Үзсэн тоо: 1626
0
0
Хагас төсөвтэй 24-ийн цэцэрлэгийнхэн
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 1-р сарын 30. Пүрэв гариг. asdf
Ээлжийн ажил хийдэг эсвэл хөдөө хол ажилтай эцэг, эхчүүд хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт өгөхөөс өөр сонголтгүй болдог. Бидний хэлдгээр 24-ийн цэцэрлэг нь завгүй ажилладаг эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ найдаж үлдээх хамгийн баталгаатай газар. Харин нийслэлд байгаа 24-ийн цэцэрлэгүүд нь ачаалал ихтэй ажилладаг учир тэр болгон эцэг, эхчүүдэд хүртээмжтэй байж чаддаггүй аж. Нийслэлийн дүүрэг болгонд 24-ийн цэцэрлэг байдаг ч байр, багтаамж, хүний нөөц зэргээс шалтгаалан хүүхэд бүрт хүрдэггүй гэнэ. 

Хан-Уул дүүрэгт 24-ийн цэцэрлэг хоёр байдаг. Түүний нэг нь Улсын тэргүүний 28 дугаар цэцэрлэг. 
Тус цэцэрлэг нь 24 цагийн үйл ажиллагаатайгаас гадна халамжийн үйлчилгээг давхар үзүүлдэг ганц цэцэрлэг юм. Тиймээс өдрийн сурвалжлагаа Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгээс хийлээ. 

Хүүхдүүд бие даах, өөрийгөө илэрхийлэх чадварт сайн суралцдаг 

Тус цэцэрлэг нь 24-ийн цэцэрлэгүүд дундаа халамжийн үйлчилгээг давхар үзүүлдэг. Нийслэлийн хамгийн анхны цэцэрлэг зэрэг онцлох зүйл олон аж.

Хан уул дүүргийн 1-16 дугаар хороонд амьдралын боломжгүй айлын 2950 хүүхэд бүртгэлтэй байдаг байна. Ажлаа хийж, амьдралаа залгуулах гэж завгүй ажиллаж байгаа өнөө үед айл бүхэн хүүхдээ 24-ийн цэцэрлэгт өгөхийг хүсдэг. Тэр дундаа залуу гэр бүлүүд олон хэмээн цэцэрлэгийн захирал Т.Сарантуяа ярьсан. 

Нөхцөл байдлаас болоод тус цэцэрлэг харъяаллын 167 хүүхдийг авч, хүмүүжүүлж байгаа гэнэ. 

Халамжийн гэдэг утгаараа амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур, бүтэн, хагас өнчин, өрх толгойлсон эхчүүдийн хүүхдийг авдаг байна. Цэцэрлэгийн дөрвөн бүлгээр явж танилцахад бага насны гэлтгүй хүүхдүүд биеэ даах чадвар сайн байгаа нь илт харагдаж байв. 

Өдрийн хоолны цаг байсан тул хоёр жижүүр хүүхэд багшийн оролцоогүйгээр аяга, халбагаа ширээн дээр хэвлүүхэн өрж байлаа. Дунд ангид ороход зургийн хичээл орж байв. Гадны хүнтэй мэндлэх, өөрийгөө танилцуулах, юу зурж байгаагаа тайлбарлах гээд хүнтэй харилцах, өөрийгөө илэрхийлэх чадвар сайн байгаа нь анзаарагдсан юм. 

Танай хүүхдүүд энгийн цэцэрлэгт явдаг хүүхдүүдээс юугаараа давуу вэ гэж ангийн багшаас нь асуухад ”Таван өдрийн турш эцэг, эхээсээ хол байдаг учир манай хүүхдүүд энгийн дадал, чадварыг сайн эзэмшдэг. Тухайлбал, өөрөө өөртөө үйлчлэх чадвар буюу гараа, шүдээ өөрөө угаах, хувцаслах зэрэгт бүрэн суралцдаг. Мөн юу хийхийг хүсч байна, ямар зүйлд дургүй гээд өөрийгөө бусдад илэрхийлэх чадвар нь илүү хөгждөг” хэмээн хариулав. 

Хүүхдүүд амьдралын боломжгүй гэр бүлд өсч, хүмүүжиж байгаа ч цэцэрлэг дээр нь багш нар нь хэрхэн биеэ авч явах суурь хүмүүжлийг нь сайн олгохыг хичээдэг байна. 

