаардлагатай. Гэтэл “Зугаалгын үйл ажиллагаа”, “Мод хөгжүүлэх үйл ажиллагаа”, “Нээлттэй үйл ажиллагаа”, “Бяцхан цэцэрлэгч” (хүүхэд бол хэзээ ч өөрийгөө “бяцхан” гэхгүй) гэх мэт ерөнхий эсвэл хүүхдээс хөндий, оновчгүй сэдвүүд тааралдаж байлаа.  

Түүнчлэн багшийн үг хэллэг хүүхдэд ойлгомж муутай, явуулж буй үйл ажиллагаагаа хүүхэдтэй өөртэй нь холбон өөрийгөө бие даан авч явахад нь тус болохооргүй, хүүхдийн эрүүл мэндэд анхаарахгүй хэт удаан цас, мөстэй харьцуулах, гадаа хүйтэнд дуулуулж, шүлэг уншуулах, мөн агуулгыг их өргөн хүрээтэй, хүнддүүлж авах, хэт удаан үргэлжлэх, хүүхдийг бодуулж сэтгүүлж, чөлөөтэй яриулахын оронд Ойлгосон уу?, Зөв үү?, За юу? гэх мэт хаалттай, албадсан асуулт тавих зэрэг дутагдлууд зарим багш дээр харагдаж байсан.   
Танд ярилцлага өгсөнд баярлалаа. 

