Үзсэн тоо: 5076
17
Тоглоом 1
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2013 оны 6-р сарын 2. Ням гариг. asdf
“Ном” хэмээх хөтөлбөрийн тухай
Манайд сайд хүн юу ч хийж болохоор эрх дураараа ажээ. Боловсролын сайд боловсролоор тоглосон ч  болно. Хэн ч түүнийг боль гэхгүй,  саад тавьж зүрхлэхгүй. Чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн шинэ цагийн хууль тэдэнд үйлчилнэ. Хамгийн гол нь хийж буй зүйлдээ сайхан нэр олж өгөх л чухал. Энэ Засгийн газрын санаачилсан улс төржсөн тоглоомууд гэвэл: “Ном”, “Авьяас”, “Багш” гэсэн сайхан нэртэй, хэн ч эсэргүүцэж маргахын аргагүй төсөл хөтөлбөрийг нэрлэж болох юм. Урьд өмнө манайд номын тухай ямар ч ойлголтгүй, авьяас гэж юу болохыг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй, багш нарыгаа ч бүр мартчихаад тууж явсныг Алтанхуягийн Засгийн газар олж харав гэнэ. Тэгээд л дээрх төсөл хөтөлбөрүүдийг санаачлан ерөнхийлөгчдөө бэлэг барьж, түүний ивээл дор оруулав. Ингэж л манай боловсролын төрийн бодлого явагдана шүү дээ. Түүнийг нь ч хэвлэл мэдээлэл, боловсролын байгууллагууд огт юм үзээгүй улс шиг ухасхийн шүүрч, “гоё сайхан шийдвэр” хэмээн тал бүрээр магтан сайшаана. Боловсролын байгууллага, багш нар ч  наашаа харсан болгонд баярлах тул учир явдлыг ер шалгааж асуухгүй.  

Уг нь номын тухай ярих цаг аль хэдийн болсон л доо. Энэ хөтөлбөр анх жилийн өмнө Сүхбаатарын талбайд цугларагсдад “Ном дор мөргөмүү” гэсэн эрдэмтэн профессоруудын сүртэй илтгэлээр эхэлж,  одоо харин сургууль цэцэрлэгүүд номын баяр яаж сайхан хийсэн, номтой холбоотой юу ч хамаагүй хийж, олон хүн хамруулж оролцуулснаа баталсан дүрс зурагтай зузаан тайлангуудаа Боловсролын яам руу бие биеэсээ өрсөн уралдан илгээсээр. Ийм л зүйлийг эрх баригчид хүссэн, тийм л зүйлийг нь багш нар, боловсролынхон хийж сууна.

Уг нь “Ном” хөтөлбөрийг дараах хэлбэрээр зохион байгуулж, энэ ажлыг эхлүүлэхдээ хүмүүсийг ном дор мөргүүлэхдээ бус, ном бол амьдрал, бидний өдөр тутмын хэрэглээ гэсэн сэдвээр эхлээд орон даяар яриа өрнүүлбэл цаг үеэ олсон оновчтой хэлбэр байлаа. Номыг урьдын цаг шиг мухар сохроор сүсэглэн хүндэтгэж, хадгалаад суух бус уншаад, хэрэгтэй гэснээ авч үлдээд, хавь ойрынхондоо бэлэглэж, дараа дараагийн ном руу хошуурч байхыг л бид уриалах ёстой юм шүү дээ. Ингэж л номыг хоол хүнс мэт жинхэнэ хэрэгцээ болгож, хэрэглээнд оруулах цаг ирснийг хүмүүс мэдмээр байсан юм.

Нийтээрээ уншсан номоо ярилцдаг маргадаг болж, нийгмээрээ номоор амьсгалж байж л бид энэ шунал шүглэсэн материаллаг байдлаасаа хөндийрч, оюун ухааны ертөнцтэй холбогдох учиртайсан. Тиймээс:
•    Хамгийн түрүүнд энэ ажлыг эцэг эхээс эхлэх ёстой. Эцэг эхчүүд хүүхдэдээ багаас нь ном уншуулж, номын хэрэглээтэй болгохын ач холбогдлыг таниулах. “Хүүхдэдээ ном бэлтгэж өгөөгүй айл тэжээлгэгчийг тэжээж байгаа хэрэг” гэдэг дээ.

