Үзсэн тоо: 4788
4
Орон орны шинэ жил
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 12-р сарын 18. Мягмар гариг. asdf
АМЕРИК:  Америкчууд шинэ жилийн баяраа Есүс Христын мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж өнгөрүүлдэг байна. Энэ баяраар айл бүхэн сүлд мод засан, үдэш нь гэр бүлээрээ оройн зоог барьж, шинэ оноо угтдаг. Харин шинэ жилийн урьд шөнө хүүхдүүдээ бэлэг бэлддэг ажээ.
ГЕРМАН: Герман үндэстэн анх 17 дугаар зуунаас эхлэн шинэ жилийн баяр тэмдэглэдэг болжээ. Энэ баяраар сүлд мод засдаг заншил 1750 оноос үүссэн бөгөөд баярын өдөр айл бүр гацуур модоо засан, олон нийтээр цугладаг газруудад цуглан аль болох хамтдаа нийтээрээ уг баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

ФИНЛЯНД: Шинэ жилийн баяраараа финляндчууд бүгд саунд ордог заншилтай ажээ. Мөн энэ өдөр айл бүхэн радиогоо асаан “Энхтайвны шинэ жил” хэмээх сүлд дууг даган дуулцгаадаг байна. Ингэснийхээ дараа хөршийндөө зочлон, ирэх шинэ жилийн сайн сайхан зүйлсийн тухай ярилцдаг байна.

НОРВЕГИ: Норвегичууд шинэ жилийн баярыг 12 дугаар сарын 2-нд тэмдэглэдэг бөгөөд энэ өдрөөр тэд бараг бүтэн өдөржингөө бурхандаа залбиран ирэх жил аз жаргалтай сайн сайхан байлгаж өгөөч хэмээн залбирал үйлддэг байна. Мөн шинэ жилээр заавал бяслаг, бялуу, амттан иддэг ажээ.

ГРЕК: Грекчүүд шинэ жилээ Христын мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж өнгөрүүлдэг. Харин шинэ оны хамгийн анхны өдөр бие биедээ бэлэг өгдөг уламжлалтай.

КАНАД: Канадчууд шинэ жилийн баяраа Америкчуудтай адилхан тэмдэглэж өнгөрүүлдэг бөгөөд эскимочууд нь шинэ жилийн баяраар багт наадам зохион хөөрөн баясаж, хөгжиж өнгөрүүлдэг байна.

УКРАЙН: Шинэ жилийн баяраар украйнчууд 12 төрлийн баярын зоог бэлтгэн зоооглодог бөгөөд айл гэрийн хамгийн бага хүүхэд нь баярын үдэш алтан гадас гарахыг тэвчээртэйгээр хүлээн цонхоороо тэнгэр ширтэн зогсож харвал тэр айл шинэ ондоо аз жаргалтай байна гэж үздэг.

АВСТРАЛИ: Австралид яг зуны дунд сарын ид халуун өдрүүдэд шинэ жилийг тэмдэглэдэг бөгөөд энэ баяраар 1000 гэр бүл амтат хоол хүнс бэлтгэн наран шарлагын газарт очиж хүмүүсийг дайлдаг уламжлалтай. Мөн шинэ жилийн баяраар австрали хүн бүхэн тус орны бэлгэ тэмдэг болсон бяцхан улаан цэцгийг үсэндээ хатган биедээ зүүж гоёдог ажээ.

ИТАЛИ: Италичууд шинэ жилийн баяраа “2 дугаар Наталигийн төрсөн өдөр” хэмээн нэрлэж, баярын өдрөөр түүний төрсөн өдрийг тэмдэглэж өнгөрүүлдэг заншилтай.

ФРАНЦ: Францад  шинэ жилийн баяр Христмасын баяраас буюу 12 дугаар сарын 24-нөөс эхлэн 12 дугаар сарын 31-нд шинэ он гартал олон хоног үргэлжлэдэг. Францчууд шинэ жилийн баярыг “Сайхан мэдээний баяр” гэж билэгшээдэг бөгөөд баярын өдрүүдэд нь аль болох бие биедээ сайн мэдээ дуулгаж, сайхан үгс хэлдэг уламжлалтай.

