Үзсэн тоо: 780
0
0
Гаднаа гяланцаг дотроо паланцаг
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2013 оны 8-р сарын 27. Мягмар гариг. asdf
Ашиглалтад ороод жилийн нүүрийг үзэж байгаа энэ “ордон” ирэх өвлийг давахгүй бололтой
Багшийн дээд хавьцаа нүд баясгахаар ганц гайгүй барилга байдаг нь Багшийн хөгжлийн ордон. Гэтэл саяхан өмнөх сайдын үед баригдсан энэ барилгаар мөнгө угаасан, гүйцэтгэгч компани нь ор сураггүй алга болсон гэсэн шуугиан дэгдсэн. Тэгвэл зургаан тэрбум төгрөгийн хөрөнгөөр боссон гэх энэ гоёмсог шилэн барилга ганц мөнгө угаасан ч биш бас нэлээд асуудал дагуулаад байгаа сурагтай. 

Энэ талаар тодруулахаар БШУЯ-ны Барилга захиалагчийн ажлын албыг зорилоо. Тэдний өгсөн мэдээллээр бол энэ барилгыг улсын комисс хүлээж авсан гэдэг ч маш чанаргүй баригдсан, хэл ам дагуулсан барилга. Тухайлбал, өнгөрсөн хавар гурван ч удаа гарааш, зоорийн давхарт нь гаднаас ус орж ирж ордоны доод давхрууд усанд автсан, шинжилгээгээр энэ ус нь дулааны болон хөрсний усын холимог байсан гэнэ. Тэгэхээр Сэлбийн эрэг дээр баригдсан энэ барилга наад зарын стандартын шаардлага  хангаагүй гэдэг нь тодорхой болж байна. 

Мөн барилга зургийн дагуу баригдаагүй. Анх гарсан зурагт барилгын явцын үед өөрчлөлт орсон. Өвөлдөө маш хүйтэн зундаа бүгчим халуун, зориулалтын бус шилээр барьсан нь өвлийн цагт дулаан алдагдаж харин зуны цагт агааргүй бүгчим халуун болгодог. Агааржуулалтын систем байхгүй. Мөн ашиглагч тал барилгыг хүлээж авснаас хойш цахилгааны элдэв асуудал байнга үүсэж  байгаа. Тодруулбал, цахилгааны богино холбоо байнга үүсч элдэв осол, түймэр гарах аюул нүүрлэж байдаг. Энэ мэт дутагдалтай талуудыг засч залруулах хүсэлтийг гүйцэтгэгч компани болох БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Сангво гөнсөл” ХХК-д удаа дараа албан ёсоор тавьсан. Барилгын тухай хуулийн дагуу дээрх компани хариуцлага хүлээж ашиглалтанд орсноос хойш 3 жил засварын ажлыг хариуцах ёстой. Гэтэл тэд нэг ч удаа засвар хийгээгүйгээр барахгүй компаний захирал нь ор сураггүй алга болсон нь бүр ч дайран дээр нь давс нэмээд өгчээ. 

Багшийн хөгжлийн ордон хэмээх сүржин нэртэй ч даржин байдалтай байгаа энэ байшинг зорилоо. Ордон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн мэдэлд байдаг бөгөөд тус байгууллагын Захиргаа аж ахуйн хэлтсийн дарга З.Баасанжав “Энэ мэт хүндрэлтэй асуудлын талаар манай байгууллага БШУЯ-ны Барилга захиалагчийн ажлын албатай хамтарсан ажлын хэсэг байгуулан гүйцэтгэгч компанид олон удаа шаардлага тавьж, нэг бус удаа зөрчлийг арилгах талаар хамтарсан уулзалт хийсэн боловч дорвитой ажил огт хийсэнгүй.  Одоо өвөл хаяанд ирлээ. Энэ байшинд БШУЯ-ны харьяа төрийн найман байгуулллага үйл ажиллагаа явуулдаг. Өдөрт 800-1000 хүн сургалтанд суух болон бусад ажлаар орж гарч үйлчилгээ авдаг. Эдгээр хүмүүсийн аюулгүй, тав тухтай байдлыг хангах ямар ч бололцоо бидэнд алга. 2,3-р давхрын хурлын заалууд гэхэд өвөлдөө маш хүйтэн хасах градустай байдаг. Энэ барилгад дахин чанарын үнэлгээ хийлгэх шаардлагатай” гэж байна. 

Ашиглалтанд ороод дөнгөж жил гаран болж байгаа хэрнээ ирэх өвлийг яаж давах вэ гэж айж байгаа энэ барилга хэдэн жилийн настай юм бол доо. Эсвэл улсын хөрөнгөөр гараа хэрхэн угааж болдогийн нэг жишээ болоод үлдэх юм болов уу. Мэргэжлийн хяналт болон бусад холбогдох газрууд нь энэ асуудлыг анхааралдаа авч шийдэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө 6 тэрбум төгрөгөөр боссон энэ байшин юу юугүй нурж унах нь ээ.  

А.АМАР
Эх сурвалж: www.news.mn
prescription coupons click cialis discount coupon
drug coupons free printable cialis coupons discount prescription drug card
free discount prescription card nationalautocare.com prescription coupon
tryptizol 10 mg engorda perfectvoice.perfect-10.tv tryptizol 50
prograf tacrolimus click prografia aps
levitra 10mg go levitra
[ 3 ] sangbo66.181.187.XXX
2020 оны 2-р сарын 2. Ням гариг.
ene muulaad baigaa garuud neree bichdee chadahguildee golog gej
[ 2 ] zochin74.197.143.XXX
2016 оны 12-р сарын 8. Пүрэв гариг.
ЭНЭ хүн алга болоогүйэ. Luvsandondov Byambadorj гээд фэйсбүүктэй байдагшдээ. Хулхины компаниараа залилангаа хийгээд л цаашаа явж байдаг шдээ.
[ 1 ] zochin112.72.12.XXX
2013 оны 8-р сарын 28. Лхагва гариг.
Yag ynen bichlee dee

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 16
Өнөөдөр 215
Өчигдөр 2469
Энэ 7 хоногт 0
Энэ сард 23494
Өнгөрсөн сард 33140
Нийт зочилсон 6305813

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Маш зөв сэдвийг хөндсөн байна. ЕШ-г түшиглээд сэдэв боловсруулдаг төри...
    Зочин
    Үгийн баялаг ихтэй. 3 nas 6 sartai. Яриаг нь бид ойлгоно бусад хүмүүс...
    Багш
    Хүүхдэд бичлэгээр харуулах боломж олгосон багшид баярлалаа. Цаашдын аж...
    Буянхишиг
    Hanlim болон Anyang Урлагийн ахлах сургуулийн талаар мэдээлэл өгөөч
    Miss Joel.
    Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай э...