Үзсэн тоо: 1888
0
0
Иргэншсэн боловсрол
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2013 оны 7-р сарын 22. Даваа гариг. asdf
Хүнд мэдлэг олгох, олгосон мэдлэгийг хэрэглээ болгох арга зүйг олгох зорилготой боловсролын тухай ойлголт, түүний танин мэдэхүйн тухай асуудал нийгмийн салбарын амьдралын бүхий л хүрээнд яригдаж, нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлт шинэчлэлтийн бодлогод гүнзгий нөлөөлж байна. Боловсрол нь хүн төрөлхтний түүхэн үйл явц дунд бүтээж хуримтлуулсан мэдлэг, чадвар, чадамж, дадал, ажил туршлагын нийлбэр цогц мөн.
Homo sapeins буюу оюун ухаант хүний амьдралын 50 000 жилийн туршид хүний 800 үе солигдсон байх юм. Энэ талаар АНУ-ын судлаач Э.Тоффлер судлан үзээд 650 үе нь агуйд, өөрөөр хэлбэл Homo Nature буюу байгалиас хараат хүн нь агнуур, түүврийн аж ахуй эрхлэн амьдралаа дуусгасан байх жишээтэй. Харин бичиг үсэг бий болсноор хүний 70 үеийн туршид мэдлэг уламжлагдан тогтсон байх юм. Түүний дараах 6 үед нь цахилгаан хөдөлгүүр, механикийн бүтээлүүд бий болж, 2 үе нь эдгээрийн үр шимийг хүртжээ. Гэхдээ л материаллаг бүх үнэт зүйлс, боловсролын үндсэн хандлага, чиглэл өнөөгийн 800 дахь үеийн явцад бий болжээ. Үндсэндээ зэрлэг байдлаас соёл иргэншилд хүрсэн хүний хөгжил бол нэг талаас боловсролын түүхийг судлах зүйл болдог гэж ойлгож болно.

Боловсрол нь хүн төрөлхтний бүтээж хуримтлуулсан мэдлэг, чадвар, туршлага, соёлыг үе дамжуулан авч яваа нийгмийн тодорхой үйл явц мөн. Боловсролын анхны иш үндэстэй тогтолцоог эртний Грект бүрдүүлсэн байх юм. Грекийн Полис /хот улс/-д хувь хүний амьдрах эрхийг боловсролоор баталгаажуулдаг байв. Ялангуяа Афин, Спарт гэсэн хоёр том Полисд хотын хүн буюу иргэн хүн болохын тулд тодорхой боловсрол эзэмших нь зайлшгүй бөгөөд нэр төрийн хэрэг байдаг. Монгол улсад сүүлийн үед сivilzation буюу хотын иргэншсэн амьдралын асуудлаар нэлээд маргалдах болж энэ чиглэлээр бүр “Хүрээ соёл” гэсэн уриатай телевизийн ярилцлага, мэтгэлцээнүүд, сонины олон нийтлэлүүд бичигдсэн билээ. “Хүрээ соёл” гэгч нь өнөөгийн Улаанбаатар хотын иргэдийн дийлэнх хэсгийг бүрдүүлэх болсон бидний өвөг дээдэс болох их эзэн Чингисийн удмын цэвэр нүүдэлчин ард түмнийг /хөдөөнөөс хотод суурьшихаар ирсэн иргэд/ гадуурхаад ч байгаа юм шиг, Улаанбаатар хотод оршин амьдрах эрхийг нь хэн нэг нь хязгаарлаад ч байгаа юм шиг харагдаж байгаа боловч, энэхүү нийгмийн үзэгдэл нь нэг талаас орчин цагийн шаардлага нөхцөлтэй холбогдож нөгөө талаас Монголчууд бид оршин амьдрах ахуй орчин, нөхцөлдөө үнэлэмж өгч байгаа хэрэг гэж ойлгож болно. 

