Үзсэн тоо: 2612
1
“ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД” үндэсний хөтөлбөр
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2013 оны 9-р сарын 14. Бямба гариг. asdf
Сонгуулийн пиар бол төрийн бодлого
Монголын боловсролд хувьсгалт өөрчлөлт хэрэгтэй болсныг, өдийг хүртэл хүчинтэй явагдаж буй худал боловсролууд гэрчилнэ. Хаа сайгүй хуурч мэхлэх, аргалж зальдах мэтээр “сэргэлэнтэх” явдал түгээмэл болсон нийгэм зөв рүү биш буруу зүгт явна. Боловсролыг тэргүүн зэрэгт анхааръя! Боловсрол бол ирээдүй! гэх мэтээр манжлах, лоозогнох бус. Ийм үг өгүүлбэрүүд амьдралд очихоороо хаачсан нь мэдэгдэхээ больдог.
Худал боловсрол худал ярианаас эхтэй. Сонгууль бүрээр намууд худал хуурмаг зүйл ярьж худлааг амалдаг, харин үүнд нь үнэмшисэн хүмүүс тэднээс биелэлт нэхдэг. Хэнээс юу нэхнэ вэ? Ингэхээр “Ямар төр байна, тийм ард түмэн байна” гэсэн яриа үнэн болж таарлаа!

Худал яриа засгийн хөтөлбөр болж, үр дүнг нь ард түмэн амсана. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр намууд яаж пиардаж худлаа ярихыг ард түмэн залхтлаа сонссон баймаар. Тиймээс пиар бол пиар гэдгийг, сонгуульд зориулагдсан болохоос ард түмэнд зориулагдаагүй гэдгийг бид ойлгох ёстой. Пиар бол ажлын хөтөлбөр биш уриа лоозон гэдгийг л одоо ялгаж салгах чухал болоод байна. Пиаргүй сонгууль давсгүй хоол шиг байгаа бол улс төрийн намууд сонгуульд ялсныхаа маргааш ард түмэндээ хамаг үнэнээ илтгэж дараа нь амьдралд нийцтэй ажил эхлүүлж байхаар хуулинд нь хийгээд өгчихье! Ингэж гэмээнэ бие биеэ хуурах чөтгөрийн тойргоос бид гарч амьдрах болно.

“ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД” үндэсний хөтөлбөр

Яг ийм нэртэй одоо хэрэгжиж буй боловсролын хөтөлбөр бол “Зөв сонголт – Зөв хүн” гэсэн өнгөрсөн сонгуулийн пиарын үр дүн. Пиар бол пиар! гэж өгүүлсэн. Монголын боловсролд “Зөв монгол хүүхэд”, “Зөв сурагч” гэх мэтийн “Зөв”- өөр эхэлсэн хөтөлбөр төлөвлөгөө борооны дараах мөөг шиг олширлоо. Тийм хөтөлбөрийн зүйл заалтууд нарийсах тусам хүүхдийг багаас нь зөв суулгах, зөв үсэргэх, зөв идүүлэх зэргээр цааш үргэлжлэн энэ мэтээр хаа нэгтээ бас зөв баах тухай ч бичсэн буйг үгүйсгэхийн аргагүй юм. “Зөв”-ийг олшруулж “Зөв”- өөр өөрсдийгөө  чимэхээс өмнө чухам юуг “Зөв” гээд байгаагаа тайлбарлах учиртай.

“ЗӨВ ”-ийн тухай ярихад учир бий

Нийгэм бүхэлдээ буруу бол түүн дотор зөвийн тухай ярих боломжгүй. Харин эсрэгээрээ бүхэлдээ зөв нийгэмд буруу зүйл байгаа бол тэр эерэг утга олж авахад хялбар дөхөм. Нийгэм бол систем. Буруу ажиллагаатай системд өчүүхэн араа шүд ч зөв эргэх боломжгүй. Тиймээс хүнлэг нийгмийг бүрдүүлэгч чухал хүчин зүйлүүд гэмтэж буруутсан бол зөв амьдрал нийгмийн аль нэг хэсэгт хүчин төгөлдөр байж чадах гэдэг эрсдэлтэй. Ийм эрсдэлд орж болохыг хүн бүр өөрийнхөө амьдралаар туулж мэдсэн байдаг.

Гэхдээ бид энд боловсролын хөтөлбөрийн талаар ярьж байна. Боловсрол нэг тоон дээр биш ямагт олон тоон дээр яригдах нийгмийн асуудал байдаг. Тиймээс “Зөв” гэсэн нэртэй хөтөлбөр төлөвлөгөө гаргаж байгаа бол нийгмийн буруу зөвөөс хамааралтай хүчин зүйлүүдийг тооцож үзсэн байх ёстой. Тиймээс зөв буруу гэсэн тодотголуудыг бид зөв авч хэрэглэсэн үү? Хүрэх зорилгод таарсан амжилт ололтыг гэрчлэх оновчтой үг хэллэг мөн үү? Эсвэл ажил хэрэгч бус үнэлэлт дүгнэлт үү? Бурууг халхалсан үнэнд нийцэхгүй тодотгол биш биз!

Хувь хүний амьдралд ч систем хамаагүй гэж үзэхийн аргагүй их нөлөөлөлтэй. Ядуу зүдүү байдлаа хүмүүс өөртөө л наадаг болохоос ерөнхий механизмын алдаа гэмтлээс болж амьдрал нь буруугаар эргэж яваа хүмүүс, аж ахуйн байгууллагуудыг алийг тэр гэх вэ. Өөрөөр хэлбэл гэмтсэн нийгэм хувь хүмүүс дээр илэрч гардаг. Ард түмний ядуу дорой байдал зөв биш нийгмийг илтгэнэ. Үүнийг бас дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй ч гэж ярьдаг. Буруу амьдралд зөв байхын аргагүй. Буруу зөвийг ялгахад ард түмэн оролцох ёстой. Бурууг мэдсээр байж юу ч хийдэггүй эсвэл юу ч хийгээд нэмэргүй гэсэн бодолтой бүх хүн эрх баригчдаас илүү үүнд буруутай. 

“Боловсролын давалгаа” ТББ


ibuprofen alkohol thecaddman.com ibuprofen 600 mg
seroquel xr read seroquel wirkung
motilium notice go motilium 1mg/ml
amoxicillin blog.toolroom.at amoxil 500
cialis 5 mg daglig site cialis wiki
ataraxia read atarax precio
minoxidil centaurico.com minoxidil 5
nurofen nurofen 400 prix nurofentabs
microlite pill weight loss sigridw.com microlite pill
[ 4 ] Зочин112.72.13.XXX
2014 оны 12-р сарын 19. Баасан гариг.
Ямар нэг хөтөлбөр гаргаж мөнгө угаах хэрэгтэй биз ээ
[ 3 ] ene altan hulhiin sanaag202.70.44.XXX
2014 оны 9-р сарын 22. Даваа гариг.
gantomor zambaraagui yridag hun hergjuulj bna
[ 2 ] [ 2 ] багш203.91.117.XXX 2014 оны 1-р сарын 3. Баа202.170.67.XXX
2014 оны 1-р сарын 4. Бямба гариг.
үнэн шүү,буруу монгол хүнээр дүрсэн нийгэм ч юм шиг,чухам л үгээ зөв сонгох чадвартай баймаар юм.
[ 1 ] багш103.26.194.XXX
2013 оны 12-р сарын 11. Лхагва гариг.
буруу хүүхэд гэж юу байх билээ энэ үг хүүхдүүдийг ялгаварлаж байгаа юм шиг санагдаад байдгийн

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.
Ааднаас доор ээж
2017 оны 3-р сарын 6. Даваа гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 48
Өнөөдөр 409
Өчигдөр 1213
Энэ 7 хоногт 0
Энэ сард 27014
Өнгөрсөн сард 56272
Нийт зочилсон 4625494

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    зочин
    2017 оны 3 сард шалгалтанд ороод тестен дээрээ хангалттай оноо авсан г...
    1
    unen heljee
    Уншигч
    Ёстой мундаг эмэгтэй байна!
    Зочин
    ene saidiinyed bolovsrol ok baisan shuu
    Зочин
    Хүн бүр авах гээхийн ухаанаар хандаж өөрөөсөө эхлэх нь чухал байх. Сай...