МЕКСИК: Анх 1828 онд Америкийн ерөнхий сайд шинэ жилийн баяраар Мехиго хотод айлчилснаас хойш шинэ жилийг тэмдэглэдэг болжээ. Мексикчууд уг баяраар бие биендээ задгай зоосон мөнгө бэлэглэдэг бөгөөд хүүхдүүд нь энэ баяраар заавал төгөлдөр хуур тоглодог заншилтай.

ШВЕД: 12 дугаар сарын 13-нд тэмдэглэдэг. Учир нь энэ өдөр тус улсын хамгийн хүндэт хүн 19 дүгээр зууны их нигүүлсэгч Гэгэээн Люси хэмээх ламтны дурсгалыг хүндэтгэдэг ажээ. Энэ өдөр айл бүр өглөө эртлэн босож, Гэгээн Люсигийн гүүрэн дээр гаран 8 ширхэг лаа асаадаг бөгөөд лаа нь хэдий удаан асах тусам ирэх жилдээ тэр лааг асаасан хүн төдий чинээ аз жаргалтай байна гэж үздэг.

ЯПОН: Шинэ оны эхний өдрийн үүрийн гэгэээнээр шинэ жил эхэлдэг. Япончууд энэ үеэр гадагш гарахдаа гартаа заавал хар мод, бургас, хад жимсний мөчрөөр чимэглэсэн зулзаган хус барьж явна. Эртний уламжлал ёсоор эдгээрийг барьж явсан хүнд шинэ он хар мод шиг урт нас, хулс шиг бөх бат, бургас хад жимс шиг өсч дэвжихийн зол жаргалыг авчирдаг гэнэ.

БОЛГАР: Тэд шинэ жилийн өмнөхөн сөөг мод бэлтгэдэг. Ингээд шинэ жилийн эхний өдөр хүүхдүүд төрөл төрөгсөд анд нөхдөө сөөг модоор хатган гижигдэн шинэ оны баярын мэндийг хүргэдэг байна.

СУДАН: Шинэ жилийн өдөр нийтийг хамарсан бүжгийн наадам хийдэг. Энэ улсын олон үндэстэн ястан өөр өөрийнхөө бүжгийг хийдэг. Бүжгийн наадамд насанд хүрэгчид хүүхдийн дуу дуулж, өндөр настнуудыг олны өмнө гарган бүжиг хийгэдэг байна.

БИРМ: Хүмүүс хаана ч дайралдсан бие биеэсээ өрсөн ус цацахыг хичээх бөгөөд хувцас хунар нь хичнээн норсон ч дургүцдэггүй. Харин их баярладаг байна. Халуун бүсэд оршдог бирмд шинэ жил хамгийн халуун цагт болдог бөгөөд тэд шинэ жилийг “Тус хүргэх” өдөр гэж үздэг.

ГВИНЕЙ: Шинэ жилийн баярын өдөр гоёмсог нөмрөгтэй зааныг хөтлөн хотын гудамж талбайд гарч, заанаа тойрч дуулж бүжиглэдэг байна.

ШОТЛАНД: Шинэ жилийн өглөө тухайн айлд хамгийн түрүүн ирсэн хүнийг аз жагал авчирлаа гэж үздэг. Иймээс айл бүр шинэ жилийн өглөө орж ирсэн хамгийн анхны хүнийг хүндэтгэдэг ажээ. Гэхдээ аз жагал зөвхөн хар үстэй хүнээр дамжин орж ирдэг гэж үздэг тул өөр үстэй хүн энэ өдөр айлд орж болохгүй юм байна.

