Үзсэн тоо: 1511
0
1
Хоёрдугаар цэцэрлэгийн байрыг караоке болгожээ
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2013 оны 12-р сарын 16. Даваа гариг. asdf
www.bataar.mn
Чингэлтэй дүүргийн II хороонд байрлах Улсын тэргүүний хоёрдугаар цэцэрлэгийн байрыг баар цэнгээний газар болгожээ. “Like karaoke” хэмээн томоос том хаяг хадчихсан энэ цэцэрлэгийн барилга Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны харьяа аж. Өнгөрсөн наймдугаар сарын 10-ны өдөр 400 ам метр талбай бүхий энэхүү цэцэрлэгийн барилгыг бүхлээр түрээслэх гэрээг “Хас өргөө транс” ХХК-тай байгуулжээ. Гэрээний хугацааг ирэх 2016 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл дуусах юм байна.
Ингээд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны гишүүн С.Мөнгөнсараас дараах зүйлийг тодрууллаа.

-Хоёрдугаар цэцэрлэгийн байрыг караоке болгосон байх юм?
-Хоёрдугаар цэцэрлэг нь Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа гэж явдаг юм. Тавь орчим жилийн түүхтэй цэцэрлэг. 1960 онд ашиглалтад орж байсан. Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа явуулахаа болиулж, хувийн хэвшлийн байгууллагууд ажилладаг байсан. Харин одоо МҮЭХ нь “Хас өргөө транс” ХХК-тай караоке баар ажиллуулахаар гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж, түрээслүүлчихсэн байна.

-Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд цэцэрлэгийн насны хүүхэд хэд байгаа вэ?
-Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13110 хүүхэд байгаа. Үүнээс 4915 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Манай дүүрэгт улсын 23 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр улсын цэцэрлэгүүдийн хүчин чадал нь 2285 хүүхдийн багтаамжтай. Гэтэл одоо 6647 хүүхэд суралцаж байна. Манай II хорооны иргэдийн дунд судалгаа явуулахад 70 орчим хувь нь цэцэрлэгийн асуудлыг хөндсөн байсан. Энэ II хороонд цэцэрлэгийн насны 301 хүүхэдтэй, үүнээс гадна яслийн насны 88 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа.

-Хичнээн хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байсан бэ?
-Хоёр зуу орчим хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байсан. Уг нь буцаад ашиглалтад орчихвол манай хорооны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжтой.

-Энэ асуудлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандах уу?
-Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон одоогийн МҮЭХ-ын ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарт хорооныхоо олон мянган иргэдийн саналыг хүргүүлж байна. Нийслэлийн хэмжээнд олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Тэр дундаа Чингэлтэй дүүрэгт сүүлийн жилүүдэд цэцэрлэг нэн тэргүүний асуудал болоод байгаа. Гэтэл шинээр цэцэрлэг барих газар байхгүй байна. Сүүлийн хорь гаруй жил нийслэлийг удирдаж байсан удирдлагуудын замбараагүй газар олголтоос болж сургууль цэцэрлэг барих газаргүй болсон. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон НИТХ-аас сургууль цэцэрлэг барих төсөв мөнгийн шийдэж өгч байгаа боловч манай дүүрэгт цэцэрлэг барих газрын асуудал шийдэгдэхгүйгээс болж, төсөв мөнгө буцах тохиолдол байна. Харин манай хороонд төсөв байсан ч цэцэрлэг барих сөөм ч газар байхгүй байгаа. Иймээс II хорооны хүүхдүүдийн эрх ашгийг бодож, хоёрдугаар цэцэрлэгийг Нийслэл болон Дүүргийн өмчид шилжүүлж, цэцэрлэгийн зориулалтаар ажиллуулах шаардлагатай байна.

- Хоёрдугаар цэцэрлэгийн гаднах орчинд нэлээд шинэ тоглоомыг ашиглалтад оруулсан байна. Мөнгө хөрөнгө нь хаанаас гарсан бэ?
-Хоёрдугаар цэцэрлэгийн урьдах тоглоомын талбайг Орон нутгийн хөгжлийн сангийн 61.4 сая төгрөгөөр барьж, саяхан ашиглалтад оруулсан. Энэ тохижилтыг Шууд ардчилал болон иргэдийн оролцооны хүрээнд энэ оны нэгдүгээр сараас 1-нээс эхлэн хэрэгжсэн Төсөвийн тухай хуулийн дагуу иргэдээс санал авч хийсэн ажил.