•   Хүүхдийн зохиолын чанарын асуудал ямар түвшинд байгааг тойрч ярилцан, хүүхдийн зохиолч, номын орчуулагчдыг дэмжих арга хэмжээг зохион байгуулах.

•    Хүүхдийн ном дуу хөгжимтэй салшгүй холбогддог тул хүүхдийн дуу шүлэг зохиох ажлыг уран бүтээлчдийн дунд өрнүүлэх, тэднийг дэмжих

•    Хүүхдийн насны онцлог, тэдний сонирхолд нийцэх ном зохиол байх талаар  хэвлэл мэдээллийг хүчтэй ашиглах.

•    Айл бүрт яг л социализмын үеийнх шиг гэрийн номын сан байгуулах ажлыг өрнүүлж , хуучин байсан хүүхдийн номын сангуудыг дахин сэргээх, явуулын номын сан аялуулах. Мөн хүүхдийн талаар мэдлэгтэй сэтгэл зүйчдийг бэлтгэх ажлыг орхигдуулж боломгүй.

•    Орон даяар хүүхдэд тохирсон номтой болсноор хүүхдэдээ ном уншиж өгөх дадал хэвшилд суралцахыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд нь үлгэрлэж уриалах ёстой.

•    Номын тухай ярилцлагыг хэвлэл мэдээллээр байнга нэвтрүүлж байх шаардлагыг хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийнхээ сайн сайхны төлөө тэдний зайлшгүй хийх ажилд тооцох гэх мэт нэг их мөнгө шаардахгүй хэрэгжих боломжтой, амьдралтай бүх зүйлсийг хамт бодолцох ёстой байлаа.

Ийм бодитой, ард түмэнд өгөөжтэй ажил хийж болдоггүй юм уу сайд дарга нар аа! Дээр доргүй мэдсээр байж хэдхэн монголчууд нэг нэгийгээ хуурч амьдраад хаа хүрэх, энэ бүхэн  хэнд хэрэгтэй гэж? Хуурамч улс төр ард түмэнд гай л болж байна. Манайд ямар ч ажил доороосоо эхэлдэггүй, анхан шатнаас гарсан санал санаачилгыг хэн ч сонсдоггүй харин дээрээс доош чиглэсэн биелүүлэх ёстой үүрэг даалгавар л гэж зөндөө бий. Хаана тэр ардчилал, хаана ардчилсан нам байна вэ? Би лав олж харахгүй байна. Социалист нийгмээс салахдаа бид санал санаачилгыг дээрээс бус, ард түмнээсээ эхлүүлдэг ардчилсан орон болъё гэсэн биш билүү? Бид 23 жил худлаа ярилаа, одоо болимоор юм. 

Энэ бүх сайхан нэртэй төсөв хөтөлбөрийн талаар хүмүүсийн тэр бүр мэдэхгүй өнгөрдөг зүйл бол түүнийг дагасан асар их хөрөнгө мөнгө далд үйл ажиллагааны хүрээнд яам тамгынхны халаасанд орох явдал болсон. Хөтөлбөрийн жинхэнэ үр өгөөжийг хүртэгчид нь санаачлагчид өөрсдөө гэсэн үг. Жишээ нь, одоогоор Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамныхан ганцхан энэ “Ном”  хөтөлбөрөөр миний баттай мэдэж байгаагаар бол лав хагас тэрбум төгрөгийг хууль бусаар зарцууллаа. Зодоон болох шахуу юм болж, хэдхэн хүмүүсийн халаас түнтийлгэх ийм төсөл хөтөлбөрөөр сайд нар улс төр хийж, тоглохоо болимоор юм. Улс орноо удирдаад явж чадахгүй хүмүүсээр төрийн алба дүүрч байгаа нь харамсмаар. Энэ бүхнийг хараад бид гиюүрээд сууцгаах юм уу, хайран хөтөлбөр, хайран мөнгө!

