Үзсэн тоо: 4335
13
Тоглоом 2
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2013 оны 6-р сарын 19. Лхагва гариг. asdf
“Авьяас” хэмээх хөтөлбөрийн тухай
"Боловсролын давалгаа" ТББ-аас өмнө нь Тоглоом-1 буюу “Ном” хэмээх хөтөлбөрийн тухай нийтлэлийг та бүхэнд хүргэж байсан бол энэ удаа үргэлжлүүлэн "Авьяас" хөтөлбөрийн тухай толилуулж байна.
Та сайхан хоолны нэр хэлэбаа, би савхадбаа гэсэн нэг бялдууч үг байдаг. Яг л ийм зусарч бялдууч болцгоогсод манай боловсролыг баллаж байна. Дарга нарын юу ч хэлж, хийж байсан зөв, харин боловсролынхон тэднийг дагаад намирна. Сайхан нэртэй төсөл, хөтөлбөрүүд нэг талаар хэдэн багш нарын яамныханд нэр төр олж авах гэсэн боломж нөгөө талаар хэдэн дарга нарын халаас түнтийлгэх арга хэмжээ болдог. Нэг нь нөгөөгөө дэмжих араа шүд мэт дарга даамлуудын ийм харилцаа боловсролын салбарыг хөгжил дэвшилд бус хэзээ ч гарч чадахааргүй мөхөлд хүргэх чөтгөрийн тойргоор эргэлдүүлж байна. 

Одоо ч бас шинэхэн сайддаа ая тал засаад гүйлдэж байгаа тойрон хүрээлэгчид зөндөө.
Тэд өнөөдрийн сайн сайхныг магтацгаан боловсролд үзээгүйгээ үзэж байгаа юм шиг л аяглана, элдвийг ярьж дэмийрцгээнэ. Тэд өмнө нь Ё.Отгонбаяр сайдыгаа яаж магтацгаан хурал цуглаан дээр ар араасаа босч хэл амаа билүүддэг байлаа даа. Түүнд хир халдаах нэгээхэн ч зүйл байгаагүйсэн. Харин одоо түүнийг сайлж ярих хүнийг боловсролын салбарын хаанаас ч эрээд олохгүй. Ийм л хөгийн дүр зургаар монголын амьдрал зурагдаж хүний нас сонгуулийн хэмнэлээр хорогдоно.

“Авьяас” хөтөлбөрөөс хүүхэд, багш, эцэг эхчүүд нэг жилийн хугацаанд чухам юу мэдэж авсан бол? Эсвэл шинэ нэртэй хуучин ажлууд урьдынх шиг хөвөрсөөр өнгөрөв үү? Энэ талаар арай дэлгэрүүлж яривал бид авьяасын талаарх хуучинсаг ойлголтоосоо салж юуны магад. Ер нь хуучин ойлголтоо шинээр сэлбэхийг л хөгжил дэвшил гэнэ шүү дээ. Жишээ нь, ийм асуулт хуучнаас салах эргэлзээнд хүргэж мэдэх юм: Авьяас төрмөл үү, олдмол уу? Бодвол манайхан авьяасыг төрмөл гэж үзэх нь дийлэнх биз. Гэхдээ ингэж үзэж буй хүмүүсээс бид яагаад гэж асуух төдийгүй мэдлэгээр баталгаажсан нотолгоо шаардах хэрэгтэй. Нэг хэсэг нь авьяастай гээд залхуу тал руугаа хэлбийж, нөгөө хэсэг нь угаасаа авьяасгүй юм чинь гэж өөрсдийгөө голдог.