МҮЭХ-ны Санхүү, аж ахуй, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Н.Энхманлай: Түрээсийн төлбөр хэлэх боломжгүй

-Чингэлтэй дүүргийн II хороонд байрлах хоёрдугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа хэзээнээс зогссон бэ?
-Энэ цэцэрлэг манай өмчлөлийн газар юм. Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гарч цэцэрлэгийн үйл ажиллагааг нь арван жилийн өмнө зогсоосон. Үүнээс хойш агуулахын зориулалтаар ашиглаж байсан юм.

-Арван жилийн өмнө үйл ажиллагааг нь зогсоосон гэж байна. Энэ хугацаанд сэргээн засварлаад цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж болоогүй юм уу?
-Би энэ асуудлыг мэдэхгүй. Тухайн үед шийдвэр гаргасан хүмүүс мэдэх байх.

-Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарч үйл ажиллагааг нь зогсоочихсон байхад, яагаад одоо баар цэнгээний газар ажиллуулж байгаа юм бол?
-Сургуулийн байруудад дүгнэлт гаргахдаа тухайн барилгыг зориулалтаар нь ашиглаж болохгүй гэж гардаг.Үүнийхээ дагуу гарсан байх. Энэ байрыг хөлдөөхгүй гэсэндээ л түрээсэлсэн юм.

-Хэзээнээс түрээслэв?
- Өнгөрсөн наймдугаар сараас “Хас өргөө транс” ХХК -д түрээсэлсэн. Нэг жилийн гэрээ байгуулан ажиллаж байгаа.

-Гэрээ нь гурван жилийн хугацаатай хийгдсэн юм биш үү?
-Үгүй. Ирэх оны тавдугаар сарын 1-нд гэрээний хугацаа дуусна.

-Хэдэн төгрөгөөр түрээслэсэн бэ?
-Түрээсийн төлбөр хэлэх боломжгүй. Ирэх оноос шинэ бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Өнгөрсөн 2012 онд МҮЭХ-ны ерөнхий зөвлөлөөс шинэ бүтээн байгуулалтын төлөвлөгөө батлаж гаргасан. Ирэх жилийн тавдугаар сараас шинэ бүтээн байгуулалтын ажил эхлэнэ. Үйл ажиллагаа нь зогсоод арван жил болж байгаа цэцэрлэгийн асуудал гэнэт гараад ирэхээр гайхаж байна.

Б.Цовоо


free discount prescription card go prescription coupon
ibuprofen alkohol thecaddman.com ibuprofen 600 mg
cordarone og alkohol go cordarone og alkohol
buscopan wirkung read buscopan hund
jasmine tridevil jasmine tookes jasmine thompson
levitra 10mg a1softec.com levitra
[ 4 ] зочин180.235.171.XXX
2014 оны 1-р сарын 14. Мягмар гариг.
төрийн удирдлга ууд та нар шангаа хүртэнэ шүү.нялх үрсийнхээ төлөө сайн үйлс хийхгүй байж байгаа юмийн байгаагаар байлгаач.нөгөө ардчилал энэ тэр нь хаачиваа дуракуудаа
[ 3 ] зочин 180.235.184.XXX
2014 оны 1-р сарын 9. Пүрэв гариг.
хүүхдийн цэцэрлэг байхгүй нэг багшид дунджаар 35 хүүхэд оногдож,цэцэрлэггүй хороод их байхад цэцэрлэгийн зориулалттай байрыг зориулалтаар нь ашигламаар байна.
[ 2 ] dragon203.91.117.XXX
2013 оны 12-р сарын 18. Лхагва гариг.
dragonii ard bs tm gazar bdiin bi bs sn sanahgui bn
[ 1 ] bagsb27.123.213.XXX
2013 оны 12-р сарын 18. Лхагва гариг.
Arai denduu

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 43
Өнөөдөр 3414
Өчигдөр 4383
Энэ 7 хоногт 3923
Энэ сард 42992
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5254021

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...