Үзсэн тоо: 419
1
Мөнгөний эрх мэдэлд дулдуйдсан боловсролын тогтолцоо
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2016 оны 5-р сарын 3. Мягмар гариг. asdf
Боловсролын салбарт цогц шинэчлэл хийж дууссан тухайгаа  боловсролын сайд Л.Гантөмөр саяхны нэг сонинд өгсөн ярилцлагаараа мэдэгдлээ. Тэр нээрээ, хэлж ярьж байгаа шигээ тэгж хийж чадсан уу, яг юу хийсэн юм бол, тэгээд бас яаж хийсэн юм бол, ямар бэрхшээл тулгарснаас нь эхлүүлээд мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүст ч сонирхож асуумаар зүйл зөндөө, маш их хүлээлттэй байх ёстой асуудал юм сан. Жинхэнэ боловсролын тухай яриа бол хэн бүхний эрх ашгийг хөндсөн асуудал бөгөөд бүхний сонирхлыг татах учиртай. Гэвч манай боловсролын салбарт олныг хамарсан ийм ярианы сэдвүүд сох дутаж илт үгүйлэгддэг. Сайдын ярилцлагад: “...1000 инженер төслийг хоёрхон жилийн дотор хэрэгжүүлэхэд багш нарт хөрөнгө оруулсны үр дүн гарч байна. Японы сургуулиуд монголын инженерийн хөтөлбөрийг зөвшөөрөх хэмжээнд хүрчихлээ. Монголд японы стандартаар сургалт явуулдаг 3 сургууль бий болчихлоо…” гэж. Тэгээд энэ төсөлд 160, 000,000,000 төгрөг зарна гэнэ. Аж үйлдвэрийн бүтцээ нураачихсан, контейнерийн бараа зардаг аж ахуйтай  манайх шиг улсад энэ олон инженер, технологчдод хийх ажил нь бэлэн үү? Ийм санаачлага доороос гарав уу, дээрээс гаргасан уу? Японы сургуулиуд энэ хөтөлбөрийг яагаад дэмжээд байгаа, ямар үнээр сургах гэж? Мөн тэрчлэн манай ямар сургуулиуд Япон болон Кембрижийнхээр, бас ямар нь монголынхоор цаашид сургалтаа явуулахаар төлөвлөж байгаа вэ? гэх мэтчилэн үнэнийг мэдэхийг хүссэн хүнд сайд дарга нарын уурыг хүргэж мэдэх олон асуулт гарахаар байгаа юм. Ерөнхий юм яриад байх хэнд ч амархан.   

Монголын боловсролыг сайн мэдэх ёстой багш юм уу, эсвэл одоо энэ салбарт ажил үүрэг гүйцэтгэж яваа хэн нэгнээс нь энэ Гантөмөр гэдэг залуугийн хэлээд байгаа нь үнэн үү? гэж асуулаа гэж төсөөлье. Энэ хүнийг ирснээс хойш манай боловсрол тэгтлээ шинэчлэгдчихээд байгаа юм уу? Та нарт хэр мэдрэгдэж байна вэ? гэе. Тэднээс хэн нь ч тодорхой хариулт өгөхөөс зайлсхийнэ гэдгийг надаас өөр олон хүн бас төсөөлнө. Ийм дүр зураг одоо аль ч салбарт хэний ч нүдэнд харагдахаар тийм мэдээжийн бөгөөд ердийн зүйл болсон. Хоёулхнаа бол нэг юм ярина, хориулаа бол тэс ондоо зүйл ярьцгаана. Ийм хүмүүсийг харааж зүхмээр санагдавч үнэндээ хэцүү юм цаана нь байдаг юм билээ. Нэг удаа би “…боловсролын систем урд өмнө арай ч ийм байгаагүй юм” хэмээн халаглаж буй нэгэн ахмад багшийн чин сэтгэлийн үгийг сонсоод, та үүнийгээ олны өмнө ил тод ярьж болдоггүй юм уу гэтэл “болохгүй байна, чи зовлон мэдэхгүй байна” гэж билээ. Тэтгэвэртээ гарчихсан хэрнээ бодсон санаснаа чөлөөтэй ярьчихаж чадахгүй яваа энэ хүнд үр хүүхэд, одон медаль, гавьяа шагналтай нь холбоотой чухал зүйл бас байдгийг би ярианаас нь олж мэдээд өрөвдөх шиг болсон. Бидний амьдрал ийм л байгаа шүү дээ. 

Хийж буй ажлаа хэдий чинээ үнэнчээр хийнэ, төдий чинээ би Монголын боловсролын үнэн дүр төрхтэй нүүр тулдаг. Тийм учраас боловсролын асуудал бол миний өдөр тутмын асуудал болдог. Бүх нийтэд хамаатай хэрнээ өдөр тутамдаа боловсролын асуудлаар анхаарал тавиад байх шаардлагагүй хүмүүс ч мэдээж бий.

