Үзсэн тоо: 261
0
0
Улс төрийн шоу бол улс төр биш
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2016 оны 5-р сарын 2. Даваа гариг. asdf
 (Төрийн боловсролын бодлого 2)
Анхны ерөнхийлөгч асан П.Очирбат дээлийнхээ энгэрт газрын тос нялсан тэр цагаас хойш уул уурхай манай нийгэм эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар мэт хэн бүхэнд ойлгогдож ирлээ. Гэтэл сүүлийн 20 гаруй жил манай төрийн бодлогын эн тэргүүнд үргэлж боловсрол тавигдаж, боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ гэсэн уриа лоозонтой бид явж ирсэн байх юм. Энэ нь эрх баригч намууд сонгогчдын итгэлийг олж авах нэг хэрэг, харин дараа нь юу хийх нь сонгогчдод ер падгүй болсныг илтгэж байгаа хэрэг. Энэ нь бас одоогийн  намуудын төр барих чадамжгүй болсныг илтгэхийн зэрэгцээ ерөөсөө өнөөдрийн намууд мөнгөөр зодож өөртөө ашигтай ажил үүрэг гүйцэтгэх эрх ашгийн төлөөх өрсөлдөөнд улайрсан, тийм хүмүүсийн холбоо нэгдэл болсныг харуулсаар байна.

Нэг ёсондоо манайд төрийн эрх мэдлийг, ард түмнээс цугларсан өмч хөрөнгийг дундаас нь завших боломж болгон хувиргасан. Намууд ч төрийн ажлаас илүү сонгуулийн ажилд анхаарч байна. Нэгэнт ийм болсон үед бид дөрвөн жилийн турш явагдах улс төрийн шоуг, ард түмний эрх ашигт нийцтэй ажлаас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болчихоод байна.  

АШИГ СОНИРХЛООС Л ХАМАГ ЮМ БОЛДОГ
Боловсролын салбарт явагдаж буй процессийг сайтар ажвал ашиг сонирхлын зөрчлөөс үүдэж төрийн ажлыг зөнд нь орхидог, ерөөсөө эрх баригчид энэ салбарыг гагцхүү өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж ирсэн тухай бидний төсөөлдгөөс ч хамаагүй муухай дүр зургууд тодорч ирнэ. Ашиг хонжоонд хамаг анхаарлаа төвлөрүүлсэн улс төрчид хэзээ ч нийтийн эрх ашгийг тооцож үздэггүй, өөрсдөө баяжих, үгүйдээ сонгуульд зарцуулсан мөнгөө олж авах, дараачийн сонгуулийн мөнгөө босгоход л хамаг ухаан санаагаа зарцуулдаг нь илт харагддаг.  

Эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд урвуулан ашиглах гэсэн хүмүүний ийм санаа сэдэлд ер хязгаар үгүй, тэнд нийтийн эрх ашгийг бодолцох өчүүхэн ч орон зай гардаггүй учраас бид улс төрчид маань хувь, хувьсгалын ажлаа аль алиныг нь амжуулаад явж болох юм шиг ойлгодог тэнэг бодолдоо цааш хөтлөгдөөд явж болохгүй болчихоод байна. Ийм бүтэхгүй бодолтой байсан цагт хүмүүс аливааг хэзээ ч жинхэнээр нь хүлээж авч үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй, тиймээс энэхүү гэнэн бодлоос нийтээрээ салцгаая. 

Энд бидний ойлгох ёстой зүйл бол нийт монголчуудын эрх ашигт нийцэх улс төрийг, нам болон хувь хүмүүсийн эрх ашгийг дээдэлсэн улс төрийн шоунаас ялгаж салгаж авч үзэх явдал болоод байгааг дахин давтаж хэлмээр байна. 

Харамсалтай нь, манай эрх баригчид сонгуульт хугацаандаа үүрэг хариуцлагаа умартан, зөвхөн сонгогчдыг хууран мэхлэх үйл ажиллагааг идэвхтэйгээр, бүр ур ухаан гаргаж, мөнгө зардлаа үл хайрлан хийж ирсэн. Эрх баригчид сонгуулиар олж авсан эрх мэдлээр далайлган ашигтай бүх албан тушаалуудыг хамж аван хамгийн үрэлгэн төрийн ажил үйлчилгээ явуулах боллоо, бүтцийн өөрчлөлт нэрээр төр захиргааны байгууллагуудыг нэг нэгэндээ бэлэглэх, үр ашиггүй шинэ орон тоог бий болгох зэрэг ажлуудыг нарийн зохион байгуулалт, шат дараатай явуулж ирснийг бид бүгд мэднэ. 

