Үзсэн тоо: 5093
0
0
Олон орны хүүхдийн үдийн хоол
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2013 оны 5-р сарын 31. Баасан гариг. asdf
Дэлхийн бараг бүх улс оронд сургуулиуд нь хүүхдүүддээ үдийн хоол өгдөг.
НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр "State of School Feeding Worldwide" хэмээх судалгааны хүрээнд 169 оронд судалгаа явуулжээ. Тус хөтөлбөрийн мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, хаа сайгүй эдийн засаг хямралтай байгаа ч дөч гаруй улс сургуулийн хүүхдийн хоолны чанараа улам сайжруулж, хүрээг нь өргөжүүлсэн байна.



Сургуулийн хүүхдийн үдийн хоолонд жилд нийт 47-75 миллиард доллар зарцуулагддаг. Энэ нь сэтгэл хөдөлгөм үзүүлэлт бөгөөд доод тал нь 368 сая хүүхэд өдөр тутам сургууль дээрээ хооллож байна гэсэн үг. Хамгийн олон хүүхдийг хооллодог улсууд нь Энэтхэг /114 сая/, Бразил /47 сая/, АНУ /45 сая/ юм. Гэвч 66 сая гаруй бага ангийн хүүхэд сургуульдаа өлсгөлөн явж байна. 67 сая хүүхэд идэх хоолоо олохын тулд сургуульд огт явж чадахгүй ажил хийж, гуйлга гуйж байна. 




Тус судалгаагаар зарим хөгжингүй орнууд сургуулийн үдийн хоолны хөтөлбөрөө яаралтай өөрчлөх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан бөгөөд энэ нь хүүхдийн жин нэмэгдэлт, чанар муутай хоол өгч байгаатай холбоотой аж. Түүнчлэн “Үдийн хоол хамгийн их шаардлагатай байгаа бөгөөд хамгийн хямд өртөгтэй газар хүүхдүүдэд хамгийн муу хүрч байна” хэмээн судалгааны багийнхан анхааруулж байна. Харин Либэриа, Хаити, Буркино Фасо зэрэг улсууд эдийн засгийн хувьд хүнд байдалтай байгаа ч бага сургуулийн бүх хүүхдээ сайн хооллож чаддаг байна.



Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн онцолж байгаагаар сургуулийн үдийн хоолонд хөрөнгө зарцуулах нь эцэстээ ашигтай аж. Учир нь буурай хөгжилтэй орнуудад хүүхдийн үдийн хоолонд зарцуулж буй нэг доллар эдийн засгийн хувьд 3 дахин илүү ашиг авчирдаг байна. Энэ нь юуны өмнө хүүхдүүдийг сургуульд нь үнэгүй хооллохоор илүү олон айл хүүхдээ сургуульд явуулж байгаатай холбоотой аж. Түүнчлэн хүүхдүүд боловсрол эзэмших тусмаа хожим нь сайн ажил хийж ахиу мөнгө олдог. Мөн сайн хооллодог хүүхдүүд өвдөх нь бага байдаг байна.    

Тус хөтөлбөрийн мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар сургуулиуд хүүхдээ хооллохоос гадна зөв, эрүүл хооллолтын талаарх ойлголтыг сайн олгох хэрэгтэй.   



Их Британид хүүхдийн үдийн хоолны талаар олон санаачлага, төслүүд байдаг бөгөөд энэ жил сургуулийн үдийн хоолонд зайлшгүй мөрдөх шаардлага гаргажээ. Түүнчлэн мастер тогооч Жэми Оливэр олон жилийн өмнөөс сургуулийн цайны газруудад эрүүл хоол хийх талаар ажиллаж байна.

Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн мэдээлснээр өндөр хөгжилтэй орнууд дотроос хамгийн үлгэр жишээ нь Япон улс юм байна.
Ингээд та бүхэнд Японы хүүхдийн үдийн хоолны талаар жич танилцуулъя.

Эх сурвалж:
http://www.spiegel.de/schulspiegel/wissen/un-bericht-ueber-schulmahlzeiten-schulkinder-essen-oft-zu-ungesund-a-901581.html


Японы хүүхдийн үдийн хоол



Япончууд хүүхдийнхээ үдийн хоолонд “хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын өсөлт хөгжлийг шим тэжээлийн зохистой хэрэглээгээр дэмжих” зорилгоос гадна олон талын ач холбогдол өгдөг. Тухайлбал, 1954 онд батлагдаж өнөөг хүртэл мөрдөгдөж байгаа “Сургуулийн хоолны тухай хууль”-ийн дагуу:

•    Зөв хооллолтын талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, зөв зохистой хооллох дадал чадварыг төлөвшүүлэх

•    Сургуулийн амьдралыг улам өгөөжтэй, хөгжилтэй болгох, бусадтай нийтэч байх зан чанарыг хөгжүүлэх

•    Байгаль дэлхийн баялагт талархаж, амьдрал, байгалийг хайрлах, хамгаалах зан төлвийг төлөвшүүлэх

•    Хүнс хоол нь маш олон хүний янз бүрийн үйл ажиллагааны хүчээр бүтдэгийг ойлгуулж, хөдөлмөрийг хүндэлж, бахархах зан чанарыг хөгжүүлэх

•    Өөрийн болон бусад үндэстний  хоол хүнсний соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх

•    Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлийн эргэлт, хэрэглээний талаар зөв ойлголтыг өгөх зорилготой ажээ.

Хуулинд зааснаар асран хамгаалагч нь голчлон хоолны материалын зардлыг даах бөгөөд ажиллах хүч, техник, байр зэрэг зардлыг улсаас гаргадаг байна. Асран хамгаалагчаас авах материалын зардал нь сард дунджаар 40 доллар орчим боловч өрхийн орлого багатай айлын хүүхдүүд хөнгөлөлт эдлэх болон төлбөрөөс бүрэн чөлөөлөгддөг байна.