Яагаад биднээс өндөр хөгжилтэй япончууд авьяасыг төрмөл биш олдмол гэж үздэг юм бол? Тэд авьяас гэж юу болохыг мэддэггүй юм болов уу? Тэд авьяасыг хичээл зүтгэлээр олж авна гэж үзэх тул надад авьяас байхгүй гэж үзэгсэд японд ховор гэнэ. Бидэн дотор өөрийгөө авьяасгүй гэж үзэгсэд хэд билээ? Тэд үнэхээр авьяасгүй юм болов уу эсвэл түүнийгээ мэдээгүй өнгөрсөн үү? Авьяасыг яаж таньж мэдэж, хөгжүүлэх вэ гэсэн асуултууд үнэхээр сонирхол татах учиртайсан. Хэдийгээр "Авьяас“ хэмээх авьяасаас хол хөндий арга хэмжээ явагдаж буй ч бид жаахан ч гэсэн авьяасын тухай бодитой ярилцах нэг боломж гэж харах нь дээр биз. 

Флоридагийн улсын их сургуулийн профессор Андерс Эриксон авьяасын талаарх саяхны судалгааныхаа үндсэн дээр авьяас хичээл зүтгэлээр бий болно гэж Германы “Фокус” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлээд, хүн аливаа зүйлийг 10.000 цаг уйгагүй давтах юм бол авьяас болно гэжээ. Хоосон яриа биш л байх. (http://www.focus.de/wissen/mensch/psychologie/tid-13912/faehigkeiten-jeder-kann-weltklasse-werden_aid_388435.html)

Юмыг олон талаас нь судалж, ул суурьтай мэдлэгт хүрч байж үр дүнд хүрнэ. Гэвч ийм яриа авьяас төслийн хүрээнд ямар ч сургууль, соёлын газруудад  өрнөсөнгүй. Яамныхан хөтөлбөрийн удирдамждаа авьяасын тухай ойлголтыг ёс төдийгөөр оромдож шинжлэх ухаанч бусаар тодорхойлжээ. Цахим хуудас нь шашны номлолоор дүүрэн. Авьяасыг ер нь хэн ч юу ч гээд ойлгосон байсан “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилтэд ер саад болохгүй.

Хөтөлбөр л бол хөтөлбөр! Багш, эцэг эхчүүд энэ талаар юу ч асууж лавлахгүй юм, асууж лавласан ч өөдөөс нь уурлах шинжтэй. Энэ бүхнийг бодоод үзвэл яасан хачин санагдана вэ? Авьяас хөтөлбөрөөр хуучин дуу, шүлгээ давтаж, эсвэл сагс, шатрын дугуйлангаа хичээллүүлэн, сайд дарга нар нь радио телевизээс салахгүй, сургуулиас сургуульд урлагийн тайлан тоглолт явуулсаар боловсролынхон хичээлийн нэг жилийг барав.

Харин “Авьяас” хөтөлбөрийг төрөл бүрийн дугуйлан, секц ажиллуулахын хажуугаар дараах байдлаар өрнүүлж эхэлбэл үр дүнтэй болов уу:
1. Монгол хүүхэд гэж хэн бэ гэдгийг ул суурьтай судалж, шинээр тодорхойлох цаг болсон. Үүний үр дүнд боловсрол, хүмүүжлийн ажил тулгуурлах учиртай. Харин энэ засгийн газрын “Зөв монгол хүүхэд” хэмээх хөтөлбөрийн замаар орвол эргэж алдаагаа засахад бэрхшээлтэй, хөрөнгө хугацаа алдсан завхарсан ажил болно.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх багаа мэдлэг боловсролтой, хуучинсаг бус сэтгэлгээтэй сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч, аргазүйч нараар удирдуулах 

3. Хүүхэд бүрийн авьяасыг нээж, хөгжүүлэх асуудлыг юуны түрүүнд боловсролын бодлогодоо тусгах. Үүний тулд авьяасыг нээх, хөгжүүлэх зорилго, үйл ажиллагааг сургалтын хөтөлбөр, агуулгад тусгах, цаашид энэ хөтөлбөрийг тасралтгүй хөгжүүлэх залгамж чанарыг нь алдагдуулахгүй байх талаас бодолцох

