Үзсэн тоо: 2621
0
1
1-3-р ангийн сурагчдад үгэн үнэлгээ өгнө
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2013 оны 9-р сарын 6. Баасан гариг. asdf
Энэ хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үнэлгээний журамд өөрчлөлт орсон байна. Энэ талаар БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас тодрууллаа.

Сурагчдын үнэлгээний журамд өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
- Өмнө нь мөрдөгддөг байсан үнэлгээний журам нь сурагчдын  мэдлэгийг шалгадаг байсан.
Харин шинэчлэгдсэн үнэлгээний журам нь сурагчдын сурлагын төвшин, ур чадварыг дүгнэдэг болсноороо онцлогтой. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн сурагчдын хувьд хичээлээ зөвхөн улирлын эцсийн шалгалтад зориулж хийх биш өөрийн боловсролын төлөө хийдэг болох юм. Учир нь эцэг эхчүүд хүүхдийнхээ ур чадвар, сурлагын төвшинд анхаарах биш дүнг харж хүүхдээ дүгнэдэг болоод байна. Тиймээс уг асуудлыг таслан зогсоох зорилгоор шинэ журмыг баталсан. Шинэ журам хэрэгжиж эхэлснээр сурагчид тухайн өдрийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтаа муу үнэлгээтэй өгснөөр нь сурлагын төвшинг тодорхойлж болохгүй болж байгаа.

Шинэчлэгдсэн үнэлгээгээр сурагчдын ур чадварыг дүгнэхдээ хувиар дүгнэх үү?
-Шинэчлэгдсэн журмаар I-III ангийн сурагчдын хувьд багш нь дүнгийн хуудсан дээр тухайн хүүхдийн сурлагын чадвар болоод хүмүүжлийн талаар үгэн үнэлгээ бичнэ. Өөрөөр хэлбэл, чадвар тус бүртээ өөр өөрийн гэсэн тусгай үнэлгээтэй байгаа. Харин IV-V ангийн сурагчдын сурлагын үнэлгээг хувиар тооцож тавина. V-IX ангийн сурагчдыг үсгэн үнэлгээ болон хувиар тооцож, ахлах ангийн сурагчдын үнэлгээг -A, +A гэх зэргээр дүгнэх юм. Үүнээс гадна улирлын эцсийн дүнг 60 хувийг нь хичээлийн явцад, 10 хувийг ирцээр, 30 хувийг улирлын эцсийн шалгалтаар авдаг болно. Тиймээс үнэлгээний шинэ журам хэрэгжиж эхэлснээр бага ангийн сурагчдыг дэмжих, дунд болон ахлах ангийн сурагчдын сурлагын чанарыг бодитоор үнэлэх боломжтой болж байгаа. Түүнчлэн улсын шалгалтын журамд мөн өөрчлөлт орохоор болоод байгаа. 

Улсын шалгалтын журамд ямар өөрчлөлт орсон юм бэ?
-Өмнө нь ЕБС-ийн сурагчдын улсын шалгалтыг тухайн сургуулийн захиргаа нь эсвэл тухайн аймгийн боловсрол соёлын газраас авдаг байсан. Харин одоо манай яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас авдаг болж байгаа. Тодруулбал, тав болон есдүгээр ангийн улсын шалгалтыг түүврийн аргаар авна. Энэ нь бүх хүүхдүүд улсын шалгалт өгөх биш түүврийн аргаар сонгогдсон аймаг, сумын сурагчид улсын шалгалт өгнө гэсэн үг. Ингэснээр сурагчдын сурлагыг илүү бодитой, шударга үнэлэх боломж бүрдэж байгаа юм. Харин 11 дүгээр ангийн бүх сурагч улсын шалгалт өгөх бөгөөд шалгалтын үнэлгээ нь элсэлтийн ерөнхий шалгалттай нь шууд хамааралтай болж байгаа. 11 дүгээр ангийн шалгалт нь ирэх жилээс мөрдөгдөж эхлэх юм.

Үнэлгээний журамд орсон өөрчлөлт нь өмнөх журмаас юугаараа давуу байх вэ?
-Эцэг эхчүүд үнэлгээ гэдгийг дүн гэж ойлгодог. Гэтэл дүн нь хүүхдийн тухайн үеийн нөхцөл байдлыг илэрхийлж чадахаас биш сурлагын чанарыг илэрхийлж чадахгүй. Харин шинэчлэгдсэн үнэлгээний журмын давуу тал нь сурагчид эцэг эхчүүдээ дүнгээр хуурдаг, дүнгийн төлөө явдаг, багш хүүхдийг тухайн өдрийн шалгалтаар биш бүтэн улирлын хичээлийн явцаар дүгнэдэг болох зэрэг олон давуу талууд бий.

