Үзсэн тоо: 1376
0
0
Ерөнхий сайд жишиг бага сургуульд зочлов
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2013 оны 10-р сарын 25. Баасан гариг. asdf
Улсдаа жишиг болсон зарим газартай танилцлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Леонин мужийн төв Шэньян хотын бага сургуульд зочиллоо. 1-9 дүгээр ангийн 45 бүлэгт 2500 гаруй хүүхэд суралцуулж буй энэ сургууль Хятадын хэмжээнд сургалтын агуулга, заах аргын шинэчлэлээрээ жишиг болдог байна. Өдгөө 55 жилийн түүхтэй энэ сургууль 1985 оноос хойш заах арга зүйн шинэлэг хэлбэр туршин нэвтрүүлжээ. Улс болоод орон нутгаас зааж өгсөн заавал судлах хичээлээс гадна хүүхдийн төрөл бүрийн авъяасыг нээж хөгжүүлэх тусгайлсан хөтөлбөрт сургалт явуулдаг. Хичээлийн дараа хүүхдүүд сургууль дээрээ шатар, хөдөлмөр, зураг, дуу, бүжиг, спорт, бие хамгаалах урлагийн гэх мэт олон хичээл дугуйланд хамрагддаг. Хөгжүүлсэн авъяасаа дотоод болон олон улсын уралдаан тэмцээнд байнга оролцон сорьж, өдгөө сургуулийн алдрын танхимаараа дүүрэн шагнал байтай болжээ. 

Эндэхийн сурагчид өөрөө өөртөө, бас бие биедээ дүн тавьдаг нь зөвхөн шинжлэх ухааны мэдлэгийн түвшинг нь үнэлэх биш төлөвшүүлсэн зан чанар, эзэмшсэн ур чадвараа шударгаар цэгнэх, цэгнүүлэх хөшүүрэг болдог байна.



“Бидний авъяас, сонирхлыг хөгжүүлдэг тусгай хөтөлбөр, тохилог орчин маань сургууль дээрээ дуртайяа өнжиж, баяр хөөртэй суралцах хүсэл төрүүлдэг” гэж энэ сургуулийн сурагчид хэлж байна. Хүүхдийн авъяасыг хөгжүүлж чаддаг энэ арга барилыг нь дэлгэрүүлэхээр өөр мужид тус сургуулийн салбарыг саяхан нээжээ.  

Шинэчлэлийн Засгийн газар “Авъяас” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс ЕБС-уудад туршин хэрэгжүүлж байгаа. Хүүхдийн хүсэл сонирхлыг тодорхойлж, авъяасыг нь нээж хөгжүүлэхээр хичээлийн хөтөлбөрт тусгайлсан сургалтууд оруулж, нэг жилийн хугацаанд 200 гаруй мянган сурагчийг хамруулсан юм. Хүүхдийн авъяасыг хөгжүүлэх шинэлэг арга хэлбэр, бүрдүүлэх орчинг энэ сургуулийн жишээнээс харж болохоор байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг энд зочлох үеэрээ дурьдлаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

ataraxia go atarax precio
amoxicilina devlog.stoepel.net amoxicillin dosage
coupons for cialis open cialis coupons and discounts

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 42
Өнөөдөр 238
Өчигдөр 973
Энэ 7 хоногт 1083
Энэ сард 17841
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5228870

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...