4. Олон нийтийн авьяасын талаарх хуучинсаг ойлголтыг халж, шинэ мэдлэг, хандлага бий болгох. Үүний тулд авьяасын талаар нийгмийн ярилцлага, зөвлөгөөг хэвлэл мэдээллээр өргөн хүрээнд өрнүүлэх

5. Эцэг эх болон бусад хамтрагчдыг тодорхойлж тэдэнтэй ажиллах арга хэлбэрээ тогтоож, нийгмийн дэмжлэг авах /мэдээж хэрэг энд олон янзын зөвлөгөө заавар боловсруулах, мэргэжлийн ном орчуулах зэрэг олон төрлийн ажлыг эхлүүлэх шаардлагатай/

Энэ мэт боловсролд хэрэгтэй олон санаа, зөвлөгөөг бид яамныханд өгдөг. Гэвч ардчиллын сайд хир баргийн юм тоохгүй. Ерөөсөө сайд хүн хир баргийн юмыг шүүрч аваад байдаггүй гэсэн, тэр нь том гэдгээ харуулж байгаа хэрэг. Манайх ч тэгээд мундаг сайдтай муу боловсролтой орон болов.
Боловсролоор бус төсөл хөтөлбөрөөр л бүхнийг хэмждэг хүмүүс харин түүндээ хэд хэчнээн төгрөг зарцуулж байгаагаа үргэлж нууцална. Хэнд ч мэдэгдэхгүй чимээгүй идэж уух сайхан боломж дөрөв дөрвөн жилээр үргэлжилсээр.

Боловсрол босоод ирвэл хийх зүйл манайд даан ч их. Боловсролоор “тоглохоо” больсон цагт олон хүн ажил амьдралтай болно. Мэдэхгүй чадахгүйгээр дүүрчихсэн яамныхан энэ бүхнийг тоохгүй царайлж суух ер нь хэнд хэрэгтэй юм болоо Гантөмөр сайдаа! Цаг хугацаа та нарыг хүлээхгүй!   