"Боловсролын давалгаа" ТББ




seroquel xr read seroquel wirkung
apranax 250 ironsharpdev.com apranax compendium
sildenafil krka cijena open sildenafil 100 mg
cardura compendium davidspot.com carduran
cymbalta dosage 120 mg centaurico.com cymbalta side effects
coupons for cialis emergent-ventures.com cialis coupons and discounts
cost of abortion pill ecsamplifiers.co.uk how expensive is an abortion
[ 22 ] zochin 103.229.123.XXX
2015 оны 1-р сарын 12. Даваа гариг.
angi bolgon nomiin santai boloh yostoi geed manai huugiin angiin bagsh etseg e bolgonoos nileen mongo tatsan, haramsaltai n manai huu bi angidaa iim nom tiim nom unshlaa gej neg ch yaridaggyi, hicheel taranguut daraagin angi orloo geed huuhduudee yvuulchihdag, hicheel dunduur unshih ymar ch zav bhgyi, neg l unetei nomiin san !! bagsh nartaa sain heleechee yaj nomond durtai bolgoh geed bgaa yum be!!
[ 21 ] зочин103.10.22.XXX
2014 оны 12-р сарын 31. Лхагва гариг.
Хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар сургуулиуд дээр явж үзээчээ. Манай сургуулийн номын санч нийгмийн ажилтан хоёр баахан юм хийсэн гээд л тайлан бичих юм. Гэтэл газар дээрээ огт юм хийгээгүй хэрнээ дүүргийн шилдэг нийгмийн ажилтан болчихсон байх юм. Өнөөх цаасаар ажил дүгнэхгүй гээд байсан яасан бэ ЭРХЭМ САЙДАА
[ 20 ] enkh202.179.11.XXX
2014 оны 8-р сарын 28. Пүрэв гариг.
bid ch utsgn huuheldei bolj olon jil bolj bna daa tasalj boldgui ih buh utasdaa
[ 19 ] zochin112.72.13.XXX
2014 оны 7-р сарын 20. Ням гариг.
хүүхдүүдээ туршилтын туулай болгож дууслаа . арай дэндэж байна. боловсролыг улс төржүүлж, мөнгө угаах хэрэгсэл болгож байна. сайд сайдын зөвлөх хэмээх этгээд. албан тушаал эрх мэдэлтэй болсон этгээдүүд өөрсдийн хүссэнээ хийж байна. ингэж байж болох уу? хүмүүсээ. монголын боловсролд тогтвортой хөгжил гэж юм алга. зүгээр улс төрийн тоглоомын хэрэгсэл болж байна. тэгж л харагдаж байна.
[ 18 ] [ 18 ] жавхаа203.91.117.XXX 16 минутын өмнө202.170.67.XXX
2013 оны 12-р сарын 6. Баасан гариг.
орхон аймгийн шинээр ашиглалтанд орж байгаа цэцэрлэгүүдийн дотоод тохижилтыг хаанаас санхүүжүүлэх вэ.Ажилд орсон хүмүүс нь өөрийн ажлын байранд хэрэгтэй болгоныг өөрсдөө авч байна.Авахгүй бол цаана чинь ажилд орох гээд хүлээж байгаа хүн зөндөө байна.Ажилтай болсон юм чинь мөнгө гаргаад юм авч чадахгүй байх даа яадаг юм гэж дарамтлуулан ажиллаж байна.
[ 17 ] [ 17 ] zochin203.91.117.XXX 18 минутын өмнө202.170.67.XXX
2013 оны 12-р сарын 6. Баасан гариг.
СӨББ-ын багш нарыг бичиг цааснаас чөлөөлж хүүхэд нэг бүртэй ажиллуулна гэж байгаа боловч харин ч хэрэтэй хэрэггүй үнэлгээ хийх, хичээлийн нэг загварыг олон хувилбараар боловсруулах гээд амьдарлд нийцэхгүй, хол тасархай юм хийлгээд арай гэж нэг юмаа ойлгож ядаж байтал дахиад л нэг гадаад нэртэй юм орж ирээд. Сайдаа боловсрол юу болоод байнаа.Та тийм гүн ухааны мэдлэгтэй байж болох ч багш нараа ачаалалаар дарж дарамт үзүүлэхээ болимоор байна.