Бүр тодорхой хэлбэл амьдралын хоёр өөр ахуйд амьдарч байгаа Монгол иргэдийн нэг бүлэг хэсэг болох хотын иргэдийн зүгээс нүүдлийн соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн хөдөөгийн иргэддээ амьдралын ахуй орчингоо өөрчлөх тухай зөвхөн санал болгон тавьж байгаа асуудал гэж ойлгож болно. Энэ нь зөвхөн шүүмж хэлбэрээр илэрхийлэгдсэн болохоос бус ёстой нөгөө “улаан малгайт өвөг дээдсээ танихгүй байна уу” гэсэн асуудал биш юм. Хэдийгээр иргэн хүн үндсэн хуулиар олгогдсон оршин суух газраа сонгох, эс сонгох эрхтэй ч хотын иргэдийн оршин амьдрах эрхийг хүндэтгэж амьдрах эрхээ тодорхой боловсролоор баталгаажуулдаг байх нь цааш цаашдаа тогтсон дэг жаяг болон хөгжих нь хэн хэндээ тустай, зүйтэй хэрэг юм.

  Гэтэл бидний хөндөж яриад байгаа иргэншсэн боловсрол гэгч нь юу билээ, энэхүү боловсролын бүтээгдэхүүн болох citizen буюу иргэн хүн гэгч хэн билээ гэдэг асуудал өөрийн эрхгүй урган гарч ирж байгаа юм. 

Энд нэгэн хүний хэлсэн үгнээс иш татъя: - Эртний Хятадын гүн ухаантан Конфуци “Хүний махбод нь соёлоосоо давбаас зэрлэг болмой. Соёл нь махбодоосоо давбаас номчирхогч болмой. Махбод соёл хоёр мөр зэрэгцвээс сая эрдэнэт хүн болж чадмой” гэсэн нь өнөө үеийн бидэнд нэгийг хэлэх шиг. Өөрөөр хэлбэл хүн өөрт хэрэгцээ шаардлагагүй боловсрол, мэдлэгийг хүлээн авсны хэрээр хураавал тэр нь хэнд ч хэрэггүй оюуны капитал болохын зэрэгцээ, хувь хүнийг бодит амьдралаас тасалж номлогч төдий болгон хувиргадаг. Харин мэдлэг ухааныг үл тоомсорлож хэт бодит ахуйд шүтвэл мөн адгууснаас ялгаагүй болдог байна. Иймээс мэдлэг ухаан, соёл, бодит ахуйг тэнцвэртэйгээр өөрийн биед хөгжүүлж чадвал хүн гэгч амьтан Homo sapeins буюу оюун ухаант хүн болж төлөвшиж чаддаг байна. Homo sapeins буюу оюун ухаант хүний хувьд наад захын түвшинд зайлшгүй сурвал зохих таван цагаан толгой байдаг байна. Үүнд: бичиг үсэг, тоо, ноот /хөгжим/, дүрс /уран зураг, дизайн/, томъёо /програмчлалын хэл/ юм. 

Жишээ нь: хүүхэд эхийн хэвлийгээс мэндэлмэгцээ бүүвэйн дуу сонсож, ардын урлагаар торнин бойжиж, цэнгээний урлагаар баясахын сацуу, сонгодог урлагаар хүмүүждэг байх учиртай гэж хөгжим судлаачид үздэг юм байна. Эдгээр таван цагаан толгойд суралцаж анхан шатны ойлголттой болсон иргэн хүн хотын хүн болж төлөвшдөг байна. Яагаад гэвэл эдгээр эрдэм ухаанд боловсорсон иргэн хүн нь нийтээрээ, хамтаараа шавааралдан, бөөгнөрөн суудаг хотын амьдралын дүрэмд хамгийн ихээр зохицож амьдарч чаддаг байна. Ийм учраас эдгээр таван цагаан толгойг иргэншсэн боловсрол гэж бас нэг талаар ойлгож болох юм.

Иргэншсэн боловсрол эзэмшсэн citizen буюу хотын хүн нь өнөөдрийн бидний өдөр тутмын амьдралд хэвийн үзэгдэл болсон неврозыг бий болгож байдаг хот төлөвлөлт, ногоон байгууламж, замын хөдөлгөөн, үйлчилгээний салбар г.м хаос /эмх замбараагүй/ байдлыг үүсгэж байдаг нийгмийн салбар, бүтцүүдийг эргээд цэгцэлж эмх цэгцэд нь оруулж байдаг байна. Жишээ нь: замын хөдөлгөөний дүрэм баримтлах, явган зорчигчийг хүндлэх г.м. Хөдөө, орон нутгаас ирсэн олон охид, хөвгүүд үйлчилгээний салбарт ажиллаж байна. Гэсэн ч тэд хотын олонхи худалдан авагчдын хувьд тэд хамгийн болхи, ааш, зан авир муутай дүр төрхийг нийгэмд илэрхийлдэг. 