ИРАН: Шинэ жилд зориулж бэлтгэсэн идээний дотор нэр нь заавал “С” үсгээр эхэлсэн төрлийн хоол хийдэг. Ж/нь: “СИБ” алим, “СОБЗЫ” хөх жимс гэх мэт. Эдгээргүйгээр шинэ онд тэр айлд аз жаргал ирэхгүй гэсэн уламжлалтай ажээ. Шинэ жилийн эхний сарын 13-ны өдөр иранчууд хоол унд, хүнсээ авч хотын зах руу явчихаад гэртээ бүр орой ирдэг байна.

ӨМНӨД АФРИК: Тус улсын зарим ард түмэн шинэ жилийг ургацын баяртай хамтруулан тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр сууцгаана. Омгийн ахлагчийг уламжлалт бүжгээ хийж дуусгаад гартаа барьсан хулуугаа хага шидэхэд бүгдээрээ босч бүжиглэдэг. Эндхийн хүмүүс бүжиглэх их дуртай. Шинэ жилээр тэд эцэтлээ бүжиглэдэг.


Мэдээллийг бэлтгэсэн: Т.Энхмаа


coupons for cialis printable prescription discount coupon cialis coupons online
discount drug coupons blog.suntekusa.com discount prescription drug card
2015 cialis coupon new prescription coupon printable coupons for cialis
seroquel xr seroquel prolong seroquel wirkung
detrol distroller detrola record player
buscopan floridafriendlyplants.com buscopan cena
jasmine tridevil realtycollective.com jasmine thompson
nolvadex 20mg nolvadex nolvadex forum
tryptizol 10 mg engorda perfectvoice.perfect-10.tv tryptizol 50
coupons for cialis emergent-ventures.com cialis coupons and discounts
zyrtec dosage for adults mattnichols.co.uk zyrtec ingredients australia
[ 4 ] khishgee103.11.195.XXX
2013 оны 11-р сарын 21. Пүрэв гариг.
87-r tsetserlegiin baga angi ni huuhed 1 burees 50 000 tugrug huraaj ehelev.Uchir ni hivs, togloom avah yum gene.Yamar aimaar ikh mungu tatdag yum be.Bolovsroliin gazariin Otgonbagana darga uuniigee yu gej tailbarlah bol..... Etseg ekhchuud bid nar hoolniihoo mungiig arai gej olj bn sh dee.Gaduur yumnii une usuud baihad yasan zorig zurhtei erhlegch ve.Ichdeggui yum baikh daa.Nungu tathaa bolihgui bol hyanaltiin baiguullagad medegdene shvv,Nergui erhlegchee
[ 3 ] bagsh202.55.191.XXX
2012 оны 12-р сарын 26. Лхагва гариг.
bayrlalaa, copydoj avaad etseg ehiin bulandaa tavilaa
[ 2 ] otgoo103.10.22.XXX
2012 оны 12-р сарын 20. Пүрэв гариг.
bayrlalaa medeellig etseg ehdee damjuulna aa
[ 1 ] БАДАМАА 202.179.7.XXX
2012 оны 12-р сарын 19. Лхагва гариг.
ЯМАР ГОЁ МЭДЭЭЛЭЭЛ БИЧЭЭ ВЭ. БАЯР ХҮРГЭЕ,

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 17
Өнөөдөр 156
Өчигдөр 2668
Энэ 7 хоногт 14926
Энэ сард 20966
Өнгөрсөн сард 33140
Нийт зочилсон 6303285

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Маш зөв сэдвийг хөндсөн байна. ЕШ-г түшиглээд сэдэв боловсруулдаг төри...
    Зочин
    Үгийн баялаг ихтэй. 3 nas 6 sartai. Яриаг нь бид ойлгоно бусад хүмүүс...
    Багш
    Хүүхдэд бичлэгээр харуулах боломж олгосон багшид баярлалаа. Цаашдын аж...
    Буянхишиг
    Hanlim болон Anyang Урлагийн ахлах сургуулийн талаар мэдээлэл өгөөч
    Miss Joel.
    Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай э...