Төрийг бүтэц зохион байгуулалтын ийм хэлбэрт оруулчихаад араас нь албан тушаалаа урвуулан ашиглахад дөхөмтэй хууль дүрмүүдийг баталж, хэрэгжилтэнд нь хууль хяналтын байгууллагуудыг бамбай болгон нийгмийн эсрэг чиглүүлсээр байна. Тэд өөрсдөдөө хариуцлага тооцох ямар ч механизмгүй болгосон, ийм л нам, бүлэглэлүүд олон нийтийн ашиг сонирхлыг уландаа гишгэх процесс эцэс төгсгөлгүй үргэлжилж, ийм хүмүүсээр бид өөрсдийгөө удирдуулж байна гэж бодоход туйлын гунигтай санагдана. 
Энд би санаанаасаа элдвийг зохион бичих тэр тусмаа хэн нэгнийг гүтгэх ямар ч шаардлагагүй, энэ бүхнийг хамгийн ойроос харж байдаг хүний хувьд энд бичигдэж буй зүйлээ би нэг бүрчлэн жишээ баримтуудаар нотлон хариуцаж чадах байна. 
 
Ашиг сонирхлын зөрчилд хөл алдах ийм хүмүүсийг бид сонгочихоод дараа нь эрээ цээргүй үйлдлүүдийг нь бас тэвчээртэй харж, чимээгүй хүлээн зөвшөөрч, эсвэл тэдэнтэй дасан зохицож хамт зэрэгцэн амьдрах гэж үү? Төрийн бодлого үгүйлэгдэж байна гэж ам амандаа бувтнах болон далдын хүчинд итгэх зэрэг нь нийгмийн эрх ашгийн эсрэг чиглэгдсэн зохион байгуулалттай, хууль зүйгээр хуяглагдсан энэ их хүчтэй тулж тэмцэх, түүнийг зогсооход өчүүхэн ч нэмэр болохгүй, бидэнд зөвхөн шийдвэртэй, тууштай алхмууд л тус хүргэнэ. 
НЭГ САЙДЫН АШИГ СОНИРХОЛ 
Сонгуулийн сурталчилгаагаа аль хэдийн албан бусаар эхлүулчихсэн давхиж яваа одоогийн сайд Гантөмөрийн боловсролын төрийн бодлогыг хэрхэн явуулж ирснийг энд жишээ болгоё. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийг яг л түрүүчийн сайд Ё.Отгонбаярын үлгэр жишгээр ирэх сонгуулийн бэлтгэл ажилдаа төрийн  үйлчилгээг бүрэн ашиглаж өнгөрүүллээ. Өөрөөр хэлбэл энэ салбарт амжилттай явагдсан гэгдэх түүний бүх ажлууд анхнаасаа намын нэр хүндийг өндөрт өргөх, өөрийгөө дараагийн сонгуульд ялуулах зорилгоор төлөвлөгдөж хийгдсэн гэсэн үг. 

Ийм байдлыг бид төрийн эрх баригчид албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн ажлыг улс төрийн шоугаар сольсон буруу үйлдэл гэж ялгаж салган гаргаж ирэхгүй л бол хүмүүст энэ бүхэн энгийн зүйл мэт санагддаг хэвээр л байх болно. 