БОЛОВСРОЛЫН ДАВАЛГАА ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

2015 cialis coupon new prescription coupon printable coupons for cialis
ibuprofen alkohol thecaddman.com ibuprofen 600 mg
cialis link cialis gel
seroquel xr seroquel seroquel wirkung
nimodipine stroke blog.pragmos.it nimodipine emedicine
amoxi 750 blog.robard.com amoxi 1000
periactin 4 mg periactin insomnia periactine pour grossir enfin une solution
minoxidil centaurico.com minoxidil 5
prograf tacrolimus open prografia aps
houston abortion clinic click national abortion federation
[ 29 ] зочин 202.179.28.XXX
2016 оны 2-р сарын 17. Лхагва гариг.
өөрсдөө маш сайн тогтвортой сууж унших хэрэгтэй. ямар нь болж байна, ямар нь болохгүй байна тэгвэл болж байгааг нь ангидаа хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна. ядарч байна ,хэцүү байна гэвэл хэцүү л байна байх даа
[ 28 ] багш 203.91.117.XXX
2016 оны 2-р сарын 6. Бямба гариг.
уул нь энэ цөм хөтөлбөр багшдаа дарамтгүй рекламны биш хүүхэд багш хоёрын хамтын тайван үйл ажиллагаанд тулгуурлавал их сайн хөтөлбөр сайд зөв санаа гаргасан шүү багш нар ойлгох хэрэгтэй.Харин эрхлэгч нар хэт ажлаар шахаад байвал энэ олон хүүхдийн хажуугаар бухимдал үүсэх нь зүйн хэрэг
[ 27 ] зочин202.126.89.XXX
2016 оны 2-р сарын 5. Баасан гариг.
Сайдаа цэцэрлэгийн хэдэн багш нар чинь хавар болохоос өмнө сөхөр ч унлаа. Хүүхэд нэг бүртэй ажил гэсэн хөтөлбөр чинь буруу тийшээ хазаагаад худлаа рекламны ажил болж байна. Хэдэн багш нараа хайрлаач ээ. Бүтэн 15 цаг гэр оронгүй юм шиг ажиллаж байна. Хагас бүтэн сайн өдөр хүртэл ажиллаж байна. Одоо хэдэн цэцэрлэгийн багш нар бол төмөр чулуугаар л хийсэн л юм шиг байна. Таны доод тушаалтай буюу цэцэрлэгийн эрхлэгч нар ажилчиддаа биш нэр төрийн хойноос хөөцөлдөөд байна.
[ 26 ] 1212150.129.142.XXX
2015 оны 6-р сарын 21. Ням гариг.
цэцэрлэгийн хөгжмийн багш нар маш их хөдөлмөрлөдөг илүүү цагаар ажилладаг боловч мөнгө авдаггүй үзүүлэх ажил цаг үеийн ажлуудад дарагдах дугуйлан ажиллуулдаг боловч урамшуулал ер авдаггүй иймл нэг шоодмол хүмүүс байх юм бидний хөдөлмөрийг бодитой үнэлэдэг болгооч сайдаа
[ 25 ] Муу багш150.129.140.XXX
2015 оны 1-р сарын 24. Бямба гариг.
Эрхэм багш нараа аливаад гарц байгаа томоор харцгаая.Үе үеийн багш нар манлайлагчид байсан.Харин бид тэвчигчид аялдан дагагчид бууж өгөгчид болжээ.
[ 24 ] муу багш150.129.140.XXX
2015 оны 1-р сарын 24. Бямба гариг.
Биднийг дандаа завгүй байлгаж байгааг анхаарч үзэх л хэрэгтэй
[ 23 ] муу 150.129.140.XXX
2015 оны 1-р сарын 24. Бямба гариг.
Багш нар бие биетэйгээ бүү тэмцэлдээч бүү атаархаач.Энэ хэцүү цагт нэгд маань ч боломж олдож байвал аятай юудаа,шударга биш харагдаж байсан ч дүүрч.Харин бид энэ нийгмийн хамгийн оюунлаг,хамгийн хүчирхэг арми шүүдээ,зөв зүйлийг тогтоохын төлөө нэгдэх хэрэгтэй.Бид философч байж чадна,түүхч,газар зүйч,тамирчин,эдийн засагч ч байж чадна,физик,хими,математик,эрүүл мэнд,тенхик технологи,соёл урлаг гээд бидэнд тэмцэх зөвлөх шаардахад мэдлэг дутна гэжүү