[ 16 ] zochin103.11.195.XXX
2013 оны 11-р сарын 27. Лхагва гариг.
hereglegch haan gedeg ni hudlaa yum bn Naad 87-r tsetserlegiin erhlegch Nergui chin HAAN yum bn daa.Yagaad mungu huraahiig ni zuvshuuruud suuj bga yum be.Taslan zogsooh heregtei sh dee
[ 15 ] khishgee103.11.195.XXX
2013 оны 11-р сарын 21. Пүрэв гариг.
87-r tsetserlegiin baga angi ni huuhed 1 burees 50 000 tugrug huraaj ehelev.Uchir ni hivs, togloom avah yum gene.Yamar aimaar ikh mungu tatdag yum be.Bolovsroliin gazariin Otgonbagana darga uuniigee yu gej tailbarlah bol..... Etseg ekhchuud bid nar hoolniihoo mungiig arai gej olj bn sh dee.Gaduur yumnii une usuud baihad yasan zorig zurhtei erhlegch ve.Ichdeggui yum baikh daa.Nubgu tathaa bolihgui bol hyanaltiin baiguullagad medegdene shvv,Nergui erhlegchee
зочин
2014 оны 12-р сарын 4. Пүрэв гариг.
Та хүүхдийнхээ хоолны мөнгийг улсаар даалгахдаа юу ч хэлээгүй биз дээ. Тэр тоглоомоор танай хүүхэд л тоглоно. Хивсэн дээр нь танай хүүхэд л явна ш дээ. Тэнэг юм уу. Та ямар нэгэн баяр тэмдэглэхдээ тэр байтугай мөнгө зардаг байз хүүхдээсээ юунд нь харамладаг байнаа. Юун хяналтын алба, хүүхэд түм болоод наадахыг чинь уншаад ичих байх даа
сараа
2013 оны 12-р сарын 5. Пүрэв гариг.
та харин ямар голоо цохисон амьтан бэ хүүхдийнхээ төлөө энэ зэргийн зардал гаргаж чадахгүй бол яах гэж хүүхэд гаргасн юм бэ
[ 14 ] нараа202.179.10.XXX
2013 оны 11-р сарын 1. Баасан гариг.
хүүхдийг хүүхэдтэй харьцуулж болохгүй зөвхөн өөртэй нь харьцуул гээд байгаа ш дээ тэгвэл хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан зохион байгуулж болохгүй гэсэн үг үү энийг ойлгомжтой тайлбарлаж өгөөч гуйж байна миний хувьд маш чухал юм л даа миний хаяг naraa.8718
[ 13 ] said aa103.10.22.XXX
2013 оны 10-р сарын 31. Пүрэв гариг.
bolobcroliin baiguullagiig jinhene bolobcrol tugeedeg baiguullaga bolgoochee.zahiraliin erh ashig hubiin conirhol door uil ajillagaagaa ybuuldag baimaargui baina,zaluu shudraga humuuseer zahiral tabiach ee.heden hugshin abgaichuul hubiin uym shigee l abirlaj baina daa.unen uym gej daanch alga
[ 12 ] nom103.10.22.XXX
2013 оны 10-р сарын 31. Пүрэв гариг.
ymarch ur dungui ajil hiihee bolimoor uym.bagsh nariig undsen ajliig ni hiilgehgui oor ur dungui ajilaar ih darj bna.unen gej alga.bagsh nar mash ih daramtand ajillaj bna.curguuliin zahiral erhlegch gej bagsh nariig daramtalj ner tur huutsulduhuus uur uy hiij bga uym,tedend l bagsh nariig daramtlah saihan shaltag garch baina.
[ 11 ] багш122.201.17.XXX
2013 оны 10-р сарын 31. Пүрэв гариг.
Маш үнэн санаа бичжээ. Ном авьяас багш гэж багш нарыг дарамталж, өөрснөө их юм хийсэн хүн болж, тэнэгтдэгээ сайд гуай боль. Үр дүнгүй ажил