Ц.Мандах

discount prescription drug card prostudiousa.com discount drug coupons
free discount prescription card click prescription coupon
aerius marine aerius nebenwirkungen aerius dosierung
lamisil cream singapore myjustliving.com lamisil cream for ringworm
amoxil forte dosage bioselect-us.com amoxil paediatric drops chemist warehouse
prescription coupon card racindirt.com free prescription cards
oxcarbazepine 600 mg oxcarbazepina oxcarbazepin
[ 18 ] зочин202.179.11.XXX
2014 оны 4-р сарын 28. Даваа гариг.
схд-н зарим нэг цэцэрлэгийн эрлэгч үнэхээр даварч байна төрийн цэцэрлэгийг төрлийн цэцэрлэг болгосон өөрийгөө бат бөхөөр хамгаалуулсан заримдаа ажилдаа ирдэггүй даргатай уулзах гэхээр хамаатангуудын байцаалтан орно шүү гэр бүлийн цэцэрлэг гэж төрийн байгууллагад баймааргүй байна сайдаа үүн дээр дорвитой арга хэмжээ авч хариу өгнө үү анхааруулахад архаг эрлэгч нар ямарч шалгалтыг аргалж хамаатангуудтайгаа байгаад байна шүү тэр хамаатангууд нь цэцэрлэг дээр сайд л гэсэн үг эрх дархтай
[ 17 ] bagsh 112.72.11.XXX
2014 оны 4-р сарын 8. Мягмар гариг.
bayarlalaa
[ 16 ] гэрэл122.201.22.XXX
2014 оны 3-р сарын 17. Даваа гариг.
Багш нарт урам итгэл, санаа өгсөн танд баярлалаа Сайн үйлээр бие биеэ дэмжиж хамтран ажиллаж сэтгэл хангалуун байх нь чухал шүү дээ. Багш нартаа амжилт хүсье
[ 15 ] zulaa202.179.10.XXX
2014 оны 3-р сарын 3. Даваа гариг.
bagsh nartaa bayrlalaa ta bvhen chadvartai saihan setgeltei shvv bvgded ni ajlin amjilt hvse
[ 14 ] SARUUL202.179.10.XXX
2014 оны 3-р сарын 3. Даваа гариг.
BID TSETSERLEGIIN BAGSHGVI YAJ HVVHDEE HVMVVJVVLEH VE BAGSH NARAA BIE BIENEE HVNDELJ SAIHAN ZVIL BICITZGEE TANAI BAIGUULLAGIIN ASUUDAL END ERDOO HEREGGVI
[ 13 ] ахмад багш203.91.117.XXX
2014 оны 3-р сарын 3. Даваа гариг.
хүүхдийн төлөө юу хийж болох тухай хэлэх үг хийх ажил ахмад багш нарт бий.Залуу багш нар харин суралцах хэрэгтэй байх.Энэ үгийг бичсэн багш ахмад багш нарийн үгийг сонс гэж хэлье.Тэд хэнээс дээр ажиллана шүү
[ 12 ] handaj helehed112.72.11.XXX
2014 оны 3-р сарын 2. Ням гариг.
tetgewriin bagsh nariig ajiluulhaa boliochoo zaluu bagsh nart zaigaa tawij ugsun ni deer shdee. udirdlaguudad sanal bolgoj bn
[ 11 ] сөб202.179.7.XXX
2014 оны 2-р сарын 20. Пүрэв гариг.
нэрээн бичиж чаддаггүй л байсан 11-р ангиа муу төгсөөд,хүүхэд гаргаад явж байсан,хүн цэцэрлэгийн багш болчихсон байхаар нь л бичсэн юм
[ 10 ] зочин202.179.15.XXX
2014 оны 2-р сарын 20. Пүрэв гариг.
нэрээ ч зөв бичиж чадахгүи гэнээ хэ хэ хүнииг ингэж ингэж хэлж доромжилж баигаа хүн өөрөө ямар гэдэгээ харуулж баигаа юм хүн шүүмшилэхдээ саин шүү манаихан......
[ 9 ] зочин202.179.7.XXX
2014 оны 2-р сарын 19. Лхагва гариг.
ер нь дээр үед захирал эрхлэгч нарыг сайн ажилдаг бол аймаг,сумын ажиллагаа муу газар нь ажил сайжруул гээд явуулдаг байсан,сайн,сайн гээд цадтал нь ид ид гээд тахиад байж болохгүй шүүдээ сайдаа
[ 8 ] сөб багш202.179.7.XXX
2014 оны 2-р сарын 19. Лхагва гариг.
тэтгэвэрт гарсан багш нар хувийн цэцэрлэгүүдэд ажиллаад,хоёрын хооронд диплом худалдаж авсан,хөрвөх,урвах сургалтанд хамрагдсан нэрээ ч зөв бичиж чадахгүй цэцэрлэгийн багш олширлоо сайдаа
[ 7 ] сөб багш202.179.7.XXX
2014 оны 2-р сарын 19. Лхагва гариг.
өвөрхангайн 3-р цэцэрлэгийн багш гэрэлмаа даа баярлалаа,амжилт,эрүүл энхийг хүсье
[ 6 ] намбар202.179.7.XXX
2014 оны 2-р сарын 19. Лхагва гариг.
ур чадварын уралдаан 2013 сэтгэл таатай зөв явагдсан оролцсон бүх багш нартаа амжилт,зөвхөн танар шүү урагшаа,анхны юм бүхэн сүүн замтай
[ 5 ] нараахай сараахай112.72.11.XXX
2014 оны 2-р сарын 18. Мягмар гариг.
Үнэтэй зөвлөгөө өгсөнд баяррлалаа. цаашид хов живээр биш урам зоиргоор нэг нэгийгээ дэмжиж ажилбал сайн сан.Ер нь бага насны хүүхэдтэй ажиллах амаргүй. СӨБ-н багш нарыг ойлгож дэмжиж ажиллахгүй бол цаашид та нарын балчир хүүхэдтэй ажиллах хүн олдохгүй шүү. сүүлийн жилүүдэд яагаад СӨБИСг төгсдөг багш нар байхгүй байгааг ажиглаж байна уу. эцэр эхчүүд та бүхэн 1, 2 хүүхэдтэйгээ байхдаа яаж сандардаг билээ. гэтэл 30, 40 хүүхэдтэй таны хүүхдийн төлөө сэтгэлээ зориулан ажилладаг багш нараа дэмжих хэр
[ 4 ] Багш103.26.194.XXX
2014 оны 2-р сарын 10. Даваа гариг.
Юуны түрүүнд мэргэжил нэгт багш нар болон ур чадварт оролцсон багш нарт баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Ур чадварт оролцох хүсэл багш нарт байвч эрхлэгч арга зүйч нар өөрөөсөө илүү гарчих байх гэж чадвартай багш нарыг дардаг оролцуулахгүй байх явдал гардаг болсон байна. Ингэхлээр эрхлэгч ,арга зүйчийг нэг газар удаан байлгахгүй байх санлыг дэмжиж байна мөн багш нарын ажил дүгнэлтийг мөн сайн хянадаг баймаар өөрийн үзлээр дүгнэдэг явдал газар авч байна. Ийм юм хийдэг улс болиоч??????????????
[ 3 ] Зочин202.179.11.XXX
2014 оны 2-р сарын 6. Пүрэв гариг.
Сайхан ярилцлага болсон байна.Үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа.Бүх мэргэжил нэгт багш нартаа ажлын амжилт хүсье.
[ 2 ] badam_do203.91.117.XXX
2014 оны 2-р сарын 6. Пүрэв гариг.
saihan sanaa ogson tand bayarlalaa heregjuuleh bolnoo
[ 1 ] [ 1 ] Арга зүйч 202.179.10.XXX 9 минутын өмнө202.170.67.XXX
2014 оны 2-р сарын 4. Мягмар гариг.
Ур чадварын уралдаанд оролцсон багш нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 49
Өнөөдөр 3425
Өчигдөр 4383
Энэ 7 хоногт 3924
Энэ сард 43003
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5254032

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...