[ 22 ] муу багш150.129.140.XXX
2015 оны 1-р сарын 24. Бямба гариг.
Дээрээс явагдаж байгаа ажилууд дээр үеийн соёлын худьсгал шиг юмнууд л хийдэг шүүдээ.дээр дээрээсээ өөрөө ч сайн ойлгоогүй зүйлээр доош нь дарамталж эцэст нь багш сурагч 2 цаг зав,ирээдүйд итгэх итгэлээ алдаад л өнгөрдөг боллоо.
[ 21 ] муу багш150.129.140.XXX
2015 оны 1-р сарын 24. Бямба гариг.
Багш нар нэгдэж сайн дурын холбоо хөдөлгөөн байгуулж ажиллавал дуу хоолой бодол санаа маань илүү хүрч бас зөв буруугаа хамтдаа олох бишүү Бид ганц ганцаараа хашгираад амжилтанд хүрэхгүй байна
[ 20 ] Зочин103.10.22.XXX
2014 оны 12-р сарын 31. Лхагва гариг.
Нийслэлийн багш нарт өгч байгаа стандартын үнэлгээний урамшуулал ч бас шударга бус болж байна. Мэргэжилтнүүдтэйгээ хуйвалдаж байгаад л энэ мөнгийг авдаг болсон нь даан ч харамсмаар юм. Энэ мөнгөн урамшуулал авсан багш нарынхаа стандартын шалгалтыг магадлан шалгаж болдоггүй юм уу. Огт хичээлээ зааддаггүй багш авчихсан байгаа нь үнэхээр хачирхалтай.
[ 19 ] зочин103.10.22.XXX
2014 оны 12-р сарын 31. Лхагва гариг.
Сургуулийн багш нарт урамшуулал олгоно гэж гэрээ хийсэн хэрнээ энэ жил нэг багшид 100000 төгрөг өгч байгаа нь БШУЯ гэрээгээ зөрчсөн үйлдэл болж байна. Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Тэрхүү гэрээг багш нар бариад шүүхэд хандвал болох л асуудал. Манай боловсролын салбарыг нэг иймэрхүү л хүмүүс удирдаад байгаа юм даа. Өгч чадахгүй юм бол яах гэж энэ олон багш нарын сэтгэл зүйгээр тоглоод байнаа ЭРХЭМ САЙд аа
[ 18 ] Bataa103.10.22.XXX
2014 оны 12-р сарын 9. Мягмар гариг.
Aviyas hutulburuur geree hiij duguilan ajilluulsan bagsh nariin mungiig hezee uguh yum boloo. Bi odoo boltol munguu avch chaddggui ee. Mwdwj uguuch.Davlagaagiinhaan
[ 17 ] zochin103.10.22.XXX
2014 оны 4-р сарын 17. Пүрэв гариг.
Gantumur saidaa!!! anhaar! Bolowsroliig uls turjuulehee zogsoogooch. Suhbaatar duurgii bolowsroliin heltsiin darga Adiyasuren gej uls turjsun cergiin dargiig zailuulj uguuchee. Ene duurgiin bolowsroliin salbar dampuuraad cereg cagdaagiin hun shig humuusiig helmegduuleed baigaag bagsh bid harj tesehgyu ni ee
[ 16 ] Зочин 122.201.22.XXX
2014 оны 4-р сарын 16. Лхагва гариг.
Боловсролыг улс төрөөс ангид байлгах талаар иргэн бүр үгээ хэлье 4 жил тутам улс төрийн хийрхэл дагуулсан сайд томилдог учраас хэт их харьчилаад байгаа юм биш үү
[ 15 ] багш180.149.97.XXX
2014 оны 3-р сарын 20. Пүрэв гариг.
яг л үнэн зүйл бичсэн байна. Саяхан Гантөмөр сайд дагуулуудтайгаа Дарханд ирсэн. Тэр уулзаж учирч байгаа хүмүүс нь, дагаж далдганаж байгааг нь харахад үнэхээр өрөвдөдлтэй байсан шүү. Салхинд хүртэл гаргаж байна билээ. Монголын боловсролоор барагтайхан шиг тоглоорой доо нөхдүүд минь... энэ улс орны ирээдүй ихээхэн гэрэлтэй шүү