[ 10 ] oyunaa112.72.12.XXX
2013 оны 8-р сарын 11. Ням гариг.
zub. nom shou
[ 9 ] SAIDAD ZORIULSAN TUSLAMJ49.0.131.XXX
2013 оны 6-р сарын 12. Лхагва гариг.
Хэрэв би яамны бодлого боловсруулдагсан бол ном унших аргыг нь түгээн дэлгэрүүлэх олон ухаантны аргыг хөөрхий хэдэн ядуу монголчууддаа түгээхсэн.Ном гэхээр айдаг биш, дуралдаг болох нь зорилго шүү дээ эрхэм сайд аа.Хүүхдэд ойлгомжтой,хүнд хэрэгтэй номыг сурталчилаад ч хэрэггүй хэрэгцээ нь их байна.Бас үнэ өндөр чанартай сайн номнуудаа бодлогоор хөнгөлж өгөх нь таны ажил,нөгөө олон мянган доннор төслөөсөө үүнийг яагаад хийж болохгүй гэж.Мөнгө байгаач яаж зарцуулахаа ядаж цэцэрлэгийн багшаас асуу.
[ 8 ] Gerel182.160.14.XXX
2013 оны 6-р сарын 11. Мягмар гариг.
Nomgui bol yaj nom hutulburiig heregjuuleh ve. Etseg ehchuudiig nom avchirch ogooch geheer 500gaar boonddog ulgeriin nomnuudiig avaad irdeg. Ter nomnuudiin zurag gej avah yum bhgui, ug usgiin, utgiin, aldaatai, haana hen hevlesen ni todorhoigui. Huuhed zurgiig ni sonirhoj, oilgoh yostoi baital barag aij tsochmoor nomnuud baidgiig said darga nar ni haraagui baih l da. Za huuhduuddee nom unshij ogie getel 40 huuhdiig neg dor suulgaad unshih amar ajil bish. 15 huuhedtei bj unshlaga hiih yostoi ge
[ 7 ] Gerel182.160.14.XXX
2013 оны 6-р сарын 11. Мягмар гариг.
BId hezeenees nom unshihaa bolij, nomond durgui bolov oo? Yagaad? gedeg asuultaas erhem saiduud ene hutulburuu ehelsen bh gej naidaj baidag. Getel ugui yumaa. Neeree l hunii nud huursan saihan nertei hutulbur bolj huvirah ni. Ug ni huuhdiig nomond ehiin hevliid baihaas ni ehlen durtai bolgoh heregtei geheer etseg eh hamgiin gol uuregtei. Harin ene erhem hariutslagatai uurgiig nogoo heden bagsh nartaa uuruuleed oorsdoo harin chuham haa ch bhgui mundag hutulbur heregjuulj bgaa geed tseej deldeed b
[ 6 ] Зочин202.179.11.XXX
2013 оны 6-р сарын 11. Мягмар гариг.
bid ymarch ymiig hiij heregjuuleed daraa ni yaj saijruulr boloh talaar unetei sanal heleech dandaa bolohgui geed baibal chadah, hiih zuilgui bolno shuu dee bid nom ynshihgui baigaagaas yaduu setgedeg boljee huurhii zoohon ym hiih gesnee dandaa darah gej baidag tun urubdultei bna
[ 5 ] SAIDAD ZORIULSAN TUSLAMJ49.0.139.XXX
2013 оны 6-р сарын 10. Даваа гариг.
Зочин гуай 1. та өөрөө монгол улс даяар хэрэгжиж байгаа ном хөтөлбөрийг хоосон дагалдагчийн нэг юм шиг байна. 2.Сайдад тал зассаар хэдэн зоос олдог бололтой 3.Эцсийн дүнд монгол хүн бүрд сурах эрмэлзлэл цусаар дамжигдан ирдэг гэдгийг мэдэх үү.Түүн дээр шоу хийсэн ч хийгээгүй ч тэд хүсэл эрмэлзлэлээрээ сурна.Харин үүнийг таны сайдад чинь ойлгуулах гэж бичсэн юм.Та монгол цустай юм бол монгол хүн шиг сэтгээд монгол хүүхдүүдийнхээ нүдийг хараач.
[ 4 ] Өмнөговь аймгийн багш 49.0.139.XXX