Саяхны нэг өдөр миний бие “Дэнжийн мянгын Хүчит Шонхор” хүнсний захаас ногоо авахаар очив. Хүн сэлүүхэн нэгэн павилоноос ногоогоо авахаар шилж зогстол худалдагч хүүхэн, залуу хоёр надад хандан – Хурдлаач, юуг нь шилээд байгаа юм, шилээд байвал хамгийн мууг нь авдаг шүү, авбал ав, байвал бай, ганц чи үйлчлүүлээд байгаа юм уу хэмээн үл хүндлэл үзүүлсний эцэст намайг хөөе тэнэг ээ гэж дуудснаар худалдан авалт дуусаж мөнгийг минь шүүрэн авав. Надтай хамт худалдан авалт хийж байсан хижээл байрын хүн тэр хүүхэн, залуу хоёрт хандаж - Та нар хүнсний худалдаа үйлчилгээ хийж байгаа бол цэвэр, цэмцгэр хувцас, халад өмсөөд, хүнд бүрэн үйлчилж сураач. Наад зах нь ногоо шилж сонгож авахад нь тусалж, дараа дахин ирж манайхаас аваарай гэж л хэлмээр юм. Энд олон павилон байна. Та хоёроос энэ хүн заавал ногоо авах ёстой биш шүү дээ хэмээн учирлалаа. Тэд уучлалт гуйсангүй. Яагаад гэвэл тэд иргэншсэн хотын иргэд биш. Учир нь иргэншсэн хотын иргэн хүн “уучлаарай”, “баярлалаа” гэдэг хоёр үгийг юунаас ч харамлахгүйгээр өдөрт хэдэн зуу дахин хэлж чаддаг байх ёстой. Харин тэр хижээл хүний хувьд хотын иргэн болох анхны хичээлийг тэр хоёрт зааж сургав уу даа гэж бодогдож байлаа.

  Хүн ухаан сэтгэлгээтэйгээрээ адгууснаас, нийгэм ухамсар бодлоготойгоороо сүргээс ялгаатай. Тиймээс бид иргэншсэн амьдралд орж амьдрах хүсэлтэй л байгаа бол адгуусан зан, ааш авир, сүргийн зохион байгуулалттай амьдралаасаа хагацах хэрэгтэй.

  Сургууль буюу сургах үйл явц өрнөн бий болсон үеэс эхлэн эртний Грек, Ромд сургалт нь харилцан яриа, маргааны /диалектик/ хэлбэрээр явагдаж, хожмоо номлолын /схоластик/ шинжтэй болсон байна. Энэ номлогч арга хэлбэр нь өнөөдрийг хүртэл бодитойгоор оршин тогтносоор байна.

  Дунд сургуулийн ерөнхий эрдмийн хичээлийн программыг бүрэн гүйцэд дүүргэсэн миний бие 10 жил сурсан тэр их эрдэм боловсрол хожим хойно миний амьдралд хэр их хэрэг болсныг одоо болтол олж харж чадахгүй байгаа нь ямар учир шалтгаантай юм бол. Бидний бодох гэж үйлээ үздэг байсан дифференциал, интеграл тэгшитгэл, альгоритм, янз бүрийн томьёо, теоромуудыг батлах гэж хэрдээ л их цаг гаргаж хичээсний үр дүн юу билээ. Физик, химийн онолын өчнөөн олон хууль, томьёо, теоромуудыг баталснаараа амьдралд минь нэг их наалдацтай өөрчлөлт гарсангүй. “Бүх хүүхэд математикч болох алба байхгүй. Харин аав, ээж болно гэдгийг л санах ёстой” гэж нэрт сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинский хэлснийг бяцхан өөрчлөөд “Бүх хүүхэд математикч, физикч, химич, зохиолч болох алба байхгүй. Харин иргэншсэн нийгмийн иргэн болно гэдгийг л санах ёстой” гэж хэлмээр байх юм. 

