Үзсэн тоо: 2861
1
Сайн эцэг эх байх 10 алхам
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2013 оны 3-р сарын 20. Лхагва гариг. asdf
Сайн эцэг эх байхын тулд та дараах 10 жижиг алхмыг хийгээд үзээрэй. Зарим үед бага боловч цагаа олсон зүйл бидний амьдралд маш их өөрчлөлтийг авчирч, хүүхэдтэйгээ харилцах замыг нээдэг. Та сайн ээж, аав байхыг хүсэж байгаа бол хойш тавих хэрэггүй, өнөөдрөөс эхлээрэй.

1.    Хүүхэд ямар нэгэн сайн зүйл хийвэл магтаарай. Хүүхэд гадаа эсвэл гэртээ тоглож байхдаа хайртай тоглоомоо өөр хүүхдэд өгч тоглуулах эсвэл зурсан зургаа авчирч таньд үзүүлэх гэх мэт тохиолдолд бага боловч тэднийг урамшуулж магтаарай. Бид бүгд л хүүхдээ энэрэнгүй сайхан сэтгэлтэй, уужим сайн хүн болоосой гэж хүсдэг. Энэ бол түүний эхлэл юм шүү.

2.    Хүүхдээ сонсдог байгаарай. Хэдий чинээ хүүхдээ сонсож ойлгоно, төдий чинээ ойртон нягтарч харилцаа холбоо тань улам сайжрах болно. Түүнчлэн хүүхдийнхээ талаар олон зүйлийг мэдэж, цаашид тэдэнтэй харилцах арга замаа олох болно. Та хүүхдийнхээ санаа бодол, түүнд тулгарсан асуудал, бэрхшээлийг сонсож, тэдэнд цаг зарцуулдаг байгаарай.

3.    Түргэн зантай хүүхэдтэй аль болох маргахгүй байгаарай. Хэрэв хүүхэд тань уурлаж цухалдаж байгаа бол эхлээд учрыг олох, ятгах гэж оролдох хэрэггүй. Харин хэрхэн тайвшруулах арга зам байж болох талаар л бодоорой. Ихэнхдээ хүүхэд сонголт хийх боломжгүй үед уурладаг. Хүүхдийг уурлаж бухимдсан үед та өөрийнхөө байж байгаа газраасаа хөдөлж, байрлалаа солих, өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хичээгээрэй. Хийж байсан зүйлээ орхих, гэрээс гарах, өөр хүнд хандах, нөгөө буланд очих гэх мэт...

4.    Байнга үлгэр, зохиол уншиж өгч байгаарай. Өдөр тутам төдийгүй, хүүхдийг унтах гэж байгаа үед нь заавал үлгэр, ном зохиол уншиж өгч байгаарай. Учир нь хүүхэд үлгэр зохиолоос маш их зүйлийг танин мэдэж авахаас гадна хөгжил төлөвшилд нь олон талаар нөлөөлдөг.

5.    Хийх ажлаа хүүхдүүдтэйгээ хамт төлөвлөж байгаарай. Та зориуд зав гаргаж сардаа  нэг удаа ч юм уу хүүхдүүдтэйгээ хамт ямар нэгэн зүйлийг хийхээр төлөвлөж  байгаарай. Музей, үзэсгэлэн үзэхээр явах, тоглоомын газар хамт очиж тоглох, ууланд гарах, голын эрэг дээр очих гэх мэт.  Энэ нь хүүхдийн хувьд мартагдашгүй дурсамж үлдээж, хүүхдүүд маш их баяр хөөртэй болж, хоорондын харилцаа улам сайжирдаг.

6.    Хүүхдээ хайрлаж байгаагаа битгий нуугаарай. Хүүхдээ тэвэр, толгойг нь ил, гарыг нь атга. Та хүүхдээ хайрлаж байгаагаа яагаад нуух ёстой гэж? Биеийн хэлээр хайраа илэрхийлэх нь ямар их хүчтэй болохыг бид мартдаг. Ингэснээр хүүхэд бүхэл өдрийн туршид сэтгэл хангалуун байж, аюулгүй тайван орчинд байгаагаа мэдэрдэг.

7.    Хүүхдийг зөв хайрлаарай. Хүүхдэд сахилга дэг журам хэрэгтэй боловч энэ нь шийтгэлийн хэлбэрээр байж болохгүй. Хүүхэд бүрт тодорхой шалтгаанаар дэг журам баримталдаг байхыг сануулдаг байх нь хүүхдээ хайрлахгүй байна гэсэн үг биш юм. Харин ч тайван, шударга арга замаар дэг журамд суралцах боломж олгох нь тэдэнд хайртай байгаагаа илэрхийлж  байгаа хэрэг юм. Хүүхэд буруу зүйл хийх гэж байгааг та урьдаас мэдвэл хийхээс өмнө нь сануулж, сайн үйл хэргийг нь магтаж урамшуулдаг байх хэрэгтэй.