2013 оны 6-р сарын 10. Даваа гариг.
Бид ном хөтөлбөр нэр дор чадах чинээгээрээ өчнөөн зурж хайчилж наалаа.Тэглээ гээд хэдэн ном аваад өгөх сайн санаатан хаана ч алга.Намайг бага байхад ингэж зурж үзүүлдэг л байсан одоо ч хэвээр.Хүүхэд дурлахаар гоё сайхан ном нь их үнэтэй байх юм.Тийм их мөнгө гаргадаг юм бол хөдөөгийн цэцэрлэг бүрт хүүхдэд зориулсан 10 ном ч болтугай өгч байгаач сайд аа.
[ 3 ] zoshin202.179.7.XXX
2013 оны 6-р сарын 10. Даваа гариг.
yasan sonin doroi setgehuitei bagshintsar ssaidaas tuslamj husee be zahiin gudamjnii hunii setgehuid ch iim uhamsar baihgui dee lav l mongol emegtei bishee tsus ni tsaana holitstoi muuhai hun bn heregtei l hutulbur baisan bid ehnees ni l ehlene tugs tuguldur ni tsaashaa urgeljlene
[ 2 ] dornod4202.55.191.XXX
2013 оны 6-р сарын 10. Даваа гариг.
neere ene hotolbor gdg neriin dor hiideg ajlaa l hiisen dee gol ni hevlel medeeleliin heregseleer il tod haruulah ni gol gj oilgoson tailan nertei tsaas nehsen ajil blood ongoroh vii gj haramsaj bna dr bichsen ajluudiig tulhuu yavuulah estoi
[ 1 ] SAIDAD ZORIULSAN TUSLAMJ49.0.133.XXX
2013 оны 6-р сарын 8. Бямба гариг.
Монголын бүх цэцэрлэгүүдэд ном хөтөлбөр хэрэгжүүлэхдээ цалингаасаа даавуу,цаас авч бусад үлгэрийн номыг дууриан зураад ном хөтөлбөрийн дор тайлангаа хамгаалан нүглийн нүдийг гурилаар хуурч өнгөрөөв. Үүнийг боловсролын яамныхан хараад ном хөтөлбөр сайн хэрэгжиж байна гэж бодож байгаа нь харамсалтай юм даа.Монголын хүүхэд нэг бүр хэзээ ном үзэж сурах юм бол доо
нямаа
2013 оны 12-р сарын 6. Баасан гариг.
цэцэрлэгийнхэн ном хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд багш нар нь өөрсдөө хувиасаа зардал гаргаж байж ном хийцгээсэн ном хөтөлбөрийн тайлан гэж баахан зураг авахуулж бас цаасан өнгөтөөр хэвлэж гаргасан хэрэв хараар хэвлэсэн бол тайланг нь авахгүй Хан -уул дүүргийн боловсролын хэлтсийнхэн гэж хүнд сурталтай юмнууд юм бол үр дүнгийн урамшуулал олгохгүй хасна л гэх юм тэр тусмаа засаг даргын орлогч азжаргал гэж нэг хүүхэн одоо болитоор юм
зочин
2013 оны 10-р сарын 17. Пүрэв гариг.
Яг үнэн эцэг эхчүүд л хийж чадна даанч тэдэнд зав алга

Сурталчилгаа

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 67
Өнөөдөр 2963
Өчигдөр 3642
Энэ 7 хоногт 18858
Энэ сард 61563
Өнгөрсөн сард 68044
Нийт зочилсон 4333097

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    ахмад багш
    үзэж хараад туршлага болгоно гэдэг амжилт хуулсанч зөв өөрийн онцлогто...
    Зочин
    сургалтын стандартыг хаанаас авах вэ.хэрэгтэй байна
    цээгий
    хөдөө газар эцэг,эхийн хурлыг яаж хийвэл болох талаар зөвлөөч
    Зочин
    эцэг эхчүүд хүүхдийнхээ хувийн хүмүүжилд анхаардаггүй үргэлж өмөөрсөөр...
    цагийн багш
    би нэгэн хувийн сургуульд цагийн багшаар удаан ажиллаж байна, зарим хү...