Суурь шинжлэх ухаан болсон математик, физик, химийн шинжлэх ухааныг би огт үгүйсгэж байгаа хэрэг биш шүү. Бид эдгээр шинжлэх ухаанд хэрэгцээтэй гэсэн хүндээ л 10 жилийг зарцуулъя. Харин бүгдэд хавтгайруулж эдгээр шинжлэх ухааны ерөнхий онолын мэдлэгийг 10 жил зааж цаг, хугацаа барах хэрэг байна уу гэдгийг бас л бодох асуудал.

  Шинэ үеийхний хэлдгээр “Алгебрийн теоромийг боддог хүн амьдралд олон байхад амьдралын теоромыг боддог хүн цөөхөн байна” гэсэнтэй би санал нэг байна. Дунд сургуулийн хичээлийн программаас “нийгмийн тухай мэдлэг” хичээл хасагдаж танагдсаар тун бага цагтай болсон гэж би сонссон юм байна. Тун харамсалтай. Бид нэг талаас иргэний нийгэм байгуулах гээд байдаг гэтэл нөгөө талаас энэ талын мэдлэг маань тун дутмаг байдаг. Цаасан дээр бичсэн хууль бодит амьдрал хоёр огт нийцэхгүй байна. Бага анги, дунд анги, их дээд сургууль төгстөл үндэсний ёс заншил, зан үйл, хэл судлал, үндэсний түүхийн мэдлэг, нийгэм судлал, хууль, эрх зүй, харилцааны соёл, нөхөн үржихүй, эдийн засаг г.м хичээлүүдийг тасралтгүй оруулж, жил бүр улсын шалгалт авдаг болмоор байна. Жишээ нь: бид үндэсний түүхээ сайн мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин шиг, магадгүй эв нэгдэлгүй, үндэсний үзэлгүйгээр амьдрах байсан байх. Бид үндэсний соёл, зан заншил, хэлээ мэдэхгүй бол улс үндэстнээрээ бахархах сэтгэлгүй, хэл соёлоо зэрэмдэглэсэн хүмүүс болж хувирна. 

Бид нийгэм судлалын талаар маруухан ойлголттой болвол хот суурин газар сая, саяар тоологдох иргэншээгүй иргэдийн сүргийг бий болгоно. Наад зах нь улс төрийн сонголт, сонгуулиа хийж чадахаа больж хэн нэгэн дарангуйлагчийн эрхшээлд засаглагдах болно. Бид нийгмийн бичигдсэн болон бичигдээгүй дүрэм болсон харилцааны соёлыг сурахгүйгээр, хууль эрх зүйн мэдлэггүйгээр нийгмээрээ, хамтаараа амьдарч чадахгүй. Бид нөхөн үржихүйн талаар сайн боловсрол эзэмшихгүй бол үндэс угсаа тасарч, улс орноороо бэлгийн замын өвчин болон ДОХ-ын вирусын таатай амьдрах орчин нь болж хувирна. Бид эдийн засгийн боловсролыг бага наснаасаа эзэмшихгүй бол баян хүчирхэг улс орон болж чадахгүй.
  
Мэдлэг боловсрол гэдэг “мэдэхийн тулд мэддэг бус, амьдрахын тулд л мэддэг” зүйл юм.

Бичсэн М.Содоо  
2010 оны 8-р сарын 06
drug coupons free printable cialis coupons discount prescription drug card
discount card for prescription drugs mha.dk coupon for free cialis
cialis 20mg cialis effet cialis ou viagra
cialis link cialis gel
apranax 250 site apranax compendium
amoxicillin blog.toolroom.at amoxil 500
amoxil forte dosage bioselect-us.com amoxil paediatric drops chemist warehouse
coupons for cialis emergent-ventures.com cialis coupons and discounts
zyrtec dosage for adults mattnichols.co.uk zyrtec ingredients australia

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
6 цаг 13 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
6 цаг 32 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 53
Өнөөдөр 756
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4736
Энэ сард 42604
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348379

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...