8.    Аливааг хамгийн сайн сайхнаар төсөөлж байгаарай. Ялангуяа ээжүүд байгалиас заяасан санаа зовомтгой улсууд. Хүүхдэд ямар нэгэн зүйл тохиолдох вий, өөрсдөө хийвэл буруу байх болов уу, зааж өгөхгүй л бол сурахгүй байх гэх мэтээр санаа зовдог. Харин санаа зовохын оронд хамгийн сайн сайхан боломжуудын талаар бодож болно шүү дээ. Та хүүхдэдээ итгэж аливаа зүйлийг хийх, туршиж үзэх боломжийг нь хангаж байгаарай. Хүүхдээ гадаа тоглоход нь “болгоомжтой байгаарай” гэхийн оронд “цагийг сайхан өнгөрүүлээрэй” гээд хэлээд үзээрэй. Ямар нэгэн үр дүн гарах вий.

9.    Ертөнцийг хүүхдийн нүдээр хараарай. Нэг удаа ч болов өөрийгөө хүүхдийн нүдээр хараарай.  Хэрэв хүүхэд тань ямар нэгэн зүйл хийвэл нэг удаа ч болов түүнийг нь засахгүй, заахгүй, ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй, нэг л удаа сонсоод , хүлээгээд үзээрэй. Магадгүй та энэ бүхнээс гайхалтай сайхан санаа авч болох юм.

10.    Үргэлж инээмсэглэж байхыг хичээгээрэй. Зөвхөн инээмсэглээд зогсохгүй бүр чангаар инээгээрэй. Инээмсэглэнэ гэдэг бол эргэн тойрондоо баяр баясгалан түгээх хамгийн сайн арга. Та хэдий чинээ инээмсэглэж байна, төдий чинээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ гэсэн үг. Та гэртээ инээмсэглээд орвол хүүхдүүд тань мөн таныг инээж угтах болно.

Таньд амжилт хүсье.

Орхон аймгийн 10 дугаар цэцэрлэг, Т.Энхмаа




coupons for cialis printable prescription discount coupon cialis coupons online
cialis manufacturer coupon 2016 codesamples.in free prescription drug cards
free printable cialis coupons is-aber.net discount prescription coupons
2015 cialis coupon coupon for prescriptions printable coupons for cialis
free discount prescription card go prescription coupon
cialis 20mg cialis cialis ou viagra
divalproex sodium solluna.somee.com divalproex sod er
tryptizol 10 mg engorda go tryptizol 50
nurofen click nurofentabs
prescription discounts cards go cialis coupon codes
drug coupon card asindia.in drug prescription card
levitra 10mg a1softec.com levitra
houston abortion clinic how much is it to get an abortion national abortion federation
[ 7 ] Багш 103.26.194.XXX
2013 оны 11-р сарын 2. Бямба гариг.
Сайн байна уу амжилт хүсье ангийн чинь хүүхэд байна баярлалаа
[ 6 ] А сүх27.123.215.XXX
2013 оны 10-р сарын 13. Ням гариг.
Зүгээр юм байна өө баярлалаа. Амжилт хүсье.
[ 5 ] Otgoo202.179.10.XXX
2013 оны 3-р сарын 27. Лхагва гариг.
bayarllaa amjilt khuse
[ 4 ] otgoo202.179.10.XXX
2013 оны 3-р сарын 27. Лхагва гариг.
ashigmai zovlogoo bna
[ 3 ] Буяа 122.254.115.XXX
2013 оны 3-р сарын 24. Ням гариг.
Маш хэрэгтэй зөвөлгөө байна. Ажилдаа ашиглана аа. Баярлалаа таньд ажлын өндөр амжилт хүсье.
[ 2 ] tseegi202.179.7.XXX
2013 оны 3-р сарын 22. Баасан гариг.
heregtei zuvlumj bn byarlalaa
[ 1 ] tsatsaa202.126.89.XXX
2013 оны 3-р сарын 20. Лхагва гариг.
Heregtel zovlomj bna.ajildaa heregley
otgoo9899
2013 оны 4-р сарын 5. Баасан гариг.
bayarlalaa iluu ih medeelel ogch bgarai

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 30
Өнөөдөр 536
Өчигдөр 4147
Энэ 7 хоногт 15704
Энэ сард 16097
Өнгөрсөн сард 61787
Нийт зочилсон 5978864

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    эрдэнэзаяа
    үнэ хэд вэ
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...