Үзсэн тоо: 1645
3
Монголын төрд цэцэрлэг хэрэггүй, хүүхэд бүр ч хэрэггүй
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2013 оны 11-р сарын 23. Бямба гариг. asdf
Монголын төрд хүүхэд хэрэггүй, цэцэрлэг сургууль ч хэрэггүй. Ингэж хэлэхийн учир амралтын өдрүүдээр юуны ч гэнэ вэ нэг чуулга уулзалт гэх үү хурал гэх үү бүр нэрийг нь ч бичмээргүй санагдмаар үйл явдал боллоо. Нөгөөхийг нь хэдэн телевиз дамжуулж байх юм аа. За хө миний Монголын төр засаг хуралдаад л байх юм ямар зүйл энэ олон гадаад дотоодын төлөөлөгчдөө ярьж хэлдэг юм бол гэж сувгаа тааруулаад тухлан суулаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, “Монголын хамгийн олон хүүхдийн аав” Цахиагийн Элбэгдорж ярьж байна. Доогуур нь нөгөө хэдэн телевиз маань хэлсэн үгийг нь урсгаад л Элбэгээ маань миний хэлсэн үг орой гэхэд цаасан дээр бууж олон хүнд хүрэх ёстой гээд л. Харин түүний хэлсэн нэг үг, өгүүлбэр их л сонирхол татлаа. Энэ бол ТӨР ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ЁСГҮЙ.
Тиймээ Элбэгээгийн халамжилдаг 20 гаруй хүүхдүүдэд цэцэрлэг хэрэггүй учраас тэр. Яагаад гээч Нэгэн төрийн бус байгууллагын тэргүүний хэлж байсан үг санаанд буулаа. Монголын хүүхэд ирээдүйн төлөө бага ч гэсэн зүйл хийх гэж яваа тэр залуу нэг удаа Эбэгийн хэдэн хүүхдэд Монголын л үрс гэсэн сэтгэлээр жаахан ч гэсэн бэлэг өгөх гэж. Харин Эбэгийн хүүхдүүдэд юм өгөхөд цензур байдаг гэнэ. Монголын толгой баячуул нэг зүйл өгөх гэж дугаарладаг ажээ.

Түүнээс тэр залуугийн өгөх ганц уут чихэр /ерөнхийлөгчийн хамгаалалтын алба, бас бусад ойр шадар хүмүүсийн хэлснээр/ тэдэнд хэрэггүй гэнээ. Хүүхдэд ганц ширхэг чихэр өгөхөд баярладаг тийм л ариухан амьтад. За энэ ч яах вэ. Монгол түмний эцгийн хэлснээр Монголын хүүхдүүдийн сурах цэцэрлэг, сургуулийг ТӨР барих ёсгүй юм байх. Энэ нь нэг ёсондоо нөгөө Үүл баатарын “гэр” цэцэрлэгийг дэмжсэн үг гэж хэн ч харсан ойлгогдохоор. Гэр цэцэрлэг байж болноо. Төлбөртэй ш дээ. Бас төрөөс тэд чинь мөнгө авна.

Цэцэрлэгийн хоолны мөнгийг эцэг эхээс гаргуулахаа больсон нь чихэнд чимэгтэй сайхан мэдээ байсан ч хийсэн ажлаа хувийн ашиг сонирхолдоо ашиглахаар ганц хоёрхон жилийн дотор ийн бусниулав аа хөөрхий. Бас нэгэн зүйл. Өнгөрөгч 7 хоногт монгол хэлний талаар жаал шуугилаа. 4 үсэг илүүдээд хор цаасны гарз болоод байгаа юм байх.

Төсвөө хэмнээ төрийн сайд нараа гэхийн оронд бараг шуудхан хэлэхэд хагас и, зөөлний тэмдэг, эш чэ, хатуугийн тэмдэг 4 /бүр гараа гаргаж хороо баран бичлээ/ гарзандаа гарав аа. Зундуйн Дорж гуай та яагаад дуугүй байна вэ. Таны нөгөө Хэл, хил, мал гурваас чинь хэлийг нь оролдоод эхэллээ. Одоо ээждээ хайртай гэж бичихийн оронд ээждээ хаиртаи гэх үү. Эсвэл худам Монгол бичиг гээд хайр гэдэг үгийг ХАИРА аа гэх юм уу. За үүнийг мушгиад бодоод үзье ээ.