Ийм ажлыг зохион байгуулалттай явуулахын тулд сайд эхлээд юу хийдэг вэ гэхээр олон тооны албан тушаалын сэлгээнүүдийг хийж, дараа нь гоё сайхан нэртэй, үрэлгэн тендер төслүүдийг зохион явуулж улсын мөнгөөр цалгидаг. Манай аль ч салбарт энэ байдал хавтгайрсан хэдий ч монголын сэтгүүл зүй нийгмийн эрх ашиг, улс төрчдийн ийм хувийн тоглолтуудыг өөгшүүлэн төрийн бодлого мэтээр олон нийтэд сурталчлан түгээх нь хүмүүсийн тархи толгойг эргүүлэхэд дөхөм болж, эрх баригчдад найдах найдлагыг болон хууртах цаг хугацааг уртасгаж өгдөг. Чөлөөт хэвлэл яаж эзнийхээ авилгын сүлжээний нэг хэсэг болдгийн жишээг Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони тод харуулсан. Шинэ засгийн газар байгуулагдмагцаа хэвлэл мэдээллийнхэнтэй ъхаалтын гэрээъ хийдгийн учир энэ, хэвлэлийн эрх чөлөө манайд байхгүй. 

Манайд боловсролыг төрийн ноёрхлоор барьж ирсэн нь боловсролын хөгжлийг бодолцсоных биш, харин сонгуулийн насны хүүхэд залуучууд, багш нарын саналыг ашиглах боломж гэж харсных. Дээрээс доош шат дараатай захиргаадах ийм тогтолцоонд бүтээлч санал шүүмжлэл өрнөх ажил хэрэгч уур амьсгал хаалттай. Бидний хэн нь ч урд өмнө ардчиллыг ийм хаалттай нийгэм  гэж төсөөлөөгүй, нийгмийн андуурал болжээ. 

Зөвхөн дээрээс хэлж зааварлахыг хүлээзнэсэн, идэвх санаачлага нь мохож, зүгээр л цаг өнгөрүүлэх гэж суугаа боловсролын ажилтан багш нараар боловсролын салбар дүүрлээ. Энэ бол бодит үнэн! Ийм хөөрхийлөлтэй багш нарт Гантөмөр сонгуулийн өмнө хоосон ъхайръ зарлахаа зогсоож, багш нарыг хүндэлсэн дүр эсгэсэн увайгүй шоугаа зогсоомоор юм. Энэ бол хүндлэл биш доромжлол шүү! 

Ийм улс төрчдийг хатуу хэлбэл үүрэг зорилгоосоо няцсан урвагчид, арай зөөлнөөр хэлбэл, ийм хүмүүсээс хийж буй ажлынхаа учрыг олоогүй, ерөөсөө ажлын дөргүй, ажил хийх гэдгийг хэл амаараа болгочихно гэсэн байр байдал л ямагт илэрч харагддаг. Мэдлэг боловсрол нь гүйцээгүй, ийм хүмүүст аливааг ул үндэстэй хийлгэнэ гэж даатгах нь дэндүү ахадсан хэрэг юм. 

Ганцхан жишээ, сайд Гантөмөр боловсролд хийсэн хамгийн чухал зүйлээ ъсурахуйг суралцахуйгаар сольсонъ явдал гэж хаа сайгүй ярьсаар явна. Сурах, суралцах гэж чухам юу болохыг энэ хүн мэддэг сэн бол ийм тэнэг юм яриад явахгүй л байх. Сурах суралцах хоёрын байрыг нь солино гэдэг бараа таваар солилцох дайны юм биш.  Тэр үүнийг ойлгохгүй байж болох ч монголын боловсролын мэргэжилтэн, нэр хүндтэй доктор, профессорууд энэ хүний ингэж хэлж ярихыг алга ташин хүлээн авч суудаг нь бас гайхалтай. 

Ямар тогтолцоо явагдаж байна вэ? Боловсролын төрийн бодлого энэ хүний удирдлагын дор явагдаж, тэр одоо энэ салбарт гавъяа байгуулчихаад дараачийн сонгуульд итгэл төгс нэр дэвших гэж байгаа хүн шиг харагдаж байна. Гэхдээ энэ хүн юу таарсан бүхнийг энэ удаа ингэж аргалж, бултаж явсаар дахиад сонгогдчихно гэж тооцож болохгүй л байх. Би л лав түүний дэвших Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогт заавал очиж асуух зүйлээ түүнээс асууна, дахиад сонгогдсон ч юу хийснийг нь ярьж бичих болно.