[ 14 ] багш122.254.115.XXX
2014 оны 1-р сарын 9. Пүрэв гариг.
авьяас хөтөлбөрийг Гантөмөр сайд маш зөв ярьж гаргаж ирсэн анхан шатныхан нь зөв хэрэгжүүлж чадахгүй байна.Боловсролыг намчилчихаар хөгжинө гэж байхгүй юм байна л да.Хүний өмнө нэг үг зөв дуугарч чадахгүй албан тушаалтны донтонгууд захирал болчихоор боловсрол яаж хөгжих вэ дээ.
багш
2014 оны 11-р сарын 11. Мягмар гариг.
тийм шүү, хонгорын сургуулийн захирал болсон хоосон толгойтой хирнээ хүнтэй цэц булаалдаж зөрөхдөө сайн нэг тэнэг юм байна,ажилдаа очино гэж огт байхгүй,ингэхээр боловсрол яаж хөгжих вэ дээ,эзэнгүй айл гэж сургуулийг хочилж байна,
[ 13 ] багш ч202.70.46.XXX
2014 оны 1-р сарын 8. Лхагва гариг.
50 хүүхэдтэй орчинд ядаж 7 хоног ажилж үзчээд хөтөлбөр төслөө хэрэгжүүлээчээ гэж хэлэхсэн өнөөгийн нөхцөлд хүүхдүүдээ аюул осолгүй талаас нь харж байх нь их юм болж байх шиг байна даа
[ 12 ] сурагч27.123.213.XXX
2014 оны 1-р сарын 5. Ням гариг.
япончуудын үздэг шиг дан ганц олдмол биш төрөлхийн ,генээ дагасан авъасыг юу гэх юм,нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр аливаа юманд эв дүй муутай хүмүүс цагаа тулахаар юу л бол юу хийж чаддаг л юм бна лээ шдээ,
[ 11 ] багш103.10.22.XXX
2013 оны 12-р сарын 1. Ням гариг.
Энэ төсөл гээд хэрэгжүүлээд байгаа юумаа больсон дээр бишүү.Галууг дуурайж хэрээ савраа хөлдөөв гэгчээр гадаад орны 15-20 хүүхэдтэй цэцрлэгийн үйл ажиллагааг монголын 45-50 хүүхдэд хэрэгжүүлнэ гэдэг нь яаж ч болсон хэзээч бүтэхгүй асуудал бишүү. Төсөв хэрэгүүлж байна гээд ядарсан багш нарыг зовоож байхын оронд цалинг нт\ь нэмээд өгчихвөл яасан юум бэ. Хүүхэд нэг бүрийг хөжүүлэх төсөл гэдэг чинь үнэндээ олон хүүхэдтэй цэцэрлэг ёстой хүүхэд нэг бүрийг хохироож байна шүү дээ.Яамны дарга нараа
[ 10 ] зочин202.179.10.XXX
2013 оны 11-р сарын 7. Пүрэв гариг.
маш үнэн зүйл бичсэн байна боловсролын салбарын өнөөгийн байдал яг л ийм байгаа шүү дээ
[ 9 ] зочин 202.179.7.XXX
2013 оны 10-р сарын 21. Даваа гариг.
хүн тэр дундаа хүүхэд өөрөө сонирхсон зүйлээ хөгжүүлэх хэрэгтэй болхоос хүүхэдийг ангиараа морин хуурч хөнжимчин болгох гээд байх албагүй зарим газар бүгдийг адилхан авьяастай болгох гэсэн социализмын үзлээр хүмүүжүүлэх гээд байгааг сайд дэмжээд явааг ойлгохгүй байна
[ 8 ] [ 7 ] зочин202.55.191.XXX 5 цаг 30 минутын өмнө202.170.67.XXX
2013 оны 9-р сарын 6. Баасан гариг.
монголчууд яахаараа ингэж бие биенээ муулж доошоо хийх дуртай байдаг байнаа. социализмын үе ч тэр, отгонбаяр сайдын үед ч тэр хэзээ хүүхдийн авьяасыг хөгжүүлэх талаар дэмжиж байсан юм бэ, дарга сайд нарын хүүхдүүд л концертонд орж дуулж бүжиглэдэг байсан биз дээ, одоо шинэчлэл хийх цаг аль хэдийн болсон, гантөмөр сайдтай яам ажил хийж эхэлж байна, дэмжиж байна.
[ 7 ] çî÷èí202.55.191.XXX
2013 оны 9-р сарын 6. Баасан гариг.