Нөгөө хятадын брэнд Хаиертайй төстэй байгаа биз. дуудахад ч тэр. Би Монгол хэлний мэргэжлийн хүн биш энгийн л нэг сэтгүүлч. Гэхдээ Монгол хэлний дүрмийн тал дээр энэ мэтээр мэтгэлцэхээр шийдлээ. Уншигч та ч үгүүдийг дуудлагаар нь нэг бичээд хараарай. Нөгөө бүх хаяг Монгол хэл дээр байх ёстой гэсэн шийдвэрээ л хэрэгжүүлэхийн оронд энэ мэтээр оролдоод яах нь вэ дээ. Нийслэлийн гудамжаар тэр харь үгүүд чинь хангалттай сэлгүүцэж, дураараа дургиж байна ш дээ. Энэ бүхэнд нэг асуудал тулгарах нээ.

Энэ жил нэгдүгээр ангид орсон хүүхдүүд 35 үсгээ аль хэдүйн цээжилчихсэн. Бас өнөө маргаашгүй үсэглэлийн баяраа хийнэ. Аа бас 12 жил морь, хайр гэж бичиж байсан хүүхдүүд бүгд Монгол хэлний дүрмийн шалгалтад унана. Бүр баталсан ч барьсан ч алдахгүй шүү. Илүү зүйл нуршаад яах вэ. Тэгэхээр энэ хоёрхон зүйлээс л харахад Монголын төрд хүүхэд хэрэггүй болжээ. Мань мэт ч яах вэ нэг юм хоорондоо тоглоод өнгөрөөе энэ үсгийн дүрмийн талаар. Харин хүүхдүүд маань төрд хэрэггүй ч эцэг эхдээ хэрэгтэй юм шүү.

Яг үнэндээ хэлэхэд Ерөнхийлөгчөө ТА Монголын төрийн тэргүүн. Таны хувийн хүүхдүүдэд цэцэрлэг хэрэггүй байж болно. Харин ардын хүүхдүүдэд цэцэрлэг хэрэгтэй. Магадгүй үүнийг бичсэний дараа нөгөө хэлсэн үгийг нь цаасан дээр буулгасан нөхөд хасчих л байх, телевиз нь монтажлах л байх. Харин ард түмний чих сонсож нүд тэр үгийг уншсан гэдгийг сануулчихъя. Энэ жил хэдэн аав суран бүсээ бэлдэж, хэдэн ээж уйлах болоо. Яагаад гээч эрдэмтэд ээ. Та нарын баталсан, батлуулах гээд байгаа дүрмээр өнөөдөр төрсөн хүүхэд битгий хэл маргааш сургуульд орох хүүхэд ч бичиж чадахгүй ээ. Тэгэхээр бүгд МОНГОЛ ХЭЛ дээр хуучнаар 2 гэсэн дүн одоогоор нөгөө F бүр F- авна…

Б.Эрхэс
www.tsagtur.mn


cialis manufacturer coupon 2016 codesamples.in free prescription drug cards
free printable cialis coupons is-aber.net discount prescription coupons
2015 cialis coupon new prescription coupon printable coupons for cialis
cialis open cialis gel
amoxicillin blog.toolroom.at amoxil 500
cialis 5 mg daglig site cialis wiki
renova open renovar passaporte
nurofen click nurofentabs
prescription discounts cards go cialis coupon codes
coupon for free cialis discount coupon for cialis printable cialis coupon
[ 3 ] zochin112.72.11.XXX
2014 оны 1-р сарын 17. Баасан гариг.
hujaa sanaatai uym
[ 2 ] Зочин202.179.11.XXX
2014 оны 1-р сарын 8. Лхагва гариг.
яагаад цэцэрлэгийн зураг ашиглаад тавьсан бэ?
[ 1 ] zochin 103.10.21.XXX
2014 оны 1-р сарын 6. Даваа гариг.
aimaar ym boloo shvv de yagad be

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 30
Өнөөдөр 50
Өчигдөр 1884
Энэ 7 хоногт 10028
Энэ сард 25012
Өнгөрсөн сард 44162
Нийт зочилсон 5425840

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    enee
    medeelel oruulbal iluu sonirholtoi
    гэрлээ
    хөөрхө юм байна
    сурагч
    МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнө...
    Зочин
    Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиг...
    багш
    давгүй санаа байна. ашиглаж үзье