Хоолны материалыг нарийн шалгуураар сонгох бөгөөд сонголт нь нийтэд ил тод явагддаг. Сургуулийн хоолыг ихэнхдээ орон нутгийн хүнсний бүтээгдэхүүнээр хийдэг. Шинэхэн, сайн чанарын хүнсний материалууд байдаг. Түүнчлэн гал тогоо буюу “Сургуулийн хоол бэлтгэх төв” нь ариун цэврийн стандарт, хүнсний материал хадгалалтын стандартыг нарийн чанд баримталдаг бөгөөд байнга шинжилгээ, шалгалт явагддаг ажээ. Хоолны хордлого гарсан тохиолдолд шалтгааныг тогтоох зорилгоор хоолны бүрдэл бүрээс 50 гр-аас багагүй хэмжээтэй дээж авч зориулалтын хөргөгчинд хадгалдаг байна.

Хоолыг хийснээс хойш хоёр цагийн дотор хүүхдүүд хоолоо идэхээр бодож, хоол хийх цаг, хүргэлтийн цагийг нарийн тооцдог байна.

Хотууд тус бүрдээ Японы БССШУЯ-аас тогтоосон стандартын дагуу хүүхдэд шим тэжээлийн бодисыг зохистой, хангалттай авахуйц хоолны цэс гаргадаг бөгөөд үүнийгээ хүснэгтээр сурагчдад тарааж, мөн вэб сайт зэргээр нь нийтэд зарладаг ажээ.

Нэг удаагийн Сургуулийн хоолны илчлэг, тэжээлийн бодисуудын хэмжээний стандарт:



Хүснэгтэд орсноос гадна дараах зүйлсийн хэмжээнд ч гэсэн анхаарах хэрэгтэй. Үүнд:
Хүнсний эслэг- 6-7 нас: 5,9 g
8-9 нас: 6,4 g
10-11 нас: 7,2 g
12-14 нас: 8,2 g.
Давс: Бүх насанд 4 g /6 g-с хэтрүүлэхгүй.

Дээрх стандарт нь улс даяар баримтлах дундаж хэмжээг гаргасан тоо бөгөөд уг стандартыг хүүхдийн хүйс, нас, эрүүл мэнд, үйл ажиллагааны байдал түүнчлэн тухайн бүс нутгийн онцлогоо хангалттай харгалзан уян хатан хэрэглэх.

Бага сургуулийн хоолны цэс  /Сэндай хот/
2013 оны 5-р сар

27. Даваа:        Будаа, сүү, Киото стилээр шарсан загас, төмстэй шөл, ногооны зууш- 625 kcal

28. Мягмар:     Хулуутай талх, сүү, шар буурцагны шоштой крокетт, эрдэнэшиш, өндөгтэй шөл, гуа жимс- 678 kcal

29. Лхагва:      Арвайтай будаа, сүү, далайн карри, сонгины амтлагчтай салат, жимсний тараг- 702 kcal

30. Пүрэв:       Талх, сүү, дүфүтэй япон гоймонтой шөл, гүнжидтэй битүү шарсан шишямо загас, жүрж- 614 kcal

31. Баасан:      Будаа, сүү, шарсан загас, гахайн мах төмстэй шөл, цагаан луувангийн салад- 660 kcal

2005 оноос хойш сургуулиуд дээр 4000 гаруй зөв хооллолтын зөвлөгч ажиллаж хичээл зааж байна.
Хүүхдүүд ч сургуулийн гал тогоонд хэрхэн зөв, эрүүл хооллох талаар хичээл, дадлага ажил хийдэг.



Эх сурвалж:
Японы Боловсрол, Соёл, Спорт, ШУ-ны яамны цахим хуудас, “Сургуулийн хоолыг хэрэгжүүлэх стандарт”
Японы Сэндай хотын захиргааны цахим хуудас
Японы Кобе хотын захиргааны цахим хуудас


Германы хүүхдийн үдийн хоол



Хүүхдийн хоолыг шим тэжээлтэй, чанартай байлгахаас гадна сонирхолтой, зугаатай байлгах нь хүүхдийг сургуульд нь дуртай болгож, сургуулийн уур амьсгалыг сайжруулдаг.

           

Жич: Үүнийг сайхан юмаа гээд санаашраад өнгөрөх бус санаа авч ажил хэрэг болгоосой гэдэг үүднээс бичлээ. Ахлах ангийн хүүдээ би өдөрт 2000 төгрөгийн хоолны мөнгө өгч явуулдаг. Түүгээрээ нэг чихэртэй ундаа, ганц мантуун бууз аваад л дуусдаг байх. Зохион байгуулалттай, эрүүл хүнсээр сургууль дээр нь хооллоно гэвэл би л хувьдаа тэр мөнгийг нь хүүхдийнхээ төлөө сургуульд нь төлөхөд бэлэн.

Г.Ариунцэцэг    


coupon for cialis is-aber.net cialis coupons 2015
escitalopram wiki open escitalopram wiki
buscopan wirkung site buscopan hund
cardura compendium cardura xl carduran
gabapentin nedtrapning gabapentin alkohol gabapentin alkohol
[ 2 ] ЗОЧИН103.57.93.XXX
2015 оны 11-р сарын 26. Пүрэв гариг.
ХЭРЭГТЭЙ ЖОР БАЙНА ШҮҮ
[ 1 ] Зочин91.114.246.XXX
2013 оны 6-р сарын 1. Бямба гариг.
сонирхолтой

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
8 цаг 51 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
9 цаг 10 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 41
Өнөөдөр 1067
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4884
Энэ сард 42915
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348689

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...