ìîíãîë÷óóä ÿàõààðàà èíãýæ áèå áèåíýý ìóóëæ äîîøîî õèéõ äóðòàé áàéäàã áàéíàà. ñîöèàëèçìûí ¿å ÷ òýð, îòãîíáàÿð ñàéäûí ¿åä ÷ òýð õýçýý õ¿¿õäèéí àâüÿàñûã õºãæ¿¿ëýõ òàëààð äýìæèæ áàéñàí þì áý, äàðãà ñàéä íàðûí õ¿¿õä¿¿ä ë êîíöåðòîíä îðæ äóóëæ á¿æèãëýäýã áàéñàí áèç äýý, îäîî øèíý÷ëýë õèéõ öàã àëü õýäèéí áîëñîí, ãàíòºìºð ñàéäòàé ÿàì àæèë õèéæ ýõýëæ áàéíà, äýìæèæ áàéíà.
[ 6 ] Зочин 103.11.195.XXX
2013 оны 7-р сарын 14. Ням гариг.
Яах вэ, эд нараас яаж салах вэ? юун авъяас мавъяас эд нарт ард түмнээ бодох чин эрмэлзэл байхгүй. Зүгээр л аятайхан харагдах санаа л байгаа шүү дээ үнэн хэрэг дээрээ. Боловсрол ойлгохгүй хүн яаж боловсрол хөгжүүлэх юм бэ? Яамныхаа хэдэн тойрон хүрээлэгдийнхээ үгээр л наана цаана юм хийсэн дүр исгэж суухаас өөр энэ сайд хийсэн юмгүй. Залуу хирнээ яасан ч хуучинсаг зүйл ярьж суухы нь яана.
[ 5 ] зочин119.40.99.XXX
2013 оны 6-р сарын 26. Лхагва гариг.
Хүүхэд эхээсээ төрөхдөө авьяастай төрдөг . Харийн томчууд тэр авьяасыг унтраадаг гэдгийг хүн болгон мэдэх хэрэгтэй. Хүүхдийн сонирхлыг харж авьяасыг нь хөгжүүлдэг болохоос бүгдийг бүжигчин, морин хуурч болгоно гэж хүчиндэж болохгүй. Хүүхдийг нарийн судалсан хүн энэ хүүхэд энэ талаар авьяастай байна гээд түүнийг нь хөгжүүлнэ.
[ 4 ] зочин122.201.18.XXX
2013 оны 6-р сарын 22. Бямба гариг.
Гантөмөр чинь инээдтэй товарищ байна. Нээрээ л шоудахаас өөр юм хийхгүй байгаа л даа. Манайд улс төр гэдэг шоу хийх гээд шууд ойлгоод явж болох болсон. Гэнхдээ хохъ нь ээ энэ байж байгаа хүмүүсийнх нь царай шүү дээ. Ингэж тэднийг давруулж байгаа хүмүүс хохино!
[ 3 ] Зочин85.127.39.XXX
2013 оны 6-р сарын 21. Баасан гариг.
сонирхолтой
[ 2 ] зочин182.160.17.XXX
2013 оны 6-р сарын 20. Пүрэв гариг.
үнэн зүыл бичсэн байна. үнэхээр сонин жүжиг тавиад байна даа. тэр тоырон хүрээлэгч нар нь яг л тоть шиг.
[ 1 ] Уншигч202.170.67.XXX
2013 оны 6-р сарын 19. Лхагва гариг.
Энд бичсэн санааг дэмжиж байна. Үнэнийг л бичиж. Энэ хөтөлбөрийг эхлэхэд Сайд нь өөрөө нээлт хийж сүр дуулиан болж байсан санагдаж байна. Харин одоо хугацаа нь дуусаж 2013,06,15н гэхэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хяналт шинжилгээ хийж танилцуулах ёстой гэж тушаал дээр нь байна. Тиймээс ямар үр дүнд хүрсэн юу хийснээ танилцуулах хэрэгтэй гэж бодож байна.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.
Ааднаас доор ээж
2017 оны 3-р сарын 6. Даваа гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 61
Өнөөдөр 422
Өчигдөр 1213
Энэ 7 хоногт 0
Энэ сард 27027
Өнгөрсөн сард 56272
Нийт зочилсон 4625507

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    зочин
    2017 оны 3 сард шалгалтанд ороод тестен дээрээ хангалттай оноо авсан г...
    1
    unen heljee
    Уншигч
    Ёстой мундаг эмэгтэй байна!
    Зочин
    ene saidiinyed bolovsrol ok baisan shuu
    Зочин
    Хүн бүр авах гээхийн ухаанаар хандаж өөрөөсөө эхлэх нь чухал байх. Сай...