Хүүхдүүдийг усанд оруулах, хувцсыг нь угаах, хооллох, хичээл заах гээд олон ажлыг таван өдрийн турш хийдэг учир энгийн цэцэрлэгийг бодвол харьцангуй хүнд, бас хариуцлагатай байдаг аж. 

Бага ангийн хүүхдүүд гэрээ санах, уйлах үе гарахад багшийн ур чадвар хамгийн их шаардагддаг гэнэ. Аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болох учиртай хүмүүс болохоор аль болох аядуу зөөлөн байхыг хичээдэг хэмээн багш нар нь хэлэв. 

Нөгөө талаас багш нар хүүхдүүдээ аль болох завгүй байлгахыг хичээдэг байна. Ингэснээр тэд гэрээ санах нь бага байдаг аж. 

Сургалтын хөтөлбөр нь ч энгийн цэцэрлэгийг бодвол өөр байдаг. Зарим эцэг, эх ажлын зав зайгаараа цэцэрлэгийн хамт олонд туслахыг хичээдэг гэнэ. Нэг аав долоо хоногийн лхагва гариг бүр ирж шатрын хичээл заадаг байна. Харин өөр нэг аав цэцэрлэгийн гаднах талбайг ногоон байгууламжтай болгохоор тохижуулж байгаа аж. 

Энгийн цэцэрлэгтэй адилхан төсвөөр санхүүждэг учир сайхан сэтгэлтэй хүмүүсийн тусламжаар багагүй хөрөнгө оруулалт хийдэг тухайгаа цэцэрлэгийн хамт олон ярьсан юм.

Нийслэлийн анхны цэцэрлэгийн барилга нь мууджээ 

Хэдий халамжийн, 24 цагийн цэцэрлэг ч улсаас онцгойлон анхаарч төсөвт нэмэлт хөрөнгө оруулалт хийдэггүй байна. Тиймээс 24-ийн цэцэрлэгүүд нь энгийн цэцэрлэгтэй адил төсвөөр санхүүждэг учир зарим бэрхшээлтэй асуудал гардаг хэмээн захирал Т.Сарантуяа учирлаж байв. 

Тогтмол хэрэглэдэг ширээ, сандал, шүүгээ, цагаан хэрэглэл, шалны хулдаас гээд өдөр тутмын хэрэглэгдэхүүн нь эвдэрч хэмхрэх нь элбэг аж. Өөрөөр хэлбэл, элэгдэл, хорогдол их гардаг гэдгийг тэр бүр тооцдоггүй байна. 

24-ийн цэцэрлэгийн багш, туслах багш, ажилчид ч энгийн цэцэрлэгийнхтэй адил цалин авдаг. Энэ мэт энгийн эсвэл 24 цагийн үйл ажиллагаатай гэдгээр нь ялгаж, салгаж төсөвлөх хэрэгтэйг холбогдох албаныхан анхааралдаа авах хэрэгтэй юм шиг. 

Харин халамжийн цэцэрлэг гэдгээр нь сайн дурын, төрийн бус байгууллага, хувь хүмүүс багагүй хандив өгч тусалдаг байна. Саяхан ЭМШУИС-ийн тавдугаар курсын оюутнууд 70 мянган төгрөгнөөсөө 1000 төгрөгийг цуглуулж ахлах ангийг нь тохижуулжээ. Энэ мэт нийгмийн хариуцлагаа ухамсарлан туслах байгууллага цөөнгүй байдаг байна.

Улсын тэргүүний 28 дугаар цэцэрлэг нийслэлийн анхны цэцэрлэг аж. 1936 онд баригдсан барилга нь хуучирсан учир сантехникийн асуудлаа бүрэн шийдэх хэрэгтэй байгаа гэнэ. 

Нийслэлээс 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр багагүй засварыг өнгөрсөн жил хийжээ. Гэвч хэдэн цагаар ажилладаг, ямар үйл ажиллагаа явуулдаг зэргээс нь шалтгаалж цэцэрлэгүүдэд төсвийн хуваарилалтыг хийх хэрэгтэй юм байна.

Д.Гэрэлцэцэг
"Зууны мэдээ" сонин


coupons for prescription drugs eblogin.com cialis manufacturer coupon 2016
jasmine tridevil realtycollective.com jasmine thompson
amoxicilina devlog.stoepel.net amoxicillin dosage

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 48
Өнөөдөр 3424
Өчигдөр 4383
Энэ 7 хоногт 3923
Энэ сард 43002
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5254031

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...