БОДЛОГО БОЛ ТУНХАГ ӨӨР ЮУ Ч БИШ 
Улс төрийн бодлогын оронд, улс төрийн шоу явагддаг учраас ихэнх хүмүүс ъУлс төрөөс хол байяъ гэдэг. Бид улс төрөөс биш шоунаас л  хол байж, шоуг шүүмжлэх хэрэгтэй. Ардчилсан нийгэм дэх улс төр бол ердөө л дийлэнхийн эрх ашигт нийцэх төр ба иргэний харилцаа болохоос биш, эрх баригчдаас сонгогчдын огт хүсээгүй зүйлийг хийх тухай асуудал ер биш. 

Манайд шоу биш ажил хэрэгч улс төр үгүйлэгддэг нь төрийн бодлогын баримт бичгүүдээс ч бас бэлхэнээ харагддаг. Ийм баримт бичгүүдийн хамгийи том нь УИХ-аар батлагддаг ъТөрөөс боловсролын талаар баримтлах бодлогоъ юм. Арван жилийн хэмнэлээр үг үсгүүд нь ээлжлэн солигддог, нэг хэвийн агуулгатай ийм баримт бичгүүдийн эхэнд улиг болсон ъБоловсролыг хөгжлийн тэргүүлэх салбаръ болгоно гэсэн бичээс байдгийг дээр би дээр өгүүлсэн. 
Үнэндээ энэ салбарыг тэргүүлэх салбар болгох, эс болгох нь цаасан дээр л явагддаг процесс төдий учраас төрийхөн тэнд юу дуртайгаа бичих болсон. Тэгээд ч эрх баригчид төрийн бодлогыг xүмүүст цаг үеийн шийдвэрлүүштэй асуудлуудыг  тусгах албагүй тунхагийн чанартай баримт бичиг учраас учрыг нь ойлгох гээд байх шаардлаггүй гэж ойлгуулдаг. Түүнийг нь ч хүмүүс төрийн бодлого бол байх ёстой тунхаг өөр юу ч биш гэж бодоцгоон хэвшмэл байдлаасаа гардаггүй. Ийм бодлогоор манай улсын хөгжил чиг зорилгогүй урсгалд хөвж явна. 
Логик агуулгагүй төрийн баримт бичгүүдийн доторх зүйл заалтуудыг хаана нь ч оруулж сэлгээд байхад сүртэй алдаанд орчихооргүй, үе үе шинэ нэр томъёогоор баяжуулж, сэлбээд л төрийн бодлогын баримт бичиг бэлэн болдог гэхэд дэгсдүүлсэн хэрэг ер болохгүй юм. 
Ийм баримт бичигт цаг үеийн агуулга ер тусгагддаггүй учраас хэзээ ч хуучирдаггүй, өөдрөг санаа шингэсэн жижүүрийн үг хэллэгүүдээр л хүмүүсийн тархи толгойг эргүүлэх үүрэг функцтэй гэж хэлж болно. Өнгөрсөн жил ийм бодлогын шинэхэн баримт бичиг дээр Их Хурлын дарга З.Энхболд инээмсэглэж байгаад л огт уншилгүй, гарын үсгээ мутарлаж, тамгалсан биз дээ бодвол. Түүнд уншсан ч юу ч ойлгогдохгүй, түүнтэй адил ийм бичиг баримтуудыг хүмүүс хэчнээн дахин уншаад ч тоймтой ойлголт авахааргүй тул төрийн бодлого гээч нэг талаар хэнд ч зориулагдаагүй, бас хэний ч эрх ашиг түүнд илэрхийлэгдээгүй, ийм баримт бичгүүд амь амьдралд тус дөхөм болдоггүй учраас  тэдгээрт ач холбогдол өгч тоож үзэх хүн үнэндээ байдаггүй. 

Цаашилбал, эдгээр бодлогын чанартай баримт бичгүүдээс эх авсан салбарын яамдын жижиг сажиг дүрэм журмууд хэдэн арваараа цааш зохиогддог. Нэгэнт бодлогын баримт бичгүүдын агуулга анхнаасаа л маш ерөнхий, хааш нь л бол хааш нь эргүүлж хөрвүүлж ашиглах боломжтой учраас ар араасаа мэндлэх дүрэм журмууд мөн л дэндүү ерөнхий, яаж ч ойлгогдохоор, эрх мэдэлтнүүд тус тусынхаа ашиг сонирхолыг шингээж тусгасан байх нь энүүхэнд. Ийм дүрэм журмууд төрийн албаны эрх мэдэлтнүүдийн дураар дургих, ъидэж уухъ хэрэгсэл болдог нь яригддаггүй л болохоос ч нууц биш. Мөн дээрээс гарсан тушаал шийдвэрүүдийн хэрэгжилтийг хянаж шалгадаг байгууллагуудад ч ийм дүрэм журмууд “сайхан идэш” болохдоо бусдыг шалгаж дарамтлах боломж олгодог. Товчхон хэлбэл манай төр засгаас гаргаж буй баримт бичгүүдийг нийтийн сайн сайханд зориулахад боломж бага, харин  муу муухай зүйлд зориулахад тун амархан байдаг . 

Эцэст нь хэлэхэд, өнгөрсөн 25 жилийн дотор төрдөө итгэх итгэл бидэнд бүрмөсөн алдагдлаа, ард түмэн улс төрчдөөс залхлаа, тиймээс ч хүмүүс тэднийг элдэвээр зүхэдэг болсон. Төрийн эрх мэдлийг хувийн зорилгодоо урвуулан ашиглана гэдэг бол нийгэмд заналхийлж буй хамгийн том аюул учраас түүнийг жигшин зэвүүцэх сэтгэлгээг нийгэмд түгээн тараах явдал иргэн бүрийн үүрэг байх ёстой учраас би үүнийг бичиж байна. Улс төрчдийн бохир ажил хэдийнээ далд хэлбэрээс ил цагаандаа гарч, одоо бүр бие биесээ барьж шоронд хийдэг болсны бид харж байгаа. Нэг нэгийгээ барьж хорино гэдэг нь харагдаж байгаа шигээ гэмт этгээдүүдтэй хийж буй сайн санааны тэмцэл гэхээсээ илүү, нам хүчнүүдийн хоорондын улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн цаашдын хурцадмал хэлбэр бөгөөд энэ тэмцэл нэг нэгийгээ барьцаанд оруулан бүрмөсөн дарж авахын тулд аймшиггүйгээр хийгдэж буй далд үйлдлүүдийн ил харагдаж буй дүр зураг юм. 

Өөрөөр хэлбэл манайд улс төрийн ямар ч өрсөлдөгчгүй ноёрхол тогтоох гэсэн хүмүүсийн үйл ажиллгааны дараа дараачын хэлбэрүүд явагдаж эхэлснийг л бид ойлгох ёстой. Ил далд явагдаж байгаа төрийн эрх баригчдын олон янзын үйл ажиллгааг бид ул үндэстэй ойлгосноор л түүнийг засаж залруулах боломжтой. Хязгааргүй эрх мэдэлтэй хэдхэн тооны хүн улс орныг дээрээс нь доош эргэлт буцалтгүй ноёлох гэсэн эрмэлзэл хэзээ ч биелэгдэх учиргүй, харин эрх мэдлийг доороос, амьдралаас ургуулж эхэлсэн цагт л нийтийн эрх ашиг хангагдах учиртай билээ.




Р. Энхбат 
aerius marine click aerius dosierung
cialis 20mg allied.edu cialis ou viagra
yasmin senel blog.keylink.rs yasmin
cialis 5 mg daglig cialis 20 mg billig cialis wiki
gabapentin nedtrapning by-expression.com gabapentin alkohol
prescription coupon card racindirt.com free prescription cards

Сурталчилгаа

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 91
Өнөөдөр 2992
Өчигдөр 3642
Энэ 7 хоногт 18878
Энэ сард 61592
Өнгөрсөн сард 68044
Нийт зочилсон 4333126

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    ахмад багш
    үзэж хараад туршлага болгоно гэдэг амжилт хуулсанч зөв өөрийн онцлогто...
    Зочин
    сургалтын стандартыг хаанаас авах вэ.хэрэгтэй байна
    цээгий
    хөдөө газар эцэг,эхийн хурлыг яаж хийвэл болох талаар зөвлөөч
    Зочин
    эцэг эхчүүд хүүхдийнхээ хувийн хүмүүжилд анхаардаггүй үргэлж өмөөрсөөр...
    цагийн багш
    би нэгэн хувийн сургуульд цагийн багшаар удаан ажиллаж байна, зарим хү...