Манайд хүүхдэд “цагаан толгой” заах арга зүй гэхэд л тогтворжиж чадаагүй, энд ч шийдлээ олоогүй, бүр хүн бүрт хамаатай амин чухал асуудлууд хуримтлагдсаар байгааг мэдэх хүн ховор, мэдэх нэг нь таг чиг байдаг нь гайхалтай. Улс орныхоо эрх ашгийн төлөө жинхэнэ ажилладаг төртэй байсан бол хүмүүс арай ч юманд ийм итгэл, сэтгэлгүй болчихгүй л байсан байх.  
Сайд хүн хэвлэл мэдээллээр ярьж байгаа шигээ үнэхээр ард түмэндээ хэрэгцээтэй зүйл хийсэн бол түүнийхээ төлөө хэнтэй ч, хаана ч чөлөөтэй ярилцаж, хийж бүтээснээ олны өмнө батлахыг хичээхээс бус хэвлэл мэдээлийн байгууллагуудад мөнгө төлж ярилцлага өгөөд суухгүй л байсан байх. 
 
Ийм хувь хүний болон нам хүчний ашиг сонирхлын зөрчилтэй төр байсан цагт боловсрол хэзээ ч хөгжихгүй. Ийм тохиолдолд харин багш нар л боловсролыг дотроос нь өөрчилж болох юм гэж би анх төсөөлж явсан. Гэвч тэдэнд бас найдах аргагүй юм билээ. Цалингаараа амьдралаа зогоодог, илүү дутуу орлого хийгээд явах цаг, боломж багатай, дээрээс нь гэр орныхоо төлөө сэтгэлээ зовоох бусад олон асуудал дунд эргэлддэг тэдгээр хүмүүст өдөр тутмын амьдралаасаа хэтэрч нийгмийн ашиг сонирхлын төлөө яваад байх боломж төдийлөн гардаггүй. Ер нь амьжиргаа тааруу хүмүүсийг төр эдийн засгийн зүгээс захиргаадахад тун амархан. Өөрөөр хэлбэл, хуучин  социализмын үеийнхээс арга нь л өөрчлөгдсөн захиргаадалт одоо явагдаж байна. 

Боловсролыг бүтээгч, боловсролын үйлд оролцогчдод төрийн зүгээс үл итгэсэн, эсвэл тэдний бие даасан үйл ажиллагааг дэмжихгүй, зөвхөн мөнгөний эрх мэдэлдээ дулдуйдан захирах явдал манайд 90-ээд оноос хойш багагүй хугацаанд үргэлжилсний үр дүнд өнөөдөр боловсролд оролцогчдын идэвх санаачлага буурч, багш нарыг ч гэлтгүй нам эвслийнхнээс хараат болгожээ. Үүнээс болж идэвх санаачлага сул, хүлцэнгүй, ноомой хүмүүсээр боловсролын салбар тэлсээр, үүнийг л боловсролын дампуурал гэхээс биш дампуурна гэдэг хүүхдүүд хичээлдээ муу дүн аваад эхлэхийн нэр биш. Тэртэй тэргүй хүүхдэд сул дүн тавьж болохгүй гэсэн дээрээс зохион байгуулалттай ажил зөндөө явагддаг нь нууц биш. Энэ нь төрөөс гэсэн үг шүү дээ. Тийм ч учраас манай улсын боловсролын түвшингийн үнэлгээ цэвэр улс төрийн шалтгаанаар олон улсын боловсролын үнэлгээнд хамрагдаж оролцдоггүй. Хэдэн жилийн өмнө олон улсын байгууллагын зүгээс ийм ажлын зардалд төлөвлөж ирүүлсэн хөрөнгө мөнгийг Ё.Отгонбаяр сайд баярлалаа гэж хэлээд чимээгүйхэн буцааж байсныг цөөнгүй хүн мэддэг. 

Хэрэв хүмүүс энэ байгаа бүх байдлыг яг нүдээрээ харж, гараараа барьж болдогсон бол Гантөмөр шиг хүмүүс ингэж “бүлтэрч” яасан ч чадахгүй, нүүр хийх газаргүй болж шууд л гудамжинд гарна даа гэх мэтчилэн заримдаа би төсөөлдөг. Хүмүүс мэднэ шүү дээ, үүний өмнө МАН-ын Ё.Отгонбаяр сайд байхдаа бүр тусгай хууль гаргуулж байгаад “Кембриж”-ийн хөтөлбөрийг төрийн ажлын чиг баримжаа болгож авсан. Гэвч түүний эхлүүлсэн энэ их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүч сүр далайлгасан ажлын үргэлжлэл нь байтугай, зөв буруу нь ч одоо мэдэгдэх юм байхгүй, энэ тухай сураг нь тасарч, унтрах байдал руугаа хандсан. 
Энэ бүхэн, одоогийн шинэ сайд өмнөхөөсөө илүү гарах гэж өөрийнхөө л хөтөлбөрийг ярьж, өөрөөрөө л бахархахаас биш, түрүү түрүүчийн сайдуудаас залгамжлагдаж үлдсэн ажлын тухай нэг ч ярихгүй байгаагаас тодхон харагдаж байна даа, ажил хэрэгч, боловсролтой ард түмэнд бол. Манайд улс төр ингэж л явагддаг. 

Удаа дараагийн БСШУЯ-ыг толгойлох этгээдийн хамгийн түрүүнд санаа тавьж гүйцэлдүүлэх ажил нь хэвлэл мэдээллийнхэнтэй найрамдлын гэрээ байгуулж, “ойлголцох” явдал юм.  Сэтгүүлч байтугай жирийн хүмүүс ч айхтар их тооцоолсон маягтай оролцдог уул уурхай, “Оюу толгой”-н хөтөлбөрийг бүр зүйл заалтуудаар нь  хэвлэл мэдээллийн сувгуудаар ярьж харагддаг. Гэтэл хүн бүхэнд туйлын ойр, хөгжлийн тэргүүлэх салбар гэгдэх боловсролын талаар ярьж бичих сэтгүүлч олддоггүй, цаана нь байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд ч энэ талын  сонирхол багатай. Энэ нь манайд боловсролын асуудал нэг бол дэндүү ойлгомжтой сэдэв эсвэл хүмүүс энэ талаар хав харанхуй  байна гэсэн үг. Саяхан би боловсролын тухай манайд тогтсон буруу зөрүү ойлголтын талаар бичиж манайдаа л нэртэй хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэйл хаягаар явуулснаас нэг нь ч тоож сонирхоогүй, нэг л веб хуудсанд хальт харагдсанаас цаашгүй. Ямар улс төр байна, тийм л сэтгүүл зүй зонхилдог. Сайд дарга нарын юу хэлж ярьсан тэр хэвээр нь улс орны боловсролын хэр хэмжээг үнэн юм шиг олон нийт төсөөлдөг нь үнэхээр харамсалтай.

Уг нь, монголын боловсролыг хамгийн үнэн бодитоор үнэлж чадах хүмүүс бол гадаадад мэдлэг боловсрол эзэмшсэн хүмүүс. Түүхээс харах юм бол өнгөрсөн зуунд анх монголчууд гадаадад орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгт суралцахаар одохдоо эх орондоо ихийг бүтээх эрмэлзлээр дүүрэн явж, буцаж  ирээд ч ихийг бүтээдэг байж. Д.Нацагдорж, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нарын хийж бүтээсэн нь одоо болтол хүндлэгдэж дээдлэгдэж, бүхний үлгэр дууриал болсоор л байна. Өнөөгийнхэнтэй харьцуулбал тухайн үед маш цөөхөн хүнд ийм бололцоо олдож, төгсөгч болгон нь салбартаа тэргүүлэгч бүтээгч байсан нь гайхалтай. Тэднийг л жинхэнэ эх орончид гэж нэрлэнэ. Гэтэл өнөөдөр манай улсад дэлхийн хамгийн тэргүүний сургуулиудыг төгссөн гэгдэх төрөл бүрийн мэргэжлийн доктор, профессорууд хэдэн зуугаар тоологдох хэрнээ улс орныхоо боловсролын тогтолцоог тал бүрээс нь ярьж засаж залруулахын оронд хар амиа л бодоцгоосон янзтай. Боловсролын тухай асуудал ганц хүний эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн хэмжээнд бус, бүхэл улс, бүхэл системийн тухай ойлголт болохын хувьд түүнийг сайжруулахад олон талын нийгмийн идэвхтэй оролцоо зайлшгүй шаардлагатай. Тэгэхгүй л бол тэдний ямар сургуулийг яаж амжилттай дүүргээд ирсэн нь нийт олонд ач холбогдолгүй, тэд зүгээр л бусдад өөрсдийгөө гайхуулахаас цааш ажил хийхгүй байгаатай яг адил. Тэдний мундаг сургуульд сурсан нь өөрт нь л хэрэгтэйгээс бус өнөөдөр шаардагдаж буй манай орны боловсролын хөгжилд ямар ч  тус нэмэр болохгүй. Ийм хүмүүсийг нийгмийн зүгээс үнэлж болохгүй. Жаахан эх оронч сэтгэл гаргавал харин тэднийг боловсролыг дэмжих их хүч гэж би хардаг. 




“Адмон” группын ерөнхий захирал
Р.Энхбат               

discount card for prescription drugs site coupon for free cialis
aida club go aidaprima
detrol detrol detrola record player
drug coupon card asindia.in drug prescription card
ventolin jarabe link ventolin

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.
Ааднаас доор ээж
2017 оны 3-р сарын 6. Даваа гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 46
Өнөөдөр 1878
Өчигдөр 1844
Энэ 7 хоногт 7346
Энэ сард 36346
Өнгөрсөн сард 42960
Нийт зочилсон 4713552

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    admin
    Энэ Монсудар хэвлэлийн газрын хэрэглэгдэхүүн. Интерномд бгаа байх. Үгү...
    аааа
    энэ байгаа юу хаяг нь яг хаана вэ
    muugii
    heregtei medeelel baina
    Зочин
    Sin54 нь алтан харьцааны хагастай тэнцүү
    энхтуяа
    мундаг багш нартаа ажлын амжилт хүсье