Үзсэн тоо: 1897
6
Залуучуудын ширээний ном
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 1-р сарын 17. Баасан гариг. asdf
Манай залуучууд: Нүүдлийн соёл иргэншлээсээ хөндийрч суурьшмал амьдралтай болсон гээд монгол ахуй соёлын зүйлээ мартаад эсвэл хав дараад хадгалах биш харин хөгжүүлэн өөрчилж, ахуй амьдралдаа ашиглах дадалтай болмоор байна.

- Сайн байна уу? “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” хэмээх шинэ толийн тухай яриагаа эхлэх үү? 
- “Монсудар хэвлэлийн газар”-аас монгол ахуй, мал аж ахуй, гэр, хувцас зэргийг багтаасан “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” эрхлэн гаргаад байна. Уг толь нь монгол хүн өөрийгөө таних түлхүүр болж байгаа танин мэдэхүйн ач холбогдолтой толь бичиг юм. 





“Монгол нүүдэлчдийн тайлбар толь” бүтээлийн ерөнхий редактор, Монгол Хэл Соёлын Хүрээлэнгийн захирал, Монсудар ХХК-ийн хэлний редакцын эрхлэгч, хэлбичгийн ухааны докторант Г.Сүлд-Эрдэнэ

- Уг толийг ямар хүмүүс оролцон бүтээсэн бэ? 
- Монгол өв соёлоо өөрсдийн ахуй амьдралд авч хэрэглэх, хөгжүүлэхийг хүссэн залуу үеийнхэнд зориулсан ботийн: 
Мал ахуй хэсэгт: МУ-ын гавьяат багш, Биологийн ШУ-ны доктор (Sc.D), профессор Н.Эрдэнэцогт, 
Гэр хэсэгт: ШУ-ны ухааны доктор (Sc.D), профессор Г.Гантогтох, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор (Ph.D), профессор Д.Баттогтох, Угсаатны зүйн магистр, угсаатан зүйч С.Бямбадорж, 
Хувцас хэсэгт: Техникийн ухааны доктор (Ph.D) Б.Дунгаамаа, Техникийн ухааны магистр  Л.Наранцэцэг, Д.Ариунхүү нар оролцон бүтээж толь бичгийн зургийг Ш.Галзагд, Б.Гэрэлмаа нар зурсан юм.  

- Өнөөдөр монголчуудын нэлээд хэсэг нь нүүдэлчин гэхээсээ илүү суурин амьдралаар амьдарч байна шүү дээ. Энэ толийн ач холбогдол болоод ямар хүмүүст зориулж хийсэн толь вэ?
- Монгол хүн хэмээн худлаа чээжээ балбан хий хоосон омгорхох бус монгол хүн монголоороо үлдэх тэр зүйлийг гаргах гэж хичээсэн алхам юм л даа. Нүүдлийн соёл иргэншлээсээ хөндийрч суурьшмал амьдралтай болсон хэдий ч монгол ахуй соёлын зүйлээ мартаад эсвэл тэр чигээр нь хадгалах биш харин хөгжүүлэн одоогийн байгаа орчин амьдрал ахуйдаа ашиглах тийм дадлыг суулгах мэдүүлэх ач холбогдолтой юм.

- Номыг онцлон нэрлэхдээ залуу хүний заавал унших ёстой ширээний ном гэсэн байсан? Яагаад ийм тодотгол өгснөө тодруулбал? 
- Мал ахуй, нүүдэлчийн соёл нь зөвхөн малчин хүнд хамааралтай гэсэн төөрөгдмөл хандлагаас болж иддэг мах, уудаг сүүнийхээ талаар ч бүрэн ойлголтгүй хүүхэд, залуус өнөөдөр маш их байна. Монгол хүн бүр гол, булгийн усанд сүү цагаан идээ оруулдаггүй, уурган дээгүүр алхдаггүй гэх мэтийг мэдэх боловч үүнд яг ямар учир шалтгаан байдгийг тэр бүр мэддэгүй. Баяр наадмын үеэр, төгсөлтийн баяраараа л үндэсний дээл, хувцсаараа гоёх болсон өнөө үед дээл өмсөх ёс, жудаг, түүний ашиг тусын талаар ч нарийн мэдэх залуус ховор болсон. Тиймээс л энэ мэтчилэн хүмүүсийн мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг, мартагдах шахсан монгол арга ухаан, монгол малчдын эрдмийг “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-д тусгаж өглөө. Энэ бүхнийг уншиж судалснаар монголчуудын байгальтайгаа, мал хуйтайгаа зохицсоор ирсэн арга ухаан, амьдралын логик зэргийг уламжлал мэтээр хав дарах биш, харин хөгжлийн эхлэл юмаа гэдгийг мэдэж авах чухал ач холбогдолтой юм. Иймээс л залуу хүний ширээний ном болбол зүйтэй хэмээн санал болгож байгаа хэрэг юм. 

- Уг толь нь боть 1 гэсэн байна. Үргэлжлэл цувралын талаар сонирхуулбал?
- Цаг агаарыг шинжих, монгол хэмжүүр, тоглоом наадгай, баяр наадам, монгол идээ ундааны толь гэх цувралууд үргэлжлэн гарах болно. 
Бид бүгдээрээ л өв уламжлал, ёс заншлаа хүндэлж, хадгалахыг хүсдэг шүү дээ. Хэрэгцээ шаардлага ховор болсон болоод л ёс заншил нүүдэлчин амьдралаас хөндийрөөд байгаа хэрэг.  Ёс заншил өв соёлыг тээж явах нь яг ямар хэрэгтэй юм бол. 
Шүтэх хүндлэх хадгалах уламжлах гэдгийг манай залуус огт өөр утгаар хүлээж авч ойлгодог юм билээ. Уламжлал гэдэг ойлголт нь өөрөө юмыг хэрэглэхгүй л бол хав дарах, эсвэл хоймроо тавиад тахиж шүтэх, харанхуйгаар мөргөх, үл хөндөх мэт буруу хандлагыг тээгээд байх юм. Энэ чинь эсрэгээрээ огт өөр зүйл юм. Аливаа зүйлийг за тэр хэлээд байдаг ёс заншлаа, өв соёлоо цаг хугацаа хөгжлийн явцад амьдралдаа нийцүүлэн өөрчилж, тухайн үеийнхээ байдалд зохицуулан шинэчилж авч явах буюу хамгийн чухал нь хэрэглэх явдал юм шүү дээ. Аливаа юмны ул үндэс учир шалтгааныг мэдэхгүйгээр юм чинь бат оршиж чадахгүй, хурдан мартагддаг. 

- Та толиосоо жишээ дурдаж яриач. 
Хамгийн энгийн жишээ мал ахуй хэсгийн махны тухай гэхэд л: Махыг яагаад улаан идээ гэж нэрлэдэг шалтгаан? Мах сүү хоёрыг нэг дор хадгалж болдоггүй учир нь? Гэр мах, гадар мах, тураг мах, дотор мах гэж юуг нэрлэдэг тухай, махны аль хэсэг нь удаан болдог, ямар хэсэг нь биед тустай, аль хэсгийн махаар шарж хуурсан хоол хийж, ямар хэсгийг нь жигнэж идэх нь тустай байдаг, борцолсон мах, шуузалсан махны аминдэмийн агууламж, ямар төрлийн махыг удаан хадгалж хэрэглэвэл зохистой гэх мэтийн хэрэглээний болон танин мэдэхүйн зүйлүүд байгаа. ёслолын арга хэмжээнд ямааны махыг яагаад хэрэглэдэггүй талаар, түүнчлэн махтай холбогдолтой  загсаах гэх мэтийн үг хэллэгүүдийн тайлбаруудыг тус бүрт нь оруулж өгсөн байгаа. 

- Маш хэрэгтэй толь болсон байна. Энэ толийн нээлт хэзээ хаана болох вэ? Бас энэхүү толийг сонирхсон хүмүүс хаанаас авах боломжтой вэ?
- 2014 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр 12 цагт Интерномын их дэлгүүрийн 2 давхарт нээлтээ хийх болно. 

Толь бичгийг Интерномын их дэлгүүрийн бүх салбараар худалдаална. 

 





cialis coupons printable open cialis manufacturer coupon 2016
discount card for prescription drugs site coupon for free cialis
ibuprofen alkohol ibuprofeno ibuprofen 600 mg
amoxi 750 blog.robard.com amoxi 1000
buscopan wirkung read buscopan hund
lamisil cream singapore lamisil cream reviews lamisil cream for ringworm
cardura compendium davidspot.com carduran
amoxil forte dosage site amoxil paediatric drops chemist warehouse
ventolin jarabe ventolin aerosol ventolin

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 41
Өнөөдөр 1567
Өчигдөр 2253
Энэ 7 хоногт 5843
Энэ сард 22793
Өнгөрсөн сард 44162
Нийт зочилсон 5423621

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    enee
    medeelel oruulbal iluu sonirholtoi
    гэрлээ
    хөөрхө юм байна
    сурагч
    МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнө...
    Зочин
    Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиг...
    багш
    давгүй санаа байна. ашиглаж үзье