Г.Нэргүй
Эх сурвалж: www.mminfo.mn
coupon for cialis is-aber.net cialis coupons 2015
cialis 20mg cialis effet cialis ou viagra
buscopan link buscopan cena
renova open renovar passaporte
clopidogrel bloedverdunner clopidogrel maagbescherming clopidogrel 75
prescription discounts cards site cialis coupon codes
microlite pill weight loss sigridw.com microlite pill
[ 9 ] зочин124.158.106.XXX
2019 оны 8-р сарын 29. Пүрэв гариг.
3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж байх юм ямар учиртай үнэлгээ вэ?
[ 8 ] зочин202.179.15.XXX
2014 оны 5-р сарын 16. Баасан гариг.
1-р ангиин хүүхэдэд дүн тавихгүи баигаа, бага ангиин багш нар хүүхэдииг үзлээр дүгнээд баигаа харагддаг шүү хуримталын мөнгө 20,мянга хураадаг тэгээд өгсөн өгөөгүи гэж дахиж аваад зальтаи авгаи,түүнээсээ болж хараад баихад хүүхэдии минь суулгаад хамгиин сүүлд гаргах жишээтэи их явуураггүи зан гаргадаг багш нар мөнгөнии асуудал дээрл асуудал баина даа багиин багш нар аргчигүи юм баихдаа амьдрал нь ядуу ниигэм тиим болохоор .......
[ 7 ] зочин202.179.15.XXX
2014 оны 5-р сарын 16. Баасан гариг.
1-р ангиин хүүхэд гэриин даалгавараа хииж гүицэхгүи их даалгавар өгөөд хүүхэд залхааж,шантарч баина боловсролын тогтолцоо буруу явагдаад баина 93-р сургуульд явдаг өдөрт 30н бодлого,2,3хуудас чээж бичигхиилгэх даалгавар өгдөг шөнө11 цаг хүртэл өглөө 11,30 хагас хүртэл араил дэндүү баина гадаадын орон, туршилга гээд 1-р ангиин хүүхэд бол араил дэндүү баина.болсрол, яам тамгын газар анхаарч үзмээр баина..........
[ 6 ] багш202.72.247.XXX
2014 оны 5-р сарын 15. Пүрэв гариг.
шалгалт авахгүй байж болноо.гэхдээ багшийн ажил,сурагчийн түвшинг хэрхэн яаж шалгалт авахгүйгээр мэдэх болж байна аа.өнөөдөр миний ямар түвшинд хэр амжилттай сурч байгааг мэдэхэд маш хүндрэлтэй л юм шиг санагдаж байна.
[ 5 ] багш202.21.106.XXX
2014 оны 2-р сарын 9. Ням гариг.
Монгол хүүхдийг монгол үгээрээ үнэлэх хэрэгтэй гадаадаас хуулбарладгаа болих цаг болсон шүү дээ
[ 4 ] багш27.123.213.XXX
2013 оны 11-р сарын 1. Баасан гариг.
бага ангийн сурагчид дүнгүй байвал зүгээр юм бишүү
[ 3 ] Зочин 1 цаг 4 минутын өмнө202.170.67.XXX
2013 оны 9-р сарын 30. Даваа гариг.
үнэлгээниЙ АСУУдАЛ АСУУдАЛТАЙ ҮНЭЛГЭЭГҮЙГЭЭР ЯвСАН Ч БОЛОХ юМ ШИГ. ЭНЭ ТЭР ИЙМ ТИЙМ СУРдАГ БАЙСАН Ш дЭЭ АА ЭНЭ ОЛИгтой сурдаггүй байсан юм гэх зэрэг ялгаа алга болтол нь л өөрчлөх ёстой
[ 2 ] багш 182.160.1.XXX
2013 оны 9-р сарын 22. Ням гариг.
харин ч их зөв үнэлгээ болжээ олон жил хэлсэн хүлээсэн ашгүй нэг одоо л зөв тийшээ хандлагатай болж бна сайдаа баярлалаа балиар англи үсгээр монгол хүүхдээ дүгэнж байснаа засах цаг нь болсон бна
[ 1 ] зочин182.160.38.XXX
2013 оны 9-р сарын 7. Бямба гариг.
Их л муу журам болсон байна даа. Сурагчдын ахицыг үнэлэх шалгуур байхгүй, ахлах ангийн үнэлгээний шкаль нь алдаатай, санамсаргүй түүврийн аргаар сургууль, хүүхдийг сонгож улсын шалгалт авна, аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтэс ямар үүрэгтэй нь тодорхойгүй, мэргэжлийн байгууллага болох БҮТ боловсруулалтад оролцоогүй, тэднээс ядахдаа санал ч аваагүй байна. Нийтлэг мөрдөх журамд Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авдаг, яасан юм болоо? Ийм алдаатай журмыг аягүй бол ХЗЯ зөвшөөрнө дөө.
зочин
2013 оны 9-р сарын 22. Ням гариг.
1 та сургуульд ажиллаж үзээгүй хүн байх хүүхдийг нэг өдрийг шалгалтаар дүгнэх хамгийн буруу гэдгийг мэдрээгүй л бна даа
багш
2014 оны 2-р сарын 9. Ням гариг.
тантай санал нэг бна ёстой үнэн нэг удаагийн шалгалтаар хүүхэд багшийг үнэлэх хамгийн буруу журам шүү дээ

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 38
Өнөөдөр 458
Өчигдөр 1659
Энэ 7 хоногт 1569
Энэ сард 33318
Өнгөрсөн сард 31500
Нийт зочилсон 5799544

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...
    зочин
    сургуулийн багш нарын нэгэн адил цэцэрлэгийн багш